2008-04-03

Дэлхийн мэдээ 2008 04 03 Пүрэв гараг

Лид1. Румын улсын Бухарест хотод Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалт нээлтээ хийлээ. Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын энэ удаагийн чуулга уулзалтыг дэлхийн олон орны улс төр судлаачид ажиглаж байна.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Украин, Гүрж улсын гишүүнчлэлийн асуудал хөндөгдөж байгаа юм. Хүйтэн дайн үед Умард Атлантын Цэргийн эвсэл нь орос улсын хувьд хамгийн аюул заналхийлэл учруулж болох цэргийн эсвэл байсан юм. Хэдийгээр хүйтэн дайн дуусаж, дэлхий ертөнц үзэл сурталын хувьд хоёр хэсэгт хуваагдахаа больсон ч, Умард Атлантын цэргийн эвсэл оршин тогтнож, гишүүний тоогоо нэмж байгаа нь ОХУ тааламжтай хэрэг биш юм. Умард Атлантын цэргийн эвслийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ удаагийн дээд хэмжээний чуулганы үеэр Укриан, Гүржид гишүүнээр элсээрэй гэж урилга өгөхгүй юм байна. Гэхдээ АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Укриан, Гүржийг умард атлантын цэргийн эвсэлийн бүрэн эрхэт гишүүн болгохыг дэмжиж байгаа билээ. Харин Герман, Франц улсын төрийн тэргүүн нар Украин, Гүржийн гишүүнчлэлийн асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан энэ хоёр улс нь Умард Атлатын цэргийн эвслийн гишүүн байх шаардлага хангаагүй, энэ асуудлыг хөнгөн хуумгай шийдэх юм бол Европын холбоо, ОХУ ын харилцаанд сөрөг үр дагавар аюч ирнэ гэж болгоомжилж байна. Украин, Гүржийн улсуудыг энэ байгуулагад хэзээ гишүүнээр элсүүлэх вэ гэдэг асуудлыг удахгүй хэлэлцэх юм байна.
Умард Атлатнын цэргийн эвслийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтыйн үеэр Францын тал Афганистан руу нэмж 800 цэргийн албан хаагч илгээх шаардлагатай байна гэж мэдэгджээ. Учир нь Афганистаны өмнөд хэсэгт байдал тогтворгүй байгаа юм.

Лид2. АНУ ын холбооны нөөцийн газрын дарга Бен Бернанке хөрөнгө зээлтйн зах зээл дээр гарсан хямралаас болж АНУ ын эдийн засгийн өсөлт нь 2008 оны эхний хагаст буурсан дүнтэй байх болно.
Харин 2008 оны сүүлээр эдийн засгийн үзүүлэлт сэргэнэ гэж мэдэгдсэн байна. АНУ ын холбооны нөөцийн газар ирэх 2 жилийн турш Конгрессийн танхимд байнга ажлаа тайлагнаж байх болжээ. Холбооны нөөцийн газар америкийн эдийн засгийг хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд арга хэмжээ авч байгаа ч хүндрэл гарна гэж эдийн засагчид анхааруулж байна. Америкийн эдийн засгийг бүхэлд нь хамарсан хямрал үүсэх үү гэсэн асуултад ноённ Бен Бернанке магадгүй гэж хариулт өгсөн байна.
Эр. Мөнгө санхүүгийн зах зээлд зөв бодлого явуулж, үнэт цаасны зах зээлд хөнгөлөлт үзүүсний үр дүнд
2008 оны сүүлээр л эдийн засгийн өсөлт ажиглагдана байх гэсэн тооцоо хийсэн. 2009 онд ч АНУ ын эдийн засгийн өсөлт өндөр гарахгүй.
АНУ ын холбооны нөөцийн газар дараагийн удаа 4 сарын 29-нд зээлийн хүүг буруулах арга хэмжээ авах юм байна.


Лид3. Итали улсад 4 сарын 14-нд парламентын сонгууль явагдахаар товлогдсон байлаа. Гэвч хууль тогтоох дээд байгуулагын гишүүдийг тодруулах сонгууль хойшлиж магадггүй болжээ.
Парламентын сонгуулийн санал хураалт явуулах хугацааг хойшлуулж магадгүй болсон тухай Италийн дотоод хэргийн сайд лхагва гаригийн орой мэдэгдсэн байна. Ингэх болсон шалтгаан нь Италийн “Христийн ардчилсан” намыг сонгуульд оролцож болно гэсэн шийдвэрийг шүүх гаргасантай холбоотой юм байна. Гэтэл энэ нам сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлаа хуулинд заасны дагуу явуулах боломжгүй болж байгаа юм. Парламентын сонгуулийн санал авах товыг өөрчлөх нь Италийн нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж зарим улс төрчид үзэж байна. Тухайлбал Италийн “Ардын эрх чөлөө” намын тэргүүн Италийн экс ерөнхий сайд Сильвио Берлускони парламентын сонгуулийг хойшлуулахыг дэмжихгүй байна.

Лид4. Африкийн Зимбабве улсад өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулсан юм. Сонгуулийн эцсийн зр дүн гарахгүй удаж байгаа нь Зимбабвегийн улс төрийн хүчнүүд, дэлхийн бусад улс орнуудын улс төр судлаачидын анхаарлыг өөрийн эрхгүй татаад байна.
Удаан хүлээлгэсэний эцэст тус улсын сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуулийн дүнг танилцуулсан байна. Сүүлийн 28 жилийн турш тасралтгүй засгийн эрхийг барьсан ЗАНУ нам парламентын танхимд олонхийн байр сууриа алдсан байна. Харин Зимбабвегийн сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн төлөө нам” парламентын танхимд олонхи болж 96 сууудал авсан байна. Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр албан смоор гараагүй байгаа ч сөрөг хүчний намын нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж үзэж байна. Ардёилсан өөрчлөлтийн төлөө намын нарийн бичгийн дарга Тендаи Битигийн хэлснээр тус намас нэр дэвшигч 50,3% хувийн санла авсан бол харин өнөөгийг төрийн тэргүүн Роберта Мугабе 43,8% хувийн санал авсан юм байна. Иймд ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үеийг зохион явуулах шаардлага байхгүй юм байна.

Лид5. Оросын холбооны улсын цахилгаан барааны сүлжээ Эльдарадо дэлгүүрийн Москва дахь офист хууль хяналтын байгуулагын ажилтнууд нэгжлэг хийсэн байна.

Итар Тасс агентлагийн сурвалжлагчн мэдээлснээр бол хууль хяналтын байгуулагийнхан хэд хэдэн бичиг баримтыг компаний байрнаас авсан байна. Хууль сахиулагчид Эльдарода дэлгүүрийн захиргаа байрладаг офист нэвтрэх үед компаний хамгаалалтын албаны ажилтнууд хориг саад тавьжээ.
Иймээс цагдаа нар хүч хэрэглэсэн байна. Эльдорада сүлжээ дэлгүүр 2004 өөс 2005 оны хооронд 7 тэррбум рублийн татвар төлөөгүй байна.Тус сүлжээ дэлгүүрийн захирал Игорь Яковлевын эсрэг хавтаст хэрэг үүсээд байгаа. Хэргийг мөрдөн байцаах ажлын хүрээнд компаний офист нэгжлэг хийсэн гэж Оросын цагдаагийн газар мэдээлжээ. Эльдорада компани татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл анх өнгөрсөн 3 сард томоохон сонин хэвлэлээр цацагдаж байсан юм. Эльдорада компани нь оросын зах зээлд борлогдож байгаа цахилгаан барааны зах зээлийн 28 хувийг хянадаг байна. 2007 онд энэ сүлжээ дэлгүүрийн бараа эргэлт 6 тэрбум доллар байжээ. Энэ нь 2006 оныхоос 43 хувиар илүү байгаа юм.

Лид6. ОХУ ын эрх баригчдын тухай “Кремлийн газар доорх байкууд”, “Кремлийн диггерын хагацал” гэдэг ном бичиж дуулиан тариж байсан оросын сэтгүүлч Елена Трегубовая Их Британид улс төрийн цагаач гэдэг статустай амьдрах эрх авсан байна.
Улс төрийн орогнол хүссэн өргөдөлд маань Английн эрх баригчид эерэг хариу өгсөг гэж сэтгүүлч бүсгүй өөрөө оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэнд мэдэгдсэн байна. Дуулиан тарьсан ном бичсэний дараа орост амьдрах нь амь насанд нь аюултай болсон тул сэтгүүлч бүсгүй 2007 оны 4 сард Их Британий цагаачлалын албанд тусламж хүссэн өргөдөл гаргажээ. 2004 онд түүний орон сууцны үүдэнд нь тэсрэх бөмбөг ажиллагаанд орж байсан гэнэ. Еленагийн хэлснээр бол алдарт номоо бичсэний дараа Оросын эрх баригчид түүнийг мөрдөн мөшгиж эхэлжээ. Елена барууны хэвлэл мэдээллийн хэрэсээлд ярилцлага өгөхдөө оросын өнөөгийн эрх баригчидыг эрс шүүмжилж байжээ. Тэр оросын ерөнхийлөгч Путиныг ардчилалыг устгасан хүн гэж буруутгажээ. Тэр өмнө нь Оросын эдийн засгийн мэдээлэл дагнан нийтэлдэг Коммерсант сонинд ажилалж байжээ. Сэтгүүлч бүсгүй Германыг корьж дараа нь Их Британид иржээ.

Лид7. Жүжигчин Аль Пачино, Роберт де Ниро нар сүүлийн 13 жилд анх удаа хамт шинэ кинонд тогложээ. Зөвтгөх ёстой аллага гэдэг нэртэй энэ зшинэ кино ирэх 9 сард бэлэн болж үзэгчдийн хүртээл болох м байна.
Аль Пачино, Роберт де Ниро нар хамгийн сүүлд 1995 онд хамт тоглож байжээ. Кино хэдийгээр бэлэн болоогүй байгаа ч интернэтьийн нэгэн сайтад киноны зарим хэсгийг байрлуулсан байна. Шинэр бүтээж байгаа киноны тухай ямар нэгэн мэдээлэлийг уран бүтээлчид нь задлахыг хүсэхгүй байна. Гэхдээ сониуч зантай сэтгүллч нар киноны тухай зарим нэг мэдээлэлийг олж чаджээ. Нью Йоркийн цагдаагийн газар ажилласан туршлагатай мөрдөгчид тэтгэвэрт гарахынхаа өмнөх хамгийн сүүлчийн гэмт хэргийг мөрдөж байгаа тухай энэ кинонд гардаг байна. Кино олны анхаарал татаж байгаагийн гол учир нь кино зохиолдоо бус харин алдар цуутай жүжигчид тоглож байгаад оршиж байна.

Лид8. ОХУ ын Пенза мужид шашны номлогч Петр Кузнецов ертөнцийн төгсгөл удахгүй ирнэ гэж олон хүнийг мунхруулсан талаар бид мэдээлж байсан билээ. Олон арван хүний итгэл үнэмшилээр тоглож мунхруулж байсан Петр Кузнецов өөрийнхөө амийг хорлох оролдлого хийсэн байна.
Тэр бүдүүн саваа модоор өөрийнхөө толгой руу цохиж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Өөрийгөө зориуд гэмтээсний дараа түүнийг эмнэлэгт хүргэж зохих эмчилгээг хийсэн гэж Пенза мужын амбан захирагч Олег Мельниченко хэлсэн байна. Петр Кузнецов 2007 оны 11 сарын эхээр Пензка мужын Бековын дүүрэгт газар доорх байгууламжид өөрийн шашны урсгалдаа итгэж үнэмшдэг хүмүүсийг оруулжээ. Дэлхий удахгүй сөнөх гэж байгаа тул гакзар доор хоргодох хэрэгтэй гэж тэр хүмүүсийг мунхруулж байсан юм. Гэвч тэр өөрөө газар доорх оромжинд ороогүй байна. Хуль хяналтйын байгуулагынхан болсон хэрэг явдлын дараа Петр Кузнецовыг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд хэасэг хугацааны дараа гаргасан юм. 2007 оны 11 схрд газар доорх оромжид 35 хүн оржээ. 2008 оны 3 сараас эхлэн газар доорх оромжинд нь нуралт үүсэж эхэлсэн байна. Үүний дараа газар доор нуугдсан хүмүүсийн ихэнхи нь ил гарчээ. Харин одоо 11 хүн газар доор байгаа юм байна.
ТОВЧ
Канадын Эдмонтон хотын хурдны зам дээр хүнд даачын ачааны машин осолджээ. Зам тээврийн осол гарч байгааг Канадын нэгэн иргэн санаандгүй дүрс бичлэгийн хальсанд буулгаж авсан байна. Ачааны машин хурдны замаар явж байхдаа онхолдож дараа нь дэлбэрчээ. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр ачааны машины жолооч газар дээрээ нас барсан байна.

АНУ ын нэгэн дунд сургуулийн 3-р ангийн хүүхдүүд ангийнхаа багшын амийг хороох хуйвалдаан зохиож байсаныг нь цагдаа нар илрүүлсэн байна. Бага насны хүүхдүүд байнга загнадаг багшаасаа өшөөгөө авахын тулд амийг нь хороохоор шийдсэн байна. Хүүхдүүд ямар үүрэг гүйцэтгэхээ ч нарийвчлан тохирсон байжээ. Тэд багшийгаа гавлаж, амийг нь цавуутай туузаар наах хөлийг нь хүлэх гэж байжээ. Тэд сургууль дээрээ гав, уяа, хайч бэлтгэсэн байжээ. Бага насны хүүхдүүдийн эсрэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэхгүй бөгөөд зөвхөн 13 аас дээш насны хүүхдийг хэрэгт татдаг байна.

Архелогичид Перу улсын нутаг дэвсгэрээс одоогоос 4000 жилийн өмнөх алтан эдлэл олсон байна. Архелогичид Перу улсын Титикака нуураас холгүй малтлага хийж байгаад энэ алтан зүүлтийг олсон юм байна. Хэрвээ энэ алтан эдлэл одоогоос 4000 жилийн өмнөх үед хамаарах нь үнэн бол Америк тивд соёл иргэншил үүссэн хугацааг уртасгах болж байна.

Лид9. Австрали улсын өмнөд мужийн Мельбурн хотоос холгүй хүлэмжийн хийг хадгалах байгууламжыг газар доор барьж байгуулжээ. Манай дэлхий дээр дэлхийн байгаль орчинг хордуулж байгаа хүлэмжийн хийг удаан хугацагаар хадгалах үйлдвэр анх удаа Австралид байгуулагджээ.
Энэ үйлдвэрийн ажиллах зкарчим ньв маш энгийн. Агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийг тусгай хоолойгоор дамжуудан газар доор 2000 метрийн гүнд байгаа хадгалах саванд оруулах юм байна. Тцршилтын журмаар хийгдэж байгаа энэ ажли үр дүнгээ өгөх юм бол хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдолын асуудал шийдэгдэх юм. Гэвч хүрээлэн байгаа орчинг хамгаалах байгуулагынхан энэ арга нт үр дүнтэй гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. Учимр нь газар доор хадгалсан хүлэжийн хийг дараа нь хэрхэх нь тодорхой бус байгаа юм. Энэ шинэ төслийг Австралийн засгийн газар дэмжиж байгаа. Сүүлийн үед агаарын бохирдолыг бууруулахын тулд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах болжээ.
Лид10. Арабын нэгдсэн Эмират улсад хамгийн сайхан тэмээ шалгаруулах олон улсын тэмцээн болжээ.
Сайхан тэмээ шалгаруулах тэмцээн жил бүр Абу Даби хотод болдог юм. Энэ тэмцээний шагналын тэмцээн нь 9 сая долларын сантай. Түүнээс гадна шилдэг тэмээний эздэд 100 ширхэг автомашинаар урамшуулна. Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб гээд араын орнуудаас тэмээчид ирж оролцож байна. Говь цөлийн амвдралын онцлогийг дэлхий дахинд тани мэдүүлэхэд эн тэмцээн чухал үүрэгтэй гэж зохион байгуулагчид нь БИ БИ СИ телевизийн сурвалжлагчид мэдэгджээ. Сайхан тэмээг шалгаруулах хэд хээнд шалгуур байдагийн нэг нь цэвэр цусны байх шаардлага байдаг гэнэ. Энэ жилийн тэмцээнийг Арабын нэгдсэн Эмиратын шейх Халифа бин Зайед ивэээн тэтгэж байна. Сайхан тэмээ шалгаруулах тэмцээнм одоогоос 6 жилийн өмнө Абу Даби хотод зохиогдож байжээ. Газрын тосны бизнес эрхэлж баяжсан хүмүүс тэмээний уралдааны үеэр томоохон бооцоо тавьж зугаацдаг байна. Гарын тосны аж үйлдвэрлэл Арабын орнуудад хөгжихөөс өмнө тэмээнийхээ тоогоор хэр баян чинээлэг хүн вэ гэдэгээ харуулдаг байсан юм.
Лид11. Изриалийн зарим эмнэлэгүүдэд эмч сувилагчаас гадна алиалагч ажилладаг байна.

Лид12. Польш улсад урвуу харсан байшинг барьжээ.

Лид13 .Испани улсын Мадрид хотод шинэ бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн байна. Энэ үзэсгэлэнд хүний амьдралд төдийлөн хэрэг болохооргүй шинэ бүтээлийг дэлгэн харуулжээ.
Мадридад нээгдсэн энэ үзэсгэлэнг “Хэнд ч хэрэггүй нээлт” гэдэг нэрийн доор тогтмол зохион байгуулдаг юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хараад чухам яагаад ингэж нэрлэсэнийг нь дорхноо ойлгох болно. Жишээ нь энд нохойн тэжээлд харанхуй шөнө гэрэлтддэг будагч бодис хийжээ. Гэрийн тэжээмэл амьтны үлдээсэн хоол тэжээл дээр хэн нэгэн нь санаандгүй гишгэхээс сэргийлэхэд зориулжээ. Эсвэл хогийн шүүрэнд наалдаж үлдсэн жижиг хогийг унагаахад зориулсан энэ бүтээлийг харж болох юм. Бас гэрээ цэвэрлэж байхдаа дуулах хоббитой хүмүүст зориулсан бариулынхаа оронд микрофонтой шүүр хийсэн байна. Бас хоолын дэглэм барьж байгаа хүмүүст зориулсан таваг үйлдвэрлэсэн байна. Энэ тавгадн хийсэн хүнсний зүйлс нь байгаа хэмжээнээсээ хоёр дахин их харагддаг байна.

ЛИД 11 Өмнөд солонгосын инженерүүд дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулахаар шийджээ.
Сөүл хотод нээгдсэн үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс алдарт аконда зургийг сонирхон үзэхээс гадна түүнтэй илэн далангүй ярилцаж болох нэгэн зүйрлэшгүй санааг инженерүүд бодож олжээ Мерилэн монорогийн тухай энди вор хопол гэдэг хүнтэй эсвэл микел анжелотой түүний зураг зурдаг арга барилыхан тухай сөүл хотын амид урлагийн музейд ярилцаж болхоор болжээ. Ренассансийн үеийн суут хүн микель анжело аимшигт эрүү шүүлт гэдэг ханийн зургаа хэрхэн бүтээж туурвиж байсан тухайгаа яриж байх хооронд үе үеийн уран барималууд бие биендээ зочилож байх болжээ гэхдээ тэд хоорондоо солонгос хэлээр ярилцах бөгөөд гол баатаруудын дохио зангаа бүгд зүүн өмнөд азийн төрхийг илэрхийлнэ.
Манай амьд галлрей бол орчн үеийн технологийн тусламжтайгаар боловсруулсан урлагийн бүтээлүүдийг толилуулж байгаа дэлхийн хэмжээний анхны музей боллоо. Бүх үзмэрүүд маань гурван хэмжээстэй учраас ид шидтэй юм шиг амьсгалж амьдарч байгаа санагддаг гэж галрейн захирал ярилаа. Музейн үзэгч эмэгтэй моно лизагаас та нөхөртэй юу гэж асуухад моно лиза намайг арван зургаан настай байхад фрациско дэл жаконда гэдэг хүнтэй суулгасан гэж хариулдаг гэнэ. Ийм амжилт гаргахад урлаг судлаачид хоёр жил зарцуулан ажиллажээ .

No comments: