2008-03-05

Дэлхийн мэдээ 2008 03 05 Лхагва гараг

Лид1. БНХАУ ын нийслэл Бээжин хотод өглөөний 9 цагт Бүх хятадын ардын төлөөлөгчдийн 11 дэх удаагийн их хурал нээлтээ хийлээ. Энэ хуралд хятадын коммунист намын өндөр албан тушаалтнууд оролцож байгаа юм.
Хуралд хятадын нийгмийн бүх салбарын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. БНХАУ ын төрийн зөвлөлийн дарга буюу Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао ажлаа тайлагнаж байна. Өнөөдөр хятад улс макро эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ ын дотоод амьдралд хэд хэдэн чухал олот амжилт гарсныг хятадын ерөнхий сайд хэлээд олон улсын тавцанд ч хятадын нэр хүнд, байр суурь бэхэжсэн гэж илтгэлдээ дурьджээ. Одоо хятадын эдийн засгийн салбарт шинжлэх ухааны үүднээс судлаж шийдвэрлэх асуудал байгааг тэр онцолж байна. БНХАУ Тайвань арлын салан тусгаарлах үзлийг хэзээ ч дэмжихгүй гээд Тайвань бол Хятадын салшгүй хэсэг гэж хэлжээ. Түүнээс гадна хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах талаар хатуу байр суурь баримталж, салан тусгаарлах ямар нэгэн оролдлогыг шийдвэртэй таслан зогсоох арга хэмжээ авна гэж Вэнь Зя Бао илтгэлдээ бичжээ. Хятадын үндсэн хуулийн дагуу Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нь тавн жил тутамд нэг удаа төлөөлөгчөө дахин сонгодог юм. 11 дэхв удаагийн энэ хурал 13 хоног үргэлжилж 3 сарын 18 нд ажлаа дуусгах юм байна.

Лид2 АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд сунгаа үргэлжилж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейн Огаой, Техас, Вермонт мужид ялалт байгуулжээ.
Ингэснээр тэр 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөх эрхтэй болж байна. Жон Маккейн гол өрсөлдөгч Майк Хакаби ерөнхийлөгчмийн сонгуулийн сурталчилгааны ажлаа зогсоож нэрээ татан авч байгаагаа албан ёсоор зарласан байна. Харин Америкийн Ардчилсан намынханаас хэн нь ялалт байгуулахыг тааварлах арга алга байна. АНУ ын Вермонт мужид болж өнгөрсөн сунгаанд Барак Обама ялалт байгуулжээ. Харин Род Айланд мужид Хилари Клинтон давуу санал авч чаджээ. Америкийнэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Огайо мужид Хилари Клинтон, Барак Обама нарын хэн нь ялах нь одоогоор тодорхой бус байна гэж уламжилж байна. Хэрвээ би Огайо болон Техаст ялах юм бол миний өрсөлдөгч хатагтай Хилари Клинтон сунгааг орхих болно гэж хэлсэн байна. Гэвч АНУ тэргүүн хатагтай асан Хилари Клинтон

Эм. Би хамгийн эцсийн мөчийг хүртэл сунгаанд өрсөлдөнө
Гэж мэдэгджээ. Техас, Огайо мужуудад Хилари маш олон дэмжигчтэй байсан ч сүүлдээ Обамагийн байр суурь энд нэлээн байр сууриа бэхжүүлж чаджээ. 3 сарын 4 нд болох сунгаа миний сонгуулийн ажлын дараагийн алхамыг тодорхойлно гэж хүмүүс таамаглаж байгаа нь алдаа гэж Хилари онцлон тэмлэглэж байна.

Лид3. Украин улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ 25 хувиар бууруулсан гэж оросын ГАЗПРОМ ын компаний төлөөлөгч Сергей Куприянов мэдэгджээ.
Украины НЕФТОГАЗ компани байгалийн хий хэрэглэсэн төлбөрөө барагдуулах ёстой хугацаа албан ёсоор дууссаны дараа бид нийлүүлэлтээ багасгасан гэж оросын тал онцлон тэмдэглэж байгаа юм. Европын орнууд ОХУ аас авдаг байгалийн хийг Укрианы газар нутгаар дамжуулдаг юм. Орос Укрианы хооронд өрнөөд байгаа өр ширний асуудал нь Европын Холбооны орнуудын хэрэглэгчийн сэтгэлийг түгшээж байна. Гэвч бид Европын орнууд руу байгалийн хийгээр урьдийн адил хэвийн хангаж чадна гэж ГАЗПРОМ амлаж байна. ОХУ өдөрт 356,6 сая куб метр байгалийн хийг Укрианы газар нутгар дамжуулан Европ руу нийлүүлдэг байна.
ТОВЧ
АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дмитрий Медведевт баяр хүргэж утсаар ярьсан байна. АНУ ОХУ –тай цаашид нягт хамтран ажиллаж харилуан илтгэлцсэн найрсаг харилцааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Холбооны бүгд найрамдах Герман улсын Дойч Бах компаний галт тэрэгний машинистууд хугацаагүй ажил хаялт зарлажээ. Төмөр замын компаний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Манфред Шелль ажил олгогчдоос хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна.

Лид4. ОХУ ын хүний эрхийн асуудал эрхэлсэн байгуулагын тэргүүн Владимир Лукин 3 сарын 2 нд Москвад болсон “Үл зөвшөөрөгчдийн жагсаал” ыг цагдаа, ОМОН тусгай албаныхан хүч хэрэглэг тараасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэр 3 сарын 2 ний өдрийн орой ажлаа тараад явж байхдаа сөрөг хүчнийхэний жагсаал зохион байгуулсан Тургеневийн талбайд жагсагчдаас хэд дахин олон тооны хууль сахиулагчид байсныг хараад гайхсан гэж БИ БИ СИ телевизийн Москва дахь сурвалжлагчид ярьжээ. Оросын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж Санкт Петербург, Москва хотод жагсаал хийсэн юм. Эрх баригчид Санкт Петербургт жагсаал хийхийг зөвшөөрч харин Москвад жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй юм. Иймээс Москвад болсон жагсаалыг цагдаа, ОМОН ныхон хүч хэрэглэн тараасан билээ.

Лид5. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Изриаль, Палестины төр засгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Хатагтай Кондализа Райсын ойрхи дорнодын орнуудад хийж байгаа айлчлалын гол зорилго нь Израиль, Палестины өөртөө засах орны хооронд найрамдалын гэрээ байгуулах яриа хэлэлцээрийн сэргээхэд оршиж байгаа юм.
Изриаль Палестины хямрал сүүлийн өдрүүдэд улам бүр гаарч байгаад АНУ сэтгэл зовниж байгааг Кондализа Райс онцлон тэмдэглээд талууд харилцан буулт хийж яриа хэлэлцээрээ сэргээх юм бол энэ оны эцэс гэхэд найрамдалын гэрээ байгуулах боломжтой гэж Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахдаа хэлсэн байна. Өнгөрсөн оны 11 сард АНУ ын Аннаполис хотод Изриалийнэ ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины тэргүүн Махмуд Аббас, АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш нар уулзаж энхийн гэрээ байгуулах асуудлаар санал солилцож байсан билээ. Үүнээс хойш талууд энхийн гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа уулзсан. Харамсалтай нь сүүлийн долоо хоногт Изриаль Палестины хооронд дахин цус урсгасан мөргөлдөөн гарч байдал хурцадсан юм.

Лид6. Колумын ерөнхийлөгч Альваро Урибе Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавесыг Гаага дахь олон улсын шүүхэд өгөх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Венесуэлий засгийн газар Колумб улсын хэт зүүний бодлого баримталдаг, алан хядагч ФАРС бүлэглэлд санхүү эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлдэг гэж Колумбын ерөнхийлөгч хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Колумбын алан хядагч ФАРС бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч өөрийн хамсаатан 16 хүний хамт Эквадор улсад явж байхад нь Колумбын тусгай албаныхан устгасан юм. Амь үрэгдсэн хүмүүсийн зөөврийн компьютерт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес алан хядаг бүлэглэлд 300 сая доллар өгсөн тухай баримт олджээ. Гэвч Уго Чавес үүнийг эср няцааж, Колумбын тусгай албаныхан Эквадор улсад нууц ажиллагаа хийснийг эрс зэмлэн буруутгаж байлаа. Колумб улстай хиллэдэг зааг газар Уго Чавес их хэмжээний цэрэг, зэр зэвсэнг төвлөрүүлээд байгаа юм. Бас Венесуэль, Колмуб улс дипломат харилцаагаа тасалсан билээ.
Лид7. Щвейцарын Женев хотод жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын авто машины үзэсгэлэн нээгджээ. Энэ үзэсгэлэнд дэлхийн… орны төмөр хүлэг үйлвэрлэгчил шинээр зохион бүтээсэн машинаа олон нийтэд таницуулж байна.
Женевийн авто машины үзэсгэлэнд оролцож байгаа Фордынхон автомашиныг ямараар ч сэтгэж хийж болно гэдгийг нотлон харуулжээ. Утаа ялгаруулах янданг ч өвөрмөц хэлбэр хийцтжэй хийж болохыг тэд харуулжээ. Женевт шинэ загварын SUV машинууд олны анхаарлыг татаж байна. Францын Renault компани Koleos загварын машинаараа Peugeot 4007, BMW X3, Mercedes GLK загварын машинуудтай өрсөлдөж байна. Бас
Volvo авто машин сонирхогчдын хорхойг хүргэсэн машин зохион бүтээжээ.
Эр. Энэ Volvo машиныг бичил компьютерээр тоноглосон. Урдаа радартай. Хэрвээ өмнөө 30 км цагаас илүү хурдтай яваа үед өмнөх машиндаа ойртож дөхөж очих юм бол машин автоматаар тоормозлодог.
Японы Хонда концерны Honda Accord загварын машин ч бас хүмүүсийн анхаарлыг татаж байгааг заавал дурьдах хэрэгтэй юм. Түүнээс гадна японы Тоёото IQ загварын 3 метрээс холгүй урттай машин хийжээ. Женевт болж байгаа авто машины үзэсгэлэнд байгаль ээлтэй, хорт утаа бага ялгаруулдаг машины загвар зонхилж байна.

Лид8. Германы Ганновер хотод олон улсын компьютерийн үзэсгэлэн 2 дахв өдрөө үргэлжилж байна. Энэ жил мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг эндээс харж болох юм. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдитйн хэмжээ нь жижигхэн болж, халаасанд багтах авсаархан болж байгааг сэтгүүлч нар онлон тэмдэглэж байна.
Тун удахгүй хүн төрөлхтөн цааснаас бүрэн татгалзах юм байна. Германы олон улсын энэ үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 5845 компани оролцож байгаа юм.
Эр. Орчин хүмүүс хаана ч хэдийд ч интернэт хэрэглэхийг хүсэж байна. Бидний зохион бүтээсэн бичил процессор нь ямар ч үед интернэтэд холбогдох боложыг бий болгож байгаа юм. Утасгүй интернэт, халаасны төхөөрөмж гэсэн үгийг Германы Ганнроверын компьютерийн үзэсгэлэнгийн үеэр хүмүүс хэлж байна. Ганноверын хэвлэлийн бага хуралын танхимд цаг тутам хэвлэлийн бага хурал болж байгаа юм. Энд одоо хамгийн өргөн хэрэглэглдэж байгаа Касперскийн антивирусын программыг зохион бүтээсэн Евгений Касперский хэвлэлийн бага хурал хийсэн юм. Түүнээс гадна
Майкрософтийн ерөнхий захирал Стив Баллмер
Эр. Одоо ихэнх хүмүүс цаасан дээр бичиж байгаа. Гэвч хүн төрөлхтөн тун удахгүй цааснаас татгалзаж халаасанд багтаж болох авсаархан хөнгөн, маш олон давуу талтай “ухаалаг дэлгэцтэй” болно.
IBM компани хүний эрүүл мэндийг оношлох хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж зохион бүтээснээ ч бас олон нийтэд танилцуулжээ. Өвчтөнд онош тавихад ирээдүйд компьютер байхад л хангалттай болох гэнэ.
Лид9. Екатерибург хотод ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин агсаны тухай баримтат киноны нээлт болжээ. Лидерийн хүүхэд нас нэртэй энэ киног францын найруулагч Даниэля Леконта хийжээ.
Франц найруулагч кино хийхийн тулд олон сарын турш Уралын нутгаар яж Борис Ельцинг мэддэг хүмүүстэй уулзаж ярилцаж материал цуглуулж байжээ.Тэр кингоо бэлэн болгосон хойноо Борис Ельцин агсаны төрөлх хотод нь заавал нээлтийг нт хийнэ гэж зүтгэжээ. Тэр өөрийгөө оросын анхны ерөнхийлөгчийг хүндэтгэж биширч явдаг байснаа киноны нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэлсэн байна. Леконт Борис Ельцинтэй хамгийн анх 1989 онд ЗХУ ын Дээд Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход нь танилцаж байжээ.
Эр. Тэр эрсдлэлийг өөртөө үүрч улс орын хувв заяаг эргүүлж чадсан улс төрч. Дэлхий дээр түүн шиг хүн ховор.
Борис Ельцин үнэхээр оросын ард түмний сэтгэхүйд хувьсал хийхийн тулд асар том иргэний зориг гаргаж байжээ.
Эр. Би ЗХУ ын Коммунист намаас гарч байнан. Ингэснээр би өөр үзэл бодолтой хүмүүстэй нэгдэж, төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой болж байгаа юм.
Тэр улс төрийн амьдралд хөл тавихдаа өөрийн намтартаа эцэг нь нударган баян орчин үеийн хэллэгээр бол бизнес эрхэлж байсныг ор тас нуужээ. Хэрвээ тэр энэ тухай намтартаа бичсэн хэзээ ч коммунист намын гишүүн болж чадахгүй байсан юм.
Борим Ельцины төрөлх хот Екатеринбургт энэ кино 2 хоног үзүүлээд дараа нь бусад хотуудаар гаргах юм байна.
Лид10. Нидерландын их сургуулийн хэсэг оюутнууд робот шувууг зохион бүтээжээ. Хагас метрийн урт далавчтай энэ төмөр шувуу ердөө 80 грамм жинтэй. Төмөр шувуу цахигаан хөдөлгүүртэй, алсын удирдлагатай юм. Гурван жижиг камераар тоноглодсон энэ шинэ бүтээл жинхэнэ жигүүртэнээс бараг ялгагдахаахгүй сайн хисэж чаддаг. Нидерландын их сургуулийн багш оюутануудын хамтран бүтээсэн энэ шувууг цагдаа, хууль сахиулах байгуулагынхан сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.

Лид11. Хүн төрөлхтөний анхаарлыг байнга татаж ирсэн Ангараг гариг дээр цасан хунгар нурж байгааг гэрэл зургийг хальсанд буулгаж авч чадсан байна.
Улаан нүдэн гариг дээр өвөл дуусаж хаврын урин цаг наашилж байгаагийн илрэл нь энэ гжэ эрдэмтэд тайлбарлаж байна. Ангараг гаригийн тойрог замд шинжилгээ судалгааны ажил хийж байга хиймэд дагуул үзэгч таны харж байгаа энэ зургийг илгээжээ. Ангараг гаригийн хойд туйлд өргөрөгийн 84 хэмд байгалийн энэ үзэгдэл болжээ. 2 сарын 19 нд хиймэл дагуулын илгээсэн энэ зурагт мөс ойролцоогоор 700 метрийн өндөр уулын оргилоос хэрхэн унаж тоос шороо босгож байгааг ажиглаж болох юм.
Энэ өдөр
1876 оны энэ өдөр францын зохион бүтээгч Эдуар БЕЛЕН мэндэлсэн байна. Тэр 1907 онд дэхийн түүхэнд анх удаа Парис хотоос Лион, Бордо хот руу өөрийн бүтээсэн төхөөрөмжөөрөө гэрэл зураг дамжуулах туршилтыг амжилттай хийж байсан. Түүнийг факсын аппарат зохион бүтээх эхлэл тавьсан хүн гэж үздэг юм.

Одоогоос 110 жилийн өмнө буюу 1898 оны энэ өдөр хятадын ерөнхий сайд асан Жоу Энь Лай мэндэлж байжээ.

1997 оны энэ өдөр Хойд Өмнөд Солонгосын төлөөлөгчид сүүлийн 25 жилд анх удаа хэлэлцээрийн ширээнйи ард суужээ.

No comments: