2008-04-01

Дэлхийн мэдээ 2008 03 31 Даваа гараг

Лид1: Зимбаб улсад ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба гаригт болж өнгөрсөн хэдий ч одоог хүртэл сонгуулийн дүн гараагүй байна. Сонгуулийн дүнг одоог хүртэл гаргахгүй хойшлуулж байгаа нь сонгууль будлиантай болж байна гэсэн таамаглал ард олны дунд дэвшүүлэхэд хүргээд байна.

Зимбаб улсын нийслэл Харарэ-д сонгуулиас болж үүсэд байгаа үймээнийг цагдаагийнхан хяналтандаа байлгаж байгаа бөгөөд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа юма. Ерөнхийлөгчийн сонгуульд Морган Цван гирай, Симба Макони нар 1980 оноос хойш тус улсыг удирдаж байгаа Робэрт Мугабэгийн эсрэг өрсөлдөж байгаа билээ. Тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан Өөрчлөлт Хөдөлгөөн нам хэсэгчилсэн, албан бус дүнгээр өөрсдийгөө ялалт байгуулсан гэж мэдэгдэж байгаа юм.
Мэдээлэл холбооны сайд Сика нисо Ардчилсан Өөрчлөлт Хөдөлгөөн намыг сонгуулийн бодит дүн гараагүй байхад худал мэдээлэл түгээж, ард олны дунд үймээн самуун дэгдээж байна хэмээн буруутгаж байгаа юм. Сонгуулийн санал авах хугацаа дууссанаас 24 цагийн дараа Ардчилсан Өөрчлөлтийн Хөдөлгөөн намынхан өөрсдийгөө 67 хувийн санал авсан хэмээн зарлахад энэ намын дэмжигчид бөөн баяр хөөр болцгоож байсан билээ. “Сонгуулийн эхний дүн Даваа гаригт нутгийн цагаар өглөөний 6 цагт гарна” гэж Зимбабын сонгуулийн хорооны дарга Жорж Чивэшэ Ням гаригийн орой мэдэгджээ. Өнгөрсөн Бямба гаригт Сенатын, мөн орон нутгийн сонгуулиуд явагдсан учраас ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн дүн оройтож гарч байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахгүй удаж байгаа нь ард олны дунд, будлиан байна гэсэн сэжгийг төрүүлээд байгаа бөгөөд үүнээс болж тус нутагт үймээн самуун үйсээд байгаа юм. Сонгуульд гадаадын ажиглагчдыг оролцуулахаас татгалзсан бөгөөд Зимбаб улсыг 28 жил удирдаж байгаа эдүгээ 84 настай ерөнхийлөгч Мугабэ-с сонгуулийн дүн хамаарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.



ЛИД2. Оросын Ми 8 нисдэг тэрэг Шпицбергенд осолдлоо.

Шпицберген дэхь Баренц бург тосгонд 4ОО орчим орос оршин суудаг бөгөөд энд оросын МИ 8 нисдэг тэрэг хүчтэй салхитай, ойр орчмын м үзэгдэх\аж харагдахгүй байх үед буух гэж байгаад осолджээ. Осолдох үед нислэг тэрэгний бүхээгт 9 хүн байсан байна. Оросын 2, украйны нэг иргэн амь үрэгджээ. Энэ нисдэг тэрэг оросын Арктик уголь трестийн мэдлийнх байсан тухай Осло дахь оросын элчингээс мэдэгджээ. Дипломатуудын мэдээлснээр амь үрэгдсэн 2 хүн нисдэг тэрэгний нисгэгчид байсан байна. Шархадсан 2 хүнийг Шпицбергений захиргааны төв эмнэлэгт аваачжээ. Нисдэг тэрэг бүрэн сүйрсэн гэж норвегийн аман захиарагч Пер Зефланд мэдэгджээ. Сүйрлийн шалтгаан тодорхойгүй байгаа байгаа бөгөөд норвегийн мөрдөн шинжээчид өнөөдөр ослын газарт хүрэлцэн ирэх аж. Баренцбург суурин нь томоохон хот болох Шпицберген – Лонгер бюйнээс 4О метрийн зайтай оршдог хэдий ч энэ хоёр газрыг мөнх цэвдэг тусгаарладаг учраас захиргааны төв орохын тулд нисдэг тэрэг юмуу эсвэл цаснаа явагчаар л хүрч очдог юм байна.



ЛИД 3: Палестины өөртөө засах оронтой хиллэдэг бүс нутагт байгаа 5О хамгаалалтын цэгийг Израйль татан буулгахаар болжээ.


Энхийн гэрээ хэлэлцээрт хүргэх хэд хэдэн тодорхой алхамын талаар Израйль Палестины засгийн эрх баригчид өчигдөр ярьж тохиролцлоо гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс мэдэгджээ. Тэрбээр Израйлын батлан хамгаалахын сайд Эхуд Барак, Палестины өөртөө засах орны ерөнхий сайд Салам Файяд нарын гэрээ хэлэлцээрт оролцжээ.

Хэлэлцээрийн явцад Йордан голын баруун эрэг хүрдэг замын дагуух 5О хамгаалалтын саадыг авч хаях , палестинтай хил залгаа орших цэгүүдийн нэвтрэх боломжийг сайжруулах , өөртөө засах орны 5ООО гаруй ард иргэдэд өөрийн газар нутаг дээр ажил хийх нэмэлт зөвшөөрөл олгох гэх мэтийн асуудлын талаар тохиролцоонд хүрчээ. Палелситин иргэд олноор оршин суудаг тосгон суурины дотоод бүтэц зохион байгуулалтыг болон амьдралынх түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн эдийн засгийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд оролцохоо Израилийн тал амалсан байна Үүнээс гадна Женин дахь аюулгүй байдлын хяналтыг хангахад палестинчуудын хүчийг илүү идэвхтэй оролцуулахаа Израйль хүлээн зөвшөөрчээ. Женинд дэг журам тогтооход болон алан хядах ажиллагаатай тэмцэхэд хүч чадлаа дайчлахаа Палестины зүгээс андгайлжээ. Хилийн хатуу хараа хяналт Палестниы өөртөө засах орны эдийн засгийн хөгжилд саад болж байна гэж тус орны эрх баригчид Израйлыг буруушаажээ. Алан хядах ажиллагаатай тэмцэх гарцаагүй шаардлаагтай байгаагаар энэ үйл ажиллагаагаа өөрийн зүгээс Израйлын тал тайлбарлаад цус асгаруулсан тулаанаа зохицуулах чадваргүй байна гэж палестинчуудыг зэмлэжээ. Энэ хэлэлцээрийн дараа Ойрхи Дорнодод 3 хоногийн айлчлал хийж буй Кондолиза Райс Иордан руу очиж палестины өөртөө замах орны тэргүүн Махмуд Аббас, мөн 2р Абдалла хаантай уулзаж ярилцжээ. Тэрбээр Иорданаас Израйль руу буцаж ирээд тус орны удирдагчтай хэд хэдэн удаа уулзаж ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна.

Лид 4: Гадаадын Дипломатууд Төвдөд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тэд Хятадын Төвдийн эсрэг явуулсан хатуу арга хэмжээг шүүмжиллээ.

Төвдөд Хятадын эсрэг бослого үүсээд 2 долоо хоног болж байгаа билээ. Гэсэн хэдий ч Хятадын тал Төвд рүү гадаадынхныг нэвтрэхийг хориглоод байсан. Тэгвэл АНУ, Их Британи гээд 15 улсын дипломатуудад Төвдийн нийслэл Лхас хотод 1 өдөр байх зөвшөөрөл өгсөн юм. Тэдэнтэй хэсэг сурвалжлагчид хамт явахаар болсон билээ. Энэ үед Европийн Холбооныхон Словэнд уулзалт хийн Бээжинд болох Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцохгүй байхыг эсэргүүцлээ. Европын орнуудын удирдагчид Төвдөд өрнөөд буй үймээн самуунд Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хүчтэй шүүмжилсээр байгаа юма. Япон, Австрали гээд 17 орны дипломатчууд өнгөрсөн Бямба гаригт Төвдөд очсон бөгөөд Бямба гаригийн орой гэхэд тус улсыг орхин гарах ёстой байжээ. Тэд Төвдөд үүсэд буй нөхцөл байдалтай биеэр танилцан Хятадын явуулсан арга хэмжээг шүүмжилсэн байна. Ийнхүү Төвдийн бослогод дэлхий нийтээр анхаарал хандуулан Хятадын талыг Далай ламтай хэлэцээр хийхийг хүсэж байгаа ч Хятад тэдний энэ саналыг одоо хүртэл авахгүй байгаа билээ.

Лид5: Мохдада Садар дайчиддаа Иракийн хотуудаас явахыг тушаасны дараа Иракийн засгийн газар Багдад-д хөл хорилоо.

Засгин газрын мэдэгдэж буйгаар хөл хорио нутгийн цагаар 6-д тавигдах боловч авто тээврийн хорио хэвээр үлдэх юм байна.
Мохдада Садар өнгөрсөн ням гаригт түүний Мэхди арми засгийн газрийн цэргүүдтэй хийж буй тэмцлээ зогсоож байна гэж мэдэгдсэн юм. “Шашны хариуцлагаас болж, мөн Иракуудын цусыг дахин урсгахгүйн тулд бид Басрад болон бусад мужуудад тэмцлээ зогсоож байна. Зэвсэг барьсан хүн байвал бидний нэг биш” гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр засгийн газрыг өршөөлийн хууль баталж саатуулагдаад байгаа этгээдүүдийг суллахыг хүслээ. Иракийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Мохдада Садарын мэдэгдэл нь бодитойь бас нааштай байсан гэж мэдэгджээ. “Иракийн засгийн газрынхан бид энэхүү мэдэгдлийг баяртайгаар хүлээн авч байна. Энэ нь аюулгүй байдлыг хангах Иракийн хүчин чармайлтад дэмжлэг болно гэж итгэж байна” гэжээ. Багдад-д өнгөрсөн гурав хоногт тэмцлээс болж 117 хүн амиа алдсан гэж Иракийн нэгэн цагдаа BBC агентлагт мэдэгджээ.
Харин Басра-д Британы талаас 50 гаруй цэрэг амиа алдсан гэж мэдээлж байгаа ч нутгийн эмнэлгийн эх сурвалж 290 гаруй Британи цэрэг амиа алдсан гэж батлаж байгаа юма.

Лид6: Колумбын Фарк бүлэглэлд барьцаалагдаад байсан Ингрид Бэтанкорт суллагдлаа.
Энэ бол урьдчилан сэрэмжилсэн арга хэмжээ, хадагтай Бэтанкорт-г суллах гэж байна гэсэн урьдчилсан мэдээлэл ирээгүй гэж Францын ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ. Хадагтай Ингрид Бэтанкорт зүүн жигүүрийн Фарк бүлэглэлиийнхний гарт 6 жил байсан байна. Өнгөрсөн долоо хоногт Колумбын засгийн газар барьцаалагдсан хүнийг хоригдлоор солихыг Фарк бүлгйнхэнд санал болгож, мөн барьцааны хүний байгаа газрыг зааж өгсөн хүнд 100 сая доллар өгнө гэж зарласан билээ.
Хадагтай Бэтанкорт эдүгээ 46 настай бөгөөд барьцаанд байсан хүмүүсээс хамгийн өндөр албан тушаалын хүн юм. Ширэнгэн ойд барьцаанд байсан тэрээр элэгний В гепатит, халуун орны арьсны өвчин авчээ. Хамгийн сүүлийн үед авсан бичлэгээр тэрээр маш туранхай, ядруу харагдаж байжээ. Ингрид Бэтанкорт 1998 онд Сэнатын гишүүн болсон бөгөөд 2002 онд босогчидтой албаны бус хэлэлээр хийхээр Фаркынхны бүсийг нэвтэрснээр барьцаалагдсан билээ.


ЛИД7: Аль Каеда европ төрх байдалтай цэрэг дайчдыг татан авч байна

Аль Каеда гэгч алан хядах байгууллага , илчилж нотлоход хэцүү байж магадгүй гэсэн үүднээс европ төрх байдалтай цэрэг дайчдыг өөрийнхөө эгнээнд татан авч байна аэмээн Тагнуулын Төв газрын дарга Майкл Хейден өчигдөр мэдэгджээ. Аль Каеда байгууллагын шинэ гишүүд хүний анхаарал татахгүйгээр АНУ д нэвтрэн орох боломжтой болчихоод байна гэж Хейден хэлжээ. Алан хядагчид бэлтгэл сургуулилтаа хийдэг пакистанл байрладаг хэд хэдэн хуарангаас тагнуулын шинэ технолгийн тусламжтайгаар энэ мэдээллийг олж авсан юм гэж Хейдэн цохон тэмдэглэжээ. Бүр 2ОО6 оноос Аль Каедагийхан европ төрхтэй алан хядагчдыг бэлтгэж сургуулилж эхэлжээ. АНУ ын Үнэдсний Тагнуулын Албаны дарга Майкл Макконелл АНУ ын Конгрессын танхимд Тагнуулын Төв Газрыг төлөөлөн үг хэлэхдээ Хейдэний хэлсэн үгнээс иш татсан байна. Палестины ерөнхийлөгч Первез Мушарраф 2ОО6 онд Афганистантай хил залгаа орших улсын газар нутаг дээр алан хядах Аль Каеда байгууллагаа бэхжүүлэх бодлого явуулж байсныг ноцтой анзаараагүй өнгөрснөө өнөөдөр санаж байна гэж Хейдэн хэлээд Осама Бин Ладен афган- пакистаны хил орчимд нуугдаж байгаа одоогоор бэлгэдлийн чанартай удирдагч байгаа болохоороо Аль Каедаг хянаж чадахгүй байгаа гэж үзжээ. Одоо алан хядагчдыг египетийн дайчид толгойлж байгаа бөгөөд Аль Каедагийн хоёрдугаар хүн болох египет иргэн Айман аль Завахириг тус байгууллагын гол тархи гэж Макконелл нэрлэжээ. Элсүүлэн авсан европ төрхтэй хүмүүсээр Аль Каеда байгууллага юуны түрүүнд АНУ ын алан хядах бүлгийнхнийг хангах зорилготой байгаа байх гэж Хейдэн үзэж байна.


ЛИД8: Гавайн агаарын компаниуд зорчигчдыг тээвэрлэхээ зогсоожээ.

Долоо хоногийн өмнө дампуурснаа зарласан гавайн Алоха айрлайнез компани зорчигчдыг тээвэрлэхээ больсон тухай өчигдөх мэдэгджээ. Сайн худалдан авагч компани олж авч , зорчигчдын агаарын нислэгийг удаан хугацаагаар санхүүжүүлж амжаагүй учраас ийм м боллоо гэж тус компанийн захирал Дэвид Бэн миллер хэлжээ. 2ОО6 онд гоу агаарын компани байгуулагдсаны дараахан гавайн өөр нэг томоохон компани болох Хавайин Айрлайнезтай хамт энэ компани 65 сая долларын алдагдалд орсноо зарлажээ. 2ОО8 оны 3р сарын 2О нд өгсөн дампуурсан тухай мэдэгдэлд өгүүлэхдээ өрсөлдөгч нарынхаа араатан маягийн үнийн бодлоготой холбоотойгоор Алоха айрлайнез компани ашгаа эрчимтэй алдаж эхэлсэн юм гэжээ. Түлшний үнийн өсөлт ч гэсэн санхүүгийн сүйрлийнх нь нэг шалтгаан болжээ. Өнөөдрөөс эхлэн зорчигчдыг тээвэрлэх явдлаа бүрмөсөн зогсоож , ачаа зөөвөрлөлтөө үргэлжлүүлэх юм байна


ЛИД 9: Британийн хувийн онгоц орон сууцны байшин дээр унажээ.

8 суудалтай Сессна гэдэг хувийн онгоц Английн өмнөд мужийн 2 давхар 2 байшин дээр унажээ. Онгоцны бүхээгт хоёр нисэгч. 3 зорчигч сууж явсан бөгөөд одоогоор амьд гарсан хүн алга байна . Осол нутгийн цагаар 14:3О д болжээ. Кент вант улсын Фарнборо хотод болсон энэ сүйрлийн газар луу Лондоноос гал сөнөөгчид , аврагчид очжээ. Өмнө талд нь доошилж явсан нэгэн онгоцны жолооч ярихдаа тэр онгоцны жолооч сүйрэхээсээ өмнө буух гэж байгаагаа радиогоор хэлж байсан гэсэн байна. Уг нь онгоц Биггин Хилл нисэх буудалд буух гэсэн байжээ. Нислэгийн талбайгаас ховхрох үедээ би эргээд хамраараа доошоо шумбасан онгоц ард байхыг харсан. Радио дуугай болж, газраас хар утаа суунагласан гэж энэ үйл явдлыг нүдээр харсан гэрч Скай Ньюс телесувгаар ярьжээ . Онгоц 2 байшинг мөргөсөн бөгөөд нэг байшин нь бүрмөсөн эвдрэн нуржээ.
Газар дээр хохирсон хүний талаар одоогоор мэдээлэээгүй байна Нэг байшингийнх нь хүмүүс эзгүй байсан бололтой . Ойрхон орших Биггин Хилл буудалд ихэвчлэн хувийн онгоцнууд буудаг бөгөөд энд үе үе олон улсын агаарын үзүүлэх тоглолтууд болдог гэнэ.


ЛИД10: Олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд Парисийн гудамжинд жагсаал хийжээ.

Жагсагчид “ Бид эм тарианы хүрэлцээгүйгээс болж амь насаа алдах гэж байна “ гэсэн уриа лоозонг барьж жагссан байна. Тэд францын ерөнхийлөгч Николя Саркозийг сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхгүй байна , тусламж нэн шаардлагатай хүмүүст туслахгүй байна гэж буруушаажээ. Тэтгэврийн хэмжээг 5 хувь нэмэгдүүлнэ гэж төрийн тэргүүнээ албан ёсоор зарласны дараагаар хөгжлийн бэрхшээлтэй энэ хүмүүс жагсаалаа эхлэжээ. Гэтэл эм тарианы үнэ өртөг Францад их хурдан нэмэгдэж байгаа гэнэ .



ЛИД 11 : дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байна

Америкийн сангийн индексүүд 3 дахь удаагаа дараалж уналаа. Америкийн сангийн индексүүд 3 дахь удаагаа хасах тэмдэгтэйгээр хаагджээ. Улирлын дүнгээр Дав Жонс О,7 хувиас 12216, 4 пункт хүртэл , СИ энд РИ 5ОО гаас О,79 хувь буу 1315,22 пункт хүртэл буурчээ. Сангийн олон корпорацийн хувьцаа энэ уналтыг тэргүүлж байна . Жишээ нь : Сити груп сангийн үнэт цаас 4,4 хувиар хямдарсан бол Мерилл ленчийнх 4,7 хувиар хямдарчээ . 3р сарын 28 ны нефтийн худалдаа үнийн дээд өсөлтийг зогсоожээ. Нью Йоркод нэг баррель нефть 1,96 доллараар буюу 1О5,62 доллар хүртэл хямдарчээ. Лондонгийн бирж дээр Брент маркийн нефть нэг баррель нь 1,23 доллараар буу 1О3,77 доллар хүртэл буурчээ . Нефтийн өртөг буурсан энэ шалтгаан нь Иракт нефть нийлүүлэлтийн нөхцөл байдал тогтворжсонтой холбоотой юм. Оросын сангийн бирж өнгөрсөн долоо хоногт бага зэрэг ашигтай ажиллажээ. Үүний тоонд Нефть ба газ, Телекоммуникаци , Финансы орж байгаа юм. Оросын Төв банк бүтэн сайн , нэг дэхь өдрүүдэд долларын ханшийг 23,51 рубль болгосон нь өмнөх өдрийнхөөс дөнгөж О,15 копейкоор буурсан бол еврог 1.18 копейкоор бууруулж 37,О6 рубль болгожээ. Өнөөдөр өглөө дэлхийн зах зээл дээрх европын валютийн ханш 1, 57 доллар байлаа.

No comments: