2008-04-08

Дэлхийн мэдээ 2008 04 07 Даваа гараг

ЛИД1: Сочид болсон Орос- АНУ-гийн гэрээ хэлэлцээр нөхөрсөг нөхцөл байдалтай болж өнгөрсөн ч гэлээ хамтран ажиллах харилцаанд ахиц гарсангүй.

Өчигдөр хийсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнгээс үүдээд Орос АНУ- ын төрийн тэргүүнүүд хэтийн бодлогын хүрээний тухай хамтын тунхаг бичиг баталсан байна Зүүн Европод пуужингаас эсэргүүцэх хамгаалалтын зарим нэг төхөөрөмж байрлуулах гэсэн Вашигтоны төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар санал бодол голчлон зөрөлдсөн ч гэлээ яриа хэлэлцээрээр тодорхой дэвшилд хүрснээ хоёр тал цохон тэмдэглэжээ.” АНУ ын төлөвлөгөөнд хандах манай хандлага зарчмын хувьд огт өөрчлөгдөөгүй. Үүний зэрэгцээ зарим нэг эерэг ахиц гарсан. Бидний санаа зовж байгаа асуудлыг америкийн тал эцсийн эцэст сонслоо “ гэж оросын ерөнхийлөгч Владимир Путин уулзалтынхаа дараа мэдэгджээ.
Энэ гэрээ хэлэлцээрээр хоёр тал стратегийн хувьд үйл явдлын үзэгдэх байдлыг нээн харуулж чадлаа. АНУ , Орос хоёр пуужингийн боломжит аюул заналхийллийг эсэргүүцэх тогтолцоо бий болгохыг зорьж байна. Энэ тогтолцоонд Орос ч тэр АНУ ч тэр , Европ ч тэр ижил тэгш эрхтэйгээр хамтран оролцох болно гэдэг асуудлаар бид өнөөдөр ярьж тохиролцлоо” гэж АНУ –ын ерөнхийлөгч Жорж Буш хэлсэн байна. Үүний хариуд “ Өнгөрсөн жил АНУ ын нэг талын төлөвлөгөөнд санал болгосон манай зэрэгцээ санал хүчинтэй байгаа” гэдгийг оросын ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.




ЛИД2: Иракийн нийслэл Багдадад цуст тулаан үргэлжилж хүний амь нас хохирсоор байна.

Иракийн нийслэл Багдадын Садр-Ситид болсон хоёр ч үйл явдлын үеэр иракийн цэргийн хуягт машин дэлбэрэн шатжээ. АНУ ын армийн 3 байлдагч амь үрэгдэж 31 хүн шархдаад байна гэж Рейтер агентлаг мэдээлжээ. Багдадын нөгөөн бүс гэгддэг энэ дүүрэгт болсон буудалцааны үеэр мөн хоёр цэргийн албан хаагч амь үрэгдэж, 17 шархаджээ. Өчигдөр орой засаг төрийн байгууллагууд болон АНУ –ын элчин сайдын Яам байрладаг Иракийн нийслэлийн онцгой хамгаалалтын бүс рүү пуужингаар гал нээжээ. Америкийн цэргийн захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн төлөөлөгч Ассошейтед пресс агентлагийн сурвалжлагч нарт ногоон бүсэд хоёр ч пуужин дэлбэрсэн тухай ярьсан байна. Бас нэгэн тулаан үеэр америкийн нэг цэргийн албан хаагч мөн 14 хүн амь үрэгдсэн байна. Америк, Иракийн анги нэгтгэлүүдийн болон Махдагийн армийн цэрэг дайчдын хооронд болсон мөргөлдөөнөөр одоогоор 22 хүн амь үрэгдээд байна гэж Багдадын цагдаагийн газраас мэдэгджээ. Амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд , хүүхдүүд ч байгаа тухай Багдадын эмнэлгийн албаны мэдээнд өгүүлсэн байна. АНУ ын агаарын цэргийн хүчний Садр Сити бүсэд үзүүлсэн өглөөний агаарын цохилтонд 5О орчим хүн шархдаад байгаа юм байна. Америкийн цэргийн удирдлагаас гэмт хэрэгтэн 9 хүнийг устгаад байгаа тухай мэдэгджээ.
Үүнээс өмнө шийтийн шашны тэргүүн тулаанаа зогсоохыг өөрийн талыг баримтлагчдад уриалжээ. Гэвч Багдадын зүүн хэсэгт оршдог дагуул хот болох Садр Ситид одоо болтол буудалдаан үе үе болсоор л байна.
Иракийн умар зүгийн хот Мосулд зэвсэгт этгээдүүдэд баривчлагдсан 42 оюутныг цагдаагийнхан суллажээ. Энэ оюутнуудыг их сургууль руугаа автобусаар явж байхад нь дайран орж барьцаалсан юм байна . Нөгөө автобусных нь жолооч бууны суманд оногдолгүйгээр оюутнуудаа авч гарч чадсан боловч гурван зорчигч хүнд шархаджээ. Багдадаас баруун хойшоо 26О км ийн зайтай оршдог энэ хотод аюулгүй байдлыг хангах нэмэгдэл арга хэмжээ авч байгаа юм байна.



ЛИД3. Төвдийг чөлөөлөхийн төлөө тэмцэж байсан жагсагчид Олимпийн галт бамбарыг гал сөнөөгчөөр унтраахыг оролджээ. Энэ жагсаалын үеэр 36 хүнийг баривчилжээ.


Төвдийг чөлөөлөхийн төлөө тэмцэж байсан жагсагчид 2ОО8 оны олимпийн тоглолт болох Бээжин рүү Грекээс бухиалан хүргэж яваа галт бамбарыг Британийн нийслэлээр дамжин өнгөрөөхийг эсэргүүцэж гал сөнөөгчөөр галт бамбарыг унтраахыг оролджээ. Энэ жагсаалын үеэр 36 хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Хятадын эрх баригчдын төвдөд явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа жагсагчид телевизийн хөтлөгч Конни Хукийн гараас олимпийн бамбарыг булаан авч унтраахыг оролджээ. Нэгдсэн вант улсад суугаа хятадын элчин сайд олимпийн бамбарыг өргөж барин Чайна Таун болон хятадын хорооллоор дайран өнгөрч Лондоны яг төвд аваачжээ. Даунинг-Стрит дэхь ордныхо дэргэд бамбарыг хүлээн авч талархал илэрхийлсэн мөн Бээжийн олимпод хориг тавихаас татгалзсан Великобританийн ерөнхий сайд Гордон Браун ч бас шүүмжлэлд өртөөд байна. Британд нөлөөгөөрөө 3рт ордог Либерал Ардчилсан намын тэргүүн Никк Клегг : “ерөнхий сайдын ёслолын арга хэмжээнд оролцсоныг цагаа олсонгүй гээд үүнд улс төрийн агуулга байгаа ч гэсэн Хятадад хүний эрхийг том хэмжээгээр зөрчиж байдаг баримтуудыг хараанаасаа гаргаж болохгүй юм гэж Би БИ Сид өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үүний зэрэгцээ 2О12 оны Лондонгийн олимпийг зохион байгуулах хорооны дарга Себастиан Тоу хэлэхдээ энхийн жагсаал байж болно. Тэгвэл хүмүүс үүнийг спорт, олипийн үнэ цэнтэй зүйлс ялан дийлж байна гэж хүлээн звшөөрөх байх гэдэгт итгэж байна гэжээ. Өмнө нь лондонгийн цагдаагийн газраас хотын гудамжаар олимпийн бамбарыг авч явах аялалын үеэр 2 мянган цагдаа жижүүрлэнэ гэдгээ зарласан юм байна. Өнгөрсөн бямба гаригт Хитроугийн онгоцны буудалд олимпийн бамбар хүрэлцэн ирэхэд нэгдсэн вант улсад суугаа хятадын элчин сайд Фу Ин , мөн 2О12 оны лондонгийн олимпийн бэлтгэлийн удирдагч, британийн засгийн газрын төлөөлөгч Тесса Жоэл нар угтан авсан бөгөөд энэ бамбарыг 1О олимпийн аварга, 18 сургуулийн сурагч, мөн урлаг соёлын тэргүүний зүтгэлтнүүд болон нэрд гарсан хүмүүс гээд 8О хүн буухиалан авч явах юм байна . Буухиа британийн нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгээс гараагаа эхэлж хотын зүүн өмнө зүгт оршдог Гринвичийн О2-р талбайд өндөрлөж бамбарыг эндээс Парис руу илгээх юм байна.


ЛИД4: Москва хотын академич Королёвын гудамжин дахь орон сууцны 22 давхар байшингийн 11 р давхарт дэлбэрэлт болсон тухай бид өмнө нь мэдээлсан .Одоо энэ хэргийн байдал юу болж байна вэ?


Дэлбэрэлт гарсан газраас аврагчид амь үрэгдсэн 3 хүний цогцсыг олсон байна. Дэлбэрэлтэнд өртсөн орцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэхүү эвдрэл байшинд бүхэлд нь нөлөөлөх эсэх талаар туршин шинжээчид судалж, дэлбэрсэн жинхэнэ шалтгааныг дэлбэрэлтийн техникчид тогтоохыг оролдож байна. Засвар хийж байсан байранд гагнуурын ажилд ашиглаж байсан хийн сав дэлбэрсэн гэдэг таамаг их яригдаж байгаа юм байна. Дэлбэрэлт гарсны дараахан 1О-2О минутын турш үйл явдлыг газар дээрээс нь шууд сурвалжилсан “Мэдээ 24” телесувгийн кадрт байшингийн гурваас дөрвөн давхар түймрийн галд өртсөн байгаа гарсан байна. Телевизийнхэнийг эхний сурвалжлагаа ирэхээс өмнө гал хамгаалагчид ирчихсэн байсан юм байна . Тэд нэг цаг хагасын турш түймэртэй тэмцсэн бөгөөд москвагийн цагаар 2ОцагЗО минут гэхэд түймрийг бүрэн унтраажээ. Хэрэг гарсан газраас эхлээд энэ байшинг нэг бол 2О нэг бол 22 давхар, 2 давахр нь шатсан , эсвэл 4 даьхар нь шатсан , амь насаа алдсан хүн байхгүй гэсэн зөрөөтэй мэдээ ирсэн юм байна. Гэтэл цагийн дараа Москваг хариуцсан онцго байдлын яамны хэвлэлийн албаны дарга зарим нэг хохирсон хүнийг дамнуургаар нүүлгэн шилжүүлсэн, түймрийн галаас болоод аврагчид нурж эвдэрсэн сууцнуудад нэвтрэн орж чадахгүй байна гэж мэдэгдэж байжээ. Дараа нь 22 давхар байшин болох нь тодорхой болж гурван айлын сууц хохирсон нь тогтоогджээ. Москвагийн цагаар 2О цаг 1О минут гэхэд мэдээллийн товчоонууд дэлбэрэлтийн газраас амь үрэгдсэн 2 хүнийг олсон тухай мэдээлжээ. Гэтэл түймэр унтраасны дараа аврагчид бас нэг нас барсан хүнийг олсон юм байна. Эхлээд 1О орчим насны нэг охин, 14тэй хүү хоёр амь эрсэдсэн гэж байсан бол сүүлийн мэдээгээр 2 эрэгтэй нэг эмэгтэй хүн амь насаа алдсан болж таарсан байна. Шөнө дөл гэхэд тус орцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 4О хүнийг өөр газар оруулсан гэнэ. 22 хүнийг ойр орших останкино ,Алтай зочид буудалд оруулжээ. 4р сарын 5 ны өглөө гэхэд түймэрт өртөөгүй айлын хүмүүсийг хэрэгтэй юмаа ав гэж гэрт оруулсан юм байна. Хулгай дээрмээс хамгаалж давхар бүрт цагдаа нар жижүүрлэж байгаа гэнэ.
ЭНэ хэрэг явдлын дараагаар 15 хүн биеийн байдал муудлаа гэж эмчид ханджээ. Гэтэл дэлбэрэлт гарсан энэ олон давхар байшинд тулганы хий тавиагүй бөгөөд бүх оршин суугчид цахилгаан тулга хэрэглэдэг нь нотлогджээ. Үүнийг алан хядах үйл ажиллагаа байж магадгүй гэж эргэлзэж байгаагаа 4р сарын 4ний орой хэргиЙН газар дээр очсон москвагийн амбан захирагч Юрий Лужков илэрхийлжээ. Дараа нь дэлбэрэлт болсон газар дээр бүхэл шөнөжингөө ажилласан дэлбэрэлтийн техникчид- туршин шинжээчид нурж эвдэрсэн хананд дэлбэрэх бодисны ул мөр байгаагүй тухай маргааш өдөр нь мэдэгджээ. Гэхдээ хийн дэлбэрсэн сав байж болзошгүй төмрийн нэг хэсгийг мэргэжилтнүүд олжээ. Засварчдыг гагнуур хийхдээ ашиглаж байсан хийн сав дэлбэрсэн байж магадгүй гэсэн таамаглалыг барилгад учруулсан хор уршгийн шинж чанараас үүдээд туршин шинжээчид гаргаж байгаа юм байна. Одоо дэлбэрэлтэнд өртсөн байшингийн ойр орчмын автотээврийн хөдөлгөөн хэвийн байдалд ороод байна. Байшингийн нуранган дээр хүнд техник ажилаж байгаа бөгөөд олон давхар энэ байшингийн зураг төслийн дүн шинжилгээний тодорхойлолт 1О -15 өдрийн дараа л гарах юм байна. Байшингийн хананд бэхэлгээ хийлгэнэ гэж Лужков амалжээ. Хуучны буу зэвсэг сонирхдог хоёр оюутан залуу хий ашиглан юм гагнаж байхдаа дэлбэлсэн байж магадгүй гэсэн шинэ таамаглалыг Юрий Лужков гаргаад байна



ЛИД5: Бритиш эйрвэйс ихээхэн хэмжээний цас орсноос болж 12О нислэгээ хойшлуулсан байна.


Энэ тухай өчигдөр Де Тайм Онлайн мэдээлжээ. Газардах талбайг цас дарж цэвэрлэх гарцаагүй шаардлагатайн улмаас энэ онгоцны буудал олн онгоц хүлээж авч чадсангүй. Өчигдөр бүтэн сайн өдрийн өглөө орж эхэлсэн цас энэ улирлын хувьд ер бусын үзэгдэл болж байгаа бөгөөд араас нь үүнтэй адилхан хэд хэдэн юм тохиолдоно гэж цаг уурчид урьдчилан мэдээлжээ. Өмнөх өдөр нь буюу бямба гаригт тээшний ангиллын тогтолцоонд эвдрэл дахин гарсны улмаас Хитроугийн 5р терминал 24 нислэгээ сөн хойшлуулжээ. 3р сарын сүүлчээр ашиглалтанд орсон энэ терминалын удаа дараагийн эвдрэлээс болоод Бритиш Айрлайнз компани 16 сая фунт стерлингийн хохирол амсаад байгаа юм байна.

ЛИД6: Олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг Техасын шашны бүлэглэлийнхнээс 137 охиныг суллажээ .


Олон эхнэртэй мормончуудын шашны бүлэглэлд харъялагддаг Техасын хувийн аж ахуй дээрээс 137 охин, 46 эмэгтэйг цагдаагийнхан суллан гаргасан байна.Мормончууд хүүхдүүдэд зэрлэг бүдүүлэг авирлаж байгааг цагдаагийнхан сэжиглэсэн байсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Суллагдсан охид эмэгтэйчүүдийг одоогоор сүм хийд болон төрийн байгууллагуудад түр зуур байрлуулаад байгаа юм байна . Энэ бүлэглэлийнхэн өөрийн өөрийнсүсэг бишрэлдээ маш үнэнч, амьдран суугаа газартаа хайртай хүмүүс юм. Гэхдээ биеэ тайван авч яваа гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд ярьжээ. 16 настай охин 5О настай хүнтэй сууж , 8 сартай жирэмсэн болоод байгаа тухай мэдээллийг шалгаж байхдаа хууль сахиулах
байгуулагынхан энэ аж ахуйг сонирхож эхэлжээ. Ийм эрт гэрлэхийг АНУд хууль бус гэж үздэг юм байна . Техасийн энэ аж ахуйг эзэмшигч бөгөөд тэндэхийн сүмийн тэргүүн Уоррен Жеффс гэгч нь 2ОО6 онд хүчингийн хам хэргээр баривчлагдаж байжээ. Бас 2ОО7 оны 11р сард 1О жил шоронд хоригдох ял авч байсан гэж Ройтерсийн мэдээнд өгүүлжээ. Тэр 14 настай охиныг өөрийн үеэл 19 настай хүүтэй суулгах гэж албадсан гэнэ


ЛИД7: Микрософт компани Яахоо компанид тулган шаардах бичиг өргөн барьжээ.

Өнгөрөгч бямба гаригт Микрософт компани Яахоо компанийн захирлуудын зөвлөлд гэрээнийхээ эцсийн болзлыг 3 долоо хоногийн дотор ярьж тохиролцох санал тавьсан байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Микрософтын ерөнхий захирал Стив Балмер захидалдаа хэрвээ 4р сарын эцэс гэхэд ингэхгүй бол захирлуудын зөвлөлийг нэг хувилбараар сонгох саналыг хувьцаа эзэмшигдэдээ хандаж тавина гэсэн байна. 2ОО8 оны 2р сарын 1нд Яахоогийн хувьцааг тус бүрий нь 31 доллараар буюу зах зээлийн үнээс 62 хувь илүүгээр худалдаж авах саналаа Микрософт компани тавьжээ. Гэтэл 2р сарын 11 нд Яахоогийн менежмент энэ саналыг хэрэгсэхгүй болгохдоо активыг боломжит худалдан авагчид маань дутуу үнэлж байсан байна гэсэн тайлбар хийжээ. Сүүлийн хоёр сард хоёр тал нэг ч ухаалаг гэрээ хэлэлцээр хийсэнгүй гэж Балмер хэлжээ. Гэтэл интернет- эрэл хайгуул болон зар сурталчилгааны зах зээл дээрх Яахоогийн эзлэх хувь багассаар байгаа гэнэ.
Яахоо компанийн төлөөлөгч эмэгтэй захидал хүлээн авснаа нотлохгүй байгаа бөгөөд Микрософт компаниас өргөн барьсан тулган шаардах бичигт боломжийн хариу өгөхөөс татгалзсан байна .

Лид1: Хэдэн зуун цагдаа нар өнөөдөр Парис хотын гудамжинд хамгалалтанд гарлаа. Тэд Хятадын Төвдөд явуулж буй ажиллагааг эсэргүүцэж байгаа бөгөөд үүнийгээ Олимпын бамбарыг эсэргүүцэн илэрхийлж байгаа юм.
Бамбарыг барин 80 тамирчид 28 Км газар гүйх бөгөөд тэднийг 65 мотоциклтой, мөн нутгийн 200 цагдаа нар хамгааллаа. Бамбар Парис хотын Чарлэс дэ Голлэ онгоцны буудалд Ням гаригийн орой Хятадын аюулгүйн албадаар хамгаалуулан ирсэн юм. Бамбарыг Хятадын Франц дах элчин сайд Конг Гуан угтан авсан бөгөөд 40 мотоциклтой цагдаа нараар хамгаалуулан буудалд ирсэн байна. Лондонд болсон эсэргүүцлийн цуглаанаар 37 хүн Олимпын бамбарыг булаан авах, унтраах гэсэн шалтгаанаар баривчлагдсан байна. Тухайн үед тэмцэл хурцадмал байдалтай байсан учраас бамбарыг автобусанд хамгаалан авч явжээ. Францын ерөнхийлөгч Николас Саркози Хятадын Төвдийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилсээр байгаа бөгөөд Парис хотын дарга Бэртранд Деланоё мөн түүнийг дэмжиж байгаа юм. Тэрээр дан ганц Хятадыг буруутгаж байгаа юм биш бид хүний эрхийг зөрчиж буй аль ч улсыг шүүмжилж эсэргүүцэх болно гэж хэлсэн юм.

Лид2: Францын иргэд 6 жилийн өмнө барьцаалагчдын гарт барьцаалагдсан улс төрч хадагтай Ингрид Бэтанкортыг суллахыг шаардан жагсаал хийлээ. Түүний бие олон өвчинд баригдан маш тааруу байгаа юм.
Уг жагсаалд Францын гадаад хэргийн сайд, хүний эрхийг хамгаалах яамны сайд, тэргүүн хадагтай, мөн Аргентиний ерөнхийлөгч нар оролцсон байна. Парис хотын төв талбайд ард иргэд улс төрийнхөнтэй нэгдэн жагссан байлаа. “Бид Бэтанкортийг суллагдтал тэмцлээ зогсоохгүй” гэж гадаад хэргийн сайд мэдэгджээ. өнгөрсөн Пүрэв гаригаас хойш Франц, Швед, Испаний эмнэлгийн багийнхан Боготад бэлэн байдалтай байгаа бөгөөд харамсалтай нь Фар бүлэглэлийнхэн эмчилгээ хийлгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа юмаа. Хадагтай Бэтанкорт элэгний Б гепатиттай болсон, мөн амьд үлдэхийн тулд яаралтай цус сэлбүүлэх хэрэгтэй байгаа юм. Колумбын засгийн газар Нилээд тооны хүмүүсийг барьцаалаад байгаа Фарк бүлэглэлд цэргийн үйл ажиллагаа явуулна гэж амласан.

Лид3: хорлон сүйтгэгчид Францын хамгийн томд тооцогдох дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдэгсдийн оршуулгын газрын 148 Муслим булшыг гутаан доромжлон сүйтгэжээ.
Булшнууд дээр гахайн толгой өлгөн, Исламын шашныг доромжлон бичиж, Францын Муслим хууль зүйн сайдын зургийг булшин дээр зурсан байжээ. Францын ерөнхийлөгч Николас Саркози уг үйлдлийг “дургүй хүрмээр үйлдэл байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрхөөргүй арьс өнгөний ялгаварлах үзэл” гэж хэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд хойд африкаас ирсэн 78.000 гаруй Муслимчууд амь үрэгдсэн юм. Хойд Францын Аррас-н ойролцоо байдаг уг оршуулгын газарт дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан цэргүүд оршуулагдсан. Зуу гаруй цагдаа уг хорлон сүйтгэх үйл ажиллагааг илрүүлэхээр ажиллаж байна. Ноён Саркози уг хэргийг үйлдсэн балмад этгээдүүдийг илрүүлж хорьж шийтгэх болно гэж хэллээ. Яг ийм балмад ажиллагаа мөн 2007 оны долдугаар сард Нази оршуулгын газар болсон бөгөөд 50 Муслим булшин дээр будгаар сараачсан байсан. Энэ үйлдлийг хийсэн 2 этгээд 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
















No comments: