2008-04-12

Дэлхийн мэдээ 2008 04 12 Бямба гараг

Лид1. АНУ ын Американ Эйрлайнс компани одоо ашиглаж байгаа онгоцны цахилгаан дамжуулах утас найдвартай ажиллаж байгаа эсэхийг шалгаж дуусаагүй байна. Үүнээс болж баасан гаригт мянга мянган зорчигчид товлосон хугацаандаа зорьсон газраа хүрч чадаагүй байна.
Баасан гаригт Американ Эйрлайнс компани 570 нислэгийг хойшлуулжээ. Сүүлийн 4 өдөрт америкийн иргэний агаарын тээврийн энэ компани 3000 нислэгийг хойшлуулсан байна. Компаний мэргэжилтнүүд техникийн үзлэгт орсон 300 онгоцны 170 ийг нь нислэгт гаргана гэж амлаж байсан юм. Онгоцны техникийн аюулгүй байдлыг хангах алба одоогоос 14 хонгийн өмнө онгоцны цахилгаан дамжуулах утас гэмтэлтэй байж болзошгүй юм гэж анхааруулжээ. Иймээс бүх онгоцондоо үзлэг хийх шаардлагатай болсон юм. Американ Эйрлайнс компаний тэргүүн үйлчлүүлэгчдээс хүлчэл өчиж, нислэгийн найдвартай аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байгааг тайлбарласан юм.
Лид2. Дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ өсөж байна. Сүүлийн үед цагаан будааны нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгааг Филлипины Манила хотод төвтэй олон улсын цагаан будаа судлалын хүрээлэнгийн илтгэлд дурьдсан байна.
Цаашид цагаан будааны хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ургацыг нэмэгдүүлэх талаарх нэмэлт судалгаа хийх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм байна. Сүүлийн нэг жилд цагаан будааны үнэ дэлхийн зах зээл дээр 70 хувиар өссөн байна. Цагаан будаа тариалдаг Зүүн Өмнөд Азийн орнууд дотоод зах зээлдээ цагаан будааны үнийг хөөргөхгүй тогтоон барихын тулд хилийн чанад руу экспортлох хэмжээгээ бууруулжээ. Цагаан будааны үнэ нэмэгдэж байгаа нь тарилангийн талбай жил бүр багасаж байгаатай холбоотой юм байна. Индонез, Хятад, Вьетнамд үер болсон нь энэ жилийн цагаан будааны ургацын хэмжээ буурахад шуул нөлөөлсөн байна. Манай гаригийн хүн амын тэн хагас буюу 3 тэрбум хүний хувьд цагаан будаа хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүн нь юм.

Лид3. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсыг угсаа залгамжлах хун тайж ханхүү Уильям британий агаарын нисэх хүчний нисэгчийн үнэмлэх гардан авсан байна.
Английн Линкольншир гүнлэгт байрладаг агаарын нисэх хүчний цэргийн баазад ханхүү Уильям эцгийнхээ гараас байлдааны онгоцны нисэгчийн үнэмлэхээ гардан авчээ. Яг энэ цэргийн баазад 1970 аад оны эхээр ханхүүгийн эцэг зуны цэргийн сургалтад оролцож байсан юм. Өчигдөр ханхүү Уильямтай нэгэн зэрэг өөр 25 залуу сонсогч нисэгчийн үнэмлэхээ гардан авцгаажээ. Тэд 2008 оны 1 сард нисэгчийн дамжаанд суралцаж эхэлсэн юм. Ердөө 4 сарын хугацаанд хэд хэдэн цэргийн онгоц удирдаж чадах дадал эзэмшсэн байна. Жинхэнэ мэргэжжлийн цэргийн нисэгч болохын тулд 4 жил суралцах шаардлагатай байдаг юм. Харин энэ удаагийн дамжаа нь байлдааны зориулалттай онгоц удирдах сурах үндсийг нь тавьж өгч байна. Хан хүү Уильям үүний дараа тэнгисийн цэргийн бааз дээр яг үүнтэй адил бэлтгэл сургалтад хамрагдах юм байна.
Лид4.Олон улссын олимпийн хорооны ээлжит хурал Бээжингийн олимпийн наадмын бамбарыг аялуулах үйл явдалтай давхацсан юм. Одоо олимпийн бамбар Аргентин улсын Буэйнос Айрес хотод аялаж дуусаад Африкийн Танзани улсыг зорьж байгаа. Олимпийн бамбар Аргентины нийслэлд ирэхэд цагдаа нар бамбарыг аялуулах замын турш хатуу чанга харуул хамгаалалт гаргажээ.
Олимпийн бамбарыг Лондон, Парис, Сан Франциско хотоор аялуулах үеэр Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөний идэвхитнүүд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан билээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хятад улсад хандан Далай ламтай яриа хэлэлцээр эхэлж, хүний эрхийг хамгаалах салбарт ажиллахыг уриалсан юм. гэвч хятадын тал спорт, улс төрийн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэсэн тайлбар хийжээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге хятад улсад хандан хятад дахь хүний эрхийн асуудал хүнд байгааг анхааруулж үг хэлжээ. Олимпийн бамбарыг Танзани улсад ирэхэд нь Нобелийн шагналт Танзаний иргэн Вангари Маатаи буухиалан явах ёстой байсан ч эцсийн мөчид тэр татгалзжээ. Шалтгаан нь хятал улс хүний эрхийг зөрчиж байгаагаас болжээ. Хятад улсад хүний эрх, эрх чөлөөний байдал муу байгаа тул дэлхийн олон орны төрийн тэргүүн нар Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохгүй гэдэгээ илэрхийлжээ. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ч бас олимпийн нээлт үзэхээр Бээжинд очиж амжихгүй гэж мэдэгдсэн билээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун, германы канцлер Ангела Меркель, нар ч Бээжинд очихгүй гэдгээ хэлсэн. Харин одоо АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш 8 сард Бээжин орох эсэхээ хараахан шийдээгүй байна.

Лид5. Кубын төрийн тэргүүнээр Рауль Кастро сонгогдсоны дараа хэд хэдэн салбарт шинэлчлэл хийж эхэлсэн билээ. Тэгвэл Кубын засгийн газрын Гранма сонинд Рауль Кастро хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл эхлүүлж байгаа тухай мэдээлсэн байна.
Гранма сонины сүүлийн дугаарт өнгөрсөн 2 сард ерөнхийлөгч болсон Рауль Кастро эдийн засгийн хэд хэдэн салбарт чухал шинэчлэл хийх шийдвэр гаргасан тухай мэдээлсэн байна. Рауль Кастро одоогоос сарын өмнө ахуйн хэрэглээний зарим төрлийн цахилгаан барааг хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан билээ. Түүнээс гадна зөвхөн гадаадын иргэд буудалладаг зочид буудад кубын иргэд буудаллахын эсрэг тогтоосон хоригийг цуцалсан юм. Кубын иргэд гар утсаар чөлөөтэй харилцах эрхтэй болоод удаагүй байгаа. Тэгвэл одоо Рауль Кастро эдийн засгийн үр ашгийг дэшлүүлэхэд анхаарлаа хандуулаад байна. Өмнө нь төрийн мэдэлд байсан ашигладаггүй газрыг хөдөө аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлэх болжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж тэр үзсэн байна. Хөдөө аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг засгийн газар Рауль Кастро өндөр үнээр худалдан авч байх тогтоол баталжээ. Гранма сонинд бичсэнээр шинэчлэл хийхийг Фидель Кастро санаачилж харин Рауль Кастро амьдралд хэрэгжүүлж байгаа юм байна.

Лид6. Манай дэлхийн хамгийн намхан охин энэтхэг улсад амьдарч байна
жил 15 настай, 5 кг жинтэй, 58 см өндөртэй Йоти гэдэг охин ерөнхий боловсролын сургуульд сурдаг байна.
Бие нь дэндүү жижигхэн ч тэр энэ талаар огт санаа зовдоггүй байна. Сургуулийн захиргаа хуруун чинээ охинд зориулан тусгай сандал ширээг ч бэлтгэж өгчээ. Охин яагаад өсөхгүй байгаагийг шалтгааныг эмч нар саяхан олсон байна. Энэ охин ахондроплаз гэдэг өвчин тусжээ. Энэ нь өсөлтийг зогсоодог юм байна.

Лид7. Манай гаригийн хамгийн өндөр барилга Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байдаг.
160 давхар энэ байшин 630 метрийн өндөр. Саяханыг хүртэл манай гаригийн хамгийн өндөр байгууламжаар АНУ ын Хойд Дакоте мужид байдаг телевизийн цамхаг тодорч байсан юм. Арабын Нэгдсэн Эмииратын Дубай хотын тэнгэр баганадсан барилгийг барьж дуусаагүй байгаа юм. Барилгийн ажил үргэлжилж байгаа Архитекторч, барилгачид цаашид энэ байшингаа 700 метр өндөр болгоно гэж амлаж байгаа гэнэ. Сүүлийн үед Арабын орнууд өгндөр байшингаараа өрсөлдөх болжээ. Арабын Эмиратад 1200 метрийн өндөр байшинг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Лид8. Японы амьтан судлаачид мэрэгч амьтадыг хөдөлмөрийн зэвсэг ашиглах сургасан байна.
Мэрэгч амьтан хоол тэжээл олохын тулд өөр багаж зэвсэг ашиглаж сурчээ. Үзэгч таны харж байгаа энэ хашлаганы цаана нь улаан буудай тавьж мэрэгч амьтадад жижигхэн хэмжээтэй халбага өгчээ. Харх халбага ашиглан улаан буудайг өөртөө ойртуулж чадсан байна. Ингэснээр зөвхөн хүн, сармагчин хоёр л багаж зэвсэг хэрэглэж чаддаг гэсэн ойлголт хязгаарлагдмал болох нь нотлогджээ.

Лид9. Амнаас муухай үнэр гардаг нь шүднээс болдоггүй харин хэлнээс шалтгаалдаг юм гэнэ .
Энэ талаар сэтгэл зовж явдаг хүмүүсийг болон амьсгалахад нь цэвэрхэн үнэр үнэртдэг хүмүүсийг Буффалогийн Их сургуулийн эрдэмтэд сайн дураар нь ирүүлж хянаж үзэхэд бохир нянгууд хэлэн дээр цуглардаг болох нь илэрчээ. Нянгууд үнэртэхэд зэвүүн хүхэрт устөрөгч ялгаруулснаас болоод хүмүүстэй харилцахад хүндрэл учруулдаг юм байна . Өдөрт 2 удаа тусгай сойзоор хэлээ хусч, нянгийн эсрэг шүдний оогоор угаахад л энэ муухай үнэрээс ангижирч болно гэж судлаачид зөвлөж байна .

Лид10. Их Британид өөр хүний зүрх суулгуулсан хүн донорынхоо гашуун хувь тавилангаар яг ижилхэн амьдарчээ.
Хүний сүнс үнэхээр зүрхэнд оршдог бололтой . Үүнийг донорын зүрх суулгуулсан Их Британийн нэг баталж өгсөн нэхэд болно. 12 жилийн өмнө Сонни Грем гэгч нэг хүн хүндээр өвчилж , зүрхий нь яаралтай сольж суулгах хэрэг гарчээ. Амиа хорлосон нэг донор ч даруй гараад ирсэн байна Соннигийн бие ч хурдан сайжирч яах ч аргагүй амийг нь аварсан хүнийхээ төрөл төрөгсдийг эрж олохоор шийджээ. Бэлбэсэн эхнэртэй нь уулзаад тэр шууд л ухаангүй дурлаж гэрлэхийг хүсчээ. Хэл амаа хурдан ололцож , урьд нь бие биеэ сайн таньдаг юм шиг байсанд хоёулаа гайхжээ. Даанч аз жаргалтай мөч нь удаан үргэлжилсэнгүй. Энэ эхнэрийн хоёр дахь нөхөр болох Грем ч бас анхнынх нь нөхөр шиг толгой руугаа буудаж амиа хорлосон гэнэ.Хоёр нөхөр нь хоёулаа яг ижилхэн хорвоог орхисон гэж энэ авгайгаас зарим хүмүүс дөлдөг бол зарим нь энэ бүхэнд зүрх буруутай байх гэлцдэг гэнэ. Өөр хүний эрхтэнг суулгахад тохиолдсон иймэрхүү 7О орчим явдлын тухай шинжээчид ярьдаг юм байна

Лид11. Нью Йорк хотын нэгэн зураачийн хаягдал уутнуудаар хийсэн хачин хачин амьтны дүрс хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг болжээ.
Эхэндээ энэ хачин дүрснүүдээс хүмүүс айдаг байснаа одоо сэтгэл хөдлөн хардаг болсон гэнэ. Нью Йоркийн энэ зураач хаягдал уут шуудайнуудаар хийсэн дүрснүүдээ метроны агааржуулах торонд скочоор наасан бөгөөд метро ойртох үед дулаан агаарын урсгал тэдгээр дүрснүүдийн хийлж амьтай юм шиг нүүрээ янз бүрээр хувиргаж, бүжиглэж байгаа юм шиг болгодог гэнэ. Үүнийг сэтгэсэн зураач Жошуа Харрис хэлэхдээ : Би янз бүрийн материал ашиглаж дандаа туршилт явуулж байдаг юм гэжээ. Харамсалтай нь энэ бүтээлүүд нь галт тэрэг яваад өгөнгүүт ямар хэлбэр дүрсгүй , зүгээр л нэг унжсан уут шуудай болж хувирдаг гэнэ. Гэхдээ түр зуур амь орохдоо олон хүнийг гайхашруулж сэтгэлий нь хөдөлгөж чаддаг юм гэж зураач бахархан ярьдаг юм байна. Гунигтай барайсан хүмүүс гэнэт хог хаядал амилахыг хараад сэтгэл нь өөрийн эрхгүй хөдөлдөг болохоор миний энэ рлаг хэрэгцээтэй зүйл гэж би боддог гэж зураач ярьжээ. Даанч энэ хийлэгддэг бүтээлийнхээ зөвшөөрлийг Нью Йоркийн эрх баригчдаас аваагүй болохоор зураач хотын гудамжаар хэсэн явж байдаг гэнэ.

Лид12. Эр хүйстний онцлог шинж чанарууд зөвхөн хүнд ч биш бас олон амьтанд илэрдгийг эрдэмтэд туршилтаар нотолжээ.
Тоглоомын машин, модон цэргүүдээр зөвхөн хөвгүүд ч биш бас эр сармагчингууд тоглох дуртай байдаг гэнэ. Макака сармагчингууд өмнө нь хөвгүүдийн тоглодог машин, буу зэвсэг гэх мэт, охидын тоглодог хүүхэлдэй, зөөлөн тоглоомууд асгажээ. Гэтэл эр сармагчингууд хөвгүүдийн тоглодог тоглоом руу шууд очин машиныг өнхрүүлж, буугаар буудаж эхэлсэн бол эмэгчингүүд нь аль аль тоглоомы нт сонирхож байсан гэнэ .
Лид13. Зурж байхдаа би хүүхэлдэйдээ хүүхэд шигээ л ханддаг. Зарах үед хүүхдээ өргүүлж байгаа юм шиг санагддаг гэж Воронеж хотын матрёшка тоглоом хийдэг зураач эмэгтэй Елена Матвеева ярьдаг гэнэ.
Воронежийн уран гартан энэ эмэгтэй ардын гар урлагийн шинэ эхлэлийг тавьж, матрешкагаа хотынхоо нэгэн бэлэг тэмдэг болгож чаджээ. 4О жилийн өмнө залуу зураач байхдаа Елена Матвеевна гологдол болсон модон дээр зурсан анхныхаа матрёшкаг чехийн Брно хот руу илгээж байсан бол дараа дараачийнх нь хүүхэлдэй цагийн эрхэнд Воронеж хотынх нь нэрийн хуудас болон хувирчээ. Матвеевагийн урлан жижигхэн гал тогооны өрөөнд байрладаг. 1ОО жилийн тэртээ анх бий болсон матрёшка хүүхэлдэйг хийхэд хэрэглэж байсан тосон ба усан будаг ширээнд дээр нь харагдах бөгөөд мөн л ижил аргаар үйлдвэрлэдэг юм байна. Хүүхэлдэйний их биеийг нь түүний нөхөр Владислав хонгилдоо зорж өгдөг гэнэ. Илүү төвийсөн хэлбэрээрээ Воронежийн матрёшка Семёновын болон Сергиево- Посадкийн хүүхэлдэйнээс ялгардаг юм байна. Сүүлийн үед Елена Матвеева хүүхэлдэйгээ зөвхөн захиалгаар хийж өгдөг болжээ. Шавь нар нь ч бүтээлдээ багш шигээ ханддаг учраас Воронежед үйлдвэрлэв гэсэн шошгогүй ч байлаа гэсэн бусад тоглоомноос илт ялгардаг гэнэ.

No comments: