2008-04-18

Дэлхийн мэдээ 2008 04 18 Баасан гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Ливи улсад айлчлал хийж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Владимир Путин Ливийн төрийн тэргүүн Кадаффитай уулзаж хуучин Зөвлөлт Холбоот улс оршин тогтнож байх үеэр хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Ливи улс нь ОХУ-д 4 тэрбум долларын өртэй юм.Ливи улс Оросын томоохон компаниудтай олон тэрбум долларын гэрээ байгуулснаар өмнөх өрөө төлөх боломжтой болж байгаа юм. Ливийн нийслэл Триполи хотот Путин Кадаффи нар хоёр орны засгийн газрын хооронд хамтран ажилах тунхаглалд гарйын үсэг зурсан байна. Түүнээс гадна оросын компаниуд Ливийн эдийн засагт хөрөнгө оруулалть хийх болжээ. Оросын ГАЗПРОМ корпораци, Ливийн байгалийн хий, газрын тосны байгуулагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ливи улсад байгалийн хийн орд газкар байгаа юм байна. Түүнээс гадна Ливийн газар нутгаас Итали руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл хэрэгжүүлэх тухай тунхаглал баталжээ. Владимир Путин айлчлалаа дуусгаад Итали улсыг зорьжээ.

Лид2.ОХУ ын ерөнхийлөгч Путин Италийн Сардини аралд хүрэлцэн ирээд байна.
Парламентын ээлжит бус сонгуульд ялсан Сильвио Берлусконид баяр хүргэж, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг авч хэлэлцэх зорилгоор ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Италид хүрэлцэн ирээд байгаа юм. Оросын тэргүүнийг Берлускони угтан авч дараа нь нисдэг тэргэнд хамт сууж өөрийн хувийн шилтгээндээ аваачжээ. Энэ хоёр хүн сайн найз нөхөд гэдэг нь нууц биш бөгөөд хамгийн баян энэ итали хүн Путиныг анд нөхөр Владимир гэж яриандаа олонтоо дурддаг гэнэ. Путин ерөнхийлөгч болсныхоо дараах хилийн чанад дахь анхны айлчлалаа Италид хийж байсан бөгөөд энэ айлчлал ч гэсэн ерөнхийлөгчийнх нь хувьд сүүлчийнх болж байгаа юм. Путин Берлусконитой 11 удаа уулзаад байгаа бөгөөд энэ уулзалтыг Европын улс төрийн тогтвортой байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж улстөрчид нэгэн дуугаар баталж байна.
Тун удахгүй бид ерөнхий сайд анд нөхөд болно гэж Тиррентийн тэнгисийн Чертоза хэмээх хамгийн алдартай тансаг , Берлусконийн 7 шилтгээний нэгэнд болж буй энэ уулзалтын ач холбогдлыг үнэлэн Берлускони хэлсэн байна .
Лид3. Өчигдөр пүрэв гаригт, АНУ д айлчлал хийж байгаа Ромын пап лам 16 р Бенедиктийн мөргөл үйлдэх ёслол Вашингтоны төв цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд түүнд 46 мянган хүн оролцжээ.
Аюулгүй байдлын албаны хүмүүс зайлшгүй хийх ёстой үзлэгээр сүсэгтнүүдийг оруулж . суудалд нь суулгахын тулд цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг бүр өглөө үүрээр нээжээ. 2 цаг үргэлжилсэн энэ мөргөлийн сүүлээр Цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан олонд Ромын католик шашны тэргүүн адис хүртээжээ. Мөргөлийн дараа өмнөх пап лам 2р Иоанн Павлын нэрэмжит соёлын төвд хүрэлцэн очиж шашны бусад урсгалын тэргүүнүүдтэй уулзсан байна. Энэ уулзалтын үеэр зөрөлдөөнтэй асуудлууд их гарчээ. Уламжлалт хувцасных нь нэг хэсэг болсон ёслолын чичлүүр хутгаа зүүж болохгүй гэж тусгай албаныхан зөвшөөрөөгүйн улмаас индусчууд энэ уулзалтагд оролцож чадаагүй гэнэ. Сүсэгтнүүд өглөө эрт цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг эзэлчихсэн байжээ.Вашингтоны мусульманчуудын нэг хэсэг исламчуудыг тэвчиж чаддаггүй гэж нэг бус удаа пап лам хэлж байснаас үүдээд түүнтэй уулзахгүй гэдгээ мэдэгджээ.
2ОО6 онд шинэ пап ламыг дургүйцэж байгаагаа байгаагаа дэлхийн бүх мусульманчууд илэрхийлж байсан юм байна. Тэр үед 16 р Бенедикт дундад зууны үеийн византи улсын эзэн хаан 2р Мануилийн үгээс иш татан “ исламчууд дэлхий дахинд муу муухай , хүнлэг бус зүйлсийг дэлгэрүүлж байна “ гэж хэлж байсан юм байна. Өнгөрсөн 3р сард католик шашны улаан өндөгний баяраар исламын шашныг эрс шүүмжилж байсан нэгэн египет мусульманыг пап лам загалмайлж байснаас болоод энэ зөрчилдөөн улам бүр гүнзгийрчээ.

Лид4 .Норвегийн Шпицберген хотод оршдог оросын уурхайд гарсан гал түймрийн улмаас 2 хүн амь үрэгдсэн тухай Норвегт суугаа ОХУ ын элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгчийн үгнээс тш татан РИА агентлаг мэдээлсэн байна.
Нас барсан 2 хүний нэрийг дурдаагүй бөгөөд нэг нь оросын нөгөө нь Украйны иргэн гэдэг нь тодорхой болжээ. Гал түймэр орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөөний 5 цагт эхэлжээ. Гал гарах үед уурхайн хонгилд 31 хүн байснаас 29 нь дээшээ гарч амжсан байна . Үлдсэн 2 уурхайчныг эхлээд ор сураггүй алга болсон хүний тоонд оруулж байснаа дараа нь амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Гал гарсан байж болзошгүй шалтгааныг болон болсон үйл явдлыг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Лид5. ОХУ ын атомын эрчим хүчнй сайдаар ажиллаж байсан Евгении Адамовыг шүүхээс сулласан байна. Тэр эрх чөлөөтэй болсон даруйдаа өөрийг нь хилс хэрэгт гүтгэсэн хүмүүсийг олж шүүхэд хандах болно гэж мэдэгдсэн байна.
Евгений Адамовын хувь заяаг шийдэх хэрэг 7 цаг үргэлжилжээ. Ингэсний эцэст экс сайдад оноосон ялыг тэнцэн болгох шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргахдаа түүний нас, эрүүл мэндийн байдал, байнга эмчийн хяналтанд байх ёстой зэргийг нь харгалзан үзсэн байна.
Эр. Утай ч би суллагдаж байгаадаа баяртай байна.
Түүнийг шүүх хурал 2005 онд эхэлсэн юм. Атомын эрчим хүчний сайдаар ажмиллаж байсан Евгений Адамовыг Швейцарь улсад байхад нь АНУ ын хүсэлтээр баривчилжээ. Оросын атомын эрчим хүчний үйлдвэрийн аулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой 9 сая долларыг хувьдаа ашигласан үрэн таран хийсэн гэж сэжиглэсэн байна. Үүний дараа Евгений Адамовын эсрэг хавтаст хэргийг ОХУ-д нээжээ. Түүнийг Швейцарийн хууль сахиулагчид оросын шүүх байгуулагад шилжүүлэн өгсөн байна. Энэ оны 2 сард Москва хотын шүүх түүнийг улсад 120 сая долларын хохирол учруулсан гэж буруутгажээ. Түүнд таван жилийн хорих ял оноосон байна. Гэвч одоо шийдвэрээ өөрчилж тэнсэн болгож байна.

Лид6. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун АНУ-д хийж байгааа айлчлалынхаа хүрээнд тус улсын төрийн тэргүүн Жорж Буштай уулзсан байна.
Жорж Буш, Гордон Браун нар уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Ирээдүйд АНУ ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамааарч Их Британи, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа нягт хэвээр байх болно гэж Гордлон Браун хэлжээ. АНУ, Их Британий байр суурь олон асуудал дээр нэгддэг. Дэлхийн цаг уурын өөрчөлт, олон улсыцн алан хядлага, Иракад хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засаг, дэлхийнг худалдааны асуудлаар ижил байр суурьтай байна гэж Гордон Браун онцлон тэмдэглэсэн байна. Тонхи Блэрийг ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсоны дараа АНУ, Их Британий харилцаа муудсан гэж сонин хэвлэлээр бичигдсэн юм. Энэ мэдээллийг Гордон Браун, Жорж Буш нар дуу нэгтэй үгүйсгэж байна. Хэвлэлийн бага хуралын үеэр Гордон Браун, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярьсан байна. Хэрвээ Иран улс уран баяжуулахаа зогсоохгүй бол эдийн засгийн, улс төрийн хориг арга хэмжээ авах нь зүйтэй гэж Гордон Браун онцлон тэмдэглэжээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун 2 дахь удаагаа ерөнхий сайдын хувиар АНУ-д айлчлал хийж байгаа юм. Хэвлэлийн бага хуралын дараа Гордон Браун АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хатагтай Хилари Клинтон, ноён Барак Обама, Жон Маккейн нартай Вашигтон дахь Их Британий элчин сайдын яаманд уулзсан байна.

Лид7. Кени улсын эвслийн засгийн газрын шинэ ерөнхий сайд Райла Одинга тангараг өргөсөн байна. Ингэсээр Кени улсад сонгуулийн дараа үргэлжлсэн уцлс төрийн хямрал эцэс төгсгөл болж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.
Райла Одинга ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан байлцжээ. Ноён Кофи Аннан Кени улсад сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлж, өөр хоорондоо сөргөлдөж байгаа улс төрийн хүчнүүдийн хооронд яриа хэлэлцээр хийж эвлэрэлийн гэрээ байгуулахад нь зуучлагч болсон билээ. Өнгөрсөн оны 12 сард Кени улсад болсон сонгуулиар Мвай Кибаки дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа эмх замбараагүй байдал гарч олон зууны хүний амь нас үрэгдсэн юм. Кенид улс төрийн байдал нь харьцангүй тогтвортой байдаг, нийгэм эдийн засагийн өсөлт нь африкийн бусад орныг бодвол сайн үзүүлэлттэй. Кени улсад хямрал үүсэх үеэр 300 мянган хүн хөрш зэргэлдээ орон руу дүрвэсэн байна. Олон улсын зүгээс даралт шахалт үзүүлж, Кофи Аннан жуучлагч болсноор Кений хамгийн том хоёр намын дарга харилцан буулт хийсэн юм. Кени улсын засгийн газар нь 40 сайдтай. САйд тус бүрт хоёр машин, 10 мянган еврогийн цалин, 5 бие хамгаалагч ноогдож байна. Харин сайдын орлогчын албан тушаалд 50 хүн ажиллах м байна. Тэд үүнээс арай бага эрх ямба эдэлнэ. Кенийн ерөнхий сайд 45 бие хамгаалагчтай байдаг. Ийм нүсэр бүтэцтэй засгийн газарнэг сард 800 мянган еврогийн зарлага гаргах юм. Энэ нь Кени улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг эзлэж байна. Кени улсад жирийн иргэдийн дундаж цалин 20 евро байдаг.

Лид8. Японы иргэний агаарын тээврийн ANA компаний зорчигч тээврийн БОИНГ онгоц Нарита нисэх онгоцны буудлаас хөөрсөний дараа эргэж газардахдаа осолын буулт хийсэн байна.
Онгоц хөөрөөд удаагүй байхдаа дугуйнд нь гэмтэл гарсаныг мэдсэн байна. Нисэх багийнхан Нарита буудалд эргэж газардах шийдвэр гаргажээ. Орон нутгийн нислэг хийж байсан онгоцны бүтээгт нийтдээ 160 зорчиг, нисэх багийн 6 гишүүн байжээ. Онгоц осолын буулт хийх нь ойлгомжтой болоход нисэх буудлын гал унтраах алба, эмч, аврагч нар бэлэн байдалд орсон байна. Онгоц газардах үед дугуй нь нислэгийн зурваст шүргэж өндөр хурдны үед үүссэн үрэлтээс болж оч үсэрч гал гарах магадлал өндөр байжээ. Азаар онгоцонд гал гараагүй байна.

Лид9. Францын нийслэл Парис хотод их дээд сургуулийн оутанууд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.
Цагдаагийн газрын мэдээгэээр Парис хотын гудамжинд 50 мянган оюутан гарч эсэргүүцлийн ажиллагаанд хамрагдсан байна. Тэд Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн эхлүүлсэн боловсролын салбарын шинэчлэлийг дэмжихгүй байгаа юм. Сэтгэлийн хөөрөөлдөө автсанн оюутанууд замдаа тааралдсан машиныг галдан шатааж, дэлгүүр үйлчилгээний газруудын шил цонхыг хагалжээ. Нийгмийн хэв журмыг зөрчсөн хүмүүсэээс 20 ийг нь цагдаа нар баривчилсан байна. Францын засгийн газар боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлийнхээ хүрээнд 11 мянган багшыг ажлаас халах төлөвлөгөөтэй байгаа юм.
Лид10.Өчигдөр энэтхэгийн нийслэл Дели хотоор Бээжингийн олимдийн наадмын бамбарыг аялуулжээ.
Олимпийн бамбар Пакистанаас Энэтхэг улсад ирсэн юм. Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулна гэж сүрдүүлж байсан тул бүр лхагва гаригааас эхлэн Дели хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Тамирчин, урлагийн одод, улс төр нийгмийн зүтгэлтэнүүд гээд олны танил 70 гаруй энэтхэгийн иргэн тусгай чиглэлээр олимпийн бамбарыг буухиалан явсан байна. Олимдпийн бамбарыг аялуулах үеэр гудламж талбайд энэтхэгийн 15 мянган цагдаа хамгаалалтад гарчээ. Харуул хамгаалалт ихтэй байсан ч Түвдчүүдийн эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Цагдаа нар ойролцоогоор 150 хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцосно хүмүүс БНХАУ-н элчин сайдын яамны гадаад цугларч “Бээжингийн олимпийн наадмыг эсэргүүцэж байна.” “Бидэнд эрх чөлөө олго” гэж уриа хашгирч байжээ. Энэтхэгт 100 мянган Түвд хүн амьдардаг байна. Энэтхэгийн засгийн газар буддын шашны тэргүүн далай лам, Түвдийн засгийн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон юм.

Лид11. Москва хотын Пушкин кино театрт Оросын хөгжмийн MTV телевизээс ззохион байгуулдаг шилдэг кино шалгаруулах, шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна.
Энэ үйл ажиллагаанд Пэрис Хилтон урилгаар оролцжээ. MTV телевизийн шилдэг киног шүүгчид биш, харин үзэгчидийн саналаар тодруулдаг юм. Үзэгчид хамгийн шилдэг кино, шилдэг жүжигчид, киноны хамгийн шилдэг үнэсэлтийг тодруулсан байна. Шилдэг кино шалгаруулах ёслол бүтэн 2 цаг үргэлжилсэн байна. Үзэгчдийн саналаар энэ жил хамгийн инээдтэй байсан нь жүжигчин Константин Хабенский байжээ. Өнгөрсөн оны хамгийн их үзэгчдийн саналыг авсан киногоор Карибын тэнгисийн дээрэмчид авсан байна. Шилдэг үнэсэлт номинацид Дурлал лууван кинонд тоглосон дуучин Кристина Орба кайте, Гоша Куценко нар шалгарчээ.Жүжигчин, найруулагч Федор Бондарчук залууу үеийнхэний шүтээн гэдэг тусгай номинациййн эзэн нь болжээ.
Лид12. Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцийн багийн ахлагчын албан тушаалд ОХУ –ын сансарын нисэгч Сергей Волков дэвшсэн байна.
Ингэснээр олон улсын сансрын станцын түүхэнд хамгийн залуу ахлагчаар тодорч байна. Олон улсын сансрын станцын ахлагчаар ажиллаж байсан хамгийн анхны эмэгтэй дарга АНУ ын иргэн Пегги Уитсон Оросын сансрын нисэгчид хөлгийн ахмадын тэмдэг, хонхыг гардуулжээ. Сергей Волков ирэх хагас жилийн турш олон улсын сансрын станцын даргаар ажиллах юм.

No comments: