2008-03-28

Дэлхийн мэдээ 2008-03-28 Баасан гараг

Лид1. Хятадын эрх баригчид гадаадын сэтгүүлчдэд зориулан Түвдийн Лхас хот руу тусгай аялал зохион байгуулжээ.

Лхас хотын нэгэн сүмд гадаадын сэтгүүлчдийг авч иржээ. Энэ үед Түвдийн буддын шашны лам нар гадаадын сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна. Энэ нь хятадын эрх баригчдын төлөвлөгөөнд ороогүй байжээ. Лхас хотод үймээн дэгдсэний дараа гадаадын сэтгүүлчдийг анх удаа Түвдэд авч иржээ. Гадаадын сэтгүүлчдийг Лхас хотын сүм дуганд авч ирэхэд залуу лам нар Түвдэд эрх чөлөө алга. Далай лам болж өнгөрсөн үймээн хамаагүй. Түвдийн талаар худал мэдээлэл тарааж байна гэж хашгирсан байна. Зарим лам нар Түвдийн талаар бодит үнэнийг сэтгүүлчдээр дамжуулан дэлхий дахинд хүргэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

Эр. Бидэнд хэн ч итгэхгүй байна. Засгийн газар биднийг галдан шатаагч, дээрэмчид гэсэн ойлголтйг хүмүүст өгөхийг хиёээж байна. Гэвч бид ийм зүйл хийх хүмүүс биш. Хятадууд бидэнтэй маш бүдүүлэг, мууухай харьцдаг.

Буддын шашны лам нар бүтэн 15 минутын турш гадаадын сэтгүүлчдэд хандан ярилцала өгсөн байна. БНХАУ ын гадаад хэргийн яамны албан тушаалтан энэ бол лам нарын зохион байгуулалттайгаар хийж байгаа зориуд хийж байгаа алхам гэж мэдэгдсэн байна. Түвд рүү гадаадын иргэдийг очихыг хориглосон боловч хятадын эрх баригчид энэ удаа гадаадын сэтгүүлчдийг Лхас руу аялууулжээ. Түвдийн Лхас хотод хэвийн амьдралынн хэмнэлдээ орсон ч саяхан болж өнгөрсөн үймээний ул мөр үлджээ. Хотын зарим гудамжинд эвдэрч нурсан зарлал сурталчилгааны самбар, хагархай цонх шил энд тэнгүй харагдаж байсан гэж гадаадын сэтгүүлчид мэдэээлж байна. 3 сарын 10 наас эхэлсэн Түвд үндэстэнүүдийн жагсаалд нийтдээ 300 хүн оролцжээ. Тэдний 100 гаруй нь амь үрэгдсэн юм. Түвд дэхь хятадын засгий газрын албан тушаалтан, хууль сахиулах байгуулагийнхан жагсаалд оролцсон ихэнхи хүмүүсийг баривчилжээ.

Лид2.Бид өчигдөрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө итали бяслаг, Францын дэлгүүр худалдааны төвийн лангуун дээр тавигдсан үхрийн мах хортой байсан нь илэрсэн гэж мэдээлсэн билээ. Тэгвэл Европын комиссийнхон Итал, Францын хяналтын байгуулагын үйл ажиллагаа сул байгааг шүүмжилсэн байна.

Гэвч хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дуулианы талаар Италийн хөдөө аж ахуйн сайд арай өөдрөг байр суурьтай байна. Үйлдвэрээр хэрэглэгдэд очсон 1900 ширхэг боодол бяслагны 83 аас нь диоксин гэдэг хор илэрсэн. Бид хүний эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрээс гарсаныг хүлээж зөвшөөрч байна. Гэхдээ хатуу хяналтын тогтолцоо Италийн хүнсний үйлдвэрт байдаг гэж Италийн хөдөө аж ахуйн сайд хэвлэлийнхэнд ярьжээ. Италийн Моццарелл бяслагийг худалдах асуудалд хориг тавих хэрэгтэй байна гэж Евро коммиссийн өндөр албан тушаалтнууд үзэж байна. Моццарелл бяслагийг Италийн Кампания мужийн нутагт байдаг үнээний фермерээс нийлүүлсэн сүүгээр үйлдвэрлэдэг байна. Гэтэл Кампания мужид хүрээлэн байгаа орчин маш муу байдаг юм байна. Орон нутгийн хог хаягдалыг цэвэрлэх компанийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл хариуцдаг. Тэд хог боловсруулах үйлдвэр рүү хаягдалыг ачаашгүй уджээ.

Лид3. Лондон хотын олон улсын Хитроу нисэх онгоцны буудал өргөлтгөлийн хэсгээ ашиглалтад оруулаад удаагүй байгаа билээ. Сүр дуулиантай нээлтээ хийсэн Хитроу нисэх буудын өргөтгөлийн тав дугаар терминалаас нисэх зорчигчдийн ачаа тээшийг савлах, агаарын хөлөгт хүргэх ажилд саатал гарсан байна.

Үүнээс болж 5-р терминалаас хөөрөх байсан 34 онгоцны нислэг хойшлогджээ. Мюнхен, Франкфурт, Парис, Брессель руу нисэх байсан онгоцнууд саатсан байна. Хитроу нисэх буудал өргөтлгөл барихын тулд 8,6 тэрбум доллар зарцуулжээ. Бритиш Эйрвейс компанийхан зорчигчдын ачаа тээшийг онгоцны тээш хадгалах хэсэгт хүргэж чадахгүй болсонд уучлалт хүссэн байна. Өөрийн ачаа тээшээ орхиод нисэхийг та бүхнээс хүсэж байна. Зорчигч таны ачааг дараа нь илгээе гэдэг саналыг нисэх буудлынхан тавьжээ. Гэвч нисэх буудлын ажилтнуудын гаргасан энэ саналыг хүлээн авах хүн цөөн байна. Тэр ч бүү хэл Хитроу нисэх буудлын 5-р терминалд газардсан зорчигчид онгоцноос өөрсдийн ачаагаа авах гэж бүтэн 2 цаг хүлээжээ.

Эр. Би нисэх буудлын өргөтгөл ашиглалтад орсоноор илүү шуурхай үйлчилгээг мэдрэх байх гэж бодсон. Гэтэл энд байдал иймэрхүү байна. Надад харамсалтай байна.

Эр. Би энд ачаагаа авах гэж 2 цаг хүлээж байна. Энэ хугацаанд нисэх буудлынхан уучлалт гуйхаас өөр үйлчилгээ үзүүлээгүй. Аяга кофе уух ч газар байхгүй байна.

Бритиш Эйрвеэс компаний Хитроу нисэх буудлын 5-ртерминалын зорчигдын ачаа хуваарилахад ашигладаг компьтерийн программд өглөөний 9 цагт алдаа гарч ажиллагаа нь зогсжээ.

Лид4. Иракын нийслэл Багдад, мөн өмнөд хэсгийн Басра хотод

Махдигийн Арми зэвсэгт бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа үргэлжилж байна.

Махдигийн Арми зэвсэгт бүлэглэл нь хэт үндсэрхэг үзлэлтэй, АНУ –ын цэргүүд Иракт байгааг ямаргт эсэргүүцэж алан хядах ажиллагаа хийдэг байжээ. Энэ бүлэглэл Иракын ззаритм суурин газар жижиг тосгонд хэсэгчилсэн эзлэж, Басра хотод бүрэн хяналтаа тогтогоод байгаа юм. Иракын засгийн газар энэ бүлэглэлийг бут цохихоор тусгай ажиллагааг эхлүүлсэн билээ. Тусгай ажиллагааны үеэр Иракын цагдаа , зэвсэгт хүчнийхэн АНУ ын цэргийн албан хаагчидтай хамтран 100 гаруй алан хядагчыг устгасан байна. Өнөөдөр Махдигийн Арми бүлэглэлийнхэн Зубейр гэдэг газрйын тос дамжуулах хоолойг дэлбэлжээ. Басра хотын орчимд Иракын газрын тос олборлох томоохон үйлдвэр байдаг юм. Газрын тос дамжуулах хоолой дэлбэрчний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны шнэ нэмэгджээ. Өнгөрсөн оны 8 сараас хойш Иракт ийм ширүүн тулаан болж байгаагүй юм. Нийгмийн хэв журмыг хангахын тулд Багдад хотод 3 өдрийн турш хөл хорио тогтоосон байна.

Лид5. Лалын шашны үзэл санааг бүхэлд нь буруутгасан утга агуулагатай 15 минутын богино хэмжээний баримтат киног Голландын парламентын гишүүн Герт Вилдерс санхүүжүүлж продюссерийн үүрэг гүйцэтгэжээ.

Тэр киногоо бэлэн болгосны дараа телевизээр үзүүлэхрийг хүсжээ. Гэвч Голландын телевизүүд түүний энэ бүтээлийг дэлгэцээрээ үзүүлэхээс татгалзжээ. Үүний дараа улс төрч өөрийн киногоо интернэтийн Liveleak гэдэг өөрийн хувийн сайтдаа байрлуулжээ. Вилдерсын энэ киноны нэрийг Араб хэлнээс орчуулах юм бол “Харгис тэмцэл” гэсэн утгатай. Кино Коран судараар эхэлж Аллахын өмнө нүгэлтэй хүмүүсийн эсрэг тэмцэл хий гэсэн уриагаар эхэлжээ. Дараа нь 9 сарын 11 Нью Йорк хотод болсон алан хядах ажиллагааны дүрс бичлэгээр үргэлжилдэг байна. Бас лалын шашин бол дэлхийн хамгийн шилдэг шашин гэсэн сургаал айлдаж байгаа номлогчын яриаг гаргадаг. Энэ киногоор нь бүхэлдээ лалын шашныг харгис бурангжй гэж харуулах гэж оролджээ. Киноны эцэст барууны соёл иргэншилийн эсрэг чиглэсэн лалын шашны эсрэг алхам хийхийг уриалжээ.

Лалын шашны эсрэг утгатай кино хийсэн Голландын парламентын гишүүний эсрэг лалын хэт үндэрхэг байгуулгуудын зүгээс олон арван заналхийлэл иржээ. Түүнээс гадна Голланыдын эрх баригчид парламентын гишүүн Вилдерсын лалын шашны тухай үзэл баримтлал нь Голландын албан ёсны байр суурь биш гэж мэдэгджээ.

Лид6. Өнгөрсөн пүрэв гаригийн орой Дагестаны Махачкала хотод шатахуун хадгалах баазад хүчтэй дэлбэрэлт болжээ.

Шатахуун хадгалах байгуулагын ажилтаны буруугаас болж энэ хэрэг явдал гарсан байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Дэлбэрэлтийн үеэр нэг хүн амь насаа алджээ. 10 мянган куб метрийн эзэлхүүнтэй цистерн дэлбэрсэн шалтгааныг нарийвчлан тогтоох тусгай хороо байгуулагдсан байна. Дэлбэрэлтийн дараа гал түймэр гарчээ. Гал унтраах 20 нэгж техник, оросйын онц байдлын яамны аврах албаны мэргэжилтнүүд хэргийн газар ирж ажиллажээ. Дүрэлзэж байгаа их хэмжээний галыг унтраах ямар ч боломжгүй. Харин шатахуун өөрөө шатаж дуусахыг нь хүлээх хэрэгтэй. Харин гал түймэрийг газар авахуулахгүй байх арга хэмжээ авсан гэж гал сөнөөгч нар хэвлэлийнхэнд ярьсан байна.

Лид7. Агаарын хөлгөөр нисэж байх үед гар утсаар ярихыг хориглодог билээ . Тэгвэл Европын холбооны гишүүн орнуудын холбоо харилцааны байгуулага онгоцоор нисэх үед гар утсаар ярихыг зөвшөөрөх гэж байна.

Европын холбооны орнуудаас хамгийн түрүүнд Их Британий иргэний агаарын тээврийн компаниудын онгоцонд гар утсаар ярихыг зөвшөөрөч байна. Одоогоос долоо хоногийн өмнө Арабын Эмиратын иргэний агаарын тээврийн компани нислэгийн үеэр гар утас агшиглахыг зөвшөөрсөн юм. Агаарын хөлөг нисэж байх үед зорчигчид гар утсаар ярих боломж олгохын тулд тусгай нэмэлт тоног төхөөрөмжөөр онгоцыг тоногложээ. Үүнээс өмнө нислэгийн үеэр гар утас хэрэглэх нь нислэгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилдог байлаа. Шинэ төхөөрөмжөөр онгоцыг тоноглосноор агаарын хөлөг 3000 метрээс өндөрт байхад гаөр утсаар ярьж болно. Түүнээс гадна онгоцоор нисэж байх үед утасаар ярих үнэ нь жирийн үеийнхээс хоёр дахин илүү байна.

Лид8. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Арабын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэрээ Арабын орнуудын батлан гаргасан Энх тайвныг тогтоох санаачлага гэдэг баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт оруулахын эсрэг байр суурьтай байна гэж хэлсэн байна.

Энх тайвныг тогтоох тухай Арабын орнуудын баримт бичгийг 2002 онд Бейрут хотод болж өнгөрсөн Арабын Лигийн орнуудын чуулганы үеэр баталж байсан юм. Энэ бичиг баримтад Арабын орнууд Изриальтай тогтоосон харилцааг зохицуулахыг тусгасан байдаг юм. Арабын энх тайвны бичиг баримтад нэмэлт өөрчлөлт хийх ямар ч шаардлага байхгүй гэж Махмуд Аббас хэлжээ. Израиль Арабын орнуудын хооронд найрамдлын гэрэээ байгуулах хэлэлцээр үргэлжилж байгаа ч одоогор үр дүнд хараахан хүрээгүй байгаа гэж Махмуд Аббас онцлон тэмдэглэсэн байна.

Лид9: Елизавета хатан хаан өөрийн эзэмшил газруудын нэгийг алдахаас яаж зайлсхийх бол гэдгийг өнөөдөр Британийн лордууд авч хэлэлцэж байна. Шотландтай залгаа бараг хил дээр оршдог английн Берик –на – Твиде хотын оршин суугчдад хөршүүд нь илүү сайхан амьдарч байгаа юм шиг санагдаад байгаа учраас шотландад нэгдэхийг хүсчээ.

Нийгмийн санал асуулга хатан хааныг сэтгэлийг тайвшруулсангүй. Берик на Твиде хотын ихэнх англичуууд эх оронч үзэлгүйгээсээ болоод Шотландад нэгдэж хилийн чанадад амьдрахыг илүүд үзсэн байна. Шотландтай нэгдэх хөдөлгөөний тэргүүн Барбара Хердман хэлэхдээ“Шотландчууд эрүүл мэнд, болосрол , унаа тээвэрт биднийг бодвол 15ОО фунт илүү зарцуулдаг юм байна лээ. Биднүүс хил дээр амьдардаг болохоор тэнд Шотландад байвал илүү сайхан амьдрах юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ бид энд Англидаа үлдэж эрхээ хамгаалуулах ёстой гэж би хувьдаа боддог “ гэжээ. Эхлээд орон нутгийн сонин дараа нь үндэсний сувгаар явуулсан санал асуулгаар Берик на Твиде хот хоёр хэсэгт хуваагдсан байна. Нутгийн оршин суугчдын 7О хувь нь хотоо Шотландын нэг хэсэг болгохыг хүсчээ. Тэгээд ч дөрөвхөн км –ийн цаана хилийн дээс байгаа бас энэ хотод Шотландын сүм хийд ,банк гээд хөрший нь санагдуулах олон зүйл аль эрт байгуулагджээ. “ Сайн ажиглавал англо шотландын түүхийн олон ул мөрийг энэ хотод харж болно гэж Шотландад нэгдэх хөдөлгөөний бас нэг тэргүүн болох Майкл ярьжээ. Майкл өөрийн талын хүмүүстэйгээ хамтраад хотын амбан захирагч болон Великобританийн ерөнхий сайдад захидал илгээж олон нийтийн санал асуулга явуулахыг шийдэж өгөхийг хүсчээ. Берик на Твиде хот Английн хувьд хэтэрхий умард зүгийнх, шотландын хувьд хэтэрхий өмнөд зүгийнх гэгддэг юм байна. Үүнээс болоод олон асуудал ,түүний дотор бүр хөлбөмбөг ч гэсэн хохирдог гэнэ.” Би уг нь энэ хотод бэлтгэл сургуулилтаа хийдэг хөлбөмбөгийн Берик рейнжер багаа дэмждэг хүн . Гэтэл энэ баг Шотландын лигт тоглодог болохоор англичууд санхүүжүүлж чаддаггүй, английн клуб учраас шотландчууд ч бас чаддаггүй болчихоод байдаг юм гэж Хотын зөвлөлийн тэргүүн Изабель Хантер ярьжээ. Энэ бүхэн бүр 11р зуунаас буюу олс таталтын дайн гэгчээс үүдэлтэй аж. Энэ хотыг нэг бол англичууд нэг бол шотланчууд булаацалдан авч байснаас болж энэ хот 4 зууны хугацаанд 13 удаа хил хязгаараа өөрчилж байсан бөгөөд 1482 онд л англичууд өөрийн мэдэлд бүрэн авчээ. Хурцадмал байдлыг намжаах үүднээс Берик хотыг эзэнт гүрний бүрэлдэхүүнд хагас тусгаар тогтнолын байдалтай үлдээжээ. Энэ хотынхны санаа сэтгэл хэзээ нэг амарч, Берик на Твиде хотын төлөөх шинэ тэмцэл хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна .

Лид10. Уран барилгын гайхамшигт дурсгалыг Нижегород мужийн уран арилгачид амжиж аварсан байна .

Энд өнгөрсөн зууны эхэн үед зурагтын цамхагийг томруулсан хувилбарыг алдарт Шабалов барьж босгожээ. Даанч үүнийг цахилгаан дамжуулах шугамын тулгуур болгон хэрэглэж байжээ. Сүүлийн жилүүдэд өндөрлөгийн хэрэгцээ багассанаас болж төмөр хөлнүүдий нь металл түүгчид мэрж дуусчээ. Огторгуй өөд тэмүүлсэн 128 метр энэхүү сүрлэг байгууламжийг холоос харвал сайн ойлгоно. Нарсан ойн дээгүүр орь ганцаар дэвэх мэт харагддаг энэ цамхаг асар бат бөх бөгөөд зохион бүтээгчий нь цаг хугацаанаас түрүүлсэн суутан гэдэг байжээ. Шухов инженер бол Шабаловка дахь алдарт цамхагийг зохион бүтээгч. Тэрбээр анхныхаа бүтээлийг 1896 онд Доод Новгорд хотод болсон бүх оросын худалдаа аж үйлдвэрийн үзэсгэлэнд тавьж байжээ. Уг нь түүний боловсруулсан энэ төслөөр ийм 6 цамхаг босгосон байсан бөгөөд эдгээр нь Ока мөрний нэг эргээс нөгөө эрэг хүртэлх бүх цахилгаан шугамны тулгуур болж байжээ. 198О аад оны сүүлээр эдгээр цамхагийн дэргэд илүү хүч чадалтай шинэ

цахилгаан дамжуулах шугам барьж босгосны дараагаар 5 цамхагий нь салгаж төмрийн хог руу илгээжээ. Сүүлчийн хамгийн өндөр энэ цамхагийг ч гэсэн ийм хувь тавилан заналхийлж байсан юм. Энэ цамхагийг тус бүс нутгийн соёлын өв дурсгал хэмээн үзэж байсан хэдий ч хамгаалах талаар хэн ч санаа тавьж байгаагүй юм байна. Одоо барилгачид төмрийн хог түүгчдийн огтолж авсан тулгуур болон дэр моднуудыг нь сэргээн засварлах гэж байна. Дараа нь улам бүр голын урсгалд идэгдэж байгаа цамхагийн бетонон суурийг нь бэхлэх аж.

Лид11. Кубын удирдагч Кастрогийн удмын гэр бүлийн нэгэн гишүүн улс орныхоо амьдралыг үндсээр нь өөрчлөхийг хүсэж байна. Кубын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин Мариэле Кастро Кубы дахь дахь бэлгийн цөөнхийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Рауль Кастрогийн охин нь Бэлгийн хүмүүжлийн үндэсний төвийн тэргүүнээр нь ажилладаг байна. Тэр одоо бэлгийн цөөнх гэгддэг ижил хүйстэнүүдэд хандах нийгмийн чиг хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Рауль Кастрогийн охин Мариэлэ Кастрогийн хүчин чармайлтаар Кубын үндэсний ассаблей нь ижитл хүйстэнүүдийн эрхийн тухай хуулийг батлах гэж байна. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол Латин Америкт хүчин төгөлдөр мөрдөгдөх хамгийн анхны либерал хууль болох юм. Хуулийн дагуу ижил хүйстэнүүд гэрлэх, хатран амьдрах, өмч хөрөнгө гэрээлэн өв залгамжлах, хүйсээ солиулахын тулд үнэ төлбөргүй мэс засал хийлгэх гэх мэт эрхтэй болох юм байна.
Эм. Миний аав, Кубын ерөнхийлөгч Рауль Кастро миний санаачлагийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийг батлуулах гэж яарах хэрэггүй гэж зөвлөсөн. Тэр өмнө нь ижил хүйстэнүүдийн талаар ташаа ойлголттой байсан бол одоо тэднийг ойлгодог болсон.

Рауль Кастрогийн эхнэр, Мариэлегийн ээж нь Кубын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвихитэй гишүүн байжээ. Өнөөдөр Куба улсад ижил хүйстэнүүд харьцангуй чөлөөтэй байдаг ч өөрийн бэлгийн чиг хандлагын талаар олон нийтэд сурталчилахыг хүсдэггүй байна. Өмнө нь Кубад ижил хүйстэйгээ бэлгийн харьцаанд орвол цагдаа мөрдөн мөшгиж, шоронд хорих ял оноодог байжээ. Харин одоо бэлгийн чиг хандлагаас нь болж шоронд хорьдоггүй байна. Одоогоос 15 жилийн өмнө ижил хүйстэнээ сонирхох нь сэтгэцийн өвчин биш гэдэг дүгнэлтийг Кубын эмч нар хийж, ижил хүйстэнүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.

Лид12. Францын ерөнхийлөгчийн Британд хийж буй айлчлал үргэлжилж байна

Лондоны Дели Телеграф сонин Францын ерөнхийлөгчийн Британид хийж буй айлчлалын үр дүнг Бидэнд дээр Николя Саркози ирж байхад бид Карла Брунид дурлачихаад байж байдаг “ гэсэн бараг ганцхан өгүүлбэрээр илэрхийлжээ. Францын тэргүүн Гордон Браунтай атомын энергийг хамтран хөгжүүлэх гэх мэтийн хэд хэдэн чухал асуудал авч хэлэлцсэн боловч тэргүүн хатагтай Саркози ганцхан өдрийн дотор бүх британчуудыг гайхашруулж чадсан талаар л хэвлэл мэдээллийнхэн шуугижээ. Олон сэтгүүлч Карлаг залуу Дианатай зүйрлүүлжээ. Харин Саркози өөрөө спорт маягтай харагдаж байсан байна. Тэрбээр хөлбөмбөгийн талбайд гарч, бөмбөг өшиглөн , британийн ерөнхий сайдтай хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Сүүлийн үед төвдөд болсон үйл явдал миний гайхлыг үнэхээр төрүүлсэн. Тиймээс би Франц улс олимпод оролцох үгүйг шийдэх эрхтэй гэжээ. Харин Браун “ Британи олимпийг бойкотлохгүй гэсэн байна. Арсенал цэнгэлдэх хүрээлэнд болж буй франц английн дээд хэмжээний чуулга уулзалт ч бас санасмаргүй зүйл биш юм. Учир нь хөлбөмбөгийн Арсенал багийг францын дасгалжуулагч Арсэн Венгер дасгалжуулж байгаа юм байна.

Лид13. Япон улсын имижийн тодорхойлдог сакура цэцэг дэлбээгээ дэлгэжээ.

Урин дулаан хаврын улирал хэдийнэ ирсэнийг Япончууд сакура цэцэг нахиалж дэлбээлж байгаагаар мэддэг гэж хэлж болно. Тэгвэл Японд ургадаг, өөрийн гоемсог хэлбэр, гайхалтай өнгө үзэмжээрээ дэлхийдл гайхагддаг сакура цэцэг дэлбээлсэн байна. Наран улсын олон сая иргэд хаврын дулаахан энэ өдрүүдэд төрөлх хотынхоо ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл найз нөхдийнхөө хамт зугаалж байна. Учир нь одоо сазура цэцэг дэлбээлж байгаа юм. Энэ жил сакура цэцэг өмнөх жилүүдийнхээс 7 хоногийн өмнө цэцэглэж дэлбээгээ нээжээ.

Лид14. Германы Берлин хотын амьтны хүрээлэнд туйлын цагаан баавгай бамбарууш төрүүлсэн тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл одоо бяцхан бамбаруушыг олон нийтэд үзүүлэх гэж байна.

Одоогоос хэдхэн сарын өмнө хорвоод мэндэлсэн цагаан баавгай бамбаруушыг Цасхан гэж нэрлэсэн юм. Түүний эх нь төрүүлсэн бамбарууштайгаа хэрцгий харьцаж байсан тул хэсэг хугацааны турш эхээс нь холдуулж, хүмүүс сүүгээр угжиж тэжээж байсан юм. Одоо Цасхан жин нэмж бие дааж чадах болжээ. Иймээс амьтны хүрээлэнгийнхэн түүнд шинэ байр бэлтгэжээ. Удахгүй түүнийг хүмүүст үзүүлэх юм байна.

Лид15. Украйны ерөнхийлөгч Виктор Ющенког хордуулсныг харсан гэрч учир битүүлгээр нас барсан байна

Гол гэрч болох энэ хүн Киев хотын нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэс дээр нууц нөхцөл байдалд нас баржээ. 51 настай бизнес эрхэлдэг Владимир Шульга уг нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр гэрчийн мэдүүлэг өгөхөөр иржээ. Шульгатай өмгөөлөгч нь хамт байсан байна. мэдүүлэг өгсний дараагаар тэр хоёр хоёулаа яваад өгсөн боловч мөрдөн байцаагч удалгүй Шульга руу утасдаж буцаж ирэхийг хүсчээ. Шульга цагдаагийн хэлтэст хүрч очоод өмгөөлөгчөө хүлээж байтал гэнэт бие нь муудсан гэж цагдаа нар хэлсэн байна. Түргэн тусламжаар ирсэн эмч нар нас барсан байна гэсэн онош тавьжээ. Зүрхний дутагдал болсон байна гэсэн урьдчилсан онош тогтоогоод байгаа бөгөөд нас барсан хүний цогцсыг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ рүү явуулжжээ. 2ОО4 оны 9р сард ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Виктор Ющенкогийн оролцсон оройн зоогийг зохион байгуулсан хүний нэг нь Шульга яг мөн юм байна. Энэ зоогны дараагаар төрийн тэргүүний эрүүл мэнд , гадаад төрх байдал илт муудаж эхэлжээ. Чухам тэр үдэш Ющенког диоксиноор хордуулсан гэдгийг тотоосон бөгөөд одоо хүртэл энэ хэргийг мөрдөн шүүж байгаа юм байна .

No comments: