2008-04-08

Дэлхийн мэдээ 2008 04 08 Мягмар гараг

Лид1. Лондон хотын тангарагтаны дээд шүүх Египетийн тэрбумтан Доди Файед, Уэльсийн гүнж Диана нар жолоочын буруугаас болж зам тээворийн осолд орж нас барсан гэдэг дүгнэлт гаргасан байна.
1997 оны зун Парис хотод болсон зам тээврийн осолд Дина гүнжийн жолооч Анри Пол, машиныг нь тасралтгүй дагаж мөрдөж, папарацци хийж байсан гэрэл зурагчид буруутай гэж шүүхч нар үзсэн байна. Шүүгч нар дэлхийн 8 орны 250 гаруй гэрчийн мэдүүлэгийг авчээ. Эцсийн шийвдэр гаргахын тулд тангарагтаны шүүхийнхэн дөрвөн өдрийн турш хуралдсан байна.
Диана гүнж болон миний хүүгийн амийг Их Британий хатан хааны гэр бүлийн гишүүд хороох хуйвалдаан зохион байгуулсан гэж талийгаач Доди Файедын эцэг Мохаммед Файед үзэж Лондоны тангарагтаный шүүхэд хандсан юм. Тэр шүүгч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мухаммед Аль Файедийн албан ёсны төлөөлөгч дараах мэдэгдэлийг хийсэн байна.
Эм. Диана гүнж болон Доди Файед нарын үхэлийг санаатай аллага гэж үзэж байгаа цорын ганц хүн бол Мухаммед Аль Файед биш юм. Намайг хэн нэгэн хүн хороохыг хүсэж байна гэж Диана гүнж нэгм бус удаа хэлж байсан. Шүүхийн энэ шийдвэр ньт дэлхийн олон сая хүнд том цохилт болж байна.
Эр. Би шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Учир нь бидний анхны дүгнэлттэй тангарагтаны шүүхийн шийдвэр яв цав таарч байна. Олон хүнгэрчээр татагдсан том хэргийг мөрдөн шалгахаад үзэхэд Диана болон түүний найзыг санаатайгаар алсан гэхээр нотолгоо олдоогүй ээ.
Уэльсийн гүнж Диана агсаны хүүхдүүд хун тайж Уильям, Гарри нар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Хатан хааны гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь Диана, Доди Файед нарын амийг бүрэлгэ гэж английн тусгай албаныханд тушаал өгсөн тухай ямар нотолгоо олдоогүй байна. Машинд явж байхдаа Диана гүнж, Доди Файед нар хамгаалалтын бүс зүүгээгүй байжээ. Түүнээс гаднас жолооч Анри Пол нь согтууруулах ундаа хэрэглэсний дараа жолооны ард сууж хурд хэтрүүлсэн байна. Ийнхүү хагас жилийн турш үргэлжилсэн шүүх хурал өндөрллөө.

Лид2. Бээжингийн олимпийн бамбарыг дэлхий тойруулан аялуулж байгаа билээ. Өчигдөр Францын нийслэл Парис хотоор олимпийн бамбарыг аялуулах үеэр Түвдийн тусгаар тогтнолыг дэмжигчид эсэргүүцлийн ажиллагаа хийсэн байна.
Түвдийн өөртөө засах оронд хятадын явуулж байгаа бодлогийг эсэргүүцсэн хүмүүс гал унтраах бодис ашиглан олимпийн бамбарыг дөрвөн удаа унтраасан байна. Үүний дараа зохион байгуулагчид нь олимпийн бамбарыг Парис хотоор аялуулахаас татгалжээ. Бамбарыг хамгаалалттай автобусанд оруулжээ. Олимпийн бамбар ирсэнтэй холбогдуулан зохион байгуулах гэж байсан бүх нийтийн цэнгүүн, баярын ажиллагааг цуцлах шийдвэрийг Парис хотын амбан захирагч гаргасан байна. Түвдэд эртх чөлөө олго гэсэн уриатай эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс олимпийн таван цагарагийг гав гинжтэй төстэй байдлаар дүрсэлсэн далбааг Парис хотын амбан захирагчын ажлын байрны орой дээр байрлуулж чадсан байна. Парис хотод олимпийн бамбарыг 80 тамирчин гар дамжуулан буухиалан гүйх ёстой байжээ. Олимдын бамбарыг аялуулах гудамжны дагуу олон мянган цагдаа нар харуул хамгаалалтад гарсан байна. Гэвч Түвдчүүд цагдаагийн бэхлэлтийг сэтэлж чаджээ. Маргааш АНУ ын Сан Франциско хотод олимпийн бамбар ирэх юм. Сан Франциско хотод сүүлийн хэдэн долоо хоногийн турш Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид жагсаал цуглаан зохион байгуулж байна. Даваа гаригийн өглөө Түвдийн эрх чөлөө хөдөлгөөний гурван идэвхитэн гишүүн Сан Франциско хотын Алтан хаалга нэртэй гүүрний оройд авиран гарч “Нэг ертөнц нэг мөрөөдөл”, “Түвдэд эрх чөлөө олгоё” гэсэн утгатай асар том далбааг байрлуулжээ. Олимпийн бамбар Сан Франциско хотод ирэх үед өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулна гэж тэд амлаж байна. АНУ ын ерөнхийлөгчийн сонгууьд оролцож байгаа Ардчилсан намын гишүүн хатагтай Хилари Клинтон ерөнхийлөгч Жорж Бушт хандан Бээжингийн зуны олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд бойкот зарлахыг уриалжээ. Хятад улс Түвдэд болсон жагсаалыг хүч хэрэглэн тарааж, гэмгүй олон зуун хүний амийг хороож, Суданы дарангуйлагч засгийн газрыг дэмжиж байгаа нь АНУ эсэргүүцэж байгаагаа ийм замаар ойлгуулах хэрэгтэй гэж Хилари Клинтон хэлсэн байна. Олимпийн наадам улс төрөөс ангид, харин спортын үйл ажиллагаа тул Бээжингийн олимпийн нээлтэд оролцох болно гэж мэдэгдээд байгаа юм. Парис хотод болж өнгөрсөн Түвдүүдийн эсэргүүцлийн ажиллаагаанд хил хязгааргүй сурвалжлагчид одон улсын байгуулага дэмжлэг үзүүлжээ. Олон улсын олимпийн хорооны дарга Жак Рогге
Эр. Түвдийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхийг хятадын засгийн газраас шаардаж байна. Хэдийгээр улс төрийн үзэл бодол зөрчилтэй байгаа ч олимпийн үзэл санаанд нэгдэхийг дэлхийн улс орнуудад би уриалж байна.
Лондон хотод олимпийн бамбарыг аялуулах үеэр үймээн дэгдээсэн 36 хүнийг 4 сарын 6 нд баривчилжээ. Харин тэднийг өнөөдөр сулласан байна.

Лид3. Марокко улсын Кенитра хотын шоронгийн 9 хоригдол оргожээ. Тэд Касабаланка хотод 2003 онд дэлбэрэлт үйлдэж 45 хүний амь насыг хороосон хэргээр бүх насаараа хоригдох ял эдлэж байсан юм. Марроко улсын хууль зүйн яамны сайдын хэлснээр хоригдол алга болсоныг даваа гаригийн өглөө шоронгийн хуягууд мэджээ. Гэмт этгээдүүд жижиг хонгилоор шоронгоос оргожээ. Одоо шоронгийн хоригдолуудын дунд энэ хэргийн талаар байцаадт авч эхэлсэн байна. Аюултай хоригдолуудыг олж баривчлахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэж тус улсйн цагдаа хууль сахиулах байгуулагынхан мэдэгдсэн байна. Марроко улсын шоронд даваа гаригаас эхлэн хүнсний хангамж, ахуй байдал хэтэрхий муу байгаа гэдэг үндэслэлээр хоригдолууд өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөнд ойролцоогоор 1000 гаруй хоригдол хамрагдсан байна.

Лид4.АНУ ын сэтгүүл зүйн салбарын хамгийэ нэр хүндтэй Пулитцерийн шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслол болж өнгөрсөн байна. Энэ жилийн Пулитцерийн шагналын зургаан номинацийг Америкийн Washington Post сонины хамт олон хүртжээ.

Иракын дайнд оролцож яваад шархадсан цэрэг дайчдыг эмчилдэг Walter Reed эмнэлэгийн үйлчилгээ маш тааруухан байгаа тухай Вашингтон пост сонины сэтгүүлч Энн Халл, гэрэл зурагчин Дана Прист нар хэд хэдэн цуврал нийтлэл хэвлэн гаргаж байжээ. Тэд нийтлэлдээ эмнэлэгт жоом, харх үүрлэсэн талаар зоригтой бичжээ. Энэ нийтлэл оны шилдэгээр тодорчээ. Цэргийн эмнэлэгийн үйлчилгээ муу байгаа тухай нийтлэл сонинд хэвлэгдэн гарсаны дараа Америкийн хуурай замын цэргийн сайд, зэвсэгт хүчний хэд хэдэн генерал албан тушаалаасаа огцорсон юм. Америкийн Виржинигийн их сургуульд солонгос оюутан 32 хүнийг буудан хороосон тухай цаг алдахгүй мэдээслнийхээ төлөө шуурхай мэдээ номинацийг ч Ваүшингтон Постынхон өөрийн болгожээ. Хамгийн шилдэг гадаад мэдээ номинацийн эзэнээр сэтгүүлч Стив Файнар тодорчээ. Пулитцерийн шагналыг 20 номинациар тодруулж Нью Йорк хотын Колумбын их сургууль дээр гардуулдаг юм. Хэнд ямар шагнал өгөхийг 18 шүүгч шийддэг байна. Пулитцерийн шагналыг бүх номинаци нь сэтгүүл зүйтэй холбоогүй. Уран зохиол, хөгжим, соёлын салбарт шилдэг бүтээл хийсэн хүмүүсийг ч шагнаж урамшуулдаг юм. Пулитцерийн шагналыг 10 мянган доллар дагалддаг байна. Нийгмийн. Эрх ашгийн төлөө гэсэн номинацид шагнал авсан хүнд харин мөнгө биш, алтан медаль гардуулдаг байна. Вашингтон пост сониныхон энэ жил 6 шагнал авч байсан бол 2002 онд Нью Йорк таймс сонины газарыхан 7 шагнал авч дээд амжилт тогтоож байжээ. Энэ жилийн шагналыг Вашингтон Постоос гадна Wall Street Journal сониний хамт олон Оросын ерөнхийлөгч Путины тухай мэдээлэлээрээ хүртсэн байна. Хамгийн шилдэг фото сурвалжлага нонинацийг Ройтер агентлагийн гэрэл зурагчин авлаа. Америкийн сэтгүүл зүйн хамгийн дээд шагналыг 1911 онд хорвоогийн мөн бусыг үзүүлсэн сэтгүүлч Жозеф Пулитцерийн нэрэмжт болгосон юм. Хамгийн анхны шагнал гардуулах ёслол 1917 онд болж байжээ.
Лид5. Энэ оны таван сараас эхлэн Европын холбооны орнуудын иргэний агаарын тээврийн компаниудын онгоцоор үйлчлүүлэх зорчигчид нислэгийн үеэр гар утсаар ярих эрхтэй болох юм байна.
Гэхдээ зөвхөн агаарын хөлөг Европын холбооны гишүүн орнуудын агаарын орон зайд байх үед энэ эрхээ эдлэх нөхцөлтэй юм.
Агаарын хөлгөөр зорчиж байгаа хүмүүсийг нислэгийн үеэр гар утсаар ярих зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх гэж мэргэжилийн хүмүүс зургаан сарын турш хэлэлцсэн юм. Евро хорооны харилцаа холбооны асуудал эрхэлсэн комиссар хатагтай Вивиан Редингийн хэлснээр бол онгоцоор нисэх байх үедээ гар утсаа ашиглах юм бол төллбөр нь жирийн үеийнхээс хэд дахин илүү байх гэнэ. Зорчигч онгоцны бүхээгт байхдаа гар утсаар ярих үедээ бусад хүмүүст саад болохооргүй нөхцөлөөр хангах талаар иргэний агаарын тээврийн компаниуд санаа тавих ёстойг ч тэрээр сануулсан байна. Юутай ч Евро хорооныхон нислэгийн үеэр гар утас хэрэглэхэд ногоон гэрэл өгч байна. Гагцхүү одоо иргэний агаарын тээврийн компаниуд эцсийн шийдвэрээ гаргах үлдэж байна. Нислэгийн үеэр гар утас хэрэглэх нь онгоцны тоног төхөөрөмжид сөрөг нөлөө үзүүлж осол гарах үндсэн шалтгаан болдог гэж иргэний агаарын тээврийн компаниуд үздэг байна. Онгоц нисэх байх үед гар утсаар ярих боломжоор хангахын тулд пикосот гэдэг нэртэй нэмэлт төхөөрөмжөөр тоноглох хэрэгтэй юм байна. Онгоц далайн түвшинээс дээш 3000 метрийн өндөрт гармагц энэ төхөөрөмж автоматаар асдаг байна. Дубайн иргэний агаарын тээврийн компани нислэгийн үеэр гар утас хэрэглэхийг зорчигчдод зөвшөөрөөд хагас сар өнгөрчээ.
Лид6. Иракын ерөнхий сайд Нури Али Малики анхаарал татсан нэг мэдэгдэл хийсэн байна. Хэт үндсэрхэг шийтүүдийн тэргүүн Моктада Садрыг болон түүний талыг дэмжигчидийг Иракын улс төрийн амьдралд оролцох эрхийг нь хасна гэж анхааруулжээ.
Нури Али Малики америкийн Си Эн Эн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Моктада Садрын тэргүүлдэг хөдөлгөөн Махдийгийн Арми нэртэй алан хядах байгуулагаа тараах хэрэгтэй. Эс тэгвээс улс төрийн босго давахгүй гэж ярьжээ. Тун удахгүй Иракт орон нутгийн эрх баригчдийг сонгох сонгууль болох гэж байгаа юм. Энэ сонгуулийн үр дүнгээр одоо байгаа хүчний харьцаа өөрчлөгдөж магадгүй байгаа юм. Иракын парламентын гишүүн Фаузи Акрам нь Моктада Садрын талыг баримталдаг бөгөөд АНУ, болон Иракын засгийн газар шийтүүдийн эсрэг бодлого хэрэгжүүлж байна гэж үздэгээ илэрхийлжээ. Иракын улс төрийн хүчнүүд нь бүгд өөр өөрсдийн гэсэн цэрэг дайчидтай байжээ. Тэдний зарим нь Иракын батлан хамгаалах, дотоод аюулгүй байдлын яамны ажилтанууд болцгоосон юм. Гэхдээ эрх баригчид үүнийг нарийн чандлан нуудаг гэж ноён Фаузи Акрам хэлсэн байна. Өнгөрсөн 3 сард Нури Маликигийн тэргүүлдэг засгийн газар Басра хотод бүгээд байсан шийтүүдийн үүсгэн байгуулсан Махдигийн Арми бүлэглэлийнм эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа хийсэн билээ. Гэвч засгийн газрын хийсэн энэ цэргийн ажиллагаа үр дүнд хүрээгүй. Олон зуун хүний үхэлээр өндөрлөжээ. Басра бол иракын усан боомттой цорын ганц хот. Түүнээс гадна газрын тосны асар их баялаг нөөцтэй орд газар Басрагаас холгүй байдаг.

Лид7. 4 сарын 4 ний өдөр Францын Ле Понан усан онгоцыг Сомали улсын эргээс хогүй газар явж байхад нь далайн дээрэмчид барьцаалаад байгаа билээ.
Барьцаалагдсан усан онгоцонд нийтдээ 32 хүн байгаа. Тэдний 20 нь франц, 10 нь Украин, хоёр нь солонгосын иргэн юм. Барьцааны хүмүүсийг сулуулахын тулд Францын засгийн газар өмнөд Африк руу алан хядах ажиллааны эсрэг тэмцэх үүрэгтэй тусгай отрядын дайчидаа илгээжээ.Францын Фигаро сонинд мэдээлснээр хэрвээ далайн дээрэмчидтэй яриа хэлэлцээр хийгээд үр дүнд хүрэхгүй бол тусгай отрядынхан дайралт хийх юм байна. Сомали улсыг хөрш Жибутигийн усан боомтод францын тусгайгийнхан аль хэдийнэ ирсэн гэж Би Би Си мэдээлж байна. Францын гадаад хэргийн сайд Бергнар Кушнер цс урсгахаас аль болох зайлсхийх болно гэж мэдэгдэл хийжээ. Францын усан онгоцыг Сомалигийн салан тусгаарлагчид барьцаанд авсан нь 4 сарын 6 нд тодорхой болсон юм.
Лид8. Сүүлийн хэдэн долоо хоногт Египет улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаджээ. Энэ нь олон сая египетчүүдийн амьдралд хүнд цохилт болж байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь засгийн газрын харалган бодлоготой шууд холбоотой гэж Египетийн сөрөг хүчний нам эвсэлүүд мэдэгдэл тараажээ. Үүний дараа Египетийн нийслэл Каир болон бусад олон хот суурин газар олныг хамарсан эмх замбараагүй байдал бий болжээ. Байдлыг хяналтандаа авахын тулд Египетийн цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Засгийн газрын ордон, төрийн байгуулагууд, сургууль цэцэрлэгт нэмэлт хамгаалалт гаргасан байна. Эсэргүүцлийн ажиллагаа хийж байгаа хүмүүс цагдаа нар рүү мод, чулуу, тоосго гээд гартаа таарсан бүхнийг нүүлгэжээ. Үймээнд хамгийн идэвхитэй оролцож байсан 250 хүнийг Египетийн цагдаа нар саатуулсан байна.
Лид9. Тэгвэл яг ижил шалтгаанаар Африкийн Гайти улсад ч бас олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллаагаа болж байна.
Гайти улс нь буурай хөгжилтэй орнуудын тоонд ордог. Африкийн энэ орны эдийн засаг нь тогтворгүй, авилага их байдаг. Хүмүүсийн наад захын хэрэглээний барааны үнэ тасралтгүй өсөж байгааг цаашид тэсвэрлэж чадахгүй нь гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид гадаадын хэвлэлийнхэн мэдэгджээ.
Лид10. Маргааш БНСУ ын хамгийн анхны сансрын нисэгч Оросын Союз хөлгөөр Казахстаны Байконурын сансрын буудлаас хөөрөх гэж байна. Үүнтэй холбогдуулан БНСУ ын агаарын нисэх хүчний ерөнхий командлагч генерал Ким Ын Ги тэргүүнтэй төлөөлөгчид өнөөдөр ОХУ д хүрэлцэн ирсэн байна.
БНСУ ын цэргийн өндөр албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд маргааш Байконуурын сансрын буудалд очих юм. Солонгосын төлөөлөгчид сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Союз ТМА 12” хөлгийг сансарт хөөрөх үед ажиглах юм. Оросын Союз хөлгөөр энэ удаа ОХУ ын сансрын нисэгч, хөлгийн ахмад Сергей Волков, багийн гишүүнээр
Олег Кононенко, мөн өмнөд солонгосын хамгийн анхны сансрын нисэгчээр тодорсон Ли Со Ен гэдэг бүсгүй хөөрч олон улсын сансрын станцид хүрэх юм. Сансрын хөлөг маргааш Улаанбаатарын цагаар оройн 20 цаг 16 минутад Байконурын сансрын буудлаас хөөрөх юм байна. Багийн гишүүд бүгд туршлагагүй, өмнө нь сансарт нисэж байгаагүй хүмүүс юм. Сансрын нисэгчид олон улсын сансрын станцид хүрсэн хойноо хоёр удаа задгай сансарт гарч ажиллахаар төлөвлөжээ. Оросын сансрын нисэгч Волков, Кононенко нар олон улсын сансрын станцид үлдэж 6 сар ажиллах бол өмнөд солонгосын иргэн Ли Со Ён 10 хоногийн дараа эх дэлхийдээ эргэж ирэх юм. Түүнтэй хамт одоо олон улсын сансрын станцид ажиллаж байгаа Юрий Маленченко, америкийн сансрын нисэгч Пегги Уитсон нар Союз сансрын хөлгөөр эргэж ирнэ. Өмнөд Солонгосын сансрын нисэгч олон улсын сансрын станцид байхдаа геологи, биологи, анагаах ухааны гээд нийт 14 туршилт хийх юм байна. Нислэгийн хугацаанд хүний бие махбод жингүйдэлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай сансрын холбоогоор эх дэлхийтэй холбогдож Солонгосын дунд сургуулийн хүүхдүүдтэй шууд ярилцах юм байна.
2007 оны 9 сард Самсунг корпорацийн робот техникийн мэргэжилтэн 31 настай Ко Сан гэдэг залуу сансарт нисэхээр батлагдаж байсан юм. Гэвч тэр 2008 оны 3 сард сансрын нислэг хийх бэлтгэлийн үеэр дотоод журам зөрчиж сансарт нисэх эрхээ хасуулсан билээ.

Лид11. Өнгөрсөн жил эрдэмтэд Ямалын хойгоос олсон эртний арслан зааны тугалын цогцосыг олж байсан билээ. Тэгвэл археологийн энэ ховор олдворыг Оросын хойд нийслэлд авч ирсэн байна.
Арслан зааны тугалын цогцос мөнх цэвдэгт 37 мянган жил хэвтэж байсан бөгөөд хамгийн гайхалтай нь биеийн эд эсүүд нь бараг хэвээрээ шахуу хадгалагдан үлджээ. Дэлхийн түүхэнд урьд өмнө нь үүнтэй дүйцэхээр олдворыг олж байгаагүй юм. Оросын эрдэмтэд энэ арслан зааны тугалыг Люба гэж нэрлэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд харуулахын тулд зөвхөн 30 минутын хугацаа гаргажээ.
ОХУ ын шинжлэх ухааны хүрээлэнгийн харъяа амьтан судлалын музейн эрхлэгч, эрдэмтэн Алексей Тихонов
Эр. Эрт балар цагт амьдарч байсан энэ амьтны сүүл нь жаахан гэмтсэн. Харин өөр гэмтэл байгаагүй. Энэ арслан зааны тугал 37000 жилийн өмнө аж төрж байсныг бид шинжилгээгээр тогтоосон. Ойролцоогоор дөрөв таван сартай байхдаа усанд живсэн. Тэгээд гүн цэвдэгт хэвтжээ. Энэ амьтан эхийнхээ сүүгээр хооллож байсан нь нотлогдсон. Ходоодонд нь ямар нэгэн ургамлын үлдэгдэл байгаагүй.
Гэж хэвлэлийнхэнд ярьж байна. Арслан зааны тугалыг олсны дараа Орос, Америк, Франц, Японы эрдэмтэд хамтран шинжилгээ судалгаа хийсэн юм байна. Арслан зааны цогцосыг хадгалах тусгай технологи боловсруулсан байна. Амьтаны цогцостой харьцахдаа амны хаалт, бээлий зүүж маш болгоомжтой хандаж байгаа гэнэ. Учир нь түүний үед янз бүрийн бичил вирус байхыг үгүйсгэх аргагүй юм. Цаашид энэ амьтаны үлдэгдэлийг тусгай хоргонд хийж музейд хадгална. Ингэснээр хүссэн бүхэн үзэж сонирхох боломж нээгдэх юм.

Лид12. Голландын нэгэн зохион бүтээгч Тилбургхотод байнга эргэлддэг байшин зохион бүтээжээ.

Энэ байшин нь төмөр замынхтай төстэй хос рейлс дээр тулгуурласан юм байна. Тойрог замынхаа дагуу 20 цагийн дотор нэг бүтэн эргэлт хийдэг байна. Ийм хөдөлгөөнтэй байшин дотор амьдарч болох эсэх нь эргэлзээтэй. Одоогоор ганцхан зүйл хүн бүхэнд илэрхий байна. Энэ нь байшинд ороод зүг чигээ алдах магадлал ихтэй гэдэг нь тодорхой. Өглөө нь баруун талд харагдаж байсан зүйлс орой болох үед зүүн талд нь харагдах юм.

No comments: