2008-03-26

Дэлхийн мэдээ 2008-03-26 Лхагва гараг

ЛИД 1: АНУ Тайван руу цөмийн хошууны дэлбэрэх бодис санамсаргүй илгээжээ.

АНУ баллистик пуужингийн цөмийн хошууг эвдэхэд ашигладаг 4 дэлбэрэх бодисыг Тайвань руу андуураад явуулсан тухай Франс Пресс агентлаг мягмар гаригт мэдээлсэн билээ. Бүр 2ОО6 оны сүүлээр нисдэг тэрэгний аккумлятортай хамт Тайваньд дэлбэрэх бодис бүхий пуужингийн зарим нэг хэсэг орж ирж байжээ. Гэвч энэхүү андуурсан хэргийг цэнэглэгч зайны нийлүүлэлт хангалтгүй байгаа тухай Тайваний захиалагчид гомдол мэдүүлсний дараагаар буюу өнгөрсөн долоо хоногт л мэджээ. Энэ бүх хугацаанд агуулахад хадгалагдаж байсан дээд зэргийн аюултай сэлбэгүүдийг даваа гаригт АНУ руу буцаасан байна. Дайчдын үзэж байгаагаар иймрэхүү маягийн дэлбэрэх бодисыг үйлдвэрлэн гаргах технологийг 196О аад онд боловсруулсан бөгөөд одоо хүртэл нууцлагдмал хэвээр байгаа юм байна. Тайвань руу дэлбэрэх бодисыг андуураад явуулсан гэж Пентагон хүлээн зөвшө өрчээ. АНУ ын Батлан Хамгаалах Яамны сайд Роберт Гейтс энэ хэргийг мөрдөн судлах ажиллагааг эхэлж , мөн америкийн цөмийн зэвсгийн бүх эд ангийг тоолж бүртгэж үүнээс хойш тэдгээрийг зааврыг дагуу ашиглахыг үүрэг болгожээ. Бааллистик пуужингийн нэгээхэн хэсэг өөр улсын цэрэг дайчдын мэдэлд удаан хугацаагаар байж байсан нь АНУ ын батлан хамгаалахад хохирол учруулсан үгүйг одоогоор мэргэжилтнүүд тодорхой хэлж чадахгүй байгаа юм байна.

ЛИД2. Мухтада Аль Садр ардын бослого өрнүүлэхээ амлажээ.

Шийтийн шашны тэргүүн Мухтада Аль Садр өөрийнх нь хянаж байдаг Басра дахь Махдигийн арми руу довтлохоо болихгүй бол үндэсний хэмжээний ардын бослого өрнүүлнэ гэж андгайлсан тухай Ассошейтэд Пресс агентлаг 3р сарын 25 нд мэдээлсэн билээ.Засгийн эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцэж Иран даяар суугаа бослого хийхйиг шашны тэргүүн өөрийн талыг баримтлагчдад уриалжээ. Басра дахь дайныг таслан зогсоож Аль Садрагийн талын шоронд хоригдож буй хүмүүсийг суллахыг шаардсан шийтүүдийн жагсаал Багдадад болжээ. 2 сая орчим хүн амьдран суудаг Садр – Сити дүүрэгт Махдагийн армийн цэрэг дайчид цагдаагийнхан болон цэргийн хүмүүсийг гудамжнаас зайлахыг шаарджээ. Иракийн дайчид болон Басра дахь Махдагийн армийнхны хоорондын тулаанд одоогийн байдлаар 12 хүн амь үрэгдээд байгаа юм байна . Хотод байнга буудалцаан болж хүнд их буугаар буудаж , байлдааны нисдэг тэргүүд хүртэл оролцож байгаа тухай Ройтер агентлаг нүдээр харсан хүмүүсийн ярианаас үндэслэн мэдээлжээ. Басрад явуулж байгаа дайны ажиллагаа бол Аль Садрагийн талыг баримтлагчдын эсрэг чиглээгүй , гагцхүү хууль бусаар зэвсэг эзэмшиж, энгийн номхон ардуудад заналхийлж байгаа дайчдын эсрэг чиглэсэн юм гэж Иракийн засгийн эрх баригч нэгэн төлөөлөгч мэдэгджээ.

ЛИД:3. Суэцийн сувагт амь үрэгдсэн египет иргэний тухай мэдээллийг АНУ үгүйсгэжээ.

Каир дахь АНУ ын элчин сайдын Яам Суэцийн сувагт хөвж явсан америкийн ачааны Глобал Пэтриот гэдэг хөлөг онгоц гал нээснээс болж нэг египет хүн амь үрэгдэж , 2 хүн шархдсан тухай мэдээллийг үгүйсгэсэн байна. Завьтай хөвж явсан хүмүүст дөхөж очиход 2О –3О метрийн зайтай байхад бүх зэвсэг нь усанд унасан гэж баталж байгаа ч урьдчилан сануулж буудсан гэдгээ үгүйсгэсэнгүй. Мохаммед Моктар Афифи гэдэг хүн амь үрэгдсэн , бас 2 худалдаачин шархадсан гэдгийг египетийн хууль сахиулах байгууллагаас мэдэгджээ. Америкийн ачааны энэ онгоц Улаан тэнгисээс газрын дундад тэнгис хүү чиглэн явж байсан бөгөөд энэхүү хэрэг харанхуй болсны дараа болсон юм байна. Завинд суусан египет худалдаачид хөлөг онгоцныханд өөрийн бараагаа худалдах гэж дөхөж очихыг оролдоход нь америкийн далайчид гал нээнэ гэдгээ чанга яригчаар худалдаачдын ойлгохгүй англи хэлээр биш араб хэлээр сануулан хэлжээ. Үүний дараа нэг завь дөхөн хөвсөөр байсан учраас гал нээсэн юм байна.

ЛИД:4. Бүгд Найрамдах Белорусс Ард Улсыг үндэслэн байгуулсаныг тохиолдуулан зохион байгуулсан ажиллагаанд оролцсон 1ОО гаруй оролцогчдыг өчигдөр Минскт баривчилжээ.

Баривчлах үедээ тусгай ангийн цэрэг дайчид жагсагчдыг бороохойгоор нүдэж хөлөөрөө өшиглөж байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна . Хууль сахиулах байгууллагынхан москвагийн цагаар 22 ОО гэхэд хотын нөхцөл байдлыг хяналтандаа авчээ. Баригдсан хүмүүсийн дунд Наша Нива сонины сурвалжлагч Семён Печенко , Андрей Ленкевич, мөн Чехэд бүртгэлтэй Залуу фронт гэдэг олон нийтийн нэгдлийн идэвхтнүүд, бас Польшийн хэд хэдэн иргэн оржээ. Белоруссийн Дотоод Явдлын Яам жагсаалд оролцогчдыг баривчилсан тухай мэдээллийг албан ёсоор нотолсон хэдий ч яс тоо хэлэхээс татгалзжээ. БН Белорусс АУыг үндэслэн байгуулсан өдрийг тохиолдуулан нийслэлийн төл хэсэгт жагсаал цуглаан явуулах тухайгаа энэ арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгджээ. Үйл ажиллагаа болохоос 5 хоногийн өмнө жагсаалаа Шинжлэх ухааны Үндэсний Академийн барилгаас Бангалор талбай хүртэл хийхийг Минскийн эрх баригчид санал болгосныг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрөөгүй юм байна. Тэд Якуб Коласын талбайд цугларч дараа нь Володар, Городской Вал, Максим Богдановичийн гудамжнуудыг дайран Янка Купалагийн модот цэцэрлэг хүртэл Тусгаар тогтнолын өргөн чөлөөгөөр явж өнгөрөхөөр төлөвлөж байжээ. Дараа нь цуглаан хийх ёстой байсан юм байна. Гэтэл мягмар гаригт арга хэмжээ зохион байгуулахын өмнөхөн Якуб Коласын талбайд тусгай ангийнхан хөл хорьжээ. Жагсагчдын нэг хэсэг Шинжлэх Ухааны Академийн барилга руу очиж цуглаан хийжээ. Дараа нь идэвхтнүүд Үндэсний номын сангийн барилгын зүг жагсаалаа үргэлжүүлэхийг оролджээ. Гэтэл тэднийг цагдаа нар хорьж зогсоожээ. Янка Купалагийн модот цэцэрлэгт цуглах гэсэн жагсагчдыг мөн л тусгай салааныхан хөөж тараажээ. Удалгүй жагсагчдын зарим хэсгийг баривчилсан бөгөөд зарим хэсэг нь ойр орших гудамжнуудаар салж сарнижээ. Мягмар гаригт Минскт болсон янз бүрийн арга арга хэмжээнд 3 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

ЛИД5: Орос,Гүржийн агаарын харилцаа шинэ үе шатанд орлоо ,

Өнөөдрөөс эхлээд энэ хоёр орны агаарын харилцаа шинэ үе шатанд орж байгаа юм. Жил хагасын дараа өнөө орой Домодедовогийн нисэх онгоцны буудалд Тбилисээс ирэх онгоц анх удаа газардах гэнэ. Энэ онгоцны ирэх буцах нислэгийн бүх тийз зарагджээ. Агаарын шугамд гүржийн төдийгүй оросын 2 агаарын пүүс ажиллахаар болжээ. Гүржээс Москва , Петербург руу, Оросоос Тбилиси рүү нисч болох юм байна. Мөн Кутаиси , Батуми руу шууд нислэг хийхээр төлөвлөжээ. Тбилиси рүү өдөр бүр нислэг хийх болсон нь үнэн алдартны шашинтай хоёр ард түмнийг ойртон нягтруулж, ажил хэрэгч харилцааг хөгжүүлэх болно гэж агаарын пүүсийн ерөнхий захирал ярьжээ. Нислэгийг ингэж өөрчлөн шинэчилсэн нь хоёр орны харилцааны уур амьсгалд эерэгээр нөлөөлж, уламжлалт сайн хөршийн харьцаагаа сэргээхэд чухал үйл явдал болно гэж Гадаад Явдлын Яамны мэдэгдэлд өгүүлжээ. Хоёр орны харилцаа хурцадсанаас болж 2ОО6 оны намар агаарын харилцаагаа тасалсан юм байна. Тэр үед Гүржийн диспетчерийн алба оросын талд олон саяын өртэй байсан учир оросын газар нутаг дээгүүр нислэг хийхийг гүржийн агаарын пүүсүүдэд хоригложээ.

ЛИД 6: Жуулчид цасан нурангид дарагджээ.

Якутад цасан нурангид дарагдсан жуулчдыг аврагчид маргааш өглөө л гаргаж авч чадах юм байна. Аялах багийн гишүүн болох Артём Бикушев, Олег Кулешов хоёр амь үрэгдэж бас нэг жуулчин нугасандаа хүнд гэмтэл авсан тухай аврагчид мэдээлжээ. Якутийн Сунтар –Саята нуруунд казанийн тамирчид явж байхдаа энэхүү золгүй явдалд өртжээ. Багийн бүрэлдэхүүнд 8 хүн байсан бөгөөд аюулд учраад байгаагаа тэд өөрсдөө дохио өгөн мэдэгджээ. Одоогоор онцгой байдлын албаны ажилтнууд , эмч нар тэдэн рүү нисдэг тэргээр хүрч очоод байна. Онцгой байдлын Удирдах газрын мэдээллийн албанаас Жуулчид бүгд спортын өндөр туршлагатай тамирчид . Даанч тэдний явж өнгөрөх аяллын замын чиглэл хүнд төвөгтэй, туулж гарахад хэцүү гэж тооцоогддог юм гэж мэдээлсэн байна

ЛИД 7: Бразилийн Гояс мужийн оршин суугчид нэг сонин зүйлийн эзэд болчихоод хаанаас юу гээч хүрч ирсэнийг мэдэхийг оролдож байна.

Энэ зүйлийн гэрэл зургийг сансрын нисдэг биетийг сонирхдог олон хүн судалж байгаа юм. Үүнийг өөр гаригийн онгоц байх гэж ихэнх нь үзэж байна. Гэвч сохроор шүтэн бишрэгчид бразилд байгаа сансрын нисдэг энэ биетийг огторгуйн хог хаягдал гэж баталж байна. Эрх мэдэлтнүүд тайлбар хийхээс татгалзаж байгаа нь янз бүрийн хачин хачин хувилбарт санаа бодол төрүүлэхэд хүргэж байна гэж НТВ ээс мэдээлжээ.

ЛИД 8: Санкт Петербургийн замын албаныхан цасан шуурганаас болж бий болсон гүн хунгарыг бүтэн шөнөжингөө арилгаж цэвэрлэжээ.

Гудамж талбай, гүүрнүүдийг нойтон цаснаас цэвэрлэхэд 7ОО гаруй цэвэрлэгээний машин ашиглажээ. Оройн оргил цагийн өмнөхөн цасаар шуурч хотын зам тээврийн хөдөлгөөн бүрмөсөн зогсчээ. Невскийн болон Лиговскийн өргөн чөлөөнд нөхцөл байдал нилээд хүндрэлтэй байгаа юм байна. Олон килотетр үргэлжилсэн бөглөрөл үүссэнээс болж замын осол жирийн үзүүлэлтээсээ 2 дахин ихэсчээ. Салхин шуурганаас болж зар сурталчилгааны хэд хэдэн самбар унаж эвдэрчээ. Цаг уурчдын мэдээлснээр тус бүс нутагт ойрын хэд хоног тэнгэрийн муухай арилах төлөвгүй байгаа юм байна . Хувийн машинаараа явахгүй байхыг Петербургийн замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулжээ.

ЛИД 9: Гадаад улс төрийн бодлогод өөрийн үүргийг хэтрүүлж байна гэж Хиллари Клинтоныг буруутгажээ.

Ардчилсан намаас АНУ ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Хиллари Клинтон Боснид мэргэн буучдын суманд өртсөн тухай миний ярьсан зүйл бодит байдалд нийцэхгүй байгаа нь үнэн гэж хүлээн зөвшөөрөөд хүмүүс алддаг шиг би ч гэсэн алдсан байж болно гэж хэлжээ. Өнгөрсөн 7 хоногт үг хэлж байхдаа Клинтон , 1996 онд Боснид айлчилж байхдаа охин Челситэйгээ хамт мэргэн буучдын суманд өртсөн тухайгаа дурссан юм байна. Үүний дараагаар Клинтоны хэлсэн тэр зүйлийг үгүйсгэсэн архивын материалыг СИ БИ ЭС телесувгаар дамжуулжээ. Мягмар гаригт Пенсилвани мужийн Гринсберг хотод байдаа “ Босни руу явсан золгүй аялалаа буруу ташаа дурсан саначихжээ. Би андуурсан байна лээ.Тийм байж болно биз дээ “ гэж мэдэгджээ. Энэ явдал нь сенатч Клинтон гадаад улс төрийн бодлогод өөрийн гүйцэтгэх үүргийг хэтрүүлэн үзэж байдгийн жишээг улам бүр нэмэгдүүлж байна гэж Барак Обамагийн төлөөлөгч Томми Виктор хэлжээ. 4р сарын 22 эд Хиллари Клинтон , Барак Обама хоёрын хооронд удаан үргэлжилсэн өрсөлдөөнийг шийдэх сонгуулийн урьдчилсан сунгаа болно. Обамагийн Төв байрны төлөөлөгчид хэлэхдээ Боснид болоогүй буудалцааны тухай мунгинаж байгаа нь Хиллари Клинтон олон улсын бодлогод өөрийн туршлагыг хэтрүүлэн үнэлж байгааг илтгэж байна гэсэн байна. СИ БИ СИ-гийн сурвалжлагч тэргүүн хатагтайг Сараевод айлчлахад нь дагалдан явсан бөгөөд мэргэн буучдын сумнаас хамгаалж байгаа бус цэцэг авч Боснийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчтэй ярилцан инээмсэглэж , гараа даллаж байгаа дүрс бүхий бичлэгийг үзүүлжээ. Айлчлалын үеэр хийсэн бүх бичлэг энэ айлчлал энх тайванч шинж чанартай байсныг бүрэн нотолж байгааг харуулж байгаа юм гэж СИ БИ ЭС ийн хөтлөгч тайлбар хийсэн байна .

ЛИД 1О: Бээжингийн олимпийг Саркози бойкотолж байна

Далай ламтай хэлэлцээр хийж эхлэх ёстой гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози Хятадад уриалаад Төвдөд болсон явдлаас үүдээд Хятадад болох олимпийг бойкотлох эсэхээ бодож боловсруулж байгаад шийднэ гэжээ. Төвдөд болсон үйл явдалд санаа тавьж, хүлээцтэй хандаж, Төвдийн шашны тэргүүн Далай ламтай хэлэлцээр хийх хэрэгтэй гэсэн саналаа Саркози Хятадын ерөнхийлөгчид тавьсан байна . Ерөнхийлөгчийн туслахын мэдээлснээр бол Саркози олимпийг бүрмөсөн бойкотлох санаагүй байгаа, Гэхдээ Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохгүй байж магадгүй гэсэн байна. Олимпийг бойкотлож магадгүй байгаа тухай Францын Төрийн телевиз аль хэдийнэ мэдэгджээ.

Лид11. Гималайн уулын бүс нутагт хамгийнэ өндөрлөг газар оршин тогтнодог Бутан улсад парламентын сонгууль болж өнгөрсөн байна.

Бутаны эзэн хаан Вангчукийн удмынхан хэмжээлшгүй эрхэт хаант засаглалаас үндсэн хуульт хаант засаглалд шилжих алхамыг зоригмог хийж байна. Бутаны хууль тогтоох байгуулага парламент нь 47 гишүүнтэй юм байна. Бутан улс саяханыг хүртэл гадаад ертөнцөөс тусгаарлаж байжээ. Харин одоо тэнгэрт хамгийн ойрхон амьдардаг энэ хүмүүс даяаршилд аажим аажимаар нэгдэн орж байна. Бутан улсад Ардын Ардчилсан нам, Друк Пхуенсум Тсонгпа буюу эв нэгдэлийн нам гэсэн үндсэн хоёр улс төрийн хүчин бий болжээ. Энэ хоёр хоёр намын аль алин нь хаан статусыг хэвээр хадгалахын эрхэмлэж байна. Бутаны эв нэгдэлийн намы тэргүүн нь эзэн хааны нагац ах байжээ. Гэвч парламентын сонгуульд цөөнх болсон байна. Бутан улсын хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг юм. Парламентын сонгуульд Бутаны 250 мянган хүн санал өгсөн байна. Энэ нь сонгуулийн эрхтэй хүмүүсийн 79,4 хувь нь юм байна. Бутаны хүн амын дөрөвний нэг нь ядуу тарчиг амьдралтай. Гэхдээ хүн амын амжиргааны түвшинг нь аажимаар сайжирч байгаа юм байна. 1960 онд Бутан улсад сургууль цэцэрлэг, эмнэлэг огт байгаагүй. Харин одоо эмнэлэгийн үйлчилгээ бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй болгожээ. Бас ихэнхи суурин газарт цахилгаан эрчим хүчээр хангасан байна. 1960 онд Бутаны хүн амын дундаж нас нь 40 байсан бол одоо 66 болжээ. Бутан улс Энэтхэг рүү цахилгаан эрчим экспортлож төсөвийнхөө ихэнхи хэсгийг бүрдүүлдэг. Ажилгүйдлийн түвшин өндөр тул гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа сүүлийн үед газар аваад байгаа юм. Бутан улс европын аль ч орны түрэмгийлэлд өртөж байгаагүй. Үүнд нь газар нутгийн байрлал нь нөлөөлжээ. Гадаадын иргэдийг ч Бутан улсад нэвтрүүлэхдээ маш хатуу хяналт тавьдаг байна.

Лид12. Пакистаны парламентын танхим засгийн газрйн тэргүүнээ томиолсон байна. Пакистан улсын шинэ ерөнхий сайдаар Юсуф Реза Гилани томилогджээ.

Тэр энэ албан тушаалыг авсан даруйдаа онц байдал тогтоох үед шоронд хоригдсон хүмүүсийг суллахыг ерөнхийлөгч Первез Мушарафаас шаардсан байна. Тэр ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа шоронд байгаа хүмүүсийг суллах тухай тогтоолын төсөл бэлтгэхийг даалгажээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Пакистаны дээд шүүхийн ерөнхий шүүгч Ифтихар Чаудри ч байгаа юм байна. Пакистаны шинэ ерөнхий сайдын хийсэн хоёр дахь мэдэгдэл нь Ардын намы тэргүүн агсан Беназир Бхуттогийн амийг хороосон хэргийн эзнийг олохын тулд гадаадын шинжээчдийг оролцуулахыг шаардсан байна. Олон улсын алан хядлагатай тэмцэх, эдийн засгийн хямралыг давах, лалын босогчидтой тэмцэх гээд олон ажил Пакистаны шинэ ерөнхий сайдын өмнө хуримтлагдаад байна.

Лид13. Олон улсын сансрын станцид холбогдож ажиллаж байсан АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Эндовер хөлөг эх дэлхийдээ эргэж ирэх гэж байна.

Эндовер хөлөг бүхээгтээ долоон сансрын нисэгчтэй. Өнгөрсөн шөнө гринвчийн цагаар 23 цаг 56 минут, Улаанбаатарын цагаар мягмар гаригийн өглөөний 7 цаг 56 минутад Эндовер хөлөг олон улсын сансрын станцаас салжээ. Хөлгийн багийнхан аялалынхаа хугацаанд олон улсын сансрын станцид японы судалгаа шинжилгээний “КИБО” лабораторийг холбож, завар үйлчилгээний үед ашиглах Канадын “Декстре”роботыг угсарсан юм.

Эндовер хөлгийн ахлагч Доминика Гори, хөлгийн гишүүн Грегори Джонсона, Рика Линнеана, Роберта Бенкема, и Гаретта Рейсмана, японы сансрын нисэгч Такао Дои нар маргааш эх дэлхийдээ газардах юм. Эндовер сансрын хөлөг 16 хоног үргэлжилсэн нислэгээ ийнхүү дуусгах шатандаа орлоо.

Лид14. Ливепулийн дөрвөл гэгддэг домогт Битлз хамтлагийн менежерээр ажиллаж байсан Нил Эспиналл 66 насандаа Нью Йорк хотын хорт хавдарыг эмчлэх Слоун Кеттерингийн нэрэмжит эмнэлэгт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Нил Эспиналл бол Битлз хамтлагийн төлөө бүхэл амьдралаа зориулсан олонм зүйлийг шинээр санаачилж хийсэн хүн байлаа гэж Пол Маккартни, Ринго Старр, Жона Ленноны бэлвэсэн гэргий нарын хамтран гаргасан эмгэнэлийн бичигт онцлон тэмдэглэсэн байна. Нил Эспиналл нь Пол Макартни, Харрисон нартай ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа танилцаж байжээ. Тэр Битлз хамлагийн анх байгуулагдсаны дараа хувийн машинаараа зөөгч тоглолт хийхэд нь тусалдаг байжээ. 1968 онд Нил дуу бичлэгийн студи нээж захиралаар нь ажиллах болжээ. Битлз хамтлаг тарсаны дараа 1970 оны үед ч тэр Битлз хамлагийн арилжааны ашиг сонирхолыг хамгаалж байжээ. Тэр өнгөрсөн жил өөрийн үүсгэн байгуулсан компанийхаа захиралын албан тушаалыг орхисон юм.

Лид15. Дэлхийн хамгийн өндөр хүн Укриан улсад амьдардаг гэдийг та өмнө нь сонсож байсан биз ээ. Тэгвэл түүнд Укрианы төрийн тэргүүн өвөрмөц бэлэг барьжээ.

Даваа гаригт Укрианий ерөнхийлөгч Виктор Ющенко манай гаригийн хамгийн өндөр хүн гэж тооцогддолг Леонид Стадникод цоо шинэ Chevrolet Tacuma машин бэлэглсэн байна. Гэхдээ машиныг үлэмж биетэнд зориулан том хэмжээтэй үйлдвэрлэжээ. Машиныг эзэнд нь гардуулах ёслол Укрианы ерөнхийлөгчийн тамгийн газрын өмнө болжээ. Укрианы ерөнхийлөгч шинэ машин хэр зэрэг ажиллаж байгааг өөрийн биеэр шалгаж үзээд дараа нь түлхүүрийг нь Леонид Стадникод гардуулсан байна. Би ялаж зугаалах дуртай. Энэ машинаа унаад аялал хийнэ гэж манай гаригийн хамгийн өндөр хүн хэлжээ. Тэр машинтай болохыг үргэлж мөрөөддөг байсан ч таарч тохирох машин олдохгүй зовоодог байжээ. Иймд тэр Укрианы төр засагт хандан энэ зовлонгоо хэлж байжээ. Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч ийнхүү гэнэтийн бэлэг барьсан байна. Энэ жил 36 настай Леонид Стадниковийн биеийн өндөр нь 2 метр 55 см юм байна. Түүнийг дэлхийн дээд амжилтйг тэмдэглэдэг Геннесийн номод бүртгэн авчээ. Тэр малын эмчийн мэргэжилтэй. 60 размерийн гутал өмсдөг байна.

Лид16. Иосиф Сталины охин Светлана Аллилуева гол дүрд нь тоглосон баримтат киноны зураг авалт Нью Йорк хотод дуусжээ.

Сэтгүүлчдээс нуугдан маш зожиг амьдарч байсан Светлана Аллилуевагийн тухай олон жил юу ч тодорхойгүй байсан юм. Кино бүтээгчдэд зөвхөн аз дайраад зогсоогүй америкийн бөглүү хязгаарт амьдарч байсан гол баатрыг нэгэн хувийн мөрдөгч олж өгч тусалсан юм байна. Тэрээр 1967 онд Зөвлөлт Холбоот улсыг орхин одож, Энэтхэг, Швейцар, Англи, АНУ д амьдарч байжээ. 198О аад оны дундуур ЗХУ “д эргэн ирж нэг их удалгүй буцаад АНУ руу явжээ. Оросын НТВ телевизийн сурвалжлагч Сталины охинтой эцгийнхн талаар, эцгийг нь тойрон хүрээлж байсан хүмүүсийн тухай асухгүй, харин зөвхөн өөрийнх нь талаар асуулт тавьна гаэс эн болзолтойгоор ярилцлага хийжээ. Түүнэс гадна НТВ ийн сэтгүүлч баримтат киноны зохиогч Светлана Паршинатай уулзжээ. Кино зохиогч найруулагч Паршина Сталины охины талаар ном уншиж байжээ. Энэ нь кино зохиолч бияих урам зориг өгсөн байна. Одоо Сталины охин АНУ –ын Виконсин мужид оршин суудаг бөгөөд сууцных нт хөлсийг төлөхөд улсаас тусалдаг гэнэ. Гэр нь нэг их тансаг гоё биш, хуучин гэрэл зурагнууд нь л хамгийн эрхэм нандин зүйл нь болдог бололтой нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг юм байна . Одоо түүнийг Лана Питерс гэж дууддаг . Учир нь америкчууд Светлана гэдэг урт нэрийг хэлж чадахгүй товчлон Лана гэдэг бөгөөд Питерс гэдэг нь сүүлчийн нөхрийнх нь овог юм байна. Саяхан Сталины охин 82 нас хүрчээ.

4О жил америкт амьдрахад амаерик надад юу ч өгсөнгүй , юунд ч сургасангүй гэж Светлана Аллилуева. Лана Питерс ярьдаг . Түүнийг агуу их дарангуйлагчийн охин гэдгийг хөршүүд нь ч мэддэггүй юм байна . Тэрбээр ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг бөгөөд амьдралынхаа туршид бичсэн зүйлсээ нэгтгэн нэг ном болгон хэвлүүлэхийг мөрөөдөж суугаа гэнэ. Светлана Паршина , Светлана Аллилуеватай нилээд хэдэн өдөр хамт байж түүний зургийг гэрт нь болон гадаа гудамжинд авчээ. Энэхүү “ Светлана Светланагийнхаа тухай” гэдэг 45 минутын баримтат киног Нью Йоркийн студид эвлүүлэн ойрын сард европын хэд хэдэн кино наадамд үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

No comments: