2008-04-12

Дэлхийн мэдээ 2008 04 11 Баасан гараг

Лид. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш пүрэв гаригийн орой ард түмэндээ хандан телевитзээр үг хэлсэн байна. Иракаас америкийн цэргүүдийг эргүүлэн татах ажиллагааг түр хугацаагаар зогсоох хэрэгтэй гэдэг саналыг Жорж Буш дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
Үүнээс өмнө Ирак дахь америкийн цэргийн командлалын тэргүүн генерал Дэвид Петреус 2008 оны 7 сараас хойш цэргээ гаргах ажлыг түр зогсоох санал гаргасан юм. Одоо Афганистан Иракт байгаа америк цэргүүд 15 сарын хугацаатай алба хаадаг юм. Харин цаашид энэ хугацааг багасгаж 12 сар болгоно гэж Жорж Буш амлажээ. Энэ шинэ журам 2008 оны 8 сарын 1 ээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. Америкийн цэргийн командлалын генерал Дэвид Петреусын хэлснээр бол америкийн зэвсэгт хүчнийхэн Иракт байрласанаар ардчилалыг хөгжүүлэхэд чамлахааргүй амжилт олжээ. Өмнө нь олсон амжилтаа бататгахын тулд цэргүүдээ гаргах үйл явцыг хэсэг хугацаанд зогсоох шаардлагатай юм байна. Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Иракаас цэргээ эргүүлэн татах ажлыг 45 хоногийн турш зогсоох юм байна. Одоо Иракт америкийн 160 мянган цэргийн албан хаагч байгаа юм. Генерал Дэвид Петреус ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Жон Маккейн, Барак Обама, Хилари Клинтон нартай уулзсан байна. Жон Маккейн ирак дахь байдлын талаар сэтгэл хангалуун байгаа бол Барак Обама, Хилари Клинтон нар тэндээс цэргүүдээ нэн даруй эргүүлэн татахыг чухалчилж байна.

Лид. Их Британи, Саудын Арабын хооронд 43 тэрбум фунт буюу ойролцоогоор 86 тэрбум долларын зэвсэгийн наймаа хийх гэрээ байгуулж байжээ. Гэвч энэ гэрээг байгуулахын тулд авилагийн хэрэг үйлдэгдсэн байх ул мөр илэрчээ. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар энэ хэргийг мөрдөн шалгахм ажлаа зогсоож байгааг Лондон хотын дээд шүүх эсэргүүцэж байна.
Саудын Арабд зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулахын тулд Их Британий BAE Systems компанийхан Саудын Арабын өндөр албан тушаалтанууд, хааны гэр бүлийн зарим гишүүдэд авилага өгчсөн байх магадлалтай юм байна. Гэвч Их Британий компани бүгдийг хуулийн дагуу хийсэн гэж батлаж байна. 2006 онд английн ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэр Саудын Арабд зэвсэг нийлүүлэх гэрээний тухай асуудал яригдаж байгаа болохоор авилагийн хэргийг хөндөх нь манай улсын эрх ашигт нийцэхгүй гэж мэдэгдэл хийж байжээ Үүний дараа энэ хэргийг мөрдөн шалгах тухай яриа дарагдсан юм. Хэрвээ авилагийн хэргийн асуудал хөндөгдөх юм бол бид гэрээгээ цуцлах болно гэж Саулын Арабын тал мэдэгдэж байжээ. Харин одоо Лондон хотын дээд шүүх дахин энэ хэргийг сөхөж болзошгүй байна.

Лид. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 2005 оны 7 сарын 7 нд Лондон хотын нийтийн тээврийн хэрэгсэлд дэлбэрэлт зохион байгуулсан алан хядагчдад туслаж байсан хүмүүсийг шүүх ажиллагаа эхэлжээ.
Лондон хотын прокурор Нейла Флюиттагийн хэлснэээр, Вахид Али, Садир Салем, Мохаммед Шакил гээд гурван хүн дэлбэрэлт хийж болох газруудыг судлаж байжээ. 2004 оны 12 сарын 16,17 ний өдрүүдэд тэд Лидс хотоос Лондонд ирж байжээ. 2005 оны 7 сарын 7 нд Лондон хотын нийтийн тээврийн хэрэгсэлд болсон дэлбэрэлтийн үеэр нийтдээ 52 хүн амь насаа алджээ. Шүүхэд дуудагдаж байгаа гурван хүн өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа юм. Тэд Лондон хотод ирэх үеэрээ музей, амьтны хүрээлэн гээд соёлын байгуулагуудаар орсон гэж шүүхэд мэдэгдсэн байна. Тэднийг шүүх хурал 4 сар үргэлжилэх юм байна.

No comments: