2008-04-10

Дэлхийн мэдээ 2008 04 09 Лхагва гараг

Лид2: Олимпын бамбар АНУ-д хатуу чанд хамгаалалтан доор ирлээ. Бамбар Францаас ирсэн бөгөөд Хятадыг эсэргүүцэгчид Францад мөн л үймээ самуун дэгдээсэн учраас АНУ-нхан харуул хамгаалалтаа чангатгажээ.
Өнөөдөр Сан Франциско хотын гудамжаар 10 км газар бамбарыг барин гүйх бөгөөд замын хоёр хажуугаар цагдаагийнхан хамгаалалтанд гарах юм байна. Хотын Алтан Хаалга Гүүрэн дээр Төвдийг чөлөөл гэсэн бичиг наан, Төвдийн тугийг өлгөснөөр одоогоор 7 хүн баривчлагдаад байна. Бамбар Сан Франциско хотод нутгийн цагаар 4-т ирсэн бөгөөд одоогоор нууц газар хадгалагдаад байна. Олимпын бамбарыг барин гүйх ёстой байсан нэгэн гүйгч аюулгүй байдлаа бодон бамбарыг барин гүйхээ больж байгаагаа мэдэгдсэн гэж Олимпын хорооноос мэдээллээ. Босогчид эсэргүүцлийн жагсаал хийхээр төлвлөж байгаа бөгөөд цагдаагийнхний хэлж буйгаар жагсаал хурцадвал бамбарын явах чиглэлийг өөрчлөхөөр төлөвлөсөн гэжээ. “Энэ нь дэлхий нийтэд Сан Франциско хотыг амар амгалан, тайван, найрсаг хот гэдгийг харуулах боломж.” гэж АНУ-н Олимпын хорооны дарга Петер хэллээ.
Шведийн олимпын хорооны гишүүн Гунилла Линдберг “босогчид Олимпын үйл ажиллагааг үймээлж байна. Бамбарыг унтраах гэж оролдох нь гэмт хэрэг. Бамбар бол олон улсын Олимпийн хорооны өмч болохоос Хятадын бамбар биш” гэж мэдэгдээд босогчдыг буруу шаажээ. Харин АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа Хиллари Клинтон ерөнхийлөгч Жорж Бушийг Хятад улс хүний эрхийг дээдэлдэг болтол Олимпын нээлтийн ажиллагаанд оролцохгүй байхыг хүслээ.
Түүний энэ шаардлаганд ноён Буш: Би Олимпын нээлтэнд оролцмоор байна. Учир нь энэ бол спортын тэмцээн болохоос улс төр биш гэж хариулжээ.
Олон улсын Олимпын хорооны гишүүд хэд хоногоос олимпын бамбарын асуудлаар уулзалдахаар төлөвлөж байна. Олон улсын олимпын хорооны дарга Жакис Рогийг, бамбарыг зогсоож ч магадгүй гэсэн яриа гараад байгаа тэрээр энэ цуурхлыг няцагаад одоогоор энэ тухай ярилцахаар төлөвлөгүйгээ хэллээ. Бамбар 3 сарын 24-д Грекээс гараагаа эхэлсэн бөгөөд 20 орноор дайрч гарсныхаа дараа 8 сарын 8-д Бэйжинд ирнэ.
Хятадын Төвдийн эсрэг авч явуулж буй бодлогыг эсэргүүцэн, Лондон, Парис хотноо эсэргүүцлийн хүчтэй жагсаал болсон юм. Тэд Төвдийг чөлөөлөхийг шаардаж байгаа юм.

ЛИД 5: 7- р сар гэхэд Иракаас америкийн цэргийг гаргах явдлыг зогсоох хэрэгтэй гэж Ирак дахь америкийн дайчдын бүрэлдэхүүнийг хамран захирагч генерал Дэвид Петреус санал гаргасан байна.
Ингэвэл Иракт тогтоосон амжилтаа бид алдахгүй байж чадна гэж тэрбээр үзэж байгаа гэнэ. Өнгөрөн онд Ирак дахь цэргийн тоогоо АНУ 2О мянгаар нэмэгдүүлсэн нь тус орны олон бүс нутгийн хүн амыг бууруулахад хүргэжээ. Уг нь 2ОО8 онд Ирак дэхь цэргийнхээ тоог хорогдуулахаар АНУ төлөвлөж байсан атлаа энэ тухай асуудлыг зун дахин авч үзэх хэрэгтэй гэж Петреус зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сенатын хорооны гишүүдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдсэн байна . Энд мөн Иракт суугаа АНУын элчин сайд Райан Крокер олон улсын асуудал эрхэлсэн сенатын зөвлөлийн гишүүдийн өмнө үг хэлжээ . Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сенатын хороонд АНУ ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн 2 хүн : Жон Маккейн, Хиллари Клинтон нар хуралддаг бол Олон улсын асуудал эрхэлсэн хороонд нь мөн ерөнхийлөгчид нэр дэвшсэн Барак Обама хуралддаг юм байна . Ирак дахь нөхцөл байдлыг Маккейн эерэгээр үнэлсэн бол Обама , Клинтон хоёр цэрэг дайчдыг татан гаргах явдлыг үргэлжлүүлэхийг уриалсан байна .
Багдад хот америкийн цэргүүдэд эзлэгдсэний 5 жилийн ойг өнөөдөр Иракт тэмдэглэх гэж байна . Үүнтэй холбогдуулан иракийн засгийн газар Багдадын зам тээврийн хөдөлгөөнийг өглөөний 5 цагаас шөнө дунд хүртэл хорьжээ. Шийтийн шашны радикал урсгалыг номлогч Моктада Садр Иракт байгаа америкийн цэргийн хүчнийг эсэргүүцсэн жагсаалаа больсон шалтгаанаа жагсагчид дайралт давшилтын бай болж магадгүй гэдгээр тайлбарлаад Иракаас АНУ дайчдыг гаргах яв цав хуваарь боловсруулах шаардлагатай байна гэжээ. Генерал Петреус конгресст үг хэлэхдээ өнгөрсөн оны 9-р сартай харьцуулахад иракийн аюулгүй байдалд нилээд ахиц өөрчлөлт гарсан ч гэлээ улс орны нөхцөл байдал дэндүү төвөгтэй хэвээр байна гээд Иран улс Иракийн бүтцийг эвдэхэд багагүй үүрэг гүйцэтгэж байгааг шүүмжилжээ. Иракт суугаа АНу гийн элчин сайд Райан Крокер мэдэгдэхдээ Хоёр талын харилцааны асуудлаар АНУ , Ирак хоёр хэсэгчлэн ярьж тохиролцох хэлэлцээрээ эхлээд байгаа. Энэ гэрээ хэлэлцээгээр АНУ- ын цэргийн хүчийг Иракт байнга байрлуулах асуудлыг авч үзэж байгаа юм гэсэн байна . Мөн Иракт америкийн цэргийг нэмэгдүүлснээс хойш тус улсад мэдэгдэхүйц дэвшил гарч байна гэж генерал Дэвид Петреус мэдэгджээ. Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сенатын хорооны тэргүүн Карл Левин анхны чуулганаа нээж үг хэлэхдээ улс орныхоо нөхцөл байдлыг хяналтанд авахын тулд америкийн цэрэг дайчдыг ашиглаж чадахгүй байна гэж иракийн эрх баригчдыг шүүмжилсэн бол америкийн цэрэг дайчдыг нэмэгдүүлсэн нь иракт хүчирхийллийг бууруулахад хүргэж байгаа гэж Бүгд Найрамдах намын гишүүн сенатч Жон Маккейн хэлсэн байна. Тэгвэл Хиллари Клинтон “ цэрэг дайчдыг Иракаас гаргах явдлаа бид журамласнаар энэ арга хэмжээнд зарцуулах зардлаас зайлсхийж болох юм гэж хэлжээ. Харин Барак Обама Ирактай хийх гэрээ хэлэлцээрээ эхлэхийг уриалжээ. Ирак руу очих гэсэн анхны шийдвэрийг одоо болтол стратегийн том алдаа гэж үздэгээ тэрбээр илэрхийлээд Петреус , Крокер хоёрт хандан Та нар энэ шийдэврийг гаргаагүй учраас би та нарыг буруутгахгүй. Гэхдээ бусад хүмүүс ямар хэрэг тариад байгааг та нар ойлгож байгаа биз дээ гэсэн байна .

ЛИД6: Ертөнцийн мөхлыг хүлээж чадалгүй Пенза хотын 2 сүсэгтэн нүд аньсныг би огт мэдээгүй гэж Пензень мужийн амбан захирагчийн орлогч хэлсэн байна .

Газар дор агуйд нуугдаж байхдаа хоёр эмэгтэй нас барсан гэж газар дээр гарч ирсэн Пенза хотын сүсэгтэн Виталий Недогон “ “Раша тудей” телесувагт мэдээлжээ. Түүний хэлснээр Тамара нэртэй эмэгтэй хорт хавдраас болж таалал төгссөн бөгөөд Беларусийн иргэн болох нөгөө эмэгтэйн тухайд мацаг барих журмаа сайн мөрдөж байсан гэсэн боловч үхлийн шалтгааныг нь дурдаагүй байна. Нас барсан хоёр эмэгтэйг хоёуланг нь агуйд оршуулжээ. Одоогоор агуйд дуугай байхаар амалсан 9 сүсэгтэн байж байгаа гэнэ. “ Манай хоёр хүн нас барсныг эрх баригчид яагаад ч юм бэ нуун дарагдуулж биднийг энэ тухай үг цухуйлгахгүй байхыг шаардаж байна гэж хэлсэн Недогоны үгийг РИА Новости агентлаг иш татаад энэ хүний ярьснаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тэнд байгаа улсынхаа бусад иргэнд санаа зовж байгаа бололтой гэж дурджээ. 2 хүн нас барсан тухай албан ёсны нотолгоо одоогоор байхгүй байгаа бөгөөд Пензень мужийн амбан захирагчийн орлогч Олег Мельниченко энэ талаар юу ч мэдэхгүй байгаагаа Интерфакс агентлагт мэдээлжээ.

ЛИД7: Багш нарыг цомхотгохийг эсэргүүцсэн оюутны жагсаалд оролцогчдыг Парисийн цагдаагийнхан баривчлан авсан байна .
Багш нарыг цомхотгосныг эсэргүүцэн жагсаал хийсэн оюутнуудыг өчигдөр Парисийн цагдаагийнхан баривчилаад байна гэж Фрэнс Прэсс мэдээлжээ. Энэ жагсаалд 2О гаруй мянган хүн оролцсон гэж жагсаал зохион байгуулагчид хэлсэн бол 85ОО гаад хүн байсан гэж цагдаагийнхан ярьсан байна .
Уг нь жагсагчдын ихэнх нь Люксембургийн цэцэрлэгээс эхлээд багш нарыг хамгаалсан уриа лоозон барьж тайван явж байсан боловч цагдаа нар луу чулуу, архины шил шидэх зэргээр харгис хэрцгий авирласан хэсэг хүмүүсээс болж цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулах хий хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Хүнд суртлын түвшинг бууруулах , түүнээс үүдэж гарсан зардлыг багасгахад чиглэсэн Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн глобаль өөрчлөлт шинэчлэлтйин хүрээнд авч явуулж байгаа боловсролын өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор хэдэн мянган багш нарыг цомхотгох бодолтой байгаагаа францын засгийн газар мэдэгдсэнийг эсэргүүцсэн оюутнууд багш нартайгаа эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн ийнхүү жагссан юм байна. Өнөөдрийн энэ жагсаал сүүлийн 7 хоногт болж байгаа хоёр дахь жагсаал болж байгаа бөгөөд маргааш бас жагсах бодолтой байгаа гэнэ. Саркозигийн өөрчлөлт шинэчлэлт хөдөлмөр эрхлэлтэнд болон нийгмийн хамгаалалд заналхийлж магадгүй гэж жагсагчид болгоомжилж байгаа юм байна .

ЛИД 8: Германд бас дахин шинэ цагаан баавгайн бамбарууш олны танил болон тодорч байна.
Нюрнбергийн амьтны хүрээлэнд энэ бамбарууш одоо Германы бүх телевизийн сувгаар цацагдаж, зураг нь олон сонин хэвлэлийн эхний нүүрэнд гарчээ. Германаар Флоке буюу цасхан гэдэг нэртэй энэ бамбарууш анх удаагаа хүмүүсийн нүдэн дээр ил гарч усанд үсэрч, сургагчтайгаа тоглож байгаагаа үзүүлжээ.
Цасханы тухай Берлиний амьтны хүрээлэнгийн Ташуур нэртэй бамбарууш л одохондоо мэдэхгүй байгаа байх. Энэ нь ч дээр байх. Яагаад гэвэл цасханыг шүтэн бишрэгчийн давалгаа Ташуурын алдар гавьяаг дарж , бас Европын хамгийн их хүн сонирхдог Берлиний амьтны хүрээлэнгийн нэр хүндийг бууруулж магадгүй юм . Германы бүх хэвлэл мэдээллийнхнээр тойрон хүрээлүүлсээр байгаа баваарийн энэ бамбаруушийг хараад Ташуур нэрт бамбаруушаа хамгийн хөөрхөн хамгийн зөөлөн сэтгэлтэй ,ухаантай гэж үзээд Берлин хотын олон зуун оршин суугч болон зочид түүн дээр ирсэн гэнэ. Одоо Герман улс Ташуур ,Цасхан гэдэг хоёр бамбаруушийг хөгжөөн дэмжигч баг болон хуваагдаж , бие биеэ тасдаж хаяхаас буцахгүй байгаа гэж хэлэхэд болно. Гэхдээ хоёр бамбаруушаа өсч том болохоор нь нийлүүлж, хөөрхөн бамбарууш төрөх үед нь тэд эвлэрч нэг болох юм.
Лид9: Зимбаб-д болж өнгөрсөн сонгуулиас үүдсэн жагсаал цуглаан зэвсэгт мөргөлдөөн болж магадгүй байна.
Зимбабын сөрөг хүчний ерөнхий нарийн бичгийн даргын хэлж буйгаар цэргүүд, мөн ерөнхийлөгчийн намын дэмжигчид зэвсэглэж байгаа юм байна. Түүний хэлснээр энэ нь санал өгөгчдийг буюу нутгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой гэнэ. Сөрөг хүчний шүүхэд гаргасан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гаргах хүсэлтийг шүүх зөвшөөрсөн байна.
Сөрөг хүчний удирдагч болох Морган Цвангирай саналын ихэнх хувийг авсан гэхдээ 50 хувийн санал авч чадаагүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Харин ардчилсан шинэчлэлтийн хөдөлгөөн намын удирдагч өөрийгөө 50.3 хувийн санал авсан бөгөөд ялалтаа зарлан албан үүргээ хүлээн авмаар байна гэж мэдэгдээд байгаа юм. Харин ерөнхийлөгч Мугабэгийн нам сонгуулийн дүнг дахин тоолохыг шаардаж байгаа билээ.
Иргэд зэвсэгт мөргөлдөөн болохоос эмээж байна, одоогоор 60 фермчин гэр орноосоо нүүгээд байна гэж фермчдийн холбооны ерөнхийлөгч Тревор Гифорд хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн нөхчөл байдал хурцадмал байгаа. Орон гэрээс нь хөөн зайлуулах явдал хаа сайгүй байна гэж Рётэрс Агентлагт ярьжээ.
Түүний ажилчдын гэр орныг шатаасан бөгөөд түүнийг сөрөг хүчинд саналаа өгсөн гэж буруутгаж байгаа аж. Зимбаб улсад түүний нэгэн адил сөрөг хүчинд саналаа өгсөн хүмүүст халдаж дайрч байга юм байна.

No comments: