2008-03-12

Дэлхийн мэдээ 2008 03 12 Лхагва гараг

Лид1. Нью-Йоркийн амбан захирагчийг секстэй холбоотой шуугиан дэгдээсний төлөө ажлаас халахыг хүсч байна. Элиот Спитцерийг Хиллари Клинтоны улс төрийн холбоотон гэж үздэг.

АНУ –ын Бүгд Найрамдах намын гишүүд Нью”Йорк мужийн амбан захирагч Элиот Спитцерийг 48 цагийн дотор халагдах өргөдлөө өөрөө өгөхгүй бол итгэл үзүүлэх арга хэмжээ авна гэж заналхийлжээ. 48 настай Спитцерийг биеэ үнэлэгчдээр үйлчлүүлсэн гэж буруутгаж байгаа юмаа .биеэ үнэлэгчтэй Бэлгийн харьцаанд орох гэж мөнгө төлснөө амбан захирагч хэвлэлийн бага хурал дээр өөрөө мэдэгдэн гэр бүлийнхээ хүнийг сэтгэлээр унагаасан байна. Шуугиан тарьсан энэхүү хэргийг мөрдөх ажиллагаа хэд хэдэн банкны зүгээс АНУ ын татварын тогтолцооны алба руу ер бусын мөнгө шилжүүлгийн талаар мэдэгдсэний дараа эхэлжээ.АНУ ын хууль сахиулах байгууллагын нэрээ хэлхээс татгалзсан нэгэн төлөөлөгчийн Ассошиэйтэд перес агентлагт хэлснээр бол тэрхүү мөнгийг үйлчлүлэгчдэд төлбөр өндөртэй биеэ үнэлэгчдийг олж өгдөг Эмпрерорс Клаб ВИП товчоонд шилжүүлсэн байна.Элитот Спитцер энэ клубийн байнгын үйлчлүүлэгч болохыг хожим олж тогтоосон бөгөөд үйлчилснийх нь төлөө нэгэ биеэ үнэлэгчид 4 мянган доллар төлдөг байжээ. Спитцерийн бие үнэлэгчдэд зарцуулсан зардлын хэмжээ хэдэн арван манган долларт хүрээд байгаа юм байна.Хууль сахиулах байгууллагуудад байгаа албан бус мэдээгээр түүний биеэ үнэлэгчид зарцуулсан мөнгө нь 80 мянган доллор хүрсэн гэж ассошейтед пресс агентлаг мэдээлжээ

Лид2. Владимир Путин , Дмитрий Медведьев нар Төрийн Думын удирдлагатай уулзлаа.

Хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглал Орос улсыг 2О2О он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Орон сууц, албан татвар гэх мэтийн хүн бүрд хамаатай чухал асуудлыг Кремльд авч хэлэлцэж байгаагаас харахад Улсын Думын хаврын чуулган маш эрчимтэй болж өнгөрөх төлөвтэй байна. Одоогийн ерөнхийлөгч , шинээр сонгогдсон ерөнхийлөгч , парламентын олон жигүүрийн удирдагчид Кремлийн Екатеринины танхимд хуран цугласан нь Думын болон ерөнхийлөгчийн сонгуулийн дараах том хэмжээний анхны уулзалт болж байгаа юм. Эх орноо 2О2О он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд хууль эрхийн үндэс суурь хэрэгтэй бөгөөд энэхүү ажилд шүүмжлэлтэй , бүтээлч хандан төр засгаас санал хүсэлт хүлээх биш өөрсдөө гаргах хэрэгтэй гэж Путин депутатуудыг уриалан дууджээ. Олон түмнийг орон сууцтай болгохын тулд барилгын салбарын өсөлтийн хурдацыг нилээд нэмэгдүүлэхийг хууль эрхийн байгууллагуудад Путин анхааржуулжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбар болон тэтгэврийн даатгалын албан татварын дарамтыг бууруулах сэдвийг мөн хөндөн ярилцсан байна. Авилгатай тэмцэх, шүүх болон засаглалын байгууллагуудын ажлын байдал ,өндөр технологийг дэмжин дэлгэрүүлэх асуудлыг удахгүй Төрийн зөвлөлийн тэргүүлэгчид авч хэлэлцэх аж..
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дмитрий Медведьев сүүлийн үед бага жижиг аж ахуй эрхлэгчдийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Сөрөг хүчний жигүүрүүдийн удирдагчид ч мөн үг хэлэлгүй өнгөрсөнгүй. Коммунистуудын удирдагч Геннадий Зюганов хэлэхдээ авилга нь орон сууцны барилгажуулалтын хөгжлийг хойш нь татаж байна гэжээ. Өнөөдөр ажилчин тариачны хүүхдүүд өөрсдийн өмч хөрөнгө болон ажил хөдөлмөрийн төлөө харицлага хүлээх чадваргүй болж байгаа тухай Владимир Жириновский хэлсэн байна. Маргаж сөргөлдсөнөө үл тооцон эх оронд маань нийгмийн шинэ бодлого хэрэгтэй болсон гэдэг асуудалд Улсын думынхан нийтээрээ анхаарлаа хандуулсан байна. Владимир Путин Яблоко намын тэргүүн Григорий Явлинскийтэй хувиараа уулзсаныг Төрийн тэргүүнүүдийн хэвлэлтийн албанаас мэдээлжээ. Ярилцлага оросын улс төрийн намуудын удирдагчдтай ерөнхийлөгч тогтмол уулздаг тэр хэмжээнд болж өнгөрчээ.
Лид3. Сербийн ерөнхий сайд халагдах өргөдлөө өгч, парламентын ээлжит бус сонгуульявуулахыг уриалжээ.
3сарын 8 нд Сербийн ерөнхий сайд Воислав Коштуница өөрийнх нь толгойлж буй засгийн газар Косово болон Сербийг Европын холбоотой ойртуулах нийцтэй бодлого явуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар халагдах өргөдлөө өгчээ. Засгийн газрыг тарааж, 5-р сарын 11нд парламентын шинэ сонгууль явуулъя гэсэн Коштуницагийн саналыг сербийн ихэнх намуудын олонх болон ерөнхийлөгч Борис Тадич дэмжсэн байна. Засгийн газрыг тараах шийдвэр гаргах нь улс төрийн хямралт байдлыг эцэс болгоно гэж Сербийн улс төрчдийн үзэж байгаа аж. 2р сарын 17 нд Косово нэг талыг баримтлан Белградаас тусгаар тогтносноо зарласнаар Сербийг газар нутгийн хувьд тэр, улс төрийн хувьд ч тэр хагаран бутаргасан билээ. Гэлээ ч гэсэн бие даасан байдлаа ямар арга замаар барьж тогтоож байх. Улс өрийн бодлогын үйл явцад Косовогийн асуудалямар үүрэг гүйцэтгэх асуудлаар ноцтой санал зөрж байгаа нь ажиглагдсаар байна. Европхуу үзэл бодолтой ерөнхийлөгч Борис Тадич болон Ардчилсан намынх нь хамтран зүтгэгчид , мөн “Г 17 нэмэх” намын либерал эдийн засагчид, түүнчлэн Либерал Ардчилсан намын төлөөлөгчид Косовогийн асуудал нь Сербийг Европын холбоотой ойртуулах явдлыг саатуулж, тэгснээрээ Сербийг Европоос үнэн хэрэгтээ салган тусгаарлах хүчин зүйл болж чадахгүй гэж үзэж байгаа аж. Сербийн радикал барууны намын төлөөлөгчид , мөн ерөнхий сайд Воислав Коштуница болон түүний толгойлсон Сербийн Ардчилсан Консерватив намын хэсэг хүмүүс , түүнчлэн Шинэ Серб намын удирдагчид Косовогийн төлөөх тэмцэл бол сайд нарын танхимын бүх үйл ажиллагааг өөртөө нэгтгэсэн давуу тал болох ёстой гэсэн хандлагыг баримталж байгаа аж. Бараг 4 сарын яриа хэлэлцээрийн үр дүнгийн дараа 2ОО7 оны 5 сард байгуулагдсан их ардчилалын холбооны эвслийн засгийн газар нь хоёр хүчний төлөөлөгчдийг нэгтгэдэг бөгөөд европ талыг баримтлагчид дийлэнх нь болдог юм байна. Ардчилсан намын 13 сайдын алба хашдаг бол “Г17 нэмэх” намаас 4 сайд байгаа аж. Тэгвэл ерөнхий сайд Коштуницагийн Ардчилсан нам болон түүний холбоотон болох Шинэ Серб намаас 8 хүн л сайд болсон гэнэ.
Лид4. Өтгөн манан татсанаас болж зам тээврийн маш ноцтой осол гарчээ. Арабын нэгдсэн Эмират улсад гарчээ.
Үүний шалтгаан нь өтгөн манан бууснаас болжээ. Абу-Дабигаас Дубай хүртэлх төв зам дээр 2ОО машин мөргөлдсөнөөс болж хүчтэй гал түймэр гарсан байна. Сүүлийн үеийн мэдээгээр 8 хүн амь үрэгдэж, ЗОО хүн бэртэж гэмтжээ. Энэ осол нь хүмүүс ажил руугаа яаран явж байдаг өглөөний оргил цагаар болж өнгөрчээ. Манан будан аврах ажиллагаанд ч хүндрэл учруулжээ. Түргэн тусламжийн нисдэг тэрэг, хөсөг тэргүүд осол гарсан газарт хүрч чадалгүй их удсан байна.
Лид5. Европын Атлантын далайн эрэг орчмын газрууд хүчтэй хар салхинд автсан хэвээр байна.
Францын баруун болон өмнөд мужууд одоо байгалийн гамшиг нүүрлэсэн бүс нутаг болон хувирчээ. Олон хот тосгон усанд автсан байна. 14О км цагийн хурдтай салхи мод бутыг үндсээр нь унагааж, цахилгаан дамжуулах шугамыг тасдаж гэмтээсэн байна. Одоогоор 75 гаруй мянган орон сууц гэрэл цахилгаангүй болоод байгаа юм байна. Авран хамгаалагчдын мэдээлснээр одоогоор нэг хүн амь үрэгджээ. Далайн шуурга Испанид ч гэсэн догширсоор л байна. Аварга том тэнгисийн хөлгүүдийг энэхүү далайн шуурга хадан хясаа руу авч шидэн , хүчтэй салхи байшин барилгын шид цонхийг хагалсаар л байна. Их Британид байгалийн энэхүү гамшиг улсын өмнөд хэсгийн зам тээврийг бүрэн саатуулаад байна. Эрэг орчмын олон байшин хүчтэй давалгаа, салхины улмаас маш их хохирчээ.
Өмнө нь цаг агаар сайжирч магадгүй төлөвтэй гэж байсан цаг уурчид одоо бол сэтгэл тайтгаруулах үг хэлж чадахгүй байна. Британд маргаашийг хүртэл хар салхи догширсоор л байх аж.
Лид6. АНУ ын зэвсэгт хүчний Ирак, АФганистан дахь командлагч адмирал Вильям Фалун хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өглөө.
Тэрээр ажлаа хүлээлгэн өгч тэтгэвэрт гарч байгаа шалтгаанаа :ард иргэдийн ойлголт миний үзэло бодол удирдлагийн бодлогийн зөрөлдөөнөөс үүдэлтэй гэж тайлбарлажээ. Харин Эскуаер сэтгүүлд Ираны эсрэг явуулах фөмийн ажиллагааг эсэргүүцсэнээс ийм алхам хийсэн гэж бичсэн байна. Эдүгээ 63 настай адмирал АНУ ын төв комадын захирагчаар жилийн өмнөөс ажиллах болсон юм. Түүнчлэн тэрээр Ирак, АФганистан дахь үйл ажиллагааг удирдах үүрэгтэй байжээ. АНУ ын батлан хамгаалах сайд Роберт Гейтс хугацаанаасаа ЮмнЮ тэтгэвэрт гарах нь адмиралын өөрийнх нь шийдвэрбайсан. Энэ шийдвэрийг нь зөв алхам гэж байгаагаа илэрхийлээ. Мөн түүнийг үгүйлэж байх гэж нэмж хэлжээ. Харин АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш адмирал Фалунныг Ирак, АФганистанд хийсэн цэргийн ажиллагаандаа өндөр амжилт гаргана гэж найдаж байсан гэж хэлжээ. Эскуаер сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд үргэлжлүүлэн адмирал Фалун ерөнхийлөгчийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа хийхийг эсэргүүцэж байсан юм. Тэр бол Бушын засаг захиргаа болон Ираны дайны хооронд зогсож байсан хамгийн хүчтэй хүн гэж онцлон тэмдэглэсэн байна. Харин батлан хамгаалахын сайд Роберт Гейтс: Адмирал ажлаа хүлээлгэн өгч байгаа нь АНУ иранд цэргийн ажиллгаа явуулах гэж байсныг баталлаа гэж бичсэн энэ сэтгүүлийн нийтлэлийг ташаа мэдээлэл гэж хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн адмирал болон Бушын засаг захиргааны хооронд Ираны асуудлаар санал зөрөлдөөгүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

Лид7. Иракын Басра хотоос Насралла хот хүрэх замд дэлбэрэлт болж автобусаар зорчиж байсан хүмүүс өртөжээ
Зорчигчдын 16 нь амь насаа алдажээ Энэ дэлбэрэлтийн үер мөн 22 хүнд шархадсан байна. Насралла хотын цагдаагийн газрын даргийн хэлснээр атобусанд явсан зорчигчидл бүгд мөргөлчид байжээ. Өчигдөр АНУ ын 8 цэргийн албан хаагч орчуулагчтайгаа халдлагын бай болж амиа алдсан билээ. Эхний дарайлтад Дияла хотод гурван цэрэг орчуулагчтайгаа үрэгдсэн бол бас Багдад хотод 5 цэрэг амиа золиослогчдын үйлдсэн дэлбэрэтэд өртөж амиа алдсан юм. Мягмар гаригт Иракт алба хааж байгаа америк цэргүүдийн оролцооны талаар АНУ, Иракын албаны хүмүүс уулзаж санал бодлоо солилцсон байна. Цаашид Иракт байх америк цэргүүдийн эрх үүргийг тодорхойлох ажээ. АНУ ын цэргүүд НҮБ ын мандат доор Иракт шүйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаа 2008 оны сүүлээр дуусгавар болох юм. Энэ хугацааг сунгах эсэх асуудлыг албаны хүмүүс хэлэлцэж байгаа юм байна.
Лид8Пакистан зүүн хэсэгт байрлах Лахор хотод дэлбэрэлт болж 24 нас барж зуугаад хүн бэртэж гэмтжээ.
Энэ хорлон сүйтгэх үйл ажиллагааг машинтай амиа золиослогч үйлджээ. Тэд хотын төвд байрлах холбооны цагдаагийн газрын байрыг машинаар мөргөж дэлбэлсэн байна. Түүнчлэн хотын захад өөр нэг дэлбэрэлт болж гурван нас барсаны хоёр нь бага насны хүүхэдл байжээ. Лахор хотод байрладаг холбооны мөрдөн байцаах агентлагийн байрыг өглөө ажил цжглах 9 цаг 25 минутад дэлбэлжээ. 250 хүн ажилладаг энэ барилгад их хэмжээний эвдрэл гарчэээ. Дэлбэрэлт болох үед барилгад байсан хүмүүсийг, нурангид дарагдсан шархадагсадыг аврах багийнхан аль болох хурдан аварчээ. Өглөө ажил эхлээд удаагүй байхад гэнэт барилгад хүчтэй доргилт мэдрэгдсэн. Тэгээд сэхээ авах завдалгүй нуралт үүсэж би доош унасан гэж байшингийн нурангин дороос аврагдсан нэг хүн хэвлэлийнхэнд ярьсан байна. Харин дэлбэрэлтийг хөндлөнгөөс харсан гэрч маш хүчтэй дэлбэрэлт болж тоос шороо боссон. Би газар хөдлөлт боллоо гэж бодсон гэж ярьсан байна. Нас барагчдын 12 нь холбооны мөрдөн байцаах газрын ажилтан байжээ. Дэлбэрэлт болох үеэр ойролцоох гудамжинд явж байсан дунд сургуулийн сурагчид ч шархадсан байна. Дэлбэрэлт болор мөчид холбооны мөрдөн байцаах газрын ажилтнууд 3 сарын 4 Навал коллежийн ойролцоо болсон амиа золиослогчын үйлдсэн дэлбэрэлтийн хэргийн шалгаж байжээ. Дэлбэрэлтийн дараагаар Австралийн крипет спортын тамирчид Пакистанд хийх айчлан тоглолтоо цуцлах шийдвэр гаргасанаа мэдэгджээ.

Лид9. АНУ ын сансрын олон дахин ашиглах Эндовер хөлөг Флорида мужын Каневарелийн хошуунаас орон нутгийн цагаар шөнийн хоср цаг 38 минутад амжилттай хөөрсөн байна.
Эндовер сансрын хөлгийн бүхээгт олон улсын сансрын станцид хүргэх тонго төхөөрөмж байгаа юм. Хамгийн чухал ачаа нь олон улсын сансрын станцын нэгэн хэсэг болох Японы шинжилгээ судалгааны лаборатори юм. Түүнээс гадна багийн долоон гишүүд олон улсын сансрын станцид засвар үйлчилгээ хийхэд ашиглах роботыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Эндовер хөлгийнхөн дэлхийн тойрог замд 16 хого ажиллана. Үүний 12 хоногийг нь олон улсын сансрын станцтай залгагдах юм. Олон дахин ашиглах сансрын хөлгийн ашиглах хугацаа дуусах дөхөж байгаа юм. 2008 онд дөрвөн удаа шатлла хөлөг нислэг үйлдэх юм байна.
ЭНЭ ӨДӨР
1365 оны энэ өдөр Вена хотын их сургууль байгуулагдсан байна.
1894 оны энэ өдөр АНУ ын Миссисипи мужын Виксбург хотод кока кола ундааг лонхонд савлаж худалдаж эхэлжээ
Одоогоос 95 жилийн өмнө буюу 1913 оны энэ өдөр Канберрар хотыг Австралийн нийслэл болгожээ.
1918 оны энэ өдөр Москва хот оросын нийслэл болжээ.

No comments: