2008-03-22

Дэлхийн мэдээ 2008-03-22 Бямба гараг

Лид1. АНУ д сонгуульд нэр дэвшигчидин хувийн нууцыг задалсан хэрэг гарчээ.

АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сунгаанд оролцож байгаа Ардчилсан намын гишүүн Хилари Клинтон, Барак Обама, Бүгд Найрамдах намын гишүүн Жон Маккайн нарын хувийн мэдээллийг АНУ ын төрийн департаментын ажилтнууд дур мэдэн үзэж, зарим нэг мэдээллийг оло нийтэд ил зарлажээ. Энэ нь хууль зөрчсөн хэрэг юм. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс нэр дэвшигчдийн хувийн мэдээллийг задалсанд хүлцэл өчсөн байна. Нэр дэвшигчдийн хувийн мэдээллийг үзсэн төрийн департаментын хоёр албан хаагчыг ажлаас нь халжээ. Харин энэ хэрэгт холбоотой өөр нэг хүнд сануулага өгчээ.

Лид2. Бээжингийн зуны олимпын наадмын үеэр хятадын нийслэл Бээжин хотын төв талбай Тяньаньмэнь талбайн өмнө видео болон фото зураг авахыг хориглож магадгүй байгаа юм байна.
Хэрвээ ийм шийвэрийг гаргах юм бол Олимпын наадмыг шууд дамжуулах эрх авахын тулд олон сайя доллар төлсөн гадаадын телевизийн компаниудын эрх ашиг зөрчигдөх болж байна. Дэлхийн олон орны телевизийн компаниуд Тяньаньмэний талбайгааа шууд нэвтрүүлэг явуулахаар бэлтгэж байсан юм. Учир нь Бээжингийн Тяньаньмэнь талбай нь хятад орны түүх соёлын хамгийн ач холбогдолтой газар юм. Олон улсын олимдын хорооны дарга Жак Рогге болон олон улсын олимпийн хорооны бусад өндөр албан тушаалтнууд 4 сард Бээжин хотод ирэх юм. Тэд энэ үеэрээ Бээжин хотын төв талбай дээр видео зураг авч болох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Түвдэд болон хятадын бусад хэд хэдэн мужид засгийн газрйын эсрэг жагсаал болснэы дараа БНХАУ-ын засгийн газар улс орныхоо дотоодод харуул хамгаалалт, аюулгүй байдлыг чангатгасан юм. Албан бус мэдээгээр хятадын Сычуань, Ганьсу мужид цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр 100 орчим хүч амь насаа алджээ. Зуны олимпын наадам 8 сарын 8 –наас 8 сарын 24 ний хооронд Бээжинд болно.
Лид3. АНУ ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Нэнси Пелоси Далай ламын амьдардаг Дарамсала хотод хүрэлцэн ирсэн байна.
Тэр Түвд үндэстэнүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд Далай ламтай уулзаж байна гэж Ассошэйтэд пресс агентлаг мэдээлсэн байна. Лхас хотод болсон жагсаалыг хятадын цагдаа нар хүч хэрэглэн тараасан нь дэлхийн хамтын нийгэмлэгт Түвдийн байдалд анхаарлаа хандуулах цаг болсоныг сануулсан хэрэг боллоо гэж мэдэгдсэн байна. АНУ ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Түвдэд болсон үйл явдлын талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ ямар байгуулага мөрдөн шалгах ажил хийх ёстойг Нэнси хэлээгүй байна. 3 сарын 10-нд Түвдийн Лхас хотод цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн гарч 80 орчим хүний амь нас хохирсон билээ. Лхас хотод болсон үймээний үеэр 200 сая юаны хохирол учирсан гэж БНХАУ-ын засгийн газар мэдээлсэн юм.

Лид4. Энэтхэгийэн нийслэл Дели хот дахь хяиалын элчин сайдын яамны гадаа Түвд үндэстэнүүд жагсаал хийсэн байна. Гартаа Түвдийн далбааг барьсан 15 хүн хятадын элчин сайдын яамны хашааг давж оржээ.
Энэ үед энэтхэгийн цагдаа нар ирж хятадын элчин сайдын яамны барилга руу жагсагчдыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авчээ. Түвд үндэстэнүүд хятадын элчин сайдын яамны хамгаалалтын алба, энэтхэгийн цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлжээ. Энэ үеэр хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн талаар энэтхэгийн цагдаагийн газар мэдээлжээ. Жагсаалд идэвхитэй оролцсон 30 гаруй хүнийг энэтахэгийн цагдаа нар баривчилсан байна. Энэтхэгийн нийслэл хотод үйл ажиллагааа явуулдаг гадаадын дипломат байгуулагад халдах оролдлого хийсэн Түвдчүүдийг энэтхэгийн засгийн газар зэмлэн буруутгажээ. Энэтхэг улсад 100 мянган Түвд хүн амьдардаг байна.
Лид5. Иргэний агаарын тээврийн онгоц үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг БОИНГ компани B 787 загварын B-787 Dreamliner онгоцны бүхээг, зорчигчын суух хэсэг, далавчны зарим эд ангийг өөрчилөх гэж байна.
Онгоцны эд анги, бүхээгийг өөрчлөх юм бол захиалагчид хүргэс өгөх хугацааг дахин 6 сараар хойшлогдно гэсэн үг. Шинэ загварын онгоц үйлдвэрлэх явцад онгоцны эд ангийг өөрчлөх нь хэвийн үзэгдэл гэж БОИНГ компаний хэвлэлийн алба мэдээлжээ. БОИНГ компаний үйлдвэрлэж байгаа Dreamliner онгоц нь хуучин загварын онгоцтой харьцуулах юм түлш бага хэрэглэдэг давуу талтай юм. БОИНГ компани шинэ загварын онгоцоо 2009 оноос захилагчдад нь нийлүүлэх юм байна.

Лид6. Сербийн усан спортын тамирчин өмссөн хувцаснаасаа болж дараагийн шатны тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна.

Сербийн усан спортын тамирчин Милорада Кавича 3 сарын 19 нд 500 метрийн усан сэлэлтийн уралдаанд түрүүлж, Европын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.. Тэр шагнал гардуулах ёслолд ирэхдээ Косово бол Сербтийн нэг хэсэг гэсэн бичигтэй цамц өмсөж иржээ. Энэ явдлаас болж түүнийг Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоогүй байна. Гэвч Сербийн тал өөрийн тамирчныхаа эрхийг хамгаалах болно гэж мэдэгджээ. Сербийн төр засгийн удирдлагууд тамирчныг дараагийн шатны тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаж байгаад эсэргүүцлээ илэрхийлжээ. Европын усан спортын холбоо аливаа тэмцээн уралдааныг улс төржүүлэх оролдлогыг таслан зогсоож байх болно гэж анхааруулсан байна.

Лид7. АНУ ын Калифорни мужын Сан Диего хотын шүүх Starbucks кафенй газрын зөөгч нарын гаргасан өргөдөлийг хүлээн авч шийдвэр гаргажээ.

Starbucks кафены зөөгч нарт үйлчлүүлэгчдийн өгсөн цайны мөнгийг менежерүүдьэй хуваалцаж байх шийдвэрийг кафены эзэн гаргажээ. Гэвч энэ шийдвэрийг зөөгч нар шудрага биш гэж үзээд шүүхэд хандсан байна. Харин шүүх байгуулага зөөгч нарын талд шийдвэр гаргажээ. Ингэснээр Starbucks кафены эзэн зөөгч нарт 86 сая долларын нөхөн олговорыг төлөх болжээ. Цаашид зөөгч нар цайн мөнгөө менежерүүдтэй хуваалцахгүй болжээ. Үйлчлүүлэгчийн зөөгчид үлдээсэн цайны мөнгийг менежер нь хуваалцаж хувь хүртэхийг хоригдосон хууль Калифорни мужид үйлчидэг байна. Харин кафены эзэн, менежер шүүхийн шийдвэрийг давж заалдах гэж байгаа юм байна.


Лид8. ОХУ д салбараа байгуулж үйл ажиллагаа явуулдаг Их Британий газрын тосны Бритиш Петролиум компаний үйл ажилагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох шинжээч томилох гэж байна. Шинжээчдийн багийг оросын хүрээлэн байгаа орчин, байгаль хамгаалах хяналтыйн газрын дарга Олег Митволь тэргүүлэх болжээ.

3 сарын 13 нд Бритиш Петролиум компаний Москва дахь салбарын байран хууль сахиулах байгуулагынхан үзлэг нэгжлэг хийж хэд хэдэн бичиг баримтыг хурааж авсан юм. Дараа нь энэ компанид ажилладаг хоёр ч хүнийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн гэж буруутгаж хавтаст хэрэг үүсгэсэн билээ. Сүүлийн жилүүдэд Их БританиУмард Ирландын нэгдсэн вант улсын хооронд хэд хэдэн асуудлаар ноцтой маргаан гарсан билээ. Тухайлбал Холбооны аюулгүй байдлын газар ажиллаж байсан Александр Литвиненкогийн үхэл, Их Британий соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Англи улсад цагаачлан амьдардаг Борис Березовскийн хэрэг гээд орос английн харилцаанд сэв суулгасан олон асуудал ар араасаа хөвөрсөн юм.

Лид9. Одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 оны энэ өдөр Хойд Ирландын католик болон протестант шашинтнуудын хооронд үүсээд байсан маргаанд цэг тавьсан үйл явдал болж байсан юм.
1998 онд католик болон протестант шашинтнууд хоорондоо эвлэрэлийн гэрээ байгуулж байжээ. Найрамдалын гэрээ байгуулаад 10 жил болсон ч католик, протестант шашинтнууд өөр хоорондоо үл итгэсэн байдалтай хандсан хэвээр байна. 2001 онд Хойд Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэрч протестант шашинтнууд 5 настай католик охиныг өөрсдийн гэж үздэг гудамжаар явахыг үл зөвшөөрч байсан удаатай. Эвлэрэлийн гэрээ байгуулагдсан ч жил бүр католик болон протестанд шашинтнууд бие биенийхээ үйл ажиллагааг шүүмжилсэн мэдэгдэл хийж жагсаал зохион байгуулдаг юм. Хойд Ирландад католик, протестант шашинтнуудын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 10 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд АНУ ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэргий Хилари Клинтон оролцох юм байна.
Лид10. Бүтэн 9 сарын турш хэлэлцээр хийсний эцэст Бельгийн уцлс төрийн хүчнүүд эвсэлийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн байна.
Бельгийн хун тайж засгийн газрын тэргүүнийг томилжээ. Бельгийн ерөнхий сайдаар Христийн ардчилсан намын дарга Ива Летерма томилогджээ. Шинэ засгийн газрын тэргүүнийг томилох эсэх асуудлаар хийсэн хэлэлцээрт Бельгийн бүх улс төрийн нам хүчнийхэн сэтгэл хангалуун үлджээ.
Лид11. Кипр арал дээрх НҮБ ын суурин төлөөлөгчийн байранд Киприйн ерөнхийлөгч Димитрис Христофиас, Киприйн хойд хэсэгт тусгаар тогтнолоо зарласан Турк угсааны улсын тэргүүн Мехмет Али Талат нар анх удаа хувийн уулзалт хийсэн байна.
Бид цаашид олон салбарт хамтран ажиллах боломж байгаа талаал санал бодлоо солилцсон гэж Дмитрис Христофиас мэдэгджээ. Киприйн хувьд өнөөдөр шинэ эрин нээгдлээ гэж ноён Мехмет Али Талат хэлээд бидний зорилго бол аль болох ойрын үед харилцан ойлголцох явдал юм гэж онцлон тэмдэглэжээ. Кипр арал 1974 онд хоёр хэсэгт хуваагдсан юм. Тухайн үед Киприйг Грекийн эрхшээлд оруулах сонирхолтой улс төрийн хүчин төрийн эргэлт хийхэд Турк улс Кипр руу цэргээ илгээжээ. Киприйн хойд хэсгийг Туркчууд эзлэн улмаар дараа нь Турк угсааны хойд Кипр гэдэг улс байгуулагдсан юм. Хоёр хэсэгт хуваагдсан Кипр арлын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.
ЭНЭ ӨДӨР
1882 оны энэ өдөр АНУ д олон эхнэр авахыг хориглосон байна.
1919 оны энэ өдөр Парис Брюсселтйн хооронд анх удаа нислэг хийжээ.
1935 оны энэ өдөр Персийг Иран улс гэж нэрлэх болжээ.


No comments: