2008-04-03

мэдээний багц

Мэдээ 1.
Балчир нярай хүүхдүүд ямар статистикийн тооцоо гаргах чадвартай гэдэг дүгнэлтийг канадын эрдэмтэд хийсэн байна. Сонирхолтой судалгааг найман сартай хүүхдүүдийн дунд хийжээ. Туршилтын үеэр эрдэмтэд найман сартай хүүхдүүдийн нүдэн дээр цаасан хайрцагнаас янз бүрийн өнгийн бөмбөг гаргажээ. Эхний ээлжид туршилтад 10 ширхэг ногоон нэг ширхэг хөх өнгийн бөмбөг ашиглажээ. Дараа нь хүүхдүүдийг хуурч дотор нь хөх өнгийн бөмбөлөг 10 ногоон өнгийн 1 ширхэг бөмбөг хийсэн хайрцаг харуулсан байна. Энэ үед хүүхдүүд маш их гайхсан нь нүүрэнд нь илт байжээ. Өөрөөрр хэлэх юм бол хүүхдүүд хайрцагт байсан бөмбөгний өнгийг анзаарч өнгө нь хувирсанд гайхжээ. Энэ туршилтаар найман сартай хүүхдүүд ч тооцоо хийх математик сэтгэлгээтэй байдаг нь нотлогдож байгаа юм.

Мэдээ 2.
АНУ ын цагдаагийнхан санаанд оромүй хэрэг гарахаас урьдчилан сэгийдсэн байна. Гуравдугаар ангийн хүүхдүүд байнга гэрийн даалгавар буруу хийлээ гэж зэмлэдэг багшыгаа алах төлөвлөгөө боловсруулсан байжээ. Хүүхдүүдийн хамгийн ахмад нь 9 настай байжээ. Тэд өрсдийн лургүй багшаа хэрхэн хороох вэ гэдгээ маш нарийн бодож боловсруулсан байжээ. Хэн нь ямар үүрэг гүйцэтгэхээ нарийвчлан төлөвлөсөн байна. Хэн нь багшийн амыг цавуутай туузаар боож, гарыг нь гавлахыг хүртэл нэгд нэгэнгүй тооцоолсон байна. Аллага үйлдэхийн тулд гэрээсээ хайч, цавуутай тууз, гав, оосор бүч хүртэл авч ирж сургууль дээрээ хадгалжээ Хүүхдүүд багшийгаа үнэхээр алах гэж байсан уу эсвэл зүгээр л айлгах гэж байсан уу гэдэгийг цагдаа нар яг таг хэлж мэдэхгүй байгаа юм. Гэхдээ хүүхдүүд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн бол ямар аймшигтай эмгнэлтд байдалд хүрч болох байсныг цагдаа нар батлаж байна. Тэд жаахан хүүхдүүд тул хуулийн хариуцлагад татахгүй юм байна. Гэхдээ хүүхдүүдийг сургуулиас хөөх тушаал хэдийнэ бэлэн болжээ.

Мэдээ 3.
Дэлхийн сонгодог зураачдаас хэнийх нь бүтээл хамгийн гүйлгээ ихтэй байдагийг сайяхан тодруулжээ. Америкийн зураач Энди Уорхолугийн бүтээлүүд хамгийн их гүйлгээтэй байгаа гэнэ. Өнгөрсөн жил түүний бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж 422 сая долларын орлого олжээ.
Зөвхөн “Ногоон машин осолдсон нь” гэдэг зураг нь 60 сая доллараар үнэлэгджээ. Энди Уорхол хамгийн гүйлгээтэй зураачын рйетингээрээ сууут зурааё Пабло Пикассог ардаа орхижээ. Сүүлийн 10 жилийн турш Пабло Пикасогийн бүтээл хамгийн гүйлгээтэй байсан юм.

Мэдээ 4.

Пологийн спорт монголд дэлгэрээд удаагүй байгаа. Монголчууд бид морин, тэмээн полоны тэмцээн зохион байгуулж байгаа бол Тайланд улсад заан полон тэмцээн зохиогддог байна. Тайландын заан поло тэмцээн эхлэхийн өмнө хамгийн шилдэг тамирчин заануудын цол гуншинг нь дууддаг байна. Шилдэг тамирчин заануудыг “мөрөөдлийн баг” гэж нэрлэдэг. Заан поло тэмцээний дүрэм нь тэмээн поло, морин полотой яг адилхан. Нэг багт 3 тамирчин байдаг. Тоглолтын нэг үеийн үргэлжилэх хугацаа нь 7 минут байдаг.

Мэдээ 5.
Английн Бедфордшир гүнлэгт нисэхийн спортын тамирчидын тэмцээн болжээ. Энэ тэмцээн ззадгай агаарт бус харин асар том сэнсээр тоноглосон тусгайлан зассан талбайд болж өнгөрдөг байна. Энэ жилийн уралдаанд АНУ ын тамирчид ялалт байгуулжээ. Тамирчид багаараа оролцдог бөгөөд нэг минутын дотор этгээд сонин хэлбэр дүрс үүсгэх ёстой.

Мэдээ 6.
Польш улсад иргэлдийнхээ нэр овогийг хялбаршуулах арга хэмжээг авах гэж байна. Саяханыг хүртэл Польшийн иргэд нэрээ солих хатуу журам үйлчилж байжээ. Жишээ нь тухай хүний нэр нь бусдын инээдийг хүргэдэг бол, эцэг эх нь салах, эсвэл Польшийн иргэд гэрлэх үед заавал овогоо өөрчлөх шаардлага гардаг байжээ.

Мэдээ 7
Арслан заан яагаад мөхж сөнөнсөнийг эрдэмтэд бүрэн тогтоож чадаагүй байжээ. Зарим эрдэмтэд дэлхийн цаг уурын өөрчлөлт арслан зааныг мөхөж сөнөхөд хүргэсэн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн төрөлхтөний өвөг дээдэс балар эрт цагт арслан зааны махыг хүнсэндээ байнга хэрэлэдэг байсан тул энэ амьтан устсан гэж нотолдог байсан юм. Тэгвэл одоо эрдэмтэдийн энэ хоёр тамаглалын ахль алин нь арслан зааныг мөхөлд хүргэсэн гэж үзжээ.
Мэдээ 8
Холбооны Бүгд найрамдлах Герман улсын 40 гаран насны нэгэн эмэгтэй цээжин биеийнхээ үрчлээтэж унжсан арьсийг татуулах гэж гоо сайхны мэ засал хийдэг мэргэшсэн эмнэлэгт ханджээ. Эмч нар үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч мэс заслын ширээнд хэвтүүлсэн байна. Мэс заслын дараа герман эмэгтэй нойрсуулах эмний үйлчилгээнээс гарч ухаан ороод толинд хараад ухаан алдахаа шахсан байна. Учир нь эмч нар түүний хөхний хэмжээг томруулсан байжээ. Харин цээжин хэсгийнх нь үрчлээтэж унжсан арьс хэвээр байжээ. Үүний дараа тэр эмнэлэгийн эмч нартай бөөн маргаан дэгдээжээ Гэмэ хожим ухаарсан эмч нар уучлаарай, бид андуураад хөхийг чинь томруурчихжээ гэж хэлсэн байна. Герман эмэгтэй том хөхтэй болохыг огтхон ч хүсээгүй тул шүүхэд гомдол гаргажээ.

No comments: