2008-03-01

Дэлхийн мэдээ 2008 03 01 Бямба гараг

Лид1. Маргааш манай хойд хөрш ОХУ д ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Өчигдөр баасан гаригт ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх суртал ухуулгын ажил алслагдмал бүс нутагт дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотойгоор хангалтгүй байсан. Харин томоохон хотуудад нэр дэвшигчдийн хөтөлбөр хангалттай олны сонорт хүрсэн гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэлсэн байна.
Сонгууль гэдэг бол ямар нэгэн шоу, спортын тэмцээн биш болохоор долоо хэмжиж нэг огтол гэдэг зйүр үгийг санаж ухамсартай зөв сонголт хийхийг сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров ард түмэнд хандан уриалсан байна. Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөхөн баасан гаригийн орой ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан телевизээр үг хэлсэн байна. Тэр 3 сарын 2 ны ням гаригт болох ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалжээ.

Эр. ОХУ ын иргэдээ 3 сарын 2 нд манай улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Гурван сарын өмнө бид Төрийн ДУМ ын гишүүдийг сонгосон. 3 сарын 2 нд шинэ төрийн тэргүүнээ сонгох гэж байна.
Бид өмнөө тавьсан том зорилтоо биелүүлэхийг тулд урагш тэмүүлэх хэрэгтэй. Хэн ерөнхийлөгч болсноос бид хэрхэн зорилгодоо хурдан хүрэх эсэх нь шууд хамаарна. Та бүхэнд ухаалаг сонголт хийх боломж олдож байна. Ням гаригт болох сонгуульд саналаа өгч ирээдүйн Орос орны төлөө сонголт хийхийг та бүхнээс хүсэж байна.

Сонгуулийн санал авах цэгүүд ням гаригийн өглөөний 8 цагт нээгдэж шөнийн 12 цагт үүд хаалгаа барих юм байна. Сонгуулийн санал хураалтын анхны урдьчилсан мэдээг ОХУ ын олон нийтийн телевизээр Москвагийн цагаар 21 цагт зарлах ажээ.

Лид2. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын угсаа залгамжлах хун тайж Гарри бямба гаригийн өглөө эрт Афганистан улсын нутаг дэвсгэрийг орхин эх орон руугаа ниссэн байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хун тайж Гарриг Афганистанд албан хааж байгааг мэдээлсний дараа батлан хамгаалахын яамныхан хун тайжын аюулгүй байдлыг бодолцон Их Британи руу буцаах шийдвэр гаргасан байна. Одоогоос гурван хоногийн өмнө америкийн сэтгүүлч Мэтт Драдж өөрийн интернэт дэх сайтдаа хун тайж Гарри Афганистан улсын Гильменд мсужид сүүлийн 2 сарын турш алба хааж байгаа гэж мэдээлсэн юм. Хун тайж Гарри 2006 оны 4 сард Сандхерст цэргийн академийг төгссөн билээ.

ТОВЧ
Баасан гаригийн орой Пакистан улсын баруун хойд зүгийн Мингора мужид оршуулга болж байх үеэр хүчтэй дэлбэрэлт болж 40 хүн амь насаа алдаж 60 хүн шархадсан байна. Энэ мужид Аль Кайда алан хядагч бүлэглэл, Талибан хөдөлгөөнийхөн бүгээд байгаа юм.

Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүйн Зөвлөл цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авах эсэх асуудлаар тогтоол батлахаар өнөөдөр хуралдах байсан ч хойшлуулжээ. Учир нь Ираны эсрэг хориг арга хэмжээни й тогтоолын төслийг боловсруулсан Их Британи, Францын дипломатууд тогтоолынхоо төсөлд нэмэлт засвар оруулах болжээ. 3 сарын 3 ний даваа гаригт Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд тогтоолынг батлах эсэх асуудлаар хуралдаж, санал хураалт явуулах гэж байна.

Лид3. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоожээ.
Баасан гаригийн орой Нью Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 103 доллар 5 цент хүрсэн байна. Долларын ханш унаж байгаа нь газрын тосны үнэ нэмэгдэх гол шалтгаан болжээ. Лондоны түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 100 доллар 25 центийн үнэтэй байна. Хэрвээ газрын тосны үнэ цаашид өнөдр хэвээр хадгалагдан үлдэх юм бол ОПЕК ийн гишүүн орнууд олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргах байхаа гэж Нигерийн засгийн газрын төлөөлөгч хэлсэн байна. Ирэх долоо хоногт газрхйн тос олборлогч нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК ийн гишүүн улсууд уулзалт хийх гэж байгаа юм. Газрын тосны үнэ ханшын өсөлтөд АНУ ын эдийн засгийн уналт нөлөөлж байгаа юм.

Лид4. Туркийн зэвсэгт хүчнийхэн хойд Иракт явуулсан цэргийн ажиллагаагаа дуусгасан байна.
Иракын хойд хэсэгт байдаг Курдын ажилчны намын эсрэг Турк улс энэ долоо хоногт цэргийн ажиллагаа хийсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Туркийн ерөнхий сайд Тайип Режен Эрдоган Иракын нутагаас цэргүүдээ эргүүлэн татаж эхэлсэн тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Туркийн зэвсэгт хүчнийхэн курдын ажилчны намынханы зэвсгийг агуулах, бэлтгэл хийдэгм баазуудыг устгаж чаджээ. Бид өмнөс тавьсан зорилгоо биелүүлсэн гэж Туркийн ерөнхий сайд телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ. Хойд Иракт хийсэн цэргийн ажиллагааны үр дүнд курдын 230 алан хядагчийг устгажээ. Бас 290 орчим газар доорх нуувч, 59 ширхэг пуужингаар харвах төхөөрөмжийг устгаж чаджээ. Харин туркийн талаас 24 цэрэг амь эрсэдсэн байна. Курдын ажилчны намыг Европын холбоо, Туркийн засгийн газар алан хядагч байгуулага гэж үздэг юм.
Лид5 Өнөөг хүртэл бүрэн эмчлэх аргийг нь нээж чадаагүй байгаа өвчин бол хүний дархлалын олдмолын хомсдол. Тэгвэл ДОХ ын вирус тэж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхёстой гэж дэлхийн олон оронд үздэг байна.
ДОХ-ын вирус тээж байгаа хүмүүсийг төрийн албанд ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг АНУ ын төрийн Департамент гаргажээ. АНУ ын иргэн Лоренцо Тейлор гадаад бодлого хэрэгжүүлэх байгуулагад ажиллахын тулд маш олон шалгалтыг давж гарчээ. Төрийн албанд ажиллах хүмүүсээс авдаг хатуу шалгалтыг тэр амжилттай давж чадсан байна. Гэвч тэр төрийн албанд ДОХ ын вирустэй хүнийг авдаггүй гэдгийг мэджээ. Гэвч тэр шүүхэнд гомдол мэдүүлж, ДОХ ын халдвартай хүнийг төрийн албанд ажилуулахгүй гэдэг нь ялгаварлан гадуурхсан хэрэг өргөдөл гаргажээ. Шүүх Лоренцо Тейлорын гомдолыг хүлээн авч түүний талд шийдвэр гаргасан байна. Ингэхээр ДОХ ын халдвартай хүнийг төрийн байгуулагад ажилуулахыг зөвшөөрчээ.
Лид6. Бусдын алдаанаас болж АНУ ын Нью Йорк хотын иргэн Бенжамин Лоувелл шоронд орох аюулын өмнө тулгараад байгаа гэнэ. Одоо тэр банкны ажилтны буруугаас болж шүүхэд дуудагдаад байна.
Энэ жил 48 настай түүний банкин дахь дансанд нь одоогоос нэг жилийн өмнө 2 сая доллар ороод иржээ. Бенжамин үүнийг анзаарч банкны ажилтанд хандан ямар нэгэн алдаа гарчээ гэж тайлбарлахыг оролдсон байна. Харамсалтай нь тухайн үед хэн ч түүнийг тоосонгүй. Харин ч эсрэгээрээ та тэгээд тэр мөнгийг авч, ашиглаж болно шүү дээ гэж хэлжээ. Хэсэг гайхаж байснаа Бенжамин банкны ажилтнуудын зөвлөснөөр 2 сая долларыг авч хувийн бизнестээ хөрөнгө оруулж, зарим хэсгийн нь амарч наргихад зориулсан байна. Гэтэл одоо түүнийг банкныхан санхүүгийн гэмт хэрэг хийсэн гэж буруутгаж байгаа гэнэ. Одоогоос жилийн өмнө банкны ажилтан хариуцлага алдаж өөр дансанд орох ёстой байсан мөнгийг Бенжамины хувийн данс руу шилжүүлжээ. Одоо азгүй эр өөрт тохиолдсон түүхээ шүүхийн байгуулагад очиж ярих болоод байна. Хүний эрхийг дээдэлдэг АНУ-д шүүх байгуулагынхан Бенжаменыг өөрөө эхлээд банкинд очиж миний мөнгө биш. Ямар нэгэн алдаа мадаг гарсан гэж хэлж байсныг нь харгалзан үзэх байх гэж найдаж байгаа гэнэ.

No comments: