2008-03-14

Дэлхи йн мэдээ 2008 03 13 Пүрэв гараг

Лид1.Сүүлийн үед барууны орнууд Бээжин хотод болох олимдпын наадмыг улс төржүүлэхийг оролдож байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яам шүүмжилж байна.
Гадаадын байгуулагууд, олны танил хувь хүмүүс Хятад улсын нэр хүндийг гутаахыг оролдож байна гэж хэлж хятадын гадаад хэргийн яамны хариуцлагатай албан тушаалтан хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Хятад улсын тухай шудрага шүүмжлэлийг бид хүлээн авна. Харин гүтгэлэгийн чанартай аливаа цуурхалыг хятадын засгийн газар хүлцэнгүү хүлээн авч чадахгүй гэж хятадын гадаад харилцааны мэргэжилтэн хэлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш олон улсын хүний эрхийгн хамгаалах байгуулага, Холливуудын одод, найруулагч Стивен Спилберг нар хятадад хүний эрхийг бүдүүлэгээр зөрчдөг гэж шүүмжилж байгаа юм. Иргэний хөдөлгөөнийг цэргийн хүчээр нухчин дарсан Суданы засгийн газарт БНХАУ ын засгийн газар тусламж үзүүлсэн, Түвдийн өөртөө засах орны үндэсний соёлыг устгаж байгаа гэж барууны орнууд үзэж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгуулага Олон улсын Олимдын хороонд хандан хятадын олимдын барилга байгууламж дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөлийг сайжруулахын тулд хятадын засгийн газарт шахалт шүшшлэхийг уриалжээ. Хятадын олимдын барилга байгууламжыг барихад 2 сая барилгачин ажиллаж байгаа юм байна. Гэвч барилгачдад цалинг нь өгөхгүй, эмнэлэгийн тусламж үзүүлэхгүй, өдөрт 17 цаг ажиллуулж байгаа гэж хүний эрхийг хамгаалах байгуулагынхан үзэж байна. Харин хятадыйн засгийн газар үүнийг үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж тайлбарласан байна. Хятад улс олимпын бэлтгэх ажилд 40 тэрбум доллар зарцуулсан байна.

Лид2. Лхагва гаригийн орой Нью-Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 110 долларт хүрсэн байна. Энэ нь шинэ дээд амжил болжээ.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь долларын ханш унаж АНУ ын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой юм гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ ын газрын тосны нөөц 311 сая баррельд хүрч нэмэгдсэн гэдэг мэдээлэлийг АНУ ын албаны хүмүүс тараасан ч энэ нь газрын тосны өсөлтийг зогсоож чадаагүй байна.

Лид3. АНУ ын худалдааны алдагдал 58,2 тэрбум доллараар хэмжигдэжс байна гэж Ройтер агентлаг уламжилжээ. Худалдааны тэнцэл алдагдалтай гарсан шалтгаан нь газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм.
2007 оны 12 сард америкийн эдийн засагчид манай улсын худалдааны тэнцэл ирэх онд алдагдалтай гарна гэж урьдчилан анхааруулж байсан юм. Тухайн үед түүхий эдийн худалдааны салбарт ялимгүй алдагдал гарсан байжээ. Газрын тосны өсөлтөөс болж хилийн чанадаас түүхий нефть худалдан авахад зарцуулсан мөнгө 29,5 тэрбум долларт хүрсэн юм байна.

Лид4 АНУ ын Нью Йорк мужийн амбан захирагч Элиот Спитцер биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн үйлчилгээг авсан нь илэрч АНУ д дуулиан тариад байгаа билээ. Тэр биеэ үнэлэгч хөлслөн авахад нийтдээ 15 мянган доллар зарцулсан байна.
Америкийн CNN телевизийн уламжилсанаар тэр нэг бус удаа биеэ үнэлэгч бүсгүйг интернээр дуудаж байжээ. Элиот Спитцер ирэх долоо хоногийн даваа гарагт албан тушаалаа өөр ийн орлогчдоо шилжүүлэн өгнө гэж мэдэгдсэн байна. Амбан захирагчын хамтран зүтгэгчид нь ч албан тушаалаа орхиж болзошгүй гэнэ. Нью Йоркийн амбан захирагч биеэ үнэлэгчтэй холбоотой гэдгийг АНУ ын татварын газарынхан илрүүлж Нью Йорк таймс сонин хамгийн анх мэдээлж олон нийтийн сонорт хүргэсэн юм.
Мужийн амбан захирагч болчимгүй үйлдэл хийж ёс зүйн ноцтой алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч сонгочид, эхнэрээсээ уучлал гуйсан билээ. Ноён Элиот Спитцер гурван хүүхдийн эцэг юм байна. Биеэ үнэлэгч хөлслөн авахдаа хувийн мөнгөө зарцуулсан уу? Эсвэл мужын төсөвийн мөнгийг хувийн зугаа цэнгэлдээ зориулсан уу гэдэгийг нь тогтоох мөрдөн байцаах ажил эхэлсэн байна. Хэрвээ тэр татвар төлөгчдийн мөнгийг хувийн зугаацалдаа зарцуулсан бол хуулийн дагуу шийтгэл хүлээх юм байна.
ТОВЧ
Гүрж улсын өмнөд мужид байдаг Гэгээн Пантелеймона сүмд гал түймэр гарчээ. Дан модоор хийгдсэн з давхар сүмийн барилга хоромхон зуур үнс нурам болж хувирсан байна. Гал түймэр гарсан шалгтааныг хараахан тогтоогоогүй байна. Энэ сүмд 9 гэлэнмаа амьдардаг байжээ. Азаар хэний ч амь нас эрсдээгүй байна. Энэ сүм нь 18 р зууны үед Оросын эзэнм хаан Романовын гэр бүлийнхэн зуншдаг байжээ.

Францы нийслэл Парис хотод Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан ахмад дайчин Лазер Пон Понтичелли 110 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр ИТалид төржээ. 20 р зууны эхээр тэр гэр бүлийнхээ хамт Францид ирж амьдрах болжээ. Дэлхийн 1 р дайн эхэлэх үед тэр 16 настай байжээ. Түүнийг Францын төр засаг өндөр дээд одон хүртээж байсан юм.

Болгарын Софи хотын нэгэн өнчин хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад ажлаасаа халагдсэн нэгэн эр ангийн буугаар гар нээж 15 настай нэг охины амийг хороож, өөр хоёр хүүхдийг шархдуулсан байна. Тэр асрамжын газар ажилаж байхдаа бага насны охидыг садар самуунд урвуу татах гэж оролдож охидыг хоргоодон байжээ. Гэмт хэрэг үйлдсэнийнхээ дараа тэр өөрийг егүүтгэсэн байна.

Бараг хоёр тонн жинтэй, 100 метрийн урт Голландын усан онгоцыг энэ долоо хоногийн эхээр Европын орнуудад болж өнгөрсөн хар шуурга эрэг дээр гаргаж хаяжээ. Эрэг дээр хаягдсан цсан онгоцыг эргэж далайн усанд тавих ажилыг амврах албаныхан хийсэн байна. Тэдний энэ ажлыг олон зуун жуулчид, нутгийн оршин суугчид сонирхож ажиглажээ.

Канад улсын МИонреаль хотын нэгэн худалдааны төвийн дээвэр нуржээ. Дээвэр нурсаны дара цахилгааны богино холболт үүсэж гал тйүмэр гарсан байна. Одоо аврах албаныхан нуранги доор хүн байгаа эсэхийг шалгаж байна. Их хэмжээний цас орж барилгын дээврийн даөц хэтэрсэнээс болж энэ зогүй явдал гарчээ.

Дэлхийн 2-р дайн үед Авсри улсыг германы нацистууд эзлэн түрэмгийлэх үеэр амь рэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа Австри улсын олон хот тосгонд болжээ. Тэд германы түрэмгийлэлийн үеэр амиа алдсан, бөөнөөр хорих хуаранд тамлагдаж байсан хүмүүсийг хүндэтгэн лаа асаасан байна. Одоогоос 70 жилийн өмнө энэхүү аймшигт үйл явдад болж байсан юм.

Лид5. Армены нийслэлд тогтоогоод байсан онц байдлыг ойрын үед цуцлах гэж байна.
Армены нийслэлд сөрөг хүчнийхэн нь эсэргүүцлийн ажиллагаа хийж, өлсгөлөн зарлаад байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нийгэмд тогтворгүй байдал гарч болзошгүй байсан тул Армены төрийн тэргүүн Роберт Кочарян онц байдал тогтоосон юм. Армены төрийн тэргүүн Ереван хотод тогтоосон онц байдлын дэглэмийг зөөлрүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Сүүлийн 11 хоногийн турш Ереван хотод онц байдал зарлаж хөл хорио тогтоогоод байсан юм. Ереьан хотод хөл хориг тогтоосон ч жирийн иргэдийн амьдралд төдийлөн нөлөө үзүүлээгүй гэж гадаадын сэтгүүлч нар мэдээлж байна. Сонгуулийн дараа сөрөг хүчнийхэний гаргасан гомдолыг Армени улсын Үндсэн хуулийн цэц хүлээн авч шийдвэрлэж дуусжээ. Сонгуулийн ерөнхий хороо Армений өнөөгийн ерөнхий сайд Сержа Саркисяныг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж албан ёсоор мэдэгдсэн юм. 3 сарын эхээр Ереван хотод болж эмх замбараагүй байдлын үеэр 8 хүн нас барж, 180 цагдаагийн албан хаагч бэртэж, 50 гаруй иргэн гэмтэл авчээ. Европын орны ажиглагчид сонгуул олон улсын стандартын дагуу явагдсан гэж хэлснээр Ереван хотод дэгдсэн үймээн намжсан юм. 3 с арын 21 ээс хойш Ереван хотод тогтоосон онц байдал, хөл хориог бүр мөсөн цуцлана гэж Армены ерөнхийлөгчийн тамгийн газар мэдээлсэн байна.

Лид6. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг Монакогийн угсаа залгамжлах хун тайж 2 р Альбер гэрлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагджээ.
Монако улсын хун тайж энэ жил 50 настай. Харин түүний сүйт бүсгүй нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын усан спортын тамирчин энэ жил 30 настай, дэлхийн аварга болж байсан бүсгүй Шарля юм байна. Хун тайж гэрлэх гэж байна. Хуримын ёслолын бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлсэн гэдэг мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсанын дараа Монакагийн хааны ордоны хэвлэлийн алба энэ мэдээллийг үгүйсгэжээ. Монако улсын зарим сонин дээр хун тайж 2 р Алберийн хуримд гадаад дотоодын 700 хүн уригдсан гэж бичжээ. Дэлхийн хамгийн баян хүний тоонд ордог Монака улсын угсаа залгамжлах хун тайжтай дотно найзууд болохын тулд Клаудия Шиффер, Брук Шилдс, Гвинет Пэлтроу, Наоми Кэмпбелл нар хичээж байжээ. Гэвч хун тайж өмнөд африкийн бүгд найрамдах улсын иргэн 30 настай тамирчин бүсгүйг сонгожээ. Түүнийг 2000 онд олимпын алтан медаль авахад хун тайж асар том амьд цэцгийн баглаа бэлэглэж байсан юм. Форбс сэтгүүлийн мэдээгээр бол Монака улсын хун тайж 2 тэрбум долларын өчм хөрөнгөтэй юм байна. Хун тайж 2 р Албер гэрлэлтээс гадуур хоёр хүүхэдтэй ч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөггүй юм. Одоогоос 3 жилийн өмнө тэр онгоцны үйлчлэгчээхр ажилладаг Николь Кост гэдэг бүсгүйтэй үеэрхэж байжээ.
Лид7. Япон улсад хоёр өндөр настан татвар төлөхөөс зайлсхийж их хэмжээний мөнгийг нууж байсан нь илэрсэн байна.
Японы татварын газрынхан 6 тэрбум иен буюу ойролцоогоор 58 сая долларыг хайрцагт хийж хадгалсан мөнгийг илрүүлжээ. Энэ их хэмжээний мөнгөний эзэн Хацу Симидзу, Йосико Исии нар үр хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эцгээсээ 7,5 тэрбум иен өв залгамжлан авсан байна. Гэвч эгч дүүс энэ мөнгөний өчүүхэн бага хэсгийг эрх баригчдад мэдүүлж ингэснээрээ 2 тэрбум иены татвар төлөхөөс зайлсхийжээ. Эгч дүү хоёр эрх баригчдаас нуусан мөнгөө 50 ширхэг хайрцагт хийж хадгалсан байна. Японы түүхэнд үүнээс өмнө ийм их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж байсан тохиолдол гарч байгаагүй юм байна. Цагдаа нарын мэдэгдэж байгаагаар эгч дүүсийн 50 хайрцагт хадгалсан мөнгө нь 600 кг жинтэй болжээ.
Лид8. Палестины ХАМАС бүлэглэл Изриалийн засгийн газарт хандан гал зогсоох гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгсэн байна.
2007 оны 6 сараас хойш ХАМАС бүлэглэл Газын зурваст хяналтаа тогтоогоод байгаа юм. Изриалийн зэвсэгт хүчин Палестин ард түмний эсрэг түрэмгийлэл хийхээ зогсоож, Газын зурвасыг бүслэхээ болих юм бол бид энхийн гэрээ байгуулахад бэлэн байна ХАМАС бүлгэлэлийн удирдагч Исмаил Хани хэлжээ. Гэвч одоогоор Изриалийн засгийн газраас ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. Сүүлийн хэдэн өдрийн турш Египет улс Палестин, Изриалийн хооронд хэлуэлээр эхлүүлэх гэж оролдож байгаа юм. Палестины өөртөө засах орны ХАМАС бүлэглэл Изриали йн газар нутаг руу байнга пуужин харвадаг юм. Үүний хариуд Изриалийн засгийн газрын цэргүүд ч хариц арга хэмжээ авч байгаа билээ.

Лид9. Өнөөдөр оросын орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч, зохиолч, яруу найрагч Сергей Михалков 95 нас хүрч байна. Түүний төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт, үдэшлэг Их Театрын танхимд болох гэж байна.
Сергей Михалков олон жилийн турш ЗХУ ын зохиолчдын хороог удирдаж байсан юм. Харин одоо Оросын хүүхдийн номын зөвлөлийн дарга, Олон улсын зохиолчдын холбооны ОХУ ын төлөөлчийн албан тушаалыг хашдаг. ЗХУ, ОХУ ын төрийн дуулалын үгийг зохиож төрийн өндөр дээд шагнал хүртэж байжээ. Түүний хүүхдэд зориулан бичсэн “Степа ах” зохиолыг мэдэхгүй хүн ховор бизээ. Зохиолч яруу найрагч Сергей Михалковын том хүү Андрей Кончаловский, бага хүү Никита Михалков нар нэр хүндтэй кино найруулагч болцгоожээ.

Лид10 АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах хүрээлэнгийн илгээсэн Индовер хөлөг Олон улсын сансрын станцтай gbrnlmmga залгагдсан байна.
Эндовери сансрын хөлөг олон улсын сансрын станцтай холбогдохоосоо өмнө олон улсын сансрын станцыг тойрж гурван удаа тойржээ. Энэ нь олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид Эндовер сансрын хөлгийн гадаргуугийг зургийг авах зорилгоор хийгдэж байгаа үйлдэл юм. Эндовер хөлөг хөөрөх үед ямар нэгэн гэмтэл гарсан эсэхийг судлахад энэ зурагийг ашиглах юм. Одоо олон улсын сансрын станцийн ахлагчаар АНУ ын сансрын нисэгч Пегги Уитсон, багйн гишүүнээр ОХУ ын сансрын нисэгч Юрий Маленченко, францын сансрын нисэгч Леопольд Эйартс ажиллаж байгаа. Олон дахи н ашиглах болмжтой Эндовер сансрын хөлөг олон улсын сансрын станцид Японы шинжилгээ судалгааны “Кибо”лаборатор, мөн Канад улсад үйлдвэрлэсэн засвар үйлчилгээ хийхэд хэрэглэгдэх роботыг хүргэх юм. Эндовер сансрын хөлөгт АНУ ын 6, Японы сансрын нисэгч Такао Дои нар байгаа юм. Энпдовер хөлгийн гишүүн Гаррет Рейсман олон улсын сансрын станцид үлдэнэ. Харин одоо дэлхийн тойрог замд ажиллаж байгаа сансрын нисэгч Леопольда Эйартс Эндовер хөлгөөр эх дэлхийдээ эргэж ирэх юм байна. Эндовер хөлөг олон улсын сансрын станыцид залгагдсаны дараа сансрын нисэгчид 5 удаа задгай сансарт гарч ажиллана.

Лид11. Олон улсын сансар судлаачид манай гаригаас холгүй орших сөнөж, мөхөж байгаа одыг олж илрүүлжээ. Хамгийн эцсийн мөчид энэ од хүчтэй дэлбэрч хар нүх үүсгэсний дараа манай нарын аймагыг чиглэн их хэмжээний гамма цацрагийн урсгал ирэх юм байна.
Эрдэмтэдийн үзэж байгаагаар сансар огторгуйд болох энэ үзэглдийн үеэр хүний бие махбодид сөрөг үр дагавар учирах юм байна. Гамма цацрагийн урсгалыг рентгений төхөөрөмжийн ялгаруулдаг туяатай зүйрлэж болох юм. Энэ үеэр дэлхий дээрх амьд махбод, ургамалыг хэт ягаан цацраг туяанаас хамгаалдаг озоны давхарга ч устаж үгүй болох аюултай гэнэ. Гэхдээ эрдэмтэдийг тайвшруулж байгаа ганц баримт нь энэ аймшигтай гамма цацраг манай гариг руу 8000 жилийн дараа ирэх гэнэ.


Лид12. ОХУ ын Санкт Петербург хотод математикийн олимдиад нэгэ дунд сургуулийн сурагч өөрийнхөө өмнөөс оюутан бүсгүй оруулжээ.
Хэрвээ энэ математикийн олимпиадад амжилт үзүүлэх юм бол ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа хүссэн их дээд сургуульдаа элсэлтийн шалгалтгүй орох эрх авдаг байна. Охидууд интернэтийн сүлжээгээр танилцаж холбоо тогтоожээ. Адилхан харагдахын тулд тэд үсний засалтаа ч ижилхэн болгосон байна. Өөрийнхөө өмнөөс математикийн олимпиад оролцох юм бол 20 мянган рубль өгнө гэж Тула хотын ерөнхий боловсролын сургуулийн 11 р ангийн сурагч Ольга Санкт Петербург хотын оюутан Аннад амалсан байна.

Эм. Тэр над руу интернэтээр дамжуулан холбоо барьсан. Би сургуульд сурч байхдаа математикийн олимпиадад орж байна. Надад мөнгө хэрэгтэй байсан болхоор би зөвшөөрсөн.

Оросын математикийн олимпиад сүүлийн 70 жилийн турш зохиогдож ОХУ ын хамгийн шилэг сурагчид оролцдог байна. Өөрийнхөө өмнөө бусдыг олимпиадад оруулсан сурагч гүүхимйн хаалга татаж байна. Түүнд 5 жил хорих ял оноож магадгүй юм байна.

Лид13. Өнөөдөр Укрианы ерөнхий сайд Юлия Тимошенко ерөнхийлөгч Ющенкод хандан Киев хотын дарга Леонид Черновецкийг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна.
Учир нь Киев хотын дарга ерөнхий сайд Юлия Тимошенкогийн улс төрийн бодлогийг байнга эсэргүүцэж шүүмжилдэг юм. Киев хотын даргийг хүмүүс “сансар” гэж хочилдог. Албаны хүмүүс ч түүний тухай ярихдаа “сансар” гэж хочоор нь нэрлэдэг байна. Киев хотын даргад ерөнхий сайд дайн зарлаад байна гэсэн сүржинм нэртэй нийтлэл ч Украины сонин хэвлэл дээр гарчээ. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Украины дотоод хэргийн сайд Юрий Луценко, Киев хотын дарга Леонида Черновецкий нар Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр маргалдаж, бие биенээ архичин, хар тамхичин гэж хэлж байжээ. Өөрийг нь огцруулна гэж заналхийлж байгаа Юлия Тимошенког бас хотын мэр огцоруулна гэж зарга үүсгэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Лид14. Холбооны бүгд найрамдах Герман улсад түүхийн хичээлд зурагт өгүүлэг ашиглах болжээ.
Гитлерийг засгийн эрхийг барих жилүүдэд Германд өргөж байсан түүхийг зурагт өгүүллэгээр дамжуулан сурагчдад ойлгуулж байна. Гэвч түүхийн хичээлийг зурагт өгүүллэг үзүүлж цаг нөхцөөх нь буруу гэж үзэх хүмүүс ч германы нийгэмд байна.

Эр хүүхэд. Би Шао гэдэг үгний ард крест тавьлаа. Яагаад гэвэл энэ нь 6 сая еврей хүнийг хороосон гэсэн үгийг товчлол. Үүнийг өөрөөр бас холокост гэдэг.

Үйл олноор хомроглон устгана гэдэг нь үндэсний социалистуудыг барих, еврей үндэстэнүүдийг хороосон тухай өгүүлж байгаа хэрэг гэж багш тайлбарлаж байна. Энэхүү зурагт өгүүллэгийг Голландад хийжээ.
Харин одоо энэ номыг Германы 15 сургуульд туршилтын журмаар сурагчид үзэж байна. Зурагт өгүүллэгийн “Эрэл” гэдэг нэртэй хэсэгт Эсфирь гэдэг еврей эмээ дайн жилүүдэд бөөнөөр хорих ангид мэдэрсэн аймшигт мэдрэмжийнхээ тухай яртж байгаагаар гардаг байна. Германы нацистуудын хийсэн балмад аллагын тухай зурагт өгүүлэг 60 хуудастай. Энэ номыг хэд хэдэн хичээл дамнуулан сурагчи уншиж байна.

Лид15. Хараагүй хүмүүсийг эмчлэх чиглэлээрх хувьсгалч бүтээлүүдээрээ алдаршсан Глазго хотын Их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээний төвд хараагүй хүмүүсийг хүрээлэн буй орчноо сонсох буюу өөрөөр хэлбэл харахад сургаж байна.

Эд зүйлсээс ойх чимээний эрчим хүчний тусламжтайгаар тэдгээрийн овор хэмжээ болон хир хол ойр байгааг тодорхойлох аргыг мэргэжилтнүүд хараагүй хүмүүсийг орчин тойрноо мэдрэхэд ашиглаж эхэлжээ. Шинжлэх ухааны хэлээр үүнийг эхолакаци гэдэг бөгөөд үүний тусламжтайгаар сарьсан багваахай, далайн гахай зэргийн амьтад орчин тойрноо баримжаалдаг юм байна.
Энэ нь санаанд оромгүй мэт санагдавч амьтанд байдаг ийм чадвараа хөгжүүлсэн сохор хүн дугуй унах , дугуйтай тэшүүрээр гулгах гээд олон зүйлийг хийж чаддаг гэнэ
Чимээний эрчим хүчийг мэдрэх ийм амархан байдаг гэмээргүй. Хамгийн гол нь эд юмсаас ойж буй чимээ, цуурайг сонсож зөв тодорхойлох хэрэгтэй байдаг юм байна. Ийм аргаар эмчилгээ хийлгэж байгаа Алекс Кембелл гэдэг залуу ярихдаа “ Би байшин, машины зогсоол , автобусны буудал , хана, мод зэргийг мэддэг гэсэн байна.
Яг иймэрхүү маягаар сарьсан багваахайнууд орчныг баримжаалдаг бөгөөд тэд хэт авиа гаргаж аливаа юмсын хэмжээ, нягтрал ,байгаа байршлыг
цуурайгаар тодорхойлдог аж. Миллиметрээс ч бага диаметртэй цахилгааны утсыг ч мэдэрдэг гэнэ.
Энэхүү сургалтын эхний шат хэдхэн хоног дотор байранд үргэлжилдэг ба х гадаа гудамжинд явуулдаг сургалт нь нилээд хэцүү байдаг гэнэ.
Ямар ч чимээ аниргүй цэцэрлэгт Алекс Кер хоёрыг эхо лоак ацийн багш Дэвид дасгалжуулж байна. Ямар юмтай тулгарах гэж байгаагаа ойлгож, тааж , дараа хэлэх нь чухал гэж тэрбэр шавь нартаа ярьдаг аж. Хичээл дээр зөвхөн чимээ авианы тусламжтайгаар л орчин тойрноо мэдрэх учиртай тул таяг саваа хэрэглэхийг хориглодог .

ЭНЭ ӨДӨР

No comments: