2008-03-28

Дэлхийн мэдээ 2008-03-27 Пүрэв гараг

Лид1. Норвегийн Олесунд хотод ашиглалтад ороод удаагүй байсан орон сууцны 6 давхар байшин нурж 15 хүн бэртэж, таван хүн ор сураггүй алга болжээ.

Байшин нурсан даруй аврах албаныхан цаг, алдалгүй ирж нуранги дороос нэг хүний цогцосыг олсон байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр нуранги дороос дахин амьд хүн олно гэсэн найдвар маш бага юм байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Байшин нурах үед 21 хүн дотор нь байжээ. Ор сураггүй алга болсонд тооцогдож байсан нэг хүнтэй цагдаа нар холбоо барьжээ. Аз болоход тэр байшин нурсан шөнө гэртээ хоноогүй байжээ. Байшин нурсан шалтгааныг тогтоогоогүй байна. Өнгөрсөн шөнө байшингийн оршин суугчидыг гэртээ хонохгүй байхыг аврах албаныхан зөвлөжээ.

Лид2. Европт хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ноцтой хэрэг дэгдсэн байна. Дэлхийд амт чанараараа гайхагддаг Италийн моцарелла бяслагнаас диоксин гэдэг химийн хорт бодис илэрчээ. Тэгвэл Францын хүнсний барааны дэлгүүрийн лангуун дээр гэдэсний халдварт өвчин үүсгэгч савханцартай 3 тонн мах тавигджээ.

Европын холбооны эрүүл мэндийн байгуулага хүнсний бараа яагаад хордсоныг судлах ажилыг эхлүүлжээ. Харин дэлхийн олон орон Итали, Францаас хүнсний бараа худалдан авахаас татгалзаж байна. Италийн нэрийн бүтээгдэхүүн болсон бяслагнаас гадна хөдөө аж ахуйн фермийн үнээний сүү, малын тэжээлээс ч бас илэрчээ. Малын гаралтай бүтээгдэхүүн хордсоноос болж Италийн "Моцарелла ди Буфала Кампанья" бяслагны үйлдвэр өдөр тутмын сонинд захиалсан зарлал сурталчилгааг хэвлүүлэхээс татгалзахад хүрсэн байна. Европт дэгдээд байгаа энэ дуулиантай хэргээс болж Европын орнууд гэлтгүй Азийн орнууд ч Итали, Францтай хийх худалдааны гэрээнээсээ түдгэлзжээ. Үнээний сүү, идэш тэжээлийн ургамал нь яагаад диоксиноор хордсоныг тогтоох мөрдөн байцаалт эхэлжээ. Италийн бяслагны үйлдвэрийн 100 гаруй албан хаагчид энэ хэрэгт сэжигтэнээр татагджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар бол малын гаралтай бүтээгдэхүүн хордсон нь Италийн Кампанье мужын хүрээлэн байгаа орчин муу байгаатай холбоотой байж магадгүй юм байна. Кампанье хотын хог ачих бизнес зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хараа хяналтад байдаг. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн хог ачих ажлыг тасалдуулаад байгаа гэнэ. Италийн хөрш Франц улсад ч түгшүүрийн харанга дэлджээ. Францын хүнсний дэлгүүрийн лангуун дээр гэдэсний халдварт өвчин үүсгэх савханцартай үхрийн мах байгаа нь илэрчээ. Үхрийн мах химийн хортой бодистой байгааг одоогоос 10 хоногийн өмнө мэдсэн байна. Мэргэжлийн байгуулага шинжилгээ хийж байх хооронд хүнсэнд хэрэглэхэд аюултай махны ихэнхи хэсэг нь зарагджээ. Үхрийн мах хүнсэндээ хэрэглэсний дараа бие эвгүйрхсэн гэсэн зовиур хэлсэн 42 хүн эмнэлэгт хандсан байна.

Лид3. Олимпын бамбарыг дэлхий тойруулах аялал үргэлжилж байна. Өчигдөр олимпын бамбар Грекийн баруун хойд мужын Янина хотод өртөөлөн иржээ.

Олимп уулаас Янина хот хүртэл 198,5 км зайтай юм байна. Олимпын бамбарыг угтан авах ёслол хотын төв талбайд болжээ. Янина хотын төв талбайд Олимпын бамбарыг 2004 оны Олимпын наадмын аварга Георгиос Маркулас барьсаар хотын төв талбайд орж иржээ.Үүнээс өмнө олимпын бамбар Грекийн Агринио, Амфилохи хотуудаар дайран өнгөрчээ. Олимпын бамбар өртөөлөн явж байгаа хотуудад хятад грекийн төрийн далбааг барьсан хүмүүс тамирчдад баяр хүргэжээ. Өнөөдөр олимпын бамбар Грекийн Метсово, Гревена, Козани зэрэг жижиг хотуудаар дайран өнгөрнө.

ТОВЧ

Цанын спортоор хичээллэж байсан 8 хүн Саха Якутын бүгд найрамдах улсын нутагт цасан уруйд өртөж осолдсон байна. Тэдний хоёр нь амь насаа алджээ. Харин шархадсан нэг хүнийг МИ 8 нисдэг тэргээр Якутск хотод хүргэжээ. Үлдсэн таван хүний эрүүл мэндийн байдал сайн байсан тул эмнэлэгийн үзлэгийн дараа төрөлх хот руугаа явжээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ялимгүй нэмэгдсэн байна. Энэ нь АНУ ын газрын тосны нөөц багасаж байгаа гэсэн мэдээлэлтэй холбоотой м байна. Одоо нэг баррель газрын тос 103,99 долларын үнэтэй байна.

ОХУ ын нийслэл Москва, Санкт-Петербургийг холбосон авто зам дээр бараг 50 км үргэлжилсэн урт түгжрэл үүссэн байна. Замын түгжрэл үүссэн гол шалтгаан нь хүнд даацын хоёр ачааны машин мөргөлдсөнтэй холбоотой юм байна. нэгэн зэрэг 2000 орчим машин зам дээр гацаад байгаа юм байна. Одоогоос хэд хоногийн өмнө их хэмжээний цас орж халтирга гулгаа үүссэн нь осол гарах үндсэн шалтгаан болжээ.

Лид4 АНУ-н ерөнхийлөгч Жорж Буш Хятадын талыг Төвдийн Далай багштай хэлэлцээр хийхийг хүсээд Хятадын удирдагч Ху Жинтао-г үүсээд буй тэмцэлд анхаарлаа илүү ихээр хандуулан, Гадаадын сэтгүүлчид дипломат албаныхнанд хилээ нээхийг хүслээ.

Хятадын тал Дала Ламыг жагсаал цуглааныг өдөөн хатгасан хэмээн буруутгаж байгаа бол Далай лам Хятадыг үйлдэж буй зэрлэг балмад хүчирхийлэлд буруутгаж байгаа бөгөөд Хятадын талтай хэлэлцээр хийхийг хүсч буй юмаа.”Ноён ерөнхийлөгч Төвдөөд үүсээд буй нөхцөл байдалд ихээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд төвдтөй хэлэлцэр хийхиййг санал болгож байгаа. Түүнчлэн Хятадыг Төвд руу сурвалжлагч, дипомат ажилчдыг нэвтрүүлэхийг шаардаж байгаа” гэж цагаан ордны төлөөлөгч Дана Пэрино мэдэгдлээ.Хятадын тал өнгөрсөн Лхагва гаригт хэсэг гадаадын сурвалжлагчдыг Төвдийн нийслэл Лхас хотод нэвтрэх зөвшөөрлийг тэмцэл эхэлснээс хойш анх удаа олгосон билээ. Ассошэйтэд агентлагын мэдээлж буйгаар сурвалжлагчдыг Төвдийн удирдагчдын байрладаг Потала ордны дэргэдэх Потала талбай руу аваачжээ. Уг удирдагчдын байрладаг Потала ордон нь өнгөрсөн 3.14-с хойш хаалттай байж байгаад дахин нээлдсэн билээ. Түүнчлэн сурвалжлагчид тэмцлын үеэр шатсан дэлгүүрүүдтэй гудамжаар явжээ. Францын ерөнхийлөгч Николас Саркози ч Хятадын талыг Төвдтэй хэлэлцээр хийхийг шаардаж байгаа юмаа.Хятадын эсрэг тэмцэл гуравдугаар сарын арванд эхэлсэн бөгөөд уг тэмцэлд 19 хүн амиа алдсан гэж Хятадын тал мэдэгдсээр байгаа хэдий ч, Төвдийн удирдагчид Хчтадын аюулгүйн хүчнийхний гарт 140 хүн амиа алдсан гэж мэдэгдэж байгаа юм.

Лид5. Иракын өмнө хэсгийн Басра хотод шийтийн хэт үндсэрхэг Махдигийн арми бүлэглэл, Ирак, Америкийн зэвсэгт хүчнийхэний хооронд гурав дахь өдрөө ширүүн тулаан үргэлжилж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт Иракын ерөнхий сайд Нури Али Малики Басра хотод хийх цэргийн ажиллагааг биечлэн удирдахаар Багдадаас явсан юм. Сүүлийн хэдэн сард анх удаа Иракад ийм өргөн далайцтай цэргийн ажиллагаа болжээ. Аль Жазира телекомпаний мэдээлснээр Басра хотод Махдигийн арми бүлэглэл бүрэн хяналтаа тогтоогоод байсан юм. Лалын хэт даврагсадын дарах зорилоготой энэ тулаанд АНУ ын цэргүүд дэмжлэг үзүүлж байгаа. Махдигийн Арми бүлэглэлийнхэн 24 цагийн дотор цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

Лид6. Францын ерөнхийлөгч Николас Саркози Их Британид хийх анхны, албан ёсны айлчлалаа эхэлсний маргааш өдөр дуудлага худалдааны компаны түүний эхнэрийн нүцгэн зургийг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаагаа зарлалаа.

Николас Саркози болон супэрмодэль асан Карла Бруни нарыг Лхагва гаригт Хитроу нисэх онгоцны буудалд буусны дараа Вэйлэсийн хунтайж, Корнволын Гүнгийн авхай нар угтан авсан юм. Дараа нь тэд Лондонгоос гарч Виндсор луу яван Хатан хаан Элизабэт болон Эдинбургийн гүн нартай ордонд нь уулзалдсан юм. Уулзалтын үеэр Николас Саркози түүний засгийн газар Афганистан руу илүү их цэрэг илгээхээр төлөвлөж буйгаа ярьсан юмаа. Францын ерөнхийлөгчийн айлчлалын хуваарь ёсоор Лхагва гаригын орой Виндсор ордонд хүлээн авалт зохион байгуулжээ. Николас Саркозигийн айлчлалаас илүүтэйгээр түүний эхнэр олны анхаарлыг татаад байгаа юм. Ассошиэтэд агентлагийн мэдээлж буйгаар ирэх сард Нью йорк хотноо Саркозигийн эхнэр, загвар өмсөгч асан Карла Брунигийн 1993 онд авахуулсан нүцгэн зургийг дуудлага худалдаагаар худалдах гэж байна.Уг зургийг Майкл Комтэ авсан бөгөөд Их Британд айлчлал хийж буй Францын ерөнхийлөгч болон түүний эхнэр одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Лид 7. Холливудын нэрт жүжигчин Ричард Видмарк 93 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

Ихэвчлэн алуурчны эсрэг талын дүрд тоглодог байсан жүжигчин Ричард Коннэктикут дах гэртээ даваа гаригт таалал төгсжээ. Тэрээр 50-д оны Шөнө ба хот, Үхлийн үнсэлт хэмээх олон сайхан кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлд 1991 онд Үнэн өнгө хэмээх адал явдалт кинонд тогложээ. “надад одоо кино хийх бүхий л үйл явц уур хүргэм төвөгтөй санагдаж байна. Цаашид тэсч чадахгүй нь ” хэмээн 1987 онд хэлж байжээ.

1914 онд Миннэсота-д төрсөн бөгөөд уран бүтээлийн гараагаа радио, театрт ажиллан эхэлжээ. Харин үхлийн үнсэлт кинонд алуурчны дүрийг бүтээснээр түүний кино урлагийн замнал эхэлжээ.

Энэхүү киногоороо тэрээр Оскарт нэр дэвшин, алтан бөмбөрцөг кио наадмаас шилдэг шинэ жүжигчний шагнал хүртсэн билээ.

Жүжигчин Ричард Видмарк 1947- 1992 оны хооронд нийтдээ 70 гаруй кинонд тогложээ.

Лид8. Ирэх долоо хоногт АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш ОХУ ын Сочи хотод айлчлал хийх гэж байна.

Тэнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Жорж Буштай уулзаж пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийн тухай асуудлыг хэлэлцэх м байна. АНУ пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмөө Чех, Польшийн нутаг дээр байрлуулах гэж байгаа нь манай улсын үндэсний аулгүй байдал, эрх ашигт харшилж байгаа гэж Оросын албаны хүмүүс үзэж байгаа юм. Бид ОХУ д ямар ч аюул заналхийлэл үзүүлэхгүй гэж Америкчууд оросуудыг тайвшруулж байгаа юм. Харин цөмийн хөтөлбар хэрэгжүүлж байгаа Ираны гэнэтийн довтолгооноос Европ дахь холбоотон орнуудаа хамгаалах нь бидний зорилго гэж Пентагон тайлбарласаар байгааа билээ. Би Сочи хотод очсон хойноо Оросын төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийж харилцан ойлголцож чадна гэж найдаж байна хэмээн ноён Жорж Буш Вашингтон хотод байхдаа мэдэгджээ. АНУ ын ерөнхийлөгч Украин, Хорваь улсад айлчлал хийсний дараа Сочид зочлохоор төлөвлөжээ. Сарын 6 нд Жору Буш, Путин нар уулзана. Ирэх таван сард ОХУ ын ерөнхийлөгч Путины бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Путин Жорж Буш нарын хувьд энэ удаагийн уулзалт нь төрийн тэргүүний хувьд хийх сүүлчийн уулзалт нь болох юм.

Лид9. АНУ ын хилийн дээсийн давах журамд өөрчлөлт гарсан байна. АНУ –д ирж байгаа, мөн гарч байгаа хүмүүсийн арван хуруууны хээг тусгай төхөөрөмжөөр авч компьютерт хадгалж байх болжээ.

Үүнээс өмнө зорчигчдийн хурууны хээг авах туршилт хийж байсан юм. Туршилт хийх хугацаанд АНУ хилийн шалган нэвтрүүлэх албанд 90 сая хүний хурууны хээг авч үлджээ. Хурууны хээ авах ажиллагаа нь зорчигчдод ямар ч хүндрэл учруулахгүй юм байна. Бүх зорчигдийн арван хурууны хээг авах ажилд АНУ ын засаг захиргаа 30 мянган доллар зарцуулж байгаа юм байна. АНУ ын хилийг давж байгаа 14-өөс 79 насны хүмүүсийн хурууны хээ, толгойн хэлбэр, нүдний алимны өнгө зэргийг хадгалдаг юм байна. Энэ нь алан хядагчийг хил нэвтрүүлэхээс найдвартай сэргийлнэ гэж АНУ ын засаг захиргаа үзэж байна.

Лид10. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Эндоьер хөлөг Флорида мужын Канавералын хошуунд амжилттай газардсан байна. Эндовер хөлөг дэлхийн тойрог замаас Гринвинчийн цагаар 23 цаг 33 минут, Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн 7 цаг 33 минутад гарч дэлхийн агаар мандалд орж иржээ. Флорида мужид цаг агаар таагүй байсан тул сансрын хөлгийг газардах хугацааг нэг цаг 30 минутаар хойшлуулсан байна. Сансрын хөлгийг шөнийн цагаар газардуулж байсан тохиолдол ховор байдаг. Эндовер хөлөг харанхуйд газардсан шигээ мөн гөний цагаар хөөрч байсан юм. Эндовер сансрын хөлөг 16 хоногийн турш олон улсын сансрын станцтай холбогдож багийн гишүүд 5 удаа задгай сансарт ажиллаж хэд хэдэн чухал даалгавар биелүүлсэн юм. Энэ хугацаанд сансрын нисэгчид Японы судалгааны лаборатор, канадын роботыг олон улсын сансрын станцийн гадна угсарсан билээ. Дараагийн удаа 5 сарын эхээр АНУ сансрын хөлөг хөөргөх юм байна. Дэлхийн тойрог замд байгаа олон улсын сансрын станцид ажиллаж байсан Францын сансрын нисэгч Леопольд Эйхартс америкийн Эндовер хөлгөөр эх дэлхийдээ эргэж ирсэн билээ. Харин францын сансрын нисэгчийн оронд олон улсын сансрын станцид АНУ ын сансрын нисэгч Гаррет Рейсман үлдсэн байна. Эндовер сансрын хөлгийг 2010 он хүртэл ашиглах бөгөөд дахин 10 удаа нислэг хийх боломж байгаа юм байна.

Лид11. 3 сарын 29 өөс 30 хооронд Сири улсын Дамаск хотод болох Арабын орнуудын чуулга уулзалтад Ливан улс оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Гэвч Ливаны гадаад хэргийн сайд нв төрийн тэргүүн, ерөнхий сайдтайгаа санал нийлэхгүй байгаа юм байна. Ливаны гадаад хэргийн сайд Аль Мауллемын хэлснээр Дамаскт болох арабын орнуудын чуулга уулзалтын үеэр бид Изриаль улстай үүсэн бий болоод байсан үл ойлголцох асуудлаа хэлэлцэх боломжыг алдаж байгаа юм гэж хэлжээ. Арабын орнуудын чуулга уулзалтыг сүүлийн 20 жилийн турш зохион байгуулж байгаа юм. Ливан улс аннх удаа энэ чуулганд оролцохоос татгалзаж байна.

Лид12. Форд концерн энэтхэгий авто машины ТАТА үйлдвэрт Ягуар, Лэнд Ровер маркийн хоёр машинаа үйлдвэрлэх эрхийг худалдах шийдвэр гаргажээ.

Англи, Энэтхэгийн автомашины салбарт хийгдэж байгаа энэ арилжааны үнэ өртөг нь 2,3 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм байна. ФОРД концерн 20-р зууны дунд үеэр Ягуар, Лэнд Роверийг үйлдвэрлэх эрхийг авахдаа үүнээс хэд дахин их хэмжээний доллар зарцуулж байсан юм. Ягцар, Лэнд Роверийн шинэ эзэмшигч нь болж байгаа энэтхэгийн ТАТА компани өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг ажлаас нь халахгүй, орон тооны цомхотгол хийхгүй гэж амалжээ. Ингэснээр 15300 хүний ажлыг байр хэвээр хадгалагдан үлдэх юм.

Лид13. Испаний улсын Мадрид хотоос холгүй байх Сьерра де Атапуэрка уулын агуйгаас одоогоос 1,2 тэрбум жилийн тэртээ амьдарч байсан хүний эрүү нүүрий ясыг олжээ.

Энэ эрүүний яс нь эмэгтэй хүнийх гэж эрдэмтэд таамаглал дэвшүүлсэн байна. Балар эртнимй үеийн хүний эрүүний яснаас гадна чулуун зэвсэг, ямар нэгэн амьтаны сийлбэртэй яс олджээ. Энэ бол европын нутгаас олдож байгаа хамгийн эрт цагт хамаарах архелогийн олвор гэж малтлага хийж байгаа эрдэмтэдийн ахлагч, хүний хөгжил хувьсалыг судлах Испаний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Хосе Мария Бермундес де Кастро хэлсэн байна. Бидний олсон эрүүний ясны хэв шинж нь одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө Гүржийн Дманиси мужын орчимоос олдож байсан эртний хүний эрүүний ястай ижил төстэй байна гэж эрдэмтэд мэдээлжээ. Үүнээс өмнө испаний нутаг дэвсгэрээс эртний хүний үлдэгдэлийг олж байсан түүхтэй. Тухайлбал 1990 оны эхээр испаний эрдэмтэн судлаачид 780 мянган жилийн өмнөх хүний ясг олж судлаж байсан. Эдгээр малтлагуудын үр дүнд хүн төрхт сармагчин нь неандертальцийн овог гэдэг дүгнэлтийг хийжээ.

Лид14. Иордан улсад Оросын үнэн алдартны шашинтнуудад зориулсан мөргөлийн сүм барих гэж байна. Сүмийн барилгийн шав тавих ёслол болжээ.

Үнэн алдартны шашинтнуудад зориулсан сүмийг Иордан голын зүүн эрэгт, Исус Христийг загалмайлсан гэж домогт гардаг газар барьж байгуулах юм байна. Барилгийн шав тавих ёслолд ОХУ ын ерөнхийлөгчийн туслах тэргүүнтэй албаны хүмүүс оролцсон байна. Сүмийн шавыг тавихдаа хойч үеийнхэнд хандан бичсэн илгээлтийг металл хайрцагт хийжээ. Дараа нь рашаан усаар газарыг шүршжээ. ОХУ ын ерөнхийлөгч Путиныг Иордан улсад айлчлал хийх үеэр үнэн алдартны шашны сүм барих турхай тохиролцоог хийсэн байна. Нэг га газрыг Иордан улс Оросыйн талд ямар ч төлбөргүйгээр хугацаагүй ашиглуулах болжээ.

ЭНЭ ӨДӨР

Өнөөдөр дэлхийн театрын өдөр 1961 оноос хойш Дэлхий даяар театрыйн өдрийг тэмдэглэх болсон юм.

1854 оны энэ өдөр Франц, Англи улс хаант орос улсад дайн зарлаж түүхэнд Крымын дайн гэж тэмдэглэгдсэн дайн эхэлжээ.

1860 оны энэ адар Нью Иоркийн оршин суугч Бирн дарс, ундааны бөглөө, лаазалсан бүтээгдэхүүн ойнголгогч зохион бүтээж патент авсан байна.


1968 оны энэ өдөр сансрын нисэгч Юрий Гагарин нисдэг тэргээр сургуулилт хийж байгаад осолдоаж амь насаа алдсан байна.

1990 оны энэ өдөр Лондон хотод Шерлока ХОЛМС-ын тухай музей нээгдсэн байна. .

No comments: