2008-04-17

Дэлхийн мэдээ 2008 04 17 Пүрэв гараг

Лид1. Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ибуки Бунмэ, Японы Комэйто намын ерөнхий нарийн бичгийн дарга Китагава Казуо тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлал хийж байна.
Бээжингийн Ардын хуралын ордонд Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жин Тао японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Хятад, Японы харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэж энэ уулзалтын үеэр хятад, японы улс төрчид онцлон тэмдэглэсэн байна. Хятад Японы өнөөгийн харилцааны түвшинг Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао өндөр үнэлсэн байна. Сүүлийн үед хятад японы дипломатууд олон улсын харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар нэгдмэл байр суурь баримтлах болжээ. Найрсаг хөрш, найрамдалт харилцаа бол хятад японы хамтын ажиллагааны үндэс гэж Ху Жин Тао мэдэгдсэн байна. БНХАУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хэлээд Бээжинд олимпийн наадам зохиогдох гэж байгааг дэмжиж байгаагаа дахин нотолсон байна.

Лид2. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Ливи улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна.
Ливи улс нь хуучин Зөвлөлт холбоот улсаас техник, эдийн засгийн тусламж авч байжээ. Үүнээс улбаалан одоо Ливи улс Орос улсад 4 тэрбум доллраны өртэй болжээ. Гэвч Ливийн зарим улстөрчид өртэй гэдэгээ хүлээн зөвшөөрдөггүй байна. Удаан хугацааны турш яриа хэлэлцээр хийсний үр дүнд Ливи улс ОХУ-аас 4 тэрбум долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгсэл худалдан авч өрөө цайруулах тохиролцоонд хүрсэн байна. Яг ийм аргаар Алжир улс ОХУ-д төлөх өрийн асуудлаа шийдвэрлэсэн юм. Владимир Путиныг дагалдан оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, оросын сангийн сайд Алексей Кудрин, түүнчлэн оросын бизнесмэнүүд явж байна. Хоёр хоног үргэлжилэх энэ айлчлалын үеэр газрын тос, байгалийн хий, төмөр зам, цэрэг техникийн салбарт хамтран ажилах, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах асуудлыг дээд түвшинд хэлэлцэх юм байна. Оросын Лукойл, Союзнефтгаз зэрэг компаниуд Ливийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой байгаа юм байна. Бас Ливийн нутагт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барих төсөлд хамрагдах боломжтой гэдгээ оросын бизнесмэнүүд Ливийн удирдагчдад илэрхийлсэн байна. Владимир Путиныг төрийн тэргүүнээр 2000 онд сонгогдсоны дараа Ливийн ерөнхийлөгч Муамар Каддафи айлчлал хийхийг албан ёсоор урьж байжээ. Ливи улс нь олон жилийн турш гадаад ертөнцөөс тусгаарлагдаж байсан юм. 2004 оноос АНУ Ливийн эсрэг тогтоосон хоригуудаа цуцалж эхэлсэн юм.

Лид3. Дэлхий дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш нэгэн жигд өсөж байгаа билээ. Манай урд хөрш БНХАУ-д ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна.
Энэ жил хятад улсад хүнсний барааны үнэ 21 хувиар нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж байгааг хятадын статистикийн төв газар хүлээн зөвшөөрсөн байна. 2008 оны эхний улиралд хятадын эдийн засгийн өсөлт ялимгүй буурчээ. 2007 оны 12 сард хятадын эдийн засгийн өсөлт 11,2 хувь байсан бол сүүлийн 3 сарын үзүүлэлтээр 10,6 хувьд болж буурсан үзүүлэлт гарсан байна.
Өнгөрсөн 2 сард хятад улсад инфляц 8,7 хувьтай байжээ. Харин 3-р сард инфляцийн түвшинг 0,4 хувиар буурсан байна. Хүнсний барааны үнэ нэмэгдэж байгаа нь хятадын эрх баригчдын хувьд шинэчлэлтээ үргэлжлүүлэхийг сануулсан дохио болж байгаа юм. Сүүлийн үед хятадын банкууд зээлийн хүүг нэмэгдүүлж, иргэдэд зээл олгох үйл явцыг хязгаарлахыг оролджээ. Дэлхийн олон оронд үнэ өсөж байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг Дэлхийн банкны мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрвээ ингэхгүй бол ядуу орнуудад олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн дэгдэж магадгүй юм.

Лид4. Английн ерөнхий сайд Гордон Броун болон АНУ-н ерөнхийлөгч Жорж Буш нар Вашингтонд уулзалдлаа. Тэдний уулзалтын гол сэдэв бол дэлхийн эдийн засгийн уналт гэнэ.
Ерөнхий сайд энэхүү уулзалтаар дэлхийн эдийн засгийн хямралын асуудлыг хамтдаа шийдвэрлэх гарцыг олно гэж найдаж байгаа аж. Түүнчлэн 2 улсын удирдагчид Афганистан, Иракт болж буй дайны талаар хэлэлцэж цэргийн тоогоо багаснах талаар ч ярилцах гэнэ. Айялалын үеэр Гордон Браун ерөнхийлөгчийн сонгуулъд өрсөлдөж байгаа 3 нэр дэвшигчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. АНУ-д айлчлах үеэрээ ноён Браун банкуудыг өрнөөд буй зээлийн хямралаар хичнээн хэмжээний алдагдал хүлээгээд байгаагаа тайлагнуулах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Түүний үзэж буйгаар хэрвээ санхүүгийн байгууллагууд алдагдлынхаа хэмжээг мэдээлвэл дэлхийн эдийн засаг дахин сэргэх боломж байгаа гэнэ. “Ноён Гордон Браун болон нэр дэвшигч Барак Обама нарын уулзалт хамгаас чухал юм. Хэрвээ тэдний уулзалт буруугаар эргэвэл хэцүүхэн асуудлууд ирээдүйд тулгарна” гэж BBC-н улс төрийн сэтгүүлч Ник Робинсон үзэж буйгаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Хадагтай Клинтон болон Жон Маккейн нартай өмнө нь уулзалдаж байсан бөгөөд хоорондоо тэд найрсаг харьцаатай юм байна. Харин ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох магадлал нилээн өндөр байгаа Барак Обаматай анх удаа уулзалдах гэж байна. Мөн 2 улын удирдагчид дэлхийн цаг араарын өөрчлөлтийн талаар, Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх ажээ. Ноён Гордон Браун ерөнхий сайд болсноосоо хойш АНУ-д 2 дах удаагаа албан ёсны айлчлал хийж байгаа боловч Попын хамбын АНУ-д хийж буй анхны айлчлалаас болж сүр дуулиан багатай боллоо.
Лид5. Өчигдөр Газын зурваст үзүүлсэн Израилын агаарын цохилтын уршгаар 15 палестин хүн түүний дотор 5 хүүхэд амь үрэгдсэн байна.
Агаарын дайралтын дараахан излайлн цэргүүд болон ХАМАС хөдөлгөөнийдайчдын хооронд буудалцаан болж израйлын 3 цэргийн албан хаагч, ХАМАС ын 4 байлдагч амь эрсэджээ. Мөн машины дэлбэрэлтэнд Рейтер агентлагийн зураглаач амь насаа алдсан байна . Ту агентлагийн төлөөлөгчийн хэлснээр амь үрэгдсэн зураглаачийн авсан сүүлчийн бичлэгээс израилын танк яаж гал нээж байгааг харж болно гэсэн байна. НҮБ ын ерөнхий нөрийн бичгийн дарга ПАН ГИ МУН хүчирхийллийн энэ шинэ эргэлтэнд санаа зовж байгаагаа илэрхийлээд хоёр талыг бие биедээ хүлээцтэй хандахыг уриалжээ. Газын зурваст тогтоосон ХАМАС ын алан хядах дэглэм нь энгийн номхон ард олныг алж хороон өөрийн абйлдааны хүчин чадлаа бэхжүүлсээр байна. Өнгөрсөн 7 хоногт , Газын зурвас руу шатахуун нийлүүлдэг Нахал Оза дахь түлшний агуулахыг палестины дайчид эзлэн авчээ. Энэ явдлын дараагаар Израйл хилийн энэ цэгээр түлш нийлүүлэхээ хязгаарлажээ. Энэ явдлыг израйлын засгийн газрын албан ёсны төлөөлөгч Марк Регев ноцтойгоор хүлээн авч “газын зурвас дахь ХАМАС ын алан хядах дэглэм байлдааны хүч чадлаа бэхүүлсээр байна. Израйлын арми манай хүмүүсийг хамгаалж байна гэж хэлсэн байна
Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Ромын католик шашны тэргүүний хувьд айлчлал хийж байгаа 16 р Бенедиктиг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Ватиканы тэргүүнд баяр хүргэхээр Цагаан ордны өмнө 9 мянга гаруй хүн хуран цугларчээ. Америкийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний хариуд 16 р Бенедикт мөргөлдөөн хямралыг шийдвэрлэхэд хүлээцтэй хандаж, дэлхий дахинд хөгжил дэвшлийг дэлгэрүүлэхийг уриалсан байна. Өчигдөр болсон хаалттай мэтгэлцээнээрээ Буш 16р Бенедикт хоёр үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэр бүл болох явдал зэрэг маргаантай хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. Мөн Иракийн дайн , латин Америкийн орнуудын цагаачлалын асуудаар АНУ ын явуулж байгаа бодлого зэргийг хөндөж ярилцсан байна Өнөөдөр Ромын пап лам 48 мянган хүнд ном уншиж мөн НҮБ ийн ерөнхий Ассамблейд үг хэлэх юм байна. Бас урьд нь олон улсын худалданы төв байсан тэр газрыг очиж үзэх гэнэ.

Лид7. Олимпийн гал Ази тивд Пакистанаас эхэлж гараагаа буухиалах ёстой билээ. Гэтэл пакистаны засгийн эрх баригчид олимпийн галыг хамгаалах зорилгоор олон мянган цагдааг гудамжинд гаргаж , бамбарыг барьж явах чиглэлийг өөрчилсөн байна.
Өчигдөр өглөө Пакистаны нийслэл Исламабадад хүрэлцэн ирсэн олимпийн галыг тус улсын алабн ёсны төлөөлөгчид мөн Хятадын элчин сайд угтан авчээ. Зэр зэвсэг нийлүүлэгч, Пакистаны ойрын түншийн хувьд Бээжин дэхь олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн дотор тал ямар байхыг пакистанчуудад үзүүлж харуулжээ. Исламабадад болох ёслолын жагсаалыг хөөж тараана гэсэн заналхийлэл байхгүй , Европ АНУд болсон шиг олимпийн галыг эсэргүүцэх явдал гарахгүй гэж пакистаны эрх мэдэлтнүүд ярьсан байна. Олимпийн галыг хүлээн авна гэдэг бол бидний хувьд нэр төрийн хэрэг мөн. Олимпийн буухиаг явж өнгөрүүлэх нь зэвсэглэсэн исламчуудын дайралт давшилт, дэлбэрэлт багагүй болж байдаг манай орны нэр хүндийг дээшлүүлэхэд тустай юм “ гэж Пакистаны Олимпийн Холбооны ерөнхийлөгч Ариф Хасан хэлжээ. Сүүлийн үед пакистанд хэд хэдэн дэлбэрэлт болжээ. 3р сард засгийн эрхэнд шинэ засгийн газар алан хядах ажиллагаатай тэмцэх явдлыг тэргүүн зэргийн зорилгоо гэж үзэж байгаа юм байна . Олимпийн галыг эхлээд Парламентын ордны өмнөх гол өргөн чөлөөгөөр буухиалан авч явах байснаа цаг агаарын тавгүй байдал аюулгүй байдлыг үүднээс гүйлтийн зайг нь багасгаж спортын цэнгэлдэх хүрээлэнд ёслолын арга хэмжээгээ зохион байгуулжээ. Пакистаны 6О тамирчин оролцсон ёслолын ажиллагаанд ард дуу бүжгийн хамтлагууд бас оролцох юм байна .

Лид8. Олимпийн бамбар Энэтхэгийн нийслэл Дели хотод иржээ. Энэтхэг улсад түвд үндэстэнүүд олноороо амьдардаг. Лондон, Парист олимпийн бамбарыг аялуулах үеэр Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан. Дели хотод ч ийм явдал дахин давтагдахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Олимпийн бамбарыг Дели хотод ирэхээс нь өмнө Түвдчүүд эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлсэн байна. Жагсаалд оролцогчид Дели хот дахь энэтхэгийн элчин сайдын яамны гадаа цуглаан зохион байгуулсан байна. Тэд Түвдийн далбааг намируулж, шүршдэг улаан будаг гартаа барьсан байжээ. Тэд Түвдэд эрх чөлөө олго. Бээжингийн олимпийн эсэргүүцэе гэж зэрэг уриа хашгирсан байна. Энэ үэр энэтхэгийн цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулжээ. Үүний зэрэгцээ Бээжин дэх Энэтхэгийн элчин сайдад Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэх байгуулагынхан эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна. Дели хотын 5000 цагдаагийн албан хаагч хятадын элчин сайдын яамны гадаа хамгаалалтад гарчээ. Хэрвээ Түвдүүд тайван жагсаал хийх юм бол бид хориглохгүй гэж Дели хотын дарга хэвлэлд мэдээлж байсан юм. Албан ёсны тоо баримтаар бол энэтхэгт 10 мянган түвд үндэстэн амьдардаг юм байна. Олимпийн бамбарыг Дели хотоор аялуулсны дараа Малайз, Австрали, Япон улсаар буухиалуулах юм байна.

Лид9. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоосон байна.
Америкийн Нью Йорк хотын түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 115 доллар 14 цент хүрчээ. Түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тос 114 доллар 93 цент байжээ. Харин Лондоны бирж дээр нэг баррель түүхий газрын тосыг 112 доллар 66 центээр арилжиж байлаа. АНУ ын эрчим хүчний яамны гаргасан тайлан мэдээний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгджээ. АНУ-д газрын тосны нөөц багасаж байгаа, ОПЕК буюу газрын тос олдборлогч орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм байна.

Лид10. ОХУ ын засгийн газар Гүржээс салан тусгаарлах хүсэлтэй байгаа Өмнөд Осет, Абхазын өөртөө засах оронд тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Оросын иргэд Өмнөд Осет, Абхазын бүс нутагт олноороо оршин суудаг юм байна. Тэнд амьдардаг иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд Өмнөд Осет, Абхазад тусламж үзүүлэх болсон гэж тайлбарлаж байна. Гэвч Оросын засгийн газрын энэ шийдвэрийг Гүржийн удирдагчид таагүй хүлээн авч байна. Энэ бол Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хийж байгаа ажиллагаа. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг гэж үзсэн байна. Европын холбоо бас Орос улсын энэ алхам нь байдлыг хурцатгаж мэдэх юм нэж анхааруулжээ. Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах нь чухал гэжм Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона мэдэгдсэн байна. Умард Атлантын цэргийн эвсэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер ОХУ ын эрх баригчдад хандан Өмнөд Осет, Абхазад тусламж үзүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан байна.

Лид11. Конго улсын Гома хотод онгоц осолдож 40 хүн амь насаа алдсан байна.
Иргэний агаарын тээврийн хөлөг осолдох үеэр 111 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн олонхи нь Гома хотын хамгийн ядуусын хорооллын оршин суугчид байсан гэж Конго улсын албаны хүмүүс мэдээлжээ. ДС 9 загварын иргэний агаарын тээврийн онгоцны бүхээгт 73 зорчигч нисэх багийн 6 гишүүн байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнхи нь онгоцны нуранги, хэлтэрхийд дарагдаж амь эрсэдсэн байна. Зорчигчдын дунд гадаадын 7 иргэн байсны 4 нь АНУ ын иргэн юм байна. Гадаадын иргэдийн амь нас үрэгдээгүй байна. Зорчигчидын дийлэнхи олонхи нь Конгын иргэн гэж орон нутгийн мэдээллийн агентлаг уламжилж байна. Онгоц агаарт хөөрсөнийхөө дараа шатаж газар унасан гэж гэрчүүд мэдээлж байсан юм. Бидний авсан хамгийн сүүлийн мэдээгээр онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч осолдох шалтгаан нь болжээ. Аврах албаныхан онгоцны хар хайрцагийг эрж байна. Хар хайрцагийг олж доторх мэдээллийг нь тайлан уншсаны дараа ослын шалтгааныг албан ёсоор тодруулах юм байна. Сүүлийн нэг жилд Конго улсад 8 удаа онгоц осолдож байжээ. Европын холбооны орнууд Конго улсын иргэний агаарын тээврийн компаниуд хамгийн найдваргүйд тооцогддог байна.

Лид12. Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орнууд хилийн дотоодын хэрэгцээгээ хангахын тулд хилийн чанадад нийлүүлэх хүнсний барааны хэмжээг багасгах болжээ.
Цагаан будааг нийлүүлдэг Индонез, Вьетнам, Египет, Хятад, Өмнөд Солонгос орнууд дотоодын зах зээлдээ үнийн хөөрөгдөл гаргахгүйн тулд гадаадын орнуудад цагаан будаа нийлүүлэх хэмжээгээ багасгах болжээ. Үүний улмаас дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ нэмэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн намараас хойш цагаан будааны үнэ дэлхийн зах зээл дээр 2 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл улаан буудайн тариалалт, нийлүүлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг Казахстан улс ирэх 9 сарыг хүртэл экспортын хэмжээндээ хориг тогтоосон юм. Иймээс улаан буудайн үнэ нэмэгдээд байгаа. Байгалийн гамшигаас болж ургац алдсан, латин америкийн орнуудад улаан буудайнаас шатахуун гарган авдаг болсон, газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь хүнсний хангамжид сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Лид13. Английн зохиолч Ян Флеминг мэндэлсэний 100 жилийн ой 2008 онд тохиож байнэа. Тэр алдарт тагнуулч Жеймс Бондын тухай цуврал бүтээл туурвиж байсан юм. Их зохиолч болон түүний бий болгосон хамгийн алдартай баатарт зориулсан үзэсгэлэн Лондон хотын цэргийн музейд нээгдэж байна.
Энэ үзэсгэлэнг зөвхөн таны нүдэнд гэж нэрлэжээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийн дотор Дэниэл Крейгийн цустай цамц, Халли Беригийн усны хувцас, холбоо барих зориулалттай янз быүрийн хэрэгсэлүүд, төрөл бүрийн зэр зэвсэг байгаа юм. Ян Флеминг сэтгүүлчийн ажилаа эхлэхдээ хуучин Зөвлөлт холбоот улсын түүх, нийгмийг их сонирхдог байжээ. Тэр хамгийн анх удаа 1933 онд ЗХУ-д зочилж байжээ. Тэр Сталинаас ярилцлага авах гэж оролдож байсан ч татгалзсан хариу сонсож байжээ. Сталины гарын үсэгтэй факсын аппаратаар ирсэн захиа ч бий гэж музейн зохион байгуулагчид нь хэвлэлийнхэнд сонирхуулжээ. Дэлхийн 2-р дайн үед Ян Флеминг нь тэнгисийн цэргийн тагнуулын албанд алба хааж байжээ. Тэр эсрэг талынхаа эсрэг олон арван хувилбар боловсруулахад ажлынхаа ихэнхи цагийг зориулдаг байжээ. Цэргийн алба хаасны дараа тэр зохиол бүтээл туурвиж эхэлсэн байна. Уран зохиол түүний нэрийг дэлхий даяар дуурсгасан юм. Чн Флеминг Ямайка арал дээр амарч байхдаа 1952 огнд Жеймс Бондын дүрийг бодож олжээ. Жеймс Бонд бол бодит хүн биш, харин миний амьдралдаа уулзаж байсан хүмүүсээс үлдсэн сэтгэгдэлийн дагуу бий болсон дүр гэж зохиолч хожим бичсэн байна.

Лид14. Европын орнуудын хамгийн нэр хүндтэй ЕВРОВИШИОН хөгжмиийн наадам болох хугацаа ойртож байна. Энэ наадамд оролцох Францын дуучин төрөлх хэлээрээ биш, харин англи хэлээр дуулах гэж байгаад эгдүүцэж байгаагаа парламентын нэгэн гишүүн илэрхийлсэн байна.
Эх орноо төлөөлөн ЕВРОВИШИН наадамд оролцох францын залуу дуучин Себастян Телль англи хэлээр дуулахаар бэлтгэж байгаа юм байна. Францын соёлын сайд Кристин Албанель залуу дуучинд эх орныхоо нэрийг өнөдрт өргөж уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ. Гэтэл Францын эрх баригч намаас нэр дэвшсэн Жак Миар дуучин Себастян Теллийг энэ уралдаанд оролцуулахгүй, харин оронд нь өөр хүн явуулах нь зүйытэй гэдэг санал гаргасан байна. Ингэх болсон шалтгаан нь дуучин залуу францаар биш, харин англиар дуулах болсонтой холбоотой юм. Энэ уралдаанд дэлхийн 43 орны дуучин оролцох юм.

Лид15. Хүнсний нэмэлт тэжээл, амин дэм хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Амин дэм хэрэглэх нь нь хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж саяханыг хүртэл үздэг байсан юм. Төрөл бүрийн амин дэм хэрэглэх нь хожим гэнэтийн үхэлийн шалтгаан болдог талаар Копенгагены их сургуулийн эрдэмтэд анхааруулж байна. Тухайлбал А, Е амин дэм нь бие махбодийн гадны халдвараас сэргийлэх чадварыг бууруулдаг байна. Амин дэмийн хүний бие үзүүлэх нөлөөг тогтоохын тулд 67 удаа туршилт хийжээ. Хүмүүс биеийн дархлаа муудсан үед их хэмжээний амин дэм хэрэглэх нь буруу гэсэн дүгнэлтийг Данийн хэсэг эрдэмтэд хийжээ. Харин байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж бие махбодид хэрэгтэй амин дэмээ авах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

No comments: