2008-03-20

Дэлхийн мэдээ 2008-03-20 Пүрэв гараг

Лид1. Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Түвдийн нийслэл Лхас хотод эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүст хандан мэдэгдэл хийсэн байна.
Хэрвээ Түвдэд эмх замбараагүй байдал үргэлжилж, байдал хяналтаас гарах юм бол өөрийн хэргэм зэргээсээ татгалзах болно гэж Скай Ньюс телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна. Далай ламын энэ мэдэгдэл нь Далай ламыг шүүмжилсэн Хятадын эрх баригчдын ээлжит мэдэгдэлтэй давхцасан юм. Түвдийн Лхас хотод болсон эмх замбараагүй байдал, бослого хөдөлгөөнийг Далай дам зохион байгуулж, иргэдийг засгийн газрын эсрэг турхирсан гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао хэд хоногийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Европ, Ази, Америк тивийн хэд хэдэн орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа хятадын элчин сайдын яамны гадаа жагсаал гарсанд Хятадын засгийн газар эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Лид2. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын эсрэг бослогонд оролцсон төвдүүд цагдаагийнханд бууж өгчээ.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Төвдийг Хятадын дарлалаас чөлөөлөхийг шаардсан жагсаалд оролцсон 1О5 хүн төвдийн нийслэл Лхас хотын цагдаагийн хэд хэдэн хэсэгт сайн дураараа иржээ. Даваа гаригийн шөнө дундаас өмнө бууж өгсөн бүх хүнд эрх мэдэлтнүүд хөнгөн шийтгэл үзүүлэхээр амалсан хэдий ч санаатайгаар галдан шатаасан , нийгмийн хэв журам зөрчсөн хэргээрх шүүх ажиллагаанаас тэд зайлж чадахгүй юм байна. Төвдийн Өөртөө засах орны засгийн газрын мэдээлснээр бол Лхас хотын байдал хэвийн болжээ.Хууль сахиулах нилээд хэдэн байгууллагын нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн мэдээ баримтаас үзэхэд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1ОО гарсан ажээ. Бослогын үеэр ЗОО орчим байшин барилга, 6О машин шатсан бөгөөд гудамжны үймээнээс болж 14 сая долларын хохирол учирсан байна. Төвд рүү аялж жуулчлахыг тодорхой бус хугацаагаар хориглосонтой холбоотойгоор энэхүү хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа юм байна. Гэрчүүдийн ярьснаар Лхас хотод нэгжлэг, баривчлагаа үргэлжилсээр байгаа аж. Хятадын баруун хязгаарт ажиллаж байгаа Британийн БИ БИ СИ телевизийн сурвалжлагчид Төвд рүү цэргийн техник, армийн нэмэгдэл хүчийг илгээсээр байгаа тухай мэдээлсэн байна. Төвдийн буддын хоёр ч сүмийн лам нар Төвдийн өөртөө засах оронд бүрэн тусгаар тогтнол олгохыг шаардсан жагсаал хийсэн гэж Төвдийн Фрий Тибет байгууллагаас мэдээлжээ. Өчигдөр Балбын вант улсын нийслэл Катманду хотод Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн бослого гарч тус улсад байгаа НҮБ ын төв байр луу чиглэсэн жагсагчдын замыг хаасан хаалтыг эвдэхийг оролдсон ЗО хүнийг цагдаа нар баривчилжээ. Жагсагчид тус байгууллагаас Лхаст болсон эмгэнэлт үйл явдлыг мөрдөж шүүхийг шаарджээ. Далай лам зөвхөн шашны тэргүүн ч биш, Хятадын үндэсний нэгдмэл байдлыг салган бутаргахыг оролдогч улс төрийн дүрвэгч мөн гэж БНХАУ ын Гадаад хэргийн Яамын төлөөлөгч Цин Ганг өчигдөр хэлжээ. Бослогод оролцогчид Төвдэд тусгаар тогтнол олгохын зэрэгцээ европын холбооны орнуудад бээжийнгийн зуны олимпод бойкот зарлахыг уриалжээ.

Лид3.АНУ тэргүүтэй холбоотон орнууд Иракт цэргээ оруулнаас хойш 5 жил өнгөрч байна. Иракт эхлүүлсэн цэргийн ажиллагааны талаар АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ард түмэндээ хандан үг хэлсэн байна.
Иракын дарангуйлагч Саддам Хуссейныг засгийн эрхээс түлхэн унагаасан нь зөв алхам байсан гэж Жорж Буш Пентагонд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна. Саддам Хусейныг баривчлан авсаны дараа Иракт алба хаах цэргийн тоог нэмэгдүүлсэн нь Иракт ардчилал тогтооход маш чухал алхам болсон гэж АНУ ын төрийн тэргүүн үзэж байна.

Эр.Иракын нутаг дээр Америк, Арабын орнуудтай хамтран Аль Кайда алан хядах байгуулагатай хамтран тэмцэл хийх гол талбараа болгосон. Иракт хийфж байгаа цэргийн ажиллагаа сунжирч байна гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа. Гэвч ингэх шаардлага бодитойгоор байгаа юм. Саддам Хусейны дэглэм нуран унасаны дараа түүнийг талыг баримтлагчид парзаны дайн хийсэн. Тэд Ойрхи Дорнодод ардчилал эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд саад хийхийг эрмэлзэх болсон. Энэ шалтгаанаар Иракын дайн сунжирсан юм. Бид Иракт ардчилал тогтоох үйлсээ үргэлжүүлнэ.

Иракт үйл олноор устгах химийн болон биологийн зэвсэг байгаа гэдэг үндэслэлээр Жорж Буш цэрэг оруулж байсан. Гэтэл Жорж Бушын өнөөдөр хэлсэн үгэнд ганц ч үг дурсаагүй байна гэж Вашингтон дахь Би Би Си ийн сэтгүүлч онцлон тэмдэглэж байна. Харин Саддам Хусейныг засгийн эрхээс түлхэн унагааасан нь Иракт хийсэн цэргийн ажиллагааны гол амжилт гэж АНУ ын засаг захиргаа үзэж байна. Иракт дайн эхэлсэнээс хойш АНУ ын 4000 цэрэг, Их Британий 170 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Харин Иракын энгийн номхон иргэдээс 10 мянга орчим хүн амиа алдсан байна. Жорж Бушыг Пентагонд үг хэлж байхад АНУ ын нийлэл Вашингтон, Нью Йорк, Сан Франциско гээд томоохон хотуудад дайнг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болжээ. Хууль бус жагсаалд оролцож нийгмийн хэв журмыг зөрчсөн 170 гаруй хүнийг америкийн цагдаа нар баривчилсан байна. Жагсачид АНУ ын татварын газар, Төрийн Департаментын барилгийн гадаа суулт хийжээ. Иракы дайнд АНУ 500 тэрбум доллар зарцуулсан байна.

Лид4 Аль Кайда алан хядагч байгуулагын толгойлогч Усама Бен Ладены илгээлтийг лалын нэгэн сайтад байрлуулжээ.
Мэргэжилтнүүд уг соронзон бичлэгийг судлаад Усама Бен Ладены дуу хоолой мөн гэсэн дүгнэлтийг албан ёсоор хийгээгүй байна.
Соронзон бичлэгт Лалын шашны зөнч Мухаммедыг хөргийг шог байдлаар дүрслэн зурсаныг шүүмжилээд, Европын орнуудын зүг заналхийлсэн мэдэгдэл хийсэн байна. Интернэтэд байрлуулсан соронзон бичлэгийг гартаа Калашник буу барьсан Усама Бен Ладены зургаар дүрсжүүлсэн байна.
Лалын шашны зөнч Мухаммедыг хөргийг шоглож зурсан нь Ромын хамба лам 16-р Беннедиктийн тэрүүлсэн Загалмайтны дайны нэг хэсэг гэж Усама Бен Ладен үзэж байгаа юм байна. Шашны тэргүүнээр даажигнах нь хүүхэд эмэгтэйчүүдэд халдаж байгаатай эн зэрэгцэх ноцтой гэмт хэрэг соронзон бичлэгт дурьджээ. Европчууд ингэснийхээ горыг амсах болно гэж Бен Ладен сануулжээ. Усан Бен Ладены ээлжит мэдэгдэл нь Иракт дайн эхэлсний 5 жилийн ой, АНУ, ОХУ-ын хооронд зүүн европт пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах эсэх асуудлаар уулзалт болсны дараа интернэтэд тавигджээ.

Лид5. Сербитэй хил залгаа оршдог Унгар, Хорват улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс нь Хорват болжээ. Үүнээс өмнө Югославын бүрэлдэхүүнд байсан Словени улс Косовог туурга тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Өнөөдөр Болгар улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож магадгүй талаар Ройтер агентлаг мэдээлсэн байна. Унгар, Хорват, Болгарын гадаад хэргийн яамны хамтарсан мэдэгдэлд Серб, Косовогийн аль алинтай нь сайн хөршийнэ найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Сербийг Европын Холбооны гишүүн болоход нь дэмжинэ гэж дурьджээ. Одоогийн байдлаар Косовогийн тусгаар тогтнолыг дэлхийн 30 орон хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин Испани, Словак, Грек, Кипр, Румын, Хятад, Орос улсууд Косовог туурга тусгаар улс гэж үзэхээс татгалзжээ. Учир нь эдгээр орнуудын бүрэлдэхүүнд салан тусгаарлах гэсэн үндэстэнийн цөөнхүүд байдаг юм.

Лид6. Грекийн засгийн газар тэтгэвэр тэтгэмжийн салбарт эрс өөрчлөлт, шинэчлэлтийг хийх гэж байгааг тус улсын олон мянган иргэд эсэргүүцэж байна.
Тэтгэвэрийн салбарыг шинэчлэлийн эсэргүүцэгчид ажил жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарлажээ. Грекийн Афин хотод лхагва гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Иргэд цагдаа нар руу лонх, чулуу, шатах бодистой шилэн лонх чулуудаж танхайрсан байна. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Хүн амынхаа тоогоор Грекдээ 2-р бичигдэх Салоника хотод жагсагчид хоёр банк дээрэмдэж тоножээ. Ассошэйтэд пресс агентлагийн мэдээлснээр Салоника хотын гудамжинд 8000 хүн гарч жагсчээ. 24 цагийн хугацаатай зарласан ажил хаялтад Грекийн бүх үйлдвэр аж ахуйн нэгжийн үйлдвэрчний эвлэл хамрагдсан байна. Лхагва гаригт Грек даяар төмөр зам, метро, хотын автобус троллейбус, иргэдэд анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэгүүд, зочид буудал, цөхилгаан станцынхан гээд нийтдээ 2 сая 500 мянган хүн ажил хаялтад оролцжээ. Өнгөрсөн оны 12 сараас хойш Грект олныг хамарсан ажил хаялт 3 дахь удаагаа болж байгаа нь энэ юм.

ТОВЧ

Иракын Багдад хотод амиа золислогч автобусны буудал дээр дэлбэрэлт үйлдсэн байна. Багдад хотод болсон дэлбэрэлтийн үеэр 3 хүн амь үрэгдэж 12 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дотор хүүхэд эмэгтэйчүүд байгаа юм байна. Харин амь үрэгдсэн 3 хүнний нэг нь цагдаагийн ажилтан байжээ. Үүнтэй адил төстэй үйл явдал 2008 оны 3 сарын 17-нд болж байсан билээ. Тухайн үед 36 хүн амь насаа алдаж 50 хүн шархдаж байсан юм.

ОХУ-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа гэнэ. ОХУ ын Алс Дорнодын хэд хэдэн бүс нутагт хамгийн наад захын хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ асуудлыгг ОХУ ын ерөнхий сайд Приморийн хязгаарын амбан захирагчтай уулзах үедээ хэлэлцсэн байна. Гурил гурилан бүтээгдэхүүний үнийг тогтоон барихын тулд ОХУ 2007 оны сүүлээр хилийн чанадад худалдах улаан буудайн гаалийн татварыг нэмэгдүүлсэн юм.

БНЭУ- ын Кашмирт дэлбэрэлт болж 24 хүн энэ халдлагынэ бай болсон байна. Дэлбэрэлт үеэр зам дээр явж байсан тээврийн хэрэгслүүдэд эдврэл гарсан байна. Энэ дэлбэрэлтийг 1980 оноос хойш Кашмирыг тусгаар улс болгохын төлөө тэмцэл хийж байгаа салан тусгаарлагч бүлэглэлийнхэн үйлдсэн байна.

Латви улсад АНУ ын иргэн, бизнесмэн Леонид Рожецкин ор сураггүй алга болжээ. Тэр өмнө нь ЗХУ-ын харъяат иргэн байсан юм.
Латвийн цагдаа нар бизнесмэнийг олох эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн байна. Тэд одоогоор гурван хувилбар гаргаад байна. Түүнийг ОХУ ын хууль сахиулах байгуулагынхан 40 сая долларыг хууль бусаар өөрийн болгосон гэж буруутгадаг байна.

Лид7. Энэтхэгийн баруун хязгаарын Раджастхан мужийн элсэн цөл нутагт өнөөдөр эхэлсэн хуурай замын болон агаарын цэргийн байлдааны томоохон хэмжээний хээрийн сургуульд 64 орны 9О гаруй ажиглагчид оролцож байна.

Энэ хээрийн сургуулиар мото нэгтгэлийнхэн танк, сөнөөгч онгоцнууд болон нисэх хүчний тусламжтайгаар болзолт дайсанд эзлэгдсэн газар нутгийн гүнд нэвтрэн орж давшилт хийж байгаа юм байна. Энэхүү давшилтын гол зорилго нь стратегийн чухал ач холбогдолтой хотыг дайснаас чөлөөлөх юм. Харин цэргийн хээрийн сургуулийн хөтөлбөрийн дагуу үдээс хойш цэргүүд давшилтад орох юм байна. Энэхүү хээрийн сургууль нь байлдааны үеийн бодит нөхцөл байдалд илүү дөхөж очсон гэж олон нийтийн мэдээллийн хэлтсийн дарга хурандаа Дас сурвалжлагчдад мэдээлсэн байна. Түргэн өөрчлөгдөж буй шуурхай байдалд яв цав, үр дүнтэй хариу үйлдэл хийх явдал бол энэ хээрийн сургуульд оролцогчдын гол зорилт юм. Агаарын цэргийн хүчин болон хуурай замын цэргүүдийн хамтын үр дүнтэй ажиллагааг хангахад гол анхаарлаа хандуулж байгаа гэж хурандаа цохон тэмдэглэжээ.

Лид8. ОХУ ын хууль сахиулах байгуулагынхан Их Британий “Бритиш Петролиум” компаний байранд үзлэг нэгжлэг хийжээ.
Их Британий “Бритиш Петролум” компаний Москва дахь салбарыйн байранд үзлэг хийснийг тус компаний төлөөлөгч Владимир Буянов хэвлэлийнхэнд нотолжээ. Хууль сахиулагчид компаний байранд үзлэг хийх үед манай компаний ажилчид хамтран ажиллаж, шаардсан бүх мэдээллийг өгч байгаа гэж тэр РИА НОВОСТИ агентлагийн сэтгүүчид хэлсэн байна. Бритиш Петролиум компаний Москва дахь салбартын байранд яагаад үзлэг нэгжлэг хийх болсоныг үзлэг нэгжлэг хийж байгаа оросын хууль сахиулах байгуулагын ажилтнууд хэвлэлийнхэнд тайлбарлаагүй байна. Харин ОХУ ын дотоод хэргийн яамны харъяа мөрдөн байцаах газрын хэвлэлийн алба “Сиданко” компанитай холбоотой эрүүгийн хавтаст хэргийг шалгах ажлын хүрээнд Бритиш Петролиумын байранд нэгжлэг хийж байгаа гэж тайлбарласан байна.

Лид9. АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүгээ буруулах шийдвэр гаргасны дараа хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш өссөн байна.
Тухайлбал Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы эдийн засгийн гол үзүүлэлт болсон Nikkei-ийн индеск 3,28 хувиар өссөн байна. Солонгос, Хонконгийн хөрөнгийн бирж дээр ч арилжаалагдаж байгаа хувьцааны үнэ жигд өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа юм. Манай хойд хөрш ОХУ ын хөрөнгийн бирж нээгдэх үед ч өсөлт гарсан байна. Оросын хөрөнгийн биржийн гол үзүүлэлт РТС 0,54% хувиар нэмэгдэж одоо 2029 пункт хүрчээ. Дэлхийн олон орны хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны үнэ нэмэгдсэн нь АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүг 0,25 хувиар бууруулах болсонтой шууд холбоотой гэж эдийн засагчид тайларлаж байна. 2007 оны 9 сараас хойш АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүг 6 дахь удаагаа бууруулж байгаа нь энэ юм.

Лид10. Шинээр бүрэлдэж байгаа Пакистаны хууль тогтоох байгуулага даргаа сонгосон байна. Сүүлийн 60 жилд анх удаа Пакистан улсын парламентын даргаар эмэгтэй хүн сонгогджээ.
Пакистаны парламентад олонхи болж чадсан “Пакистаны Ардын Нам”-ын гишүүн Фахмида Мирза парламентын дарга болжээ. Түүнийг парламентын даргаар ажиллуулах эсэх санал хураалт явуулахад 342 гишүүний 249 нь дэмжсэн байна. Парламентын даргаар хатагтай Фахмида Мирзаг сонгохыг Пакистаны Мусульманы лиг намынхан 100 хувь дэмжжээ. Харин Пакистаны ерөнхийлөгчийн талыг баримталдаг, одоо сөрөг хүчин болоод байгаа намынхан эсрэг санал өгсөн юм байна. Парламентын танхимын дэд даргаар Файсал Карим Кунди гэдэг улс төрч томилогджээ.
Пакистаны парламентын дарга Фахмида Мирза нь энэ жил 51 настай, Пакистаны Синд мужын уугуул, сэхээтэн гэр бүлээс гаралтай юм байна. Тэр эмчийн мэргэжилтэй, 1980 онд анагаах ухааны их сургууль дүүргээд мэргэжилээрээ ажиллаж байгаад дараа нь бизнес эрхэлж байжээ. Нөхөр 4 хүүхэдтэй юм байна.
Лид11. Мексик улсад хүчтэй хуй салхи болж байна.
Салхиний хурд нэмэгдэх үеэр үамын дагуу байрлуулсан сурталчилгааны самбар нурж унажээ. Тухайн үед зам дээр явж байсан зорчигч тээврийн автобус сурталчилгааны самбарыг мөргөж осолдсон байна. Автобусны жолооч жолоогоо өөр зүг рүү шилжүүлсэн ч амжаагүй гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Азаар энэ ослын үеэр хэн чя бэртэж гэмтээгүй байна. Ойролцоо явж байсан цагдаагийн албан хаагч автобусны зорчигдод тусалжээ. Хүчтэй хуй салхи Мескиз улсн ихэнхи нутгийг хамраад байна. Хүчтэй салхи шуурганы үеэр хоёр нь амь насаа алджээ. Нийслэл Мехико хотод олон зуун ургаа мод үндсээрээ булга үсэрч сурталчилгааны самбар зам дээр унасан байна.

Лид12. Мексикийн хойд хөрш АНУ д ч бас байгалийн гамшиг нүүрлээд байна. АНУ ын Мисури, Кентуки мужуудад олон хоног үргэлжилэн орсон борооноос болж үер буужээ.
Нэр дурьдсан хоёр мужид нийтдээ 9 хзн амь насаа алдсан байна. Америкийн Техас мужид ч бас иймэрхүү дүр зураг үүсээд байна. Хүчтэй аадар борооны үеэр Техаст нэг хүүхэд хотын бохир усны шугамд унажээ. Аврах албаныхан хүүгийн цогцосыг хайж байгаа юм байна. Өнгөрсөн лхагва гаригт л гэхэд АНУ ын төвийн мужуудаар усны түвшин ойролцоогоор 30 см хүрээд байгаа юм. Байгалийн гамшиг болж байгаа бүс нутгаас олон зууны хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Лид13. Өнөөдөр ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Ойрхх Дорнодын орнуудаар 3 өдрийн айлчлал хийх гэж байна.
Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудаар 3 хоногийн хугацаанд бүс нутгийн хэд хэдэн орнуудаар айлчлал хийх юм байна. Оросын гадаад хэргийн сайдын очих хамгийн эхний улс нь Сири байх юм. Дараа нь Израиль, Палестин улсад очих юм байна. Ойрхи Дорнодын хямралыг энхийн замаар шийдвэрлэх гарц хайх нь Оросын гадаад хэргийн сайдын айлчлалын гол зорилго юм. Сергей Лавров Изриалийн гадаад хэргийн сайд Ципи Ливнитэй уулзаж хоёр орны хооронд иргэд харилцан визгүй зорчих тунхаглалд гарын үсэг зурах юм байна.

Лид14. Италичууд үндэсний хоолныхоо эрхийг хамгаалахыг хүсэж байна. Италийн засгийн газар дэлхийд хамгийн түгээмэл тархаад байгаа Пиццаны эрхийг хамгаалахын тулд Европын холбоонд хандсан байна.
Хилийн чанадад пиццаг хийхдээ буруу жороор бэлтгэж байгаад итали тогооч нар эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн нэр хүндтэй томоохон ресторанд ч пицца хийхдээ зохих жороор нь хийдэггүй байна. Энэ нь амт муутай хоол үйлчлүүлэгчид хүрч улмаар пиццаны нэр хүнд унахад нөлөөлж байгаа юм байна. Жинхэнэ пиццаг хэрхэн хийх ёстойг Ром хотын нэгэн рестораны тогооч нар хүмүүст үзүүлж жинхэнэ шоу зохион байгуулжээ.

Лид15. БНСУ ын сансрын нисэгч Ко Сан сансарт нисэх эрхээс хасуулаад байсан билээ. Тэр өөрийн үйлдэлээ тайлбарласан байна.
Ко Сан оросын сансрын нисэгчдийг бэлтгэх төвд дасгал сургуулилт бэлтгэл хийж байхдаа ноцтой зөрчил гаргасан юм. Сансрын нислэгт бэлтгэж байхдаа Ко Сан сансрын хотхоноос бичиг баримтуудыг эх орон руугаа илгээж байжээ. Гэвч сансрын хотхоноос гадагш гаргасан бичиг баримт нь түүний сансарт нисэх бэлтгэл ажилтай огт холбоогүй байжээ.
Эр. Би болж өнгөрсөн бүх зүйлд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Би солонгосын ард түмэн, сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн хамт олноос уучлалт хүсэж байна. Би сансрын нисэгчийн журамыг санаатайгаар зөрчөөгүй.
Өмнөд Солонгосын сансрын нисэгч Ко Саны оронд Ли Со Ен гэдэг эмэгтэй сансарт нисэх юм. Өмнөд Солонгосын анхны сансрын нисэгч Оросын Союз хөлгөөр 4 сарын 8-нд сансарт ниснэ.


Энэ өдөр
1854 энэ өдөр АНУ д Бүгд найрамдах намыг үүсгэн байгуулсан байна.

1930 оны энэ өдөр Москвагийн нисэх хүчний дээд сургууль байгуулагджээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2003 оны энэ өдөр Шакил О Нил Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 20 мянган бөмбөг оруулсан 28 дахь тоглогч болон тэмдэгдэн үлдсэн байна.

No comments: