2008-04-01

Дэлхийн мэдээ 2008 04 01 Мягмар гараг

Лид1. Орост цэрэг татлага явагдаж байна .
Өнөөдрөөс 133, 2 мянган орос залуус анх удаагаа нэг жилийн хугацаатай цэргийн алба хаахаар болж байгаа нь энэ жилийн цэрэг татлагын онцлог юм гэж ОХУ ын Зэвсэгт хүчний жанжин штабын даргын орлогч хурандаа генерал Василий Смирнов ярьсан байна . Цэрэг татлагыг явуулах тухай батлан хамгаалах яамны тушаал гарч , Жанжин штабаас мөрдөх бичиг баримт боловсруулсан учраас ямар нэг асуудал гарна гэж болгоомжлох үндэс байхгүй гэж генерал цохон тэмдэглэжээ. Түүнээс гадна анх удаагаа хаврын цэрэг татлагыг 7р сарын 15 хүртэл сунгасан нь их дээд сургууль төгсөгчдөд хичээлээ бүрэн дуусгаж , дипломоо авах , мөн жаахан амраад авах боломж олгож байгаа юм гэж генерал Смирнов хэлсэн байна . Цэрэг татлагаас цэргийн алба хаах насны хязгаарыг 25 аас 21 болгожээ. 26 долоо хоногоос дээш хугацаатай жирэмсэн эхнэртэй , мөн 3 нас хүрээгүй хүүхэдтэй залуусыг цэрэгт татахаар болсон байна . 2ОО5 оноос эхлэн хугацаатай цэргийн алба хаагчдыг халуун цэг рүү илгээхээ больсон гэж генерал Смирнов хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхэдээ эрүүл мэндийн улмаас цэрэгт татагдсан залуусын гуравны нэг нь цэргийн албанд тэнцэхгүй байгаа . 1О хувь нь эрүл мэндийн нэмэлт шинжилгээнд хамрагддаг юм гэжээ. Намрын цэрэг татлагаар зарлан авсан залуусын 21хувь нь дээд боловсролтой , 7О хувь нь бүрэн дунд боловсролтой , мөн тэдний 3О хувь нь өнчин , 4О хувь нь урьд нь огт ажил хийж үзээгүй хүмүүс байсан байна .

Лид2. Турк улс ерөнхийлөгчгүй , ерөнхий сайдгүй , эрх баригч намгүй үлдэж хоцрох бололтой.
Турк улсын ерөнхиЙ сайд Тайип Эрдоганы удирдсан шударга үнэн, хөгжлийн төлөөх эрх баригч намын 71 гишүүнийг шашны ёс горимыг зөрчсөний төлөө 5 жилийн хугацаатай улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хориглож магадгүй болоод байгаа юм байна. Тус улсын ерөнхийлөгч Абдуллах Гюль мөн энэ намын гишүүн юм. Туркийн Үндсэн хуулийн цэц авч үзэж буй гомдолд энэ шаардлагыг тавьжээ. Үндсэн хуулийн цэцийн 1р орлогч дарга Алифейяз Паксютийн хэлснээр “ Хурал дээр ерөнхийлөгч Абдуллах Гюльтэй холбоотойгоос гаднах гомдлын бусад бүх зүйл анги дээр санал нэгтэй шийдвэр гаргасан” гэжээ. Эрх чөлөө , хөгжлийн энэ намд өөрийгөө хамгаалахад бэлдэх нэг сарын хугацаа байгаа юм байна. Хэрвээ гомдлы нь барагдуулах юм бол эрх баригч нам улс төрийн байгууллагын хувьд оршин тогтнохоо больж бүх өмч хөрөнгө нь улсын мэдэлд шилжих юм байна . Энэ гомдлыг Үндсэн хуулийн цэцэд Туркийн Ерөнхий Прокуратураас мэдүүлсэн бөгөөд тус намын үйл ажиллагаа орчин үеийн туркийн хөгжлийн шашны шинж чанарыг алдагдуулж байна гэж үзжээ. Энэ гомдлын үндэс суурь нь туркийн их дээд сургуулиудад хиджаб гэгдэх мусульман алчуурыг зүүхийг хориглосон хуулийн төслийг өнгөрөгч 2р сард парламент баталснаас болжээ.

Лид3. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Укриан улсад албан ёсны айлчлал хийхээр Киев хотод хүрэлцэн ирсэн байна. АНУ ыгн ерөнхийлөгчийг Киев хотод байх хугацаанд тусгай албаныхан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллах юм байна.
Америкийн төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын албаны шаардлагаар Киевийн нисэх онгоцны буудлаас Киев хот хүрэх 30 км гаруй хурдны замыг бүрэн хаажээ. Нисэх буудлаас хотын төв хүртэлх замд нийтдээ 5000 цагдаа хамгаалалтад гарсан байна. Түүнээс гадна Жорж Бушын аюулгүй байдлыг хангахаар АНУ мэргэн буудагчид ч иржээ. Тэд сэжигтэй байгаа хүмүүс рүү гал нээх эрхтэй юм байна. Киев хотын захиргаа оршин суугчдад хандан мягмар гаригт орон сууцны тагтан дээр гарахгүй байхыг сануулжээ. Америкийн ерөнхийлөгч Жорж Буш тэргүүн хатагтай Лора нарыг Киев хотын нисэх буудалд газардахаас хэдхэн цагийн өмнө Укрианд АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ирсэн юм. Мягмар гаригийн өглөө Укрианы ерөнхийлөгч Юиктор Ющенко Жорж Бушыг хүлээн авч уулзжээ. Тэд ганцаарчилсан уузалтын дараа өргөтгөсөн хуралдаан хийжээ. Яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Укриан улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх эсэх, АНУ Укрианы хамтын ажиллагаа байх юм байна. Жорж Буш, Ющенко нар уулзалтынхаа эцэст хэд хэдэн бичиг баримтат гарын үсэг зурна. АНУ ын төрийн тэргүүн Украины ерөнхий сайд Юлия Тимошенко, парламентын дарга Арсение Яценюко, Бүс нутгийн намын дарга Виктор Янукович нартай уулзахаар төлөвлөсөн байна. Жорж Бушыг Киет ирсэнийг Укрианы зүүний чиг баримжаатай нам эвсэлийн идэвхитэнүүд эсэргүүцэж жагсаал хийжээ. Киев хотод өчигдөр болсон жагсаалын үеэр сөрөг хүчнхийхэн Жорж Бушыг дүрсэлсэн хүүхэлдэй шатаасан байна.

Эм. Бид Умард Атлантын Цэргийн эвсэлийн бодлогийг мэднэ. Тэд Югославыг бөмбөгдөж, Ирак, АФганистан руу дайрса. Би Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн болох нь буруу.

4 сарын 2 нд Бухарест хотод Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын чуулга уулзалт нээгдэх юм.Энэ хурал дээр Укриан Гүржийг энэ байгуулагын гишүүн болгох эсэхийг хэлэлцэх юм.

Лид4. Чадын ерөнхийлөгчИдрис Деби Францын хүмүүнлэгийн байгуулагын 6 ажилтанд өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан байна.
Францын хүмүүнлэгийн байгуулагын ажилтнууд бага насны 103 хүүхдийг хууль бусаар хил давуулах гэж байгаад хууль хяналтын байгуулагынханд саатуулагдсан юм. Чадын шүүх францын иргэдэд 8 жил хоригдолх ял оноогоод байсан юм. Чадын шоронд ял эдлэж байгаа Францын иргэд ойрын хугацаанд суллагдах болно гэж Би Би Си мэдээлжээ. Шоронгоос гарсаныхаа дараа тэд эх орондоо эргэж ирэх юм байна. Гэвч эх орондоо ирсэн хойно нь Францын хууль сахиулах байгуулагынхан тэднээс байцаалт авч ямар зорилгоор хүүдүүдийг хил давуулах гэж байсныг нь тогтоох юм байна. Францын Фигаро сонинд бичсэнээр францын Архе де Зое байгуулага нь хүүхэд үрчлүүлэх үйл ажиллагаа явууулдаг юм байна. Иймээс тэд африк хүүхдүүдийг асран хамгаална гэдэг нэрийн доор хүний наймаа хийх гэж санаархсан байж болох юм гэдэг хардлага хууль сахиулах байгуулагынханд байгаа юм. Францын иргэдийг шоронгоос сулласан ч мөнгөн торгууль төлөх шийтгэл нь хүяинтэй хэвээр байх юм байна.


Лид5. Зимбабве улсын сөрөг хүчин Ардчилсан өөрчлөтийн нам өнөгсөн бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж мэдэгдсэн байна.
Зимбабвегийн ардчилсан өөрчлөлтийн намаа нэр дэвшсэн Морган Тсвангираи нийт сонгогчдлын 60 хувийн санал авсан байна. Харин Зимбабве улсын өнөөгийн төрийн тэргүүн Роберт Мугаба 40 хувийн санал авчээ. Зимбабвще улсанд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт ерөнхийлөгчийн сонгуулиас гадна парламентын сонгуулийг давхар явуулсан юм. Парламентын сонгуульд ч бас ардчилалын талыг баримталдаг намууд олонхийн санал авсан байна. Парламентыйн сонгуулийг ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг явуулсан нь сонгуулийн эцсийн дүнг гаргахад хүндрэл учруулсан гэж Зимбабве улсын сонгуулийн ерөнхий хороо тайлбарлаж байна. Сонгуулийн үр дүн гарахгүй удаж байгаагаас эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байна. Иймд хот суурин газар цэрэг цагдаа нар эргүүл рхийж нийгмийг хэм журмыг сахиж байна.

ТОВЧ
ОХУ дэлхийн 2-р дайнд оролцсон ахмад дайчдад ОХУ ын засгийн газар 100 мянган рубль эсвэл шинэ суудлын машин бэлэглэх гэж байна. Машиныг 5 сарын 9 нд Ялалтын баярын өдөр ахмад дайчдад гардуулах юм байна. Гэвч ихэнхи ахмадууд машинаас илүү шууд мөнийг нь авах сонирхолтой байгаа талаар ОХУ ын сангийн сайд ерөнхийлөгчид илтгэжээ.

Норвегийн Баренцбург хотоос холгүй газар осолдсон МИ 8 нисдэг тэрэгэнд байсан зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн байна. Нисдэг тэрэгний бүхээгт байсан хүмүүсээс нэгд нь яаралтай хагалгаа хийсэн тухай Норвегийн эмч нар мэдэгджээ. МИ 8 нисдэг осолдох үеэр 3 хүн нас брасан м. Нисдэг осолдсон шалтгаан нь цаг агаар муу байсантай холбоотойы гэж мэргэжилинүүд таамаглаж байна.Ослын шалтгааныг орос норвегийн мэргэжилтнүүд хамтран тогтоох юм.

Лид6. Афганистан улсад алба Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын цэргийн хоёр албан хаагч дэлбэрэлтийн үеэр амь насаа алдсан байна.
Афганистаны Гельменд мужид эргүүл хийж байсан хоёр тэнгисийн явган цэрэг дэлбэрэлтийн бахй болж амиа алджээ. Тэднийг албан үүргээ биелүүлж байхад нь тэсрэх төхөөрөмжтэй машин дэргэд нь дэлбэрсэн байна. Ингэснээр сүүлийн 2 жилд Афганистан улсад амь насаа алдсан Их Британий цэргийн тоо 91 хүрлээ. Афганистаны Гельменд мужид байгаа Их Британий цэргийн командлал болсон хэрэг явдлын талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулна гэж амалсан байна. Цэргүүд ар гэрийнхэнд золгүй явдлын талаар албан ёсор мэдээлж гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Лид7. Уэльсийн гүнж Диана, түүний найз залуу Египетийн тэрбумтаны хүү Доди Фаяд нарын амийг санаатайгаар бүрэлгэсэн гэж Доди Фаядын эцэг нь үзэж байгаа юм. Тэр Диана гүнж болон Доди Фаяд нарын үхлийн нөхцөл шалтгааныг тодруулах зорилгоор шүүхэд хандсан юм.
Тэгвэл Лондоны шүүх эцсийн шийдвэрээ гаргасан байна. Диана гүнж болон түүний найз Доди Фаяд нарын амийг хатан хааны гэр бүлийн гишүүд бүрэлгэхийг хүсэж, санаархаж байсан гэх ямар ч нотолгоо, үндэслэл алга байна гэж Лондон хотын шүүх үзжээ. Доди Фаядын эцэг Египетийн тэрбумтан Мохаммед Файед энэ шийдвэрт итгэхгүй байгаагаа илэрхийлээд Эдинбургийн герцог Диана гүнж болон, миний хүүгийн амийг хороолгох захиалага өгсөн гэдэг бодолоо орхихгүй гэж хэлжээ. Их Британий МИ 6 гэдэг тусгай албаныхан 1997 оны 8 сард Парис хотод болсон зам тээврийн ослыг зохион байгуулсан гэж Мухаммед Доди хэвлэлийнхэнд мэдэгджээ. Их Британий хатан хааны гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь, тэр тусмаа Эдинбургийн герцог Диана гүнж, Доди Фаяд нарыг хороолгох захилага өгсөн гэх нотолгоо байсангүй гэж шүүгч хэлжээ. Түүнээс гадна Парист борлсон энэ зам тээврийн осолд Их Британий тусгай албаныхан ч холбоотой гэх баримт нотолгоо огтхон ч илрээгүй юм. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Доди, Диана нарыг машиныг гэрэл зурагчид дагаж байсан. Энэ үед жолооч анхаарал болгоомжгүй байж осол гаргасан гэж шүүгч дүгнэжээ.


Лид8. Өмнө нь зөвхөн гадаадын иргэд л ирж амардаг байсан амралтын газар, зочид буудалд Кубын жирийн иргэдийг үйлчлүүлэх эрхтэй болсон байна. Зочид буудлын удирдлагууд энэ талаар мэдээлжээ.
Харин Кубын засгийн газраас энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тухайлбал Гавана хотын хамгийн том Националя зочид буудалд хүссэн хүн бүхэн буудаллаж болно гэж зочид буудлын захиргаа Би Би Си ийн Гавана хотод ажиллаж байгаа сурвалжлагчид хэлжээ. Энэ зочид буудал нь үйлчилгээний төлбөрөө гадаад валютаар хийдэг байна. Зочид буудалд хоноглож болохоос гадна бас машиныг төлбөртэйгээр хөлсөлж авах боломжтой болжээ. Сүүлийн өдрүүдэд Кубын ерөнхийлөгч Рауль Кастро иргэдийнхээ амжиргааны түвшинг сайжруулахын тулд шинэчлэл хийж эхэлжээ. Одоогоос 7 хоногийн өмнө Кубын иргэд гар утас хэрэглэх эрхтэй болцгоосон юм. Тэгвэл 14 хоногийн өмнө хэ хэдэн цахилгаан хэрэгсэлийг ахуй амьдралдаа хэрэглэхийг зөвшөөрсөн талаар бид мэдээлж байсан билээ. Гэхдээ интернэт ашиглах, хувьдаа компьютертэй байхыг Куба улсад зөвшөөрөөгүй байна.


Лид9. Пакистаны эвсэлийн засгийн газрын гишүүд тангараг өргөх ёслолд тус улсын төрийн тэргүүн Первез Мушараф оролцсон байна.
Өнгөрсөн хавар болсон парламентын сонгуульд олонхи болсон Пакистаны ардын нам, Мусульманы лиг намынхан хамтран эвсэлийн засгийг газар байгуулсан юм. Пакистаны шинэ засгийн газрын гишүүд, ерөнхий сайд Юсуф Реза Гилани нар бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмнийхэ сайн сайхны төлөө, тогтвортой эдийн засагтай болгохйн төлөө чармайн ажиллах болно гэж тангараг өргөжээ. Пакистаны засгийн газрын 11 гишүүн нь Беназир Бхуттогийн тэргүүлж байсан Ардын намын гишүүн бол үлдсэн 9 нь Наваз Шарифын тэргүүлдэг Мусульманы Лиг намын гишүүн юм. Түүнээс гадна засгийн газрын бүрэлдэхүүнд Пакистаны өөр гурван жижиг намын төлөөлөл багтжээ. Сайдын тангараг өргөх ёслолд Мусулльманы лиг намынхан хар өнгийн хувцасаар ижилжээ. Ингэж ерөнхийлөгч Мушарафыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф ойрыйн үед албан тушаалаасаа огцорно гэсэн цуурхал жирийн иргэдийн ам дамжин яригдаж байгаа юм. Гэвч АНУ Первез Мушарафыг дэмжиж түүнийг албан тушаалаас нь огцруулахгүй гэх хүмүүс ч байна. Учир нь Первез Мушараф АНУ ын алан хядлагатай хийж байгаа тэмцэлийн гол холбоотоны нэг юм.
Лид.10 Иракын нийслэл Багдад хотод тогтоогоод байсан хөл хорих цагийг цуцалсан байна.
Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригаас хойш Багдад хотод хөл хорио тогтоож, эрх баригчдын гаргасан журмын дагуу орой 20 цагаас хойш хотын гудамжаар явахыг хориглоод байсан юм. Үүний ачаар Иракын нийслэл хотод алан хядах ажиллагаа гараагүй байна. Шийтүүдийн үүсгэн байгуулсан “Махдигийн Арми” зэвсээгт бүлэглэл Иракын цэргийн албан хаагчдын эсрэг дахин тулалдахгүй гэж амласаны дараа Иракын зсгийн газар Багдад хотод тогтоосон хөл хориог цуцлах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн өдрүүдэд Махидгийн арми бүлэглэлийн эсрэг хийсэн цэргийн ажиллагааны үеэр 240 хүн амиа алдажээ. Хамгшийн ширүүн тулаан Иракын өмнө зүгийн Басра хотод болсон билээ. Тэгвэл одоо Басра хотод ч бас буудалцаан намжиж амьдрал хэвийн хэмнэлдээ орж эхэлжээ.

Лид11. ОХУ ын Тверь мужид гахайн тоорой тээвэрлэж явсан аяааны машин онхолджээ.
Ослын үеэр гахайн тоорой байсан контейнер онгойжээ. Энэ үед гахайнууд ойролцоох ой руу орж хэсэгг хугацаанд ч гэсэн үэрлэг болдон гахай шиг эрх чөлөө мэдэрсэн байна. Харин арай дуулгавартай зарим нь ойролцоох шавар балчтит нарлаж хэвтсэн байна.

Лид12. АНУ ын Лос Анжелос хотод хамгийн сонирхолтой шагнал гардуулах ёслол болсон байна.
Энэ шагналын эзэдийг нь хүүхдүүд тодорхойлдог байна.Тэгээд ч хүүхдүүдийг хамгийн шудрага шүүгчид гэж хэлж болно. “Хүүхдийн сонголт” нэртэй жил бүр уламлал болгон зохиогддог энэ шагнал гардуулах наадмыг 25 мянган хүн үзэж сонирхсон байна. Энэ жил Харрисон Форд, Камериан Диаз, Орланда Блум нар шагнал хүртсэн байна. Уламжлал ёсоор шагналтнуудад ногоон өнгийн желе асгадаг байна.
Лид13. Манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотод олимпын бамбарыг угтан авах ёслолын ажиллага болж өнгөрсөн байна.
Хятадын нийслэл Бээжин хотын Тянаньмэнь талбайд ёслолын ажиллагаа болж хятадын төр засгийн өндөрлөгүүд, албаны хүмүүс оролцсон байна. Өчигдөр Грекээс Бэжин рүү тусгай нислэгийн онгоц олимпын бамбарыг авч иржээ. Олимпын бамбарыг хүлээн авах ёслолд олон сарын өмнөөс Бээжин хотын захиргаа, Хятадын Олимпын хорооныхон бэлтгэсэн байна. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао олимпын бамыарыг дэлхийгээр аялуулах хөтөлбөр эхлэж байгаад мэдэгджээ. Үүнэий дараа Тяньаньмэнь тайлбай дээр урлагийн тоглолт болжэээ. Хятадын бүрэлдэхнүүнд байдаг 56 үндэстэн ястаны онцлогийг харуулсан жүжигчилсэн тоглолт Олимдпын бамбарыг хлээн авах ёслолын ажилалгааны оргил хэсэг нь болжээ. Олимпын бамбар 4 сарын турш дэлхийн таван тивийн орнуудааар аялах юм. Эхлээд Казахстан улсад Олимпын бамбар очно. 8 сарын 8 нд болох Олдимдпын наадмын үйл ажиллаагг өндөр түвшинд зохион байгуулна гэж хятадын тал амлаж байна. Олимпын наадам 8 сарын 8 нд эхэлнэ.

No comments: