2008-04-17

Дэлхийн мэдээ 2008 04 16 Лхагва гараг

ЛИД1: Ромын пап лам 16 р Бенедикт албан ёсны айлчлал хийхээр АНУ д хүрэлцэн ирээд байна.
Ромын пап лам арван зургадугаар Бенедикт АНУ д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байна гэж Франс пресс агентлаг мэдээлжээ, Вашингтоноос холгүй оршдог АНУ ын агаарын цэргийн хүчний баазад онгоц газардахад пап ламыг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш гэргий Лорагийн хамт угтан авчээ, Ерөнхийлөгчийн алба хашсан энэ бүх хугацаанд Буш нисэх буудалд хүрэлцэн ирж байсан гадаадын нэг ч улсын тэргүүнийг хүлээж авч байгаагүй гэнэ, Зургаан өдөр үргэлжлэх АНУ д хийж буй энэ анхныхаа айлчлалын явцад арван зургадугаар Бенедикт Цагаан ордонд зочилж НҮБ ын төв байранд үг хэлж, 2ОО1 оны 9р сарын 11ний алах хядах үйл ажиллагаа болсон газар дээр мөргөл үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна, АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейни , иөрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, ватиканд суугаа АНУ ын элчин сайд Мэри Энн Глендон нарын оролцох Цагаан ордонд болох уулзалтын албан ёсны ёслолын ажиллагаа өнөөдөр түүний яг төрсөн өдрөөр тохиож байгаа бөгөөд 21 буугаар ёслолын буудлага буудах юм байна, Пап ламыг харахыг хүссэн олон мянган хүнээс болж 3 өдрийн турш Вашингтонд тээврийн хөдөлгөөний онцгой дэглэм тогтоож хувийн машинаараа зорчихыг хориглохоор болжээ, Энэ айлчлал Ромын католик шашны тэргүүний АНУд хийсэн 2 дахь айлчлал бөгөөд Ромын пап лам 2р Иоанн Павел анх 1979 онд цагаан ордонд ерөнхийлөгч Жимми Картертай уулзаж байсан байна.

ЛИД2: Нэгдсэн Орос орны намын 9р их хурал Москвад ажлаа өндөрлөлөө.
Энэ хуралд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин болон сонгогдсон ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцсон байна , Хоёр ерөнхийлөгч хурлын танхимд нэгдсэн Орос орон намын удирдагчидтай хамт орж иржээ, Үүнээс өмнө энэ намын бүтцийг өөрчилж тэргүүлэгчийн шинэ албан тушаал бий болгох тухай төлөөлөгчид шийдсэн байсан бөгөөд Борис Грызлов хурлын индэр дээрээс улсынхаа хамгийн том намыг удирдахыг Владимир Путинд санал болгосон байна , Хурлын 2 дахь өдөр Бүх Оросын улс төрийн Нэгдсэн Орос орон намын тэргүүлэгч Борис Грызлов эдийн засаг, хувьчлал, соёл урлагийг дэмжих асуудлаар илтгэл тавьсаныхаа дараагаар 2 ерөнхийлөгчид хандан “ОХУ ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, сонгогдсон ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев нарыг нэгдсэн Орос орон намдаа намынхаа нэрийн өмнөөс урих бүх үндэслэл надад байгаа юм “ гэж хэлээд Төрийн Думын саяхан болж өнгөрсөн сонгууль Владимир Путины статусыг дахин баталлаа гэж цохон тэмдэглэжээ,, Тус намыг тэргүүлээч гэсэн Грызловын Путинд дэвшүүлсэн саналыг Дмитрий Медведев дэмжээд би ерөнхийлөгч болсныхоо дараа Владимир Путиныг оросын засгийн газрыг тэргүүлэх саналд нэрий нь дэвшүүлэх хүсэлтэй байгаа гэж хэлжээ, “ Намын зохион байгуулалтын бүтэц энд нөлөөллийн төдйигүй эргэх холбооны хувьд багагүй ач холбогдолтой,Улс төрийн ямар ч чиг хандлагатай байлаа гэсэн аливаа нэг намыг удирдах нь төрийн тэргүүний хувьд тохиромжгүй гэж би үзэж байна , Гэхдээ Нэгдсэн орос орон намыг удирдах давхар үүрэг хүлээхэд бэлэн байна “ гэж Владимир Путин хэлжээ.
ЛИД3: Конго улсад зорчигч тээврийн хувийн онгоц осолдож 75 хүн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Онгоцонд 85 зорчигч явжээ.
Энэ явдал Гома нисэх буудлаас онгоц хөөрөх үед болжээ, Хөлгийн бүхээгт онгоцны багийнхныг оролцуулаад нийт 85 байснаас дөнгөж 1О хүн амьд гарчээ, Энэ эмгэнэлт явдал болсон шалтгааны тухай мэдээлэл бараг байхгүй байгаа юм байна, Онгоц сүйрч унасан газарт одоогоор мэргэжилтнүүд ажиллаж байна, Осолдсон онгоц хоёр мотортой Дуглас гээдэг онгоц байсан бөгөөд ийм онгоцны хамгийн сүүлчийхийг 1982 оны 1О р сард үйлдвэрлэн гаргасан гэнэ, Агаарын зөөвөрлөлтийнх нь хувьд Европын Холбоо хар дансандаа оруулчихсан байсан энэ онгоц конго улсын нэгэн компанийнх байсан нь тогтоогдоод байна , Энэ компанийн онгоцнуудыг Европ руу нислэг хийхийг 3 өдрийн өмнө Европын Холбооноос уг нь хориглосон байжээ, ,
ЛИД4: Сүүлийн хэд хоногт ОХУ д 7ОО гаруй ойн түймэр гарсан гэж бүртгэгдээд байна .

Ойн түймрийн нөхцөл байдал Хабаровскийн хязгаарт маш хэцүү байгаа бөгөөд нэг дүүрэгт зуслангийн жаран байшин бүхий бүхэл тосгон шатчихаад байгаа юм. Бас нэг тосгонд 35ОО метр квадрат бүхий талбайтай мужааны цех, модны агуулах түймэрт өртжээ, Хүчтэй салхитай байгаагийн улмаас галын дөл хурдан тархаж, унтраахад нилээд олон цаг зарцуулагджээ , Урьд оны хагдарсан өвс ногоог битгий шатаа гэж анхааруулж хориглосныг тоодоггүй зуслангийн хүмүүсийн буруугаас болж иймэрхүү гай олонтоо тохиолддог гэж гал хамгаалагчид ярьж байна

ЛИД5: Нэг баррель нефть Нью Йоркийн зах зээл дээр 114 доллараас даваад байна
Наймекс хөрөнгийн биржийн улирал дууссаны дараа Нью Йоркт биржийн гадуурх худалдаагаар нефтийн үнэ нэг баррель нь 114 доллараас илүү гарсан нь шинэ дээд амжилт боллоо гэж Эй ПИ агентлаг мэдээлжээ, Улирлын явцад нэг баррель нефтийн үнэ 113,99 долларт хүрч байснаа улирлын сүүлчээр 113,79 доллар дээр тогтжээ, Нефтийн үнэ ингэж өссөн нь ОХУ ын энэ жилийн нефть олборлолтын хэмжээ 1О жилд байгаагүйгээр багассантай ихээхэн хэмжээгээр уялдаатай гэж Олон улсын эрчим хүчний товчооны илтгэлд өгүүлсэнийг тус агентлаг цохон тэмдэглэжээ, Нефть , түлшний үнэ өсч нэмэгдэж байгаа нь эрчим хүчний нөөцөд болон алтанд хөрөнгө оруулалт ихэссэн, мөн долларын ханш суларч байгаатай холбоотой үргэлжилсээр байх болно гэж шинжээчид үзэж байна,

ЛИД6: Бритиш Айрвайз агаарын компанийн дээд тушаалын 2 хүн Хитроугийн нисэх буудлын 5р терминалд эвдрэл гарч бүтэлгүйтсэнээс болж ажлаа орхихоор болж байгаа юм байна
5р терминалыг барьж байгуулахад нийтдээ 4,3 тэрбум фунт стерлинг буюу 8,5 тэрбум доллар зарцуулжээ, Уг нь эндээс ойрын болон дундаж зайн нислэг үйлдэхээр эхэндээ төлөвлөж байсан бөгөөд удалгүй Лондонгийн томоохон нисэх буудлын терминалуудаас бусад ажиллагааг нь шилжүүлэх гэсэн бодолтой байжээ, 3р сарын 27 нд ашиглалтанд орсноосоо хойш энэ терминал олон мянган ачаа тээшийг буруу илгээж, олон зуун нислэгээ тасалж хойшлуулсаар байгаад 4р сарын 8 гэхэд хуваарийнхаа асуудлыг арай гэж нэг юм бүрэн шийдэж чадсан билээ, Гэвч энэ бүхэн маш ноцтой бөгөөд эцэслэн шийдвэрлэсэн хугацаа нь сунжирч байснаас болоод зарим томоохон даатгалын пүүс зорчигчийн ачаа тээш, хойшлогдсон нислэгийг даатгахаас татгалзжээ, Түүнээс гадна 4р сарын 3О нд Бритиш Айрвайзын 4р терминалаас 5р терминал руу шилжүүлэх ёстой байсан холын нислэгийг хойшлуулснаас болж чөлөөлөгдсөн 4р терминалын байранд ирэх гэж байсан Айр Франс КЛМ , Дельта зэрэг агаарын компаниуд Бритиш Айрвайзыг зэмлэн буруутгасаар байна, Гэвч Бритиш Айрвайзын удирдлагууд 5р терминалыг ашиглалтанд оруулах гэж арван зургаан тэрбумаас багагүй фунт стерлинг зарцуулсан гэж дахин дахин сануулсаар байгаа гэнэ, Бритиш Айрвайз агаарын компанийн шуурхай удирдах хэлтсийн дарга Гарет Кирквуд мөн зорчигчидтой ажиллах албаны тэргүүн дэвид Нойс нарыг албан тушаалаас нь огцруулж оронд нь нэг хүнийг томилох нь өчигдөр тодорхой болжээ, Би Би Си гийн зам тээврийн асуудал эрхэлсэн тоймч Тоом Саймондсын үзэж байгаагаар “ энэ хоёр хүн олон түмэн зорчигчдод болон хэвлэл мэдээллийнхэнд 5р терминалд болсон явдлыг тайлбарлаж өгч чадаагүйгээсээ болж ийм байдалд хүрчээ, Одооондоо Бритиш айрвайз компанийн ерөнхий захирал Вилли Уолш ажлаасаа гараагүй байгаа бөгөөд энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчид удирдлагуудтай уулзаж шинэ терминалын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа юм гэж тоймч нэмж хэлсэн байна ,
ЛИД 7: Францын Парис хотноо хийж байгаа оюутнуудыг жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулах хийгээр тараахыг оролджээ. Уг жагсаалд 50 мянган жагсагчид оролцжээ.
Парист болж байгаа оюутны жагсаалын үеэр болсон эмх замбараагүй байдлыг дарахын тулд францын цагдаанууд оюутнуудын өөдөөс нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна гэж ЭЙ ЭФ ПИ агентлаг мэдээллээ. Боловсролын салбарт багш нарын тоог цомхотгохыг эсэргүүцсэн оюутнууд цагдаа нар луу чулуу, шил сав шидсэний дараагаар ийм юм болжээ. Энэ жагсаалд 2О гаруй мянган хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдэгдсэн бол 4О –5О мянган хүн лавтай оролцсон гэж үйлдвэрчний эвлэлүүд нь нотолж байгаа юм байна. 2ОО8 оны туршид 11,2 мянгаар ажлын байрыг хорогдуулах ,түүний дотор 8 мянган багш нарыг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа францын засгийн газар 3р сарын сүүлээр мэдэгдсэнээс хойш гарч байгаа 6 дахь хамгийн том жагсаал нь энэ болж байгаа гэнэ. Засгийн газар энэ бүхнээ оюутны тоо цөөрснөөр тайлбарлаж байгаа ч гэсэн засгийн газрын энэ үйлдэл нь боловсролын чанарт гарцаагүй нөлөөлнө гэж сөрөг хүчний төлөөлөгчид үзэж байгаа юм байна.

ЛИД8: Германы 13 настай сургуулийн сурагч хүү Нико Маркардт Сансрын уудмыг судлан шинжлэх төвийн тооцооллын тогтолцооноос алдаа олж илрүүлсэн тухай Франс Фрэнс агентлаг мэдээлжээ.
Манай дэлхий Апофис солиртой 2О29 онд мөргөлдөх магадлал Сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс гаргасан урьдчилсан таамаглалыг бодвол Подстамын сансрын физикийн их сургуулиас гаргасан тоо баримтанд илүү байгааг энэ сурагч олж тогтоожээ. 2О29 оны 4р сарын 13 нд Апофис гэдэг солир дэлхийд 32,5 мянган км –ээр ойртож очих аюул тулгараад байгаа тухай сансар судлалын товчоо урьд нь мэдээлж байжээ. Хэрвээ энэ солир 4ОО метрийн голдочтой “татах хүчний цоожны нүхээр” дайран өнгөрөхдөө чиглэлээ өөрчлөх юм бол 2О36 онд дараачийн удаа дэлхийд ойртох үедээ дэлхий дээр унаж магадгүй юм байна . Ийм явдал болох магадлалыг 45 мянгад ганц тохиолддог гэж Сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн урьдчилан тооцоолсон бол сурагч хүү Маркардт 4О мянгад нэг тохиолдож болохыг тооцоолон гаргасныг шинжээчид 1ОО-гаас ч илүү хувийн магадлалтай болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна . Хэрвээ Апофис солир манай гаригтай мөргөлдөх юм бол 32О метрийн голдочтой галт бөмбөлөг үүсч Атлантын далайд унаснаас болж үүссэн хүчтэй хар шуурганд далайн эрэг орчмын газар нутгийн ихэнх хэсэг живнэ . Бас нарны гэрлийг нэг жил гаруй халхлах шороон үүл тэнгэрт үүснэ гэдэг дээр шинжээчид ч , тэр сурагч хүү ч тэр санал нэгдэж байгаа юм байна .

ЛИД9: Төвдийн хилийн ойролцоо оршдог сүм хийдээс Хятадын цагдаа нар бууны сум, дэлбэрэх бодис олж илрүүлжээ.
Төвдтэй хил залгаа оршдог Ганьсу мужийн буддын шашны 9 хийдээс хятадын цагдаа нар дэлбэрэх бодис буу зэвсэг хурааж авсан тухай Синьхуа агентлагаас иш татан Ройтерс мэдээлжээ. Нэг томоохон хийдээс 1О кг хорт бодис тротила ,5 тэслэгч, 6 хутга олсон бол бусад хийдээс бууны сум, 5 хутга бас Төвдийн өөртөө засах орны төрийн далбаа олжээ. Энэ хийдүүд Хятадаас Төвдийг салган тусгаарлахыг шаардсан бослого өрнөж байсан Ганан мужийн Хэцзо хотод оршдог юм байна . Хууль сахиулах байгууллагынхны бослогыг дарахдаа баривчлан авсан 22О4 хүний дотор 519 буддын лам хувраг байжээ.
Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид хятадын арми цагдааг зэвсэглээгүй энгийн номхон ард олны эсрэг хүч хэрэглэсэн гэж нотолж байгаа юм. Сүм хийдээс зэр зэвсэг олж илрүүлсэн нь бослого гаргах хуйвалдаан зохиож, Хятадаас Төвдийг салган тусгаарлах гэсэн зорилгодоо хүрэх гэж байсны баталгаа мөн гэж үзэж байгаа юм байна

Лид 10: Иракийн 3 хотод болсон дэлбэрэлтэнд 70 гаруй хүн амь насаа алдлаа. Амиа алдагсдийн ихэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байсан бөгөөд тэдний бие ихээхэн түлэгдсэн учраас хэн гэдгийг нь тодорхойлох боломжгүй байна.
Иракт ойрд болоогүй томоохон дэлбэрэлт болсон бөгөөд нийслэлээс хойд зүгт орших Бакуба шүүхийн танхимын ойролцоо байдаг рестораны гадаа автобусанд байрлуулсан бөмбөг дэлбэрч 53 хүн амь насаа алдан 90 гаруй хүн шархадлаа. Түүнчлэн цгдаа нарын хооллож байсан кебаб ресторанд амиа золиослогч бөмбөг дэлбэлэн 13 хүн амиа алдсан харамсалтай явдал болж өнгөрлөө. BBC-гийн Багдад дах төлөөлөгч Криспсн Торолд-н мэдээлж буйгаар уг хорлон сүйтгэх үйл ажиллагааг Аль Кайдо бүлэглэлийн дэмждэг Санни Исламист бүлэг үйлдсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа ажээ. Бөмбөг үдээс өмнө хөл хөдөлгөөн ихтэй газар дэлбэрчээ.

Лид11: Пакистаны парламентын гишүүд засгийн газраа НҮБ-д хандан Беназир Бхуттогийн хэргийг шалгах олон улсын баг гаргуулахыг шаардсан тогтоол баталлаа.

Тогтоолд хэргийн гол шалтгаан, буруутан, зохион байгуулагчид болон санхүүжүүлэгчдийг шинжээчдээр илрүүлүүлэхийг шаардсан байна. Ерөнхий сайд асан Беназир Бхутто өнгөрөгч 12 сард сонгуулийн ажлаар явж байгаад амь үрэгдсэн билээ. Уг улс төрийн аллагаас хойш удалгүй тус улсын ерөнхийлөгч Первез Мушараф НҮБ-аар шалгалт хийлгэх Пакистаны ард түмний намын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Харин үүнийхээ оронд хожим нь Лондонгийн Скотлэнд Яардаас цагдаа авчран шалгалт хийлгэсэн. Британы цагдаа нар Бхутто-г бөмбөг дэлбэрэлтэнд амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Үндэсний Ассемблын сөрөг хүчний гишүүд болон доод танхим энэхүү НҮБ-н шинжээчдээр шинжлүүлэх тогтоолыг эсэргүүцээгүй байна. Беназир Бхутто 12 сарын 27-д Равалпинди-д амиа золиослогчын бөмбөгөнд өртөн амиа алдсан бөгөөд энэхүү явдлаас болж 1 срд болох байсан сонгууль 2 сар хүртэл хойшлосон юм. Уг улс төрийн аллаганаас 50 гаруй хүн амиа алдсан билээ.



.

No comments: