2008-04-10

Дэлхийн мэдээ 2008 04 10 Пүрэв гараг

Лид1. Монгол улсын ерөнхий сайд С. Баяр ОХУ д албан ёсны айлчлал хийхээр Москва хотод хүрэлцэн ирлээ. Монголын ерөнхий сайд оросын өндөр албан тушаалтнуудтай уулзаж хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Оросын Риа новости агентлагт ОХУ д суугаа Монгол улсын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Монголын ерөнхий сайд Баяр ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубковтой хэлэлцээр хийж, оросын хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев нартай ууулзах юм. Алексей Гордеев нь Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн оросын талын даргаар ажилладаг. Орос Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийн үеэр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал, мөн монголын зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлт хийх тухай асуудал хөндөгдөх болно. Сүүлийн жилүүдэд монгол оросын хооронд худалааны бараа эргэлт тогтмол өсөж иржээ. ОХУ ын статистикийн төв газрын мэдээгээр 2007 онд Монгорл Оросын хооронд 677 тэрбум долларын худалдаа хийгджээ. Энэ нь 2006 онтой харицуулах юм бол 28 хувиар өссөн гэсэн үг. ОХУ нь Монголын хувьд худалдааны хоёр дахь том түнш нь болж чаджээ. 2007 онд оросыцн бизнесмэнүүд монголын эдийн засагт 2,2 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2006 онд оросын тал Монголын эдийн засагт 500 мянган долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Монгол Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа нь Эрдэнэт үйлдвэр, Монгол рос цветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэр аж ахуйн нэгж дээр тулгуурладаг. Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүд нв Монгролын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг үйлдвэрлэдэг байна. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Монголын ерөнхий сайд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд зочлох юм байна. Монголын ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал 4 сарын 13 нд өндөрлөнө.

Лид2. БНСУд парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Өмнөд Солонгосын хууль тогтоох дээд байгуулагын ээлжит сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Ли Мен Бакийн талыг баримталдаг “Аугаа орны нам” ялалт байгуулжээ.
БНСУ ын сонгуулийн ерөнхий хорооны гаргасан урьдчилсан мэдээгээр ерөнхийлөгчийн талыг баримталдаг улс төрийн нам парламентын танхимп 153 суудал авч олонхи болжээ. БНСУ ын парламент нь 299 гишүүнтэй байдаг юм байна. Сөрөг хүчин болоод байгаа Солонгосын ардчилсан нам 81 суудал авч чадсан байна. Гэхдээ ардчилсан намынхан бид парламентын танхимд 100 суудал авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Энэ удаагийн парламентын сонгуульд нийт сонгогчдийн 46 хувь нь саналаа өгчээ. Энэ нь сүүлийн 20 гаруй жилд ажиглагдаагүй доод үзүүлэлт юм. Сонгогчдийн идэвхи маш муу байсан гэж Солонгосын сонгуулийн хороо мэдэгджээ. Парламентын сонгуульд ерөнхийлөгчийн талыг баримталдаг нам ялсан нь Ли Мен Бак өөрийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх боломжтой болж байгаа хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. Одоогоос 3 сарын өмнө болсон ерөнхийлөгчийн сонгуульд Ли Мен Бак ялалт байгуулсан юм. Тэр хойд солонгосын талаар хату байр суурь баримтална гэж мэдэгдэж байгаа юм.

Лид3. Казахстаны ерөнхий сайд Карим Масимов БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. 4 сарын 9 нд Казахстаны ерөнхий сайд БНХАУ ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын дарга У Банготой уулзалт хийжээ.

Уулзалтын эхэнд У Банго: Бээжингийн олимпийн наадмын бамбар аяласан хамгийн анхны гадаадын орон нь Казахстан болсныг онцлон тэмдэглээд, Казахстаны засгийнэ газар, ард түмэн Бээжинд болох гэж байгаа олимпийн наадамыг дэмжиж, олимпийн бамбарыг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэе гэж хэлжээ. Олимпийн бамбарыг Бээжингээс ирэхэд нь Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назбарбаев угтан авч буухиалан барьж явж байсан юм. Хятад Казахстан нь одоогоос 16 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон юм. Хэдийгээр дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа ч хоёр орны харилцаа оүлон салбарт идэвхитэй хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэсэн байна. Юуны өмнө Хятад Казахстан улсууд хилийн маргааныг зохицуулж, найрсаг хөрш, найрамдалын гэрээг соёорхон баталж байжээ. Одоо Хятад Казахстан улсууд стратегийн түншлэлийн гэрээ байгуулах зорилт тавиад байгаа юм байна. Казахстан улс нь Шанхайн хамтын ажилагааны байгуулагын хамгийн анхны гишүүн орон юм. Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулага үнэлж барашгүй үүрэг гүйцэтгэж байгааг хоёр орны албаны хүмүүс харилцан хүлээн зөвшөөрчээ. Казахстан улс Хятадын харилцах харьцаандаа маш их өндөр ач холбогдол өгдөг гэж Казахстаны ерөнхий сайд К. Масимов онцлон тэмдэглээд худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх хүсэлтэй байгааг хэлсэн байна.
Үүний дараа Казахстаны ерөнхий сайд Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж хэлэлцээр хийжээ.

ТОВЧ
Баруун Европын Португаль улсад өнгөрсөн шөанө хүчтьэй шуурга болжээ. Салхийний хурд нэмэгдэх үеэр гудамжны сурталчилгааны самбарууд нуран унаж, цахилгаан дамжуулах шугам утаса тасарч, ургаа мод булга сугарч зам дээр унажээ. Одоогоор 6 хүн амиа алдсан тухай мэдээлэл байна.

Харин Португалийн хөш Испани улсад хүчтэй аад\ар борооны улмаас үеэр буужээ. Аадрын үеэор цахилгаан эрчим хүч доголдсон байна.

Лид4. АНУ ын Сан Франциско хотод олимпийн бамбарыг аялуулж байна. Олимпийн үзэл санааг дэлгэрүүлэгчдийн хамт Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөний идэвхитнүүд дагалдаж байна.
Олимпийн бамбарыг Лондон, Парис хотоор аялуулах үеэр бамбарыг унтраах оролдлого хэд хэдэн удаа гарч байсан билээ. Тиймээс энэ явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлж АНУ ын Сан Франциско хотын цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалт гаргажээ. Олимпийн. Бамбар Сан Францискод ирэхэд энэ хотод амьдардаг хятад үндэстэнүүд америк, хятадын төрийн далбаагаар даллан угтжээ. Бамбарыг аялуулах үеэр нийгмийн эмх замбараагүй байдал гарч болзошгүй тул бамбарыг аялуулах чиглэлийг өөрчилж замыг нь багасгажээ. Түүнээс гадна олимпийн бамбарыг үдэх ёслолын ажиллагаа болох газрыг зохион байгуулагчид нь чандлан нууцалсан байна. Сан Франциско хотын оргин суугч Нобелийн энх тайвны шагналт Десмонд Туту дэлхийн олон орны төрийн тэргүүн нрт хандан Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцохгүй байхыг уриалжээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд Гордон Браун олимпийн наадмыг нээлтийг үзэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Их Британи улдс олимпийн наадамд бойкот зарлаж байгаа хэрэг биш юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Хятадын эрх баригчдад хандан Далай ламтай яриа хэлэлцээр хийхийг уриалжээ.

Лид5.. Хятадын Түвдийн өөртөө засах орон, Сычуань мужид үймээн дэгдээсэн хэргээр саатуулагдсан 2204 хүн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч эрх баригчдад бууж өгсөн байна. Энэ турхай Түвдийн өөртө засах орны захиргааны газрын ажилтан мэдээлжээ.
Цагдаа нарт саатуулагдаад байсан хүмүүсээс 1870-ийг нь сулласан байна. Суллагдсан хүмүүсийн дотор 400 гаруй лам хувраг байжээ. Одоо Түвдийн өөртөө засах орон, Сычуань муж хэвийн амьдрахлын хэмнэлдээ орсон бөгөөд дахин нийгмийн эмх замбааргүй байдал гарахаас сэргийлж цагдаа нар байнга эргүүл хийх болжээ. Байдал бүрэн тогтвортой болсны дараа гадаадын жуулчид, сэтгүүлчид Түвд ртүү чөлөөтэй зорчих эрхтэй болно гэж орон нутгийн удирдлагууд нь мэдээлсэн байна. Лам нарын бослогийн үеэр хохирол амссан бизнес эрхлэгчдэд орон нутгийн захиргаа татварын хөнгөлөлт, газар үнэгүй олгох болжээ. Ингэж орон нутгийн эдийн засгийг тогтворжуулах оролдлого хийж байгаа юм байна.

Лид6. Алан хядах Аль- Каида бүлгийн удирдагчдын нэг Абу Айюб Масри нас барсан тухай АНУ ын тусгай албанаас мэдээлжээ.
Афганистан болон барууны олон оронд дайралт довтолгоо хийх төлөвлөгөө боловруулах талаар Масри асар том үүрэг гүйцэтгээж байсан бөгөөд 2 сарын мнө халдварт шар өвчнөөр нас бахсан гэж Би Би Си мэдээлжээ. Энэ хүний тухай олон зүйл тодорхойгүй м байна . Алан хядах ажиллагаатай тэмцэх америкийн болон британийн мэргэжилтнүүд егитетийн уугуул иргэн болох түүнийг Аль Каида бүлгийн хилийн чанад дахь ажиллагааг удирддаг гол хүн байсан байх гэж үзжээ. Афганистанд цэргийн бэлтгэл сургууль хийсэн тэрбээр Багдад хотод Аль Каида бүлгийн анхны үүрийг байгуулахад Абу Мусаб Заркавид мдэвхтэй туслаж байсан байна . Заркавийг нас барсны дараа жихадагийн ариун дайны үнэнч байлдагч олон жил байсных нь төлөө Масраг Иракийн Аль Каида бүлгийн шинэ удирдагчаал санал нэгтэй баталсан тухай исламын радикалчуудын интернэт сайтад бичиж байжээ. Нас барахынхаа өмнө Масри пакистаны омон аймгуудын зүгээс хянаж цагдаж байсан шазар нутаг дээр орогнож байжээ. Түүнийг хэд хэдэн удаа устгахыг оролдсон боловч чадаагүй юм байна . 2ОО6 онд афганы хийлийн ойролцоох нэг тосгоныг пууингаар бөмбөгдөх үед амь үрэгдсэн гэж пакистаны эрх баригчид мэдээлж байжээ. Гэтэл тэнд байгаагүй нь сүүлд илэхрий болжээ. 2ОО7 онд Масриг нас барсан гэж Иракийн Дотоод Явдлын Яам бас дахин мэдээлэхдээ америкийн агаарын цэргийн хүчний цохиолтоос болж амь үрэгдлээ гэж байсан байна. Гэтэл энэ мэдээлэл бас л нотлогдсонгүй. Масра Аль Каида алан хядах бүлгийн дээд тушаалтны нэг байсан бөгөөд түүний орон зайг хэн зэлэх нь одоогоор тодорхойгүй байна гэж сурвалжлагчид мэдээлжээ.

Лид7. Нэмэлт үзлэг хийхээр МД –8О бүх онгоцыг нислэгээс саатуулснаас болж Американ айрлайнз компани 1ООО гаруй нислэгээ хойшлуулжээ.
Энэ компани өдөр бүр 23ОО орчим нислэг хийдгийн гуравны нэг нь МД-8О онгоцны дунд зайны нислэг байдаг юм байна . Макдоннель Дуглас компаниас явуулсан үзлэгээр илэрсэн онгоцнуудын цахилгаан дамжуулах тогтолцооны эвдрэлд санаа зовж байгаа тухайгаа 2 долоо хоногийн өмнө АНУ ын агаарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хянах холбооны байгууллагууд илэрхийлж байжээ. аавар захирамжинд бүрэн нийцэхийн тулд бидбүх онгоцныхоо үзлэгийг үргэлжлүүлж байна . Аль болох хурдан нислэгийн хэвийн хуваарьтаа орно гэж итгэлтэй байгаа гэж Американ айрлайнз компанийн захирал Жерард Эрпи мэдэгджээ. Өчигдөр ЗОО онгоцноос ЗО онгоцыг нислэгт гаргажээ. Америкийн Соутвест, найтед агаарын компаниуд мөн онгоцондоо үзлэг хийж байгаа юм байна. Хуваарийн дагуу үзлэг явуулаагүйгээс Соутвест компанийн олон онгоцны бүхээгт ан цав гарсныг удаан хугацаагаар ажиглалгүй өнгөрч байсан байна гэж АНУ ын конгрессийн танхимын тээврийн хорооны төлөөлөгч тогтоожээ. Өнөөдөр онгоцны үзлэг үйлчилгээний асуудлаар сенатад ээлжит сонсгол тавих юм байна.

Лид8. Лозанна Вевей хотын хооронд оршдог А9 зам дээр өчигдөр орой Швейцарт сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй том осол гарсан байна.
Энэ ослын үеэр 64 хөнгөн тэрэг, 5 ачааны машин мөргөлдөж нэг хүн нас барж 18 хүн гэмтэж шархадсан байна. Эхлээд замын 2 урсгалын нэг талыг засахаар хаасан байсныг анзааралгүй 3 машин мөргөлджээ. Дараа нь хүчтэй аадар , өтгөн манангийн улмаас цаг тухайд нь тоормослож чадаагүйгээс хэд хэдэн ачааны машин араас нь ирж мргөлдсөн гэж цагдаагийн төлөөлөгч Жан Кристоф Сотерель мэдэгдсэн байна. 3 машины тээшийг эвдэн жолооч зорчигчдыг гарган авчээ. Гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлжээ. Эвдэрч хэмхэрсэн машинуудыг зайлуулж орой гэхэд замын хөдөлгөөнийг сэргээсэн байсан гэж Итар Тасс мэдээлээд байна .

Лид9. Изриаль Палестины хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр 4 сарын 9-нд мөргөлдөөн болжээ. Изриалийн Нахаль гэдэг нэртэй хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр палестины алан хядагчид халдлага хийсэн юм байна.
Энэ хилийн боомтоор ихэвчилэн түлш шатахуун гаргадаг байна. Халдлагийн үеэр 2 изиахль хүн амиа алдаж өөр 2 хүн хүнд шархаджээ. Харин Палестины талаас 2 палестин хүн амь үрэгджээ. Орон нутгийн мэдээллийн агентлагийн уламжилсанааар бол хилийн боомт дэр гарсан буудалцааны үеэр амь үрэгдсэн хүний тоо 3-д хүрсэн байна. Гэвч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг нотлоогүй. Изриалийн хилийн боомтын зүг гал нээсэн нэг палестин хүнийг баривчилсан гэж Изриалийн хил хамгаалах газрынхан мэдээлсэн байна. Палестины ХАМАС бүлэглэл энэ халдлагийг зохион байгуулсан байж магадгүй гэж Изриалийн тал үзэж байна Гэвч ХАМАС бүлэглэлийн гишүүд энэ хэргийг хийгээгүй гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Хэрвээ Изриаль улс Палестины өөртөө засах орны эсрэг хийж байгаа бүслэлтээ зогсоохгүй бол Изриалийн хилийн боомт дээр байдаг шатахуун хадгалах агуулахыг дэлбэлнэ гэж ХАМАС бүлэглэлийхэн өмнө нь заналхийлж байжээ.

Лид10. Дэлхийн олоно оронд хүнсний хомсдол үүсэж эхэлээд байна. Эдийн засаг нь тогтворгүй ядуу буурай орнуудад хүнсний хомсдолыг хамгийн түрүүнд мэдэрч эхэлжээ.
Африкийн орнуудад сүүлийн үед хүнсний барааны үнэ огцом нэмэгджээ. Гаити, Египетэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул эсэргүүцлийн ажиллагаа гарсан билээ. Тэгвэл баруун африкийн Буркино Фасо улсын иргэд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгааг эрс эсэргүүцэж бүх нийтийн ажил хаялт зарлажээ. Орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгуулагийн удирдлагуудын хэлснээр ажилчид 4 сарын 8-аас эхлэн ажил хаялтаа эхэлсэн байнаө. Энэ удаагийн ажил хаялтад нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80 хувь нь хамрагджээ. Төрийн болон хувийн байгуулагын албан хаагчид бүгд ажил хаялтад оролцож байгаа юм байна. Буркино Фасо улсад эмнэлэг, харилцаа холбоо, боловсролын байгуулагууд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Африкийн Египте, Йемен, Гаити, Мавритан, Камерун улсад үнийн өсөлт ажиглагдсан байна.


Лид11.Иракын нийслэл Багдад хотод минометын суманд 6 хүн өртөж амь насаа алдсан байна. АНУ тэргүүнтэй холбоотон орнууд Иракын нийслэл Багдад хотыг эзлэн авсаны 5 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа юм.
Галт зэвсэг хэрэглэж хүнйи амийг хөнөөсөн хэрэг Багдад хотын Садр Сити дүүрэгт болжээ. Энэ дүүрэгт ихэвчилэн шийт үндэстэнүүд амьдардаг байна. Түүнээс гадна Багдадын хамгийн өндөр хамгаалалттай, гадаадын элчин сайдын яамныхан, Иракын засгийн газар байрладаг Ногоон бүсэд ч буун дуу гарч байжээ. Багдад хотод америкийн цэргүүд хяналтаа тогтоосны 5 жидийн ой тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр тэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Багдад хотод харийн түрэмгийлэгчид ирсэн энэ өдөр америкийн эсрэг өргөн цар хүрээтэй жагсаал цуглаан хийхийг шийтүүдийн шашныц тэргүүн Моктада Садр уриалж байсан юм. Гэвч тэр дараахан нь энэ төлөвлөгөөнөөсөө татгалжээ. Энэ долоо хоногийн эхээр Иркаын ерөнхий сайд Нури Али Малики шийтүүдийн толгойлогч Муктада Садрын талынханыг улс төрийн амьдралд оролцуулахгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Хэрвээ үзэгч та санаж байгаа бол яг одоогоос 5 жилийн өмнө америкийн цэргүүд Саддам Хусейны хөшөөг буулган унагааж байсан юм.

Лид12. Дэлхийн зах зээл дээр хар алт гэгддэг газрын тосны үнэ ханш нэмэгдсэн байна.
Газрын тосны нөөц багасаж байгаа тухай илтгэлийг АНУ ын засгийн газар гаргасан юм. Энэ нь хар алтны ханш өсөх гол шалтгаан болжээ. Лондонм хотын түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 2 доллар 13 центээр нэмэгдэж 108 доллар 47 цент хүрсэн байна. Харин Америкийн Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 110 доллар 87 центийн үнэ хүрчэээ. 3 сарын 17 нд нэг баррель газрын тосны үнэ 111 доллар 80 цент хүрч дээд амжилт тогтоож байсан билээ. АНУ ын эдийн засагчдийн тооцоолсноор түүний нефтийн үнэ өсөх чиг хандлага хэвээр үргэлжилэх юм байна.

Лид13. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нэгэн зохион бүтээгч этгээд сонин хэлбэр хийцтэй унадаг дугуй хийхийг үргэлж мөрөөддөг байжээ. Ингээд тэр өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсан байна.
Тэр гитар шиг хэлбэртэй унадаг дугуй хийжээ. Дугуйны дээр нь хөнгөн цагаанааар хийсэн гитарын хөшөөг байрлуулсан байна. Энэ дугуй дөрвөн дугуйтай. Энэ дугуйг хийсэн 56 настай Дитер Зин дэлхийн дээд амжилтйг бүртгэдэг Геннесийн номонд өөрийн бүтээлээ бүртгүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Этгээд сонин хийциэй дугуй хийж байсан арвин туршлага түүнд бий. Тэр тун удахгүй өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргах гэж байгаа юм байна. Гитаран дугуйгаар зорчих нь тийм ч хялбар биш. Гүүр, шонгийн модонд тээглэж гацах нь элбэг гэнэ.
Эр. Дугуйг хийхэд бараг 300 метр хөнгөн цагаан хэрэглэсэн. Бас 40 кваврат метр тусгайлан бэлтгэсэ нимгэн хайлш ашиглаж гитар хийсэн.
Дитер Зин энэ дугуйг хийхэд амьдралынхаа сүүлийн нэг жилийг зарцуулжээ.

No comments: