2008-04-05

Дэлхийн мэдээ 2008 04 05 Бямба гараг

Лид1. БНХАУ-ын Сычуань мужийн түвд үндэстэнүүд олноороо суурьшсан тосгонд эмх замбараагүй гарсан байна. Энэ үймээний үеэр Сычуань мужын захиргаанд ажилладаг нэг албан тушаалтан хүнд гэмтэл авсан гэж хятадын засгийн харъяа Синьхуа мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Сычуань мужид үймээн, эмх замбараагүй байдал 4 сарын 3 нд эхэлжээ. Сычуань мужын хүн амын 80 хувийг Түвд үндэстэнүүд эзэлдэг байна. Сычуань муж нь газар нутгийн байрлалын хувьд Түвдийн өөртөө засах оронтой ойрхон байдаг. Түвдүүдийн үймээнийг дарахын тулд орон нутгийн цагдаа нар галт зэвсэг хэрэглэжээ. Их Британий Лондон хотод төвтэй “Түвдийн эрх чөлөө” байгуулагын мэдээлснээр Сычуань мужид байдаг нэгэн буддын шашны 370 лам хувраг, 400 гаруй түвд хүн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Далай ламын хөрөг зургийг хадгалж байсан хоёр ламыг хятадын цагдаа нар саатуулсан юм байна. Үүнийг эсэргүүцэж Сычуань мужын түвд үндэстэнүүд эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлсэн гэж Түвдийн эрх чөлөө байгуулага Лондоноос мэдээлжээ. Сычуань болсон үймээний үеэр 8 түвд хүн амиа алдажээ. Гэхдээ энэ мэдээллийг дахин шалгах хэрэгтэй гэж Би Би Си телевизийн сурвалжлагч анхааруулж байна.

Лид2. Умард Атлантын Цэргийн Эвсэл –Оросын Зөвлөлийн хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр “ хоёр тал улс төрийн яиа хэлэлцээрболон бодит хамтын ажиллагааны салбарт ихээхэн урагшилж чадлаа гэж оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна .

Орос , УАЦЭ-тэй хамтран ажиллах ажиллагааны үр дүн энэ эвсэлд нэгдсэн улс орнууд оросын ашиг сонирхлыг хэрхэн харгалзан үзэхээс хамаарч байгаа юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ” УАЦЭ шиг бүс нутгийн томоохон байгууллага хамгийн чухал тоглогч болдог нь мэдээж бөгөөд Орос-УАЦЭийн зөвлөлийн ажиллагаа нь яриа хэлэлцээрээ зохицуулах гэсэн бидний эрмэлзлэлийг харуулж байгаа юм гэсэн байна . Түнш орнууд маань манай орны ашиг сонирхлыг харгалзан үзэх юм бол бид цаашид ч ингэж ажилах болно гэжээ. Умард Атлантын эвсэлтэй харилцах харилцаанд өнөө үед нилээд саад тотгор учраад байгааг ерөнхийлөгч тэмдэглээд УАЦЭ дорно зүгт өргөжиж байгаа , Барууны олон орон Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа , Чех, Польшид америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг байрлуулах гэж байгаа зэрэг асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа нь манай хамтын ажиллагааны тогтвортой , урьдаас төлөвлөсөн байдалд муугаар нөлөөлж бидний харилцааг шинэ шинж чанарт шилжих нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэж мэдэгджээ. УАЦЭ ийн үйл ажиллагаа Оросын эсрэг чиглэхгүй гэсэн итгэл үнэмшил Москвад хангалтгүй байна гэж оросын тэргүүн цохон тэмдэглэжээ. Оросууд ярьж хэлэлцэхгй байна гэж олонтоо шуугиж байна. Манай аюулгүй байдалд заналхийлж байхад бид яагаад ярилцаж хэлэлцэх ёстой гэж Оросын хил хязгаарт бий болсон цэргийн хүчтэй эвслийг бид шууд заналхийлэл гэж үзэж байна гэж ерөнхийлөгч Путин хэлжээ. УАЦЭ – тэй хамлцах оросын харилцаа цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн БИ БИ СИ гийн оросын албаны тусгай сурвалжлагчийн асуултанд “Орос улс эвслийн гишүүн болно санал оруулахгүй “ гэсэн хариулт Путин өгчээ. Аюулгүй байдлын үүднээс авч үзэх юм бол манай улс энэ тал дээр хангалттай бөгөөд аюулгүй байдлыг дээшлүүлнэ гэсэн хий санаа бодлоор тусгаар тогтнолоо золиослохыг хүсэхгүй байна гэж оросын тэргүүн мэдэгдээд гэхдээ УАЦЭ тэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ байгууллагыг хамгийн тэргүүн зэргийн түнш гэж үзэж байдгаа илэрхийлжээ. УАЦЭ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хоол Схеффер үүнээс өмнө мэдэгдэхдээ “ Владимир Путин оролцсон Орос-УАЦЭ ийн хуралдаан дээр илэн далангуй эерэг маргаан мэтгэлцээн болсон ч зөрөлдөөнтэй асуудлаар ахиц гаргаж чадсангүй” гэсан байна . Ороосын ерөнхийлөгч Бухарестаас , АНУ ын ерөнхийлөгч Жорж Буштэй амралтын энэ өдрүүдээр уулзахаар төлөвлөсөн хот болох Сочи руу явсан байна . Энэ яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Польш Чехэд америкийн пуужингаас эсэргүүцэх төхөөрөмжийг байрлулах асуудал болох юм байна .

Лид3. Академич Королёвын гудамжин дахь орон сууцны барилгад гарсан дэлбэрэлтэнд хохирсон хүмүүсийг аврах- эрэн сурвалжлах ажиллагаа дууссан байна. Онцгой байдлын албаныхан нуранги дороос амь үрэгдсэн болон шархдаж бэртсэн хүмүүсийг олж илрүүлсэнгүй.

Дэлбэрэлт гарч түүний улмаас үүссэн гал түймэрт нэг эмэгтэй 2 хүүхэд гээд 3 хүн амь үрэгдсэн гэж сүүлийн үеийн мэдээгээр мэдэгджээ. 22 давхар энэ орон сууцны 11 давхарт гарсан дэлбэрэлтийн үеэр 4 айлын сууц эвдрэн нурж, байшингийн гадна талын хавтанцарууд унаж ховхорчээ. Дэлбэрэлт гарсан энэ орцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Барилга барих үедээ аюулгүй байдлын дүрмийн зөрчин хүнд хохирол учруулсан гэдэг Оросын Холбооны улсын эрүүгийн хуулийн 216 –р зүйл ангийн дагуу дэлбэрэлт үүссэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна . Нурж эвдэрсэн нэгэн сууцанд засвар хийж байхад хийн сав дэлбэрсэн нь дэлбэрэлт үүсэр шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байна.
Москвагийн амбан захирагч Юрий Лужков дэлбэрэлтэнд хохирсон бүх хүмүүст тусламж үзүүлнэ гэдгээ амлаад имй хэрэг гарсантай холбогдуулаад орон сууцны барилгуудад засвар хийж байгаа ажилчдыг хянаж байх хатуу тогтолцоо нийслэлд бүрдүүлэх бодолтой байгаагаа мэдэг джээ. Амбан захирагчийн үзэж байгаагаар орон сууцны алба, сууц өмчлөгдчийн холбооны ажилтнууд засварчдыг хянаж байх бололтой.

Лид4. АНУ ын тэнгисийн нисэх В-1хүчний бөмбөгдөгч онгоц Катар улсын нутаг дэвсгэрт сүйрсэн байна.
Катар улсын Эль Удейд дахь АНУ ын цэргийн баазад газардах үедээ осолджээ. Бөмбөгдөгч онгоцны нисэх багийн 4 гишүүн бүгд эсэн мэнд байгаа юм. АНУ ын цэргийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр онгоц осолдсон шалтгаан нь техникийн доголдолоос болжээ. Онгоц газардсан хойноо шатаж эхэлсэн байна. Гал сөнөөгчид галыг богино хугацаанд унтрааж, онгоц дэлбэрэхээс урьдчилан сэргийлж чаджээ. B-1 загварын бөмбыөгдөгч онгоц нь АНУ ын агаарын нисэх хүчинд хэрэглэдэг онгоцнуудаас хамгийн өндөр үнэтэй нь юм байна. Энэ бөмбөгдөгч онгоцыг 20-р зууны 60-аад оны үед зохион бүтээсэн юм байна.

Лид5. Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үеийг зарлаж явуулах магадлалтай байна.
Тус улсын өнөөгийн ерөнхийдөгч Роберт Мугабе сонгуулийн 2-р үед өрсөлдөх болно гэж Зимбабвегийн эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үе явагдах ньгарцаагүй болжээ. Манай намын нэор дэвшигчээ өөр ялах хүн байхгүй гэж эрх баригч намынхан мэдэгдсээр байна. Түүнээс гадна Зимбабвегийн эрх баригя нам парламентын сонгуулийн үр дүнг эргэн харахыг сонгуулийн ерөнхий хорооноос шаарджээ. Учир нь Зимбабвегийн сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуульд одоо засгийн эрхийг барьж байгаа нам ялагдсан гэж мэдээлсэн юм. Зимбабвдед сүүлийн 25 жилийн турш нэг нам дангаараа засгийн эрхийг барьжээ. Сөрөг хүчин болоод байгаа Зимбабвегийн ардчилсан өөрчлөлтийн намынхан парламентын сонгуульд ялсанаар барахгүй, ерөнхийлөгчийн албан тушаалд өөрийн намынхаа нэр дэвшигчийг ялсан гэж үзэж байгаа юм. Зимбабвегийн өнөөгийн ерөнхийлөгч Роберт Мугабе 84 настай юм байна.

Лид6. АНУ дахь харь арьстануудын эрх чөлөөний хөдөлгөөний төлөө мятрашгүй тэмцэл хийж байсан Марин Люнтер Кингийн гэгээн дурсгалыш хүндэтгэх ажиллагаа америкийн Мемфис хотод болжээ.
Мартин Люнтер Кинг одоогоос 40 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Америкийн хар болон өнгөт арьстанууудын эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгчийн амьдрал, үйл ажиллагааг харуулсан музейн гадаа олон мянган хүн цугларч түүнийг эргэн дурсаж байна. Энэ байшин нь өмнө нь Лоррейн гэдэг зочид буудал байсан юм. Энэ зочид буудлын нэг өрөөнд буудалласа Мартин Лнтер Кинг өрөөнийхөө таган дээр гарах үед нь мэргэн бууч гал нээж амь насыг нь хороосон юм. 1968 онд тэр 39 настай байжээ. Түүнийг амийг хороосон гэдгээ хожим нь хүлээн зөвшөөрсөн Жеймс Эрл 1998 онд америкийн нэгэн шоронд нас баржээ.Энэ аллага америкийн нийгэмд нөхөж баргшгүй том гар хохирол учирсан билээ. 1991 онд энэ зочид буудал хаагдаж, энэ байшинд хүний эрхийг хамгаалах музей нээсэн юм. Мартин Лнтер Кингийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаа Бүгд найрамдах намын гишүүн ноён Жон Маккейн, ардчилсан наэмын гишүүн хатагтай Хилари Клинтон, ноён Барак Обама нар оролцож үг хэлсэн байна. Мартин Лнтер Кинг нь хар арьстануудыг өөрсдийн эрх чөлөөнийхө төлөө энхийн аргаар тэмцэхийг уриалж байсан нь дэлхийн олон оронд гадуурхагдаж байсан олон мянган хар арьстануудад үлгэр дууриалал болж байсан юм. Түүний 1963 онд хэлсэн Надад мөрөөдөл бий гэдэг үг нь дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлджээ. Хорватын нийслэл Загреб хотод албан ёсны айлчлал хийж байгаа АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш чя Мартин Лнтер Кингийг эргэн дурсах ажиллагаанд илгээлт явуулжээ. Мартин Лнтер Кинг бол алсын хараатай, эр хүний ноён нуруутай, ямар нэгэн хүнийг ялгаварлан гадуурхах явдалыг үргэлж зэмлэн буруутадаг үнэнч шудрага хүн байсан гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. Мартин Лнтер Кинг 1964 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ. Мартин Лнтер Кингийн төрөлх хот Атлантад түүний амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай үзэсгэлэн нээгджээ.

Лид7. Латин америкийн олон ангит кинотой тун төстэй үйл явдал аргентин улсад болжээ. Бүтэн 30 жил үргэлжисэн түүхийн таларх мэдээллийг одоо хүргэе.
Одоогоос гучин жилийн өмнө Аргентин улсад иргэний дайн дэгдэж байжээ. Иргэний дайн үеэор шоронд хоригдож байсан давхар биетэй нэгэн бүсгүй байжээ. Тэр бүсгүйг хүүхдээ төрүүлсний дараа шоронд ажиллаж байсан ахмад цолтой нэг хүн бяцхан хүүдийг хүүхэд үрчлэн авах гэсэн гэр бүлд зарсан байна. Хүүхэд худалдан авсан хосууд хуурамч бичиг баримт үйлдэж хүүхэд өргөж авсан хүмүүст итгүүлж ирсэн байна. Бусдын хүүхдийг зарсан шоронд ажиллаж байсан ахмад Энрике Бертье, хүүхэд худалдан авч, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн Освальдо Ривас, Мария Гомес нарын хэргийг шүүх ажиллагаа Буэнос Айрес хотод болж өнгөрчээ. Хүний наймаа хийсэн Энрике Бертьед 10 жил, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэр бүлийн хосууд амьдралынхаа 8 жилийг шоронд өнгөрүүлэх болжээ. Шүүхийн гаргасан энэ шийдвэрт гомдол нэхэмжлэл гаргасан худалдагдсан охины өмгөөлөгч нь сэтгэл дундуур байна. Учир нь хүний хувя заяагаар тоглосон эдгээр хүмүүст 25 жилийн ял оноох ёстой гэж үзэж байна. Аргентины хуулиар шоронд биеээр ял эдлүүлэх дээд хугацаа нь 25 жил байдаг. Сампала бүсгүй 2001 онд ДНк-ийн шинжилгээ өгчя Освальдо Ривас, Мария Гомес нарын төрсөн хүүхэд биш гэдэгээ мэджээ. Сампала охины жинхэнэ эцэг эх нь улс төрийн учир шалтгаанаар шоронд хоригдоод дараа нь хувь заяа нь хэрхсэн нь үл мэдэгдэх Мирта Мабель Барраган, Леонардо Рубен Сампалло гэдэг хүмүүс байсныг хожим олж мэджээ. Тэдний эцэг эх нь Аргентины улс төрч байсан бөгөөд зүүний үзэл баримтлалтай байсныхаа төлө улс төрийн хэрэгтэн бол шоронд хоригджээ. 1976-1983 оны хооронд Аргентин улсад үргэлжилсэн улс төрийн хямрал, цус урсгасан мөргөлдөөнийг түүхчид иргэний дхйн гэж үздэг. Аргентины түүхэнд бохир дайн ч гэж тэмдэглэсэн байдаг. Бохир дайн үед хэлмэгдэж хохирсон Сампалатай адил хувь тавилантай 500 гаруй хүн одо Аргентинд байгаа юм байна.

Лид8. 2005 оноо хойш Их Британи Умард Ирландын нэгдсэн ьант улсын иргэний үнэмлэх гардан авсан гадаадын иргэд англи хэлний мэдлэгээ дахин шалгуулах болжээ.
Их Британий иргэний харъяалалтай болохын тулд гадаадын иргэд англи хэлний шалгалт өгч, бас английн соёл түүхийг мэддэг байх ёстой гэсэн шалгуурыг давдаг байна. Будант Английн иргэн болохоор горилж байгаа хүмүүст тусламж үзүүлдэг фирмүүд олон байдаг. Тэдний зарим нь гадаадын иргэдэд англи хэлний мэдлэг шалгах сорилыг нь хариутай нь өгдөг байсан нь илэрсэн байна. Тухайлбал английн иргэн Тони олон арван хятад хүмүүсийн нэрийнэ өмнөөс англи хэлний мэдлэг шалгах сорил бөглөж байжээ. Тэр Их Британий иргэн болох өргөдөл гаргасан хятадуудын өмнөөс шалгалт өгөхдөө 700 фунт стерлингийн хөлс мөнгө авдаг байжээ.

Лид9. Хавайн арлын Килауза галт уул дахин дэлбэрчээ .
Килауэа галт уул дэлбэрснээс үүсэн халуун хайлмаг далай руу шууд урсан орж аймаар уур манан үүсгээд байгаа юм байна Халуун хайлмаг царцаж эрэг орчмын газар болон хувирч хүрээ нь өргөжсөөр байна. Энэ галт уул нь манай гаригийн хамгийн идэвхтэй галт уул гэгддэг бөгөөд 25 жилийн турш буцалсаар байжээ. Энэхүү гайхамшигтай зүйлийг үзэх гэж Хавайн арал руу мянга мянган жуулчид татагдан очжээ. Тэгээд ч энэ нь хэнд ч ямар ч аюул учруулахгүй юм байна.

Лид10. Энэтхэгийн кино театруудаар лалын шашны тухай Пакистаны уран сайхны киног үзүүлж эхэлсэн байна. Сүүлийн 40 жилд анх удаа Пакистаны уран сайхны киног энэтхэг улсад үзүүлж байгаа нь энэ юм.
Аллахын нэрийн өмнөөс гэдэг нэртэй энэ кинонд мусульман шашинтнуудын амьдралын хэв маяг 2001 оны 9 сарын 11 өдрөөс хойш хэрхэн өөрчлөгдсөнийг энэ кинонд тод томруун харуулжээ. Энэтхэг Пакистаны улс 1965 онд хоорондоо дайтсанаас хойш урлаг соёлын салбарт хамтран ажиллахаа больжээ. Гэвч сүүлийн үед энэтхэг пакистаны хоооронд соёлын харилцаа сэргэх хандлага ажиглагдаж байна. 2006 онд Пакистаны соёл мэдээллийн яам энэтхэгийн уран сайхны 3 киног Пакистанд үзүүлэхийг зөвшөөрч байжээ. Дашрамд дурьдахад энэ улс кино үйлдвэрлэлтээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Энэтхэгийн кино үйлдвэрийг Болливуд гэж нэрлэдэгЭнэтхэгийн кино үйлдвэрийг Болливуд гэж нэрлэдэг. Пакистаны кино урлаг ч бас сүүлийн үед амжилттай хөгжиж байна. Пакистаны уран сайхны киноны нээлт Мумбай хотод болжээ.

7 comments:

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Notebook, I hope you enjoy. The address is http://notebooks-brasil.blogspot.com. A hug.

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/foto/1494-novye-chastnye-foto-27-foto.html ]помогите советом!!!Курортный роман имеет продолжение [/url]
Обсудите, пожалуйста... Я постараюсь относиться ко всем хорошо. Не судить по первому впечатлению, постараюсь взять в толк, отчего человек совершил то или же иное. Как бы встать на его место. Но в голове сами собой возникают мысли - мол, дурно одет или же, грубо говоря, пахнет от человека. Или вот он глупость сказал! Но так как по сути это не моё дело! Каждый человек хорош по-своему. Но я, к примеру, не могу общаться с тем, у кого не помытая голова, к примеру. Неприятно.
Может, моё старание всё же не обращать на это внимания - результат фильмов о дружбе, любви, коие я посмотрела в детстве? Как-то из детства я вынесла то, что нужно ко всем относиться хорошо. А моё плохое всё время вырывается наружу!!! Может, это как внешность - передаётся по наследству и безрезультатно с этим бороться?

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/main/1604-rossiyanka-zavoevala-titul-malenkaya-miss-nacii-2010.html ]Приднестровье: 20 лет одиночества [/url]
девочки подскажите сегодня была у врача,она взглянула меня и подозревает беременность,отправила завтра на вагинальное узи,а я так беспокоилась и была рада,что даже забыла что мне чтобы достичь желаемого результата надо,на абсолютный мочевой делать или же как?кушать или же нет?подскажите плиз!

Anonymous said...

Страница все точно еще остается при удалении:( Но замечала, что у некоторых вместо страниц пустоты и фраза посередине, которая гласит "Страница удалена или же еще не созалана"!!! Я также хочу, для того так было, но не знаю, как сделать это??? Помогите, напишите, кто знает! Буду очень благодарна)

[url=http://2nt.ru/go/serial.php]Вообще любой сериал и особенно новинки я качаю тут [/url]
[url=http://2nt.ru/go/teets.php]Молодежное видео тут[/url]

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Третьего сентября я увидела во дворе котёнка, мне стало его очень жалко, и я привела его домой с надеждой выходить. Он был очень худой, бессильный, истощённый, еле ходил, ничего не ел, не пил, я кормила его из пипетки, для того у него было немного сил, мы с мамой делали всё вполне вероятное для того его спасти, мы так надеялсяи его выходить, но не сумели, Бог забрал его себе. Такой милый котёнок был, гулял по квартире со своими слабыми ножками, и очень умненький был, я всего один раз показала ему лоток, и с тех пор он ни разу не испачкал в квартире, ходил в свой лоточек. Мы с мамой думали, как же его назвать, хотели назвать Ушастик, так как у него уши были большие, но Ушастиком не назвали, мама назвала его Котя. Не знаю, был ли у него шанс или же он с самого начало был обречен. Нам с мамой его очень жалко. Пожил у нас всего 4 для, и в течении этих дней мы к нему очень привыкли, я тоскую по нему. Его с нами уже нет, но он буквально каждый день будет жить в нашей памяти. Котёнок умер сегодня утром на моих глазах, мы похоронили его в парке.
Спи спокойно мой ангелочек.

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Странно очень- зашла на вебсайт знакомств .Удивительно, но люди не склонны там к неплохому добродушному общению,не дорожат им.Мужчины грубят ,хамят,и за этим видны комплексы.Вместо такого для того заявить девушке что-то неплохое ,предлагают секс и в случае в случае если она отказывает грубят .,хамят.Общение нет там как-такого.Придурков большое колличество.Старалась по-доброму говорить так они злятся на это.А как у вас там общение проходило? Можно ли там что-то сыскать достаточно серьезное:.И вообще им не интересно кто ты,твои интересы...Встречалась с некоторыми но ужас,все вранье.

Anonymous said...

Отличная новость, что то здесь не так. А что именно. Нет все таки здесь [url=http://dadabum.ru/]Юмор[/url]
Блин Это что в натуре все здесь? Да ну нафиг ....