2008-04-19

Дэлхийн 2008-04-19 Бямба гараг

Лид1. Бүтэн арван хоногийн турш олон улсын сансрын станцтай залгагдан дэлхийн тойрог замд ажиллаж байсан Союз ТМА 12 сансрын хөлөг эх дэлхийдээ эргэн ирэх гэж байна.
Өнөөдөр өглөө Москвагийн цагаар 9 цаг 6 минутад, 14 цаг 6 минутад Союз хөлөг олон улсын сансрын станцаас салгагдсан байна. Союз хөлгийн бүхээгт БНСУ ын анхны сансрын нисэгч Ли Со Ен, олон улсын санрын станцийн 16 пахь удаагийн багт ажилласан америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, Оросын сансрын нисэгч Юрия Маленченко нар байгаа юм. Пегги Уитсон, Юрий Малеченко нар дэлхийн тойрог замд 6 сар ажиллаад эх дэлхийдээ эргэж ирж байна. Харин өмнөд солонгосын сансрын нисэгч 10 хоног ажилласан билээ. Союз хөлөг тун удахгүй Казахстаны нутаг дэвсгэрт Байконурын сансрын буудлаас холгүй газардах юм. Одоо олон улсын сансрын станц дээр Оросын сансрын нисэгч Сергей Волков, Олег Кононенко, Гаррет Рейзман нар ажиллаж байна.

Лид.2 Лондон хотод алан хядах ажиллагааа зохион байгуулсан, бусдыг хүчирхийлэлд уриалсан 6 лалынм шашинтаныг шүүх хурал болж дууслаа. Лондон хотын шүүх тэдэнд ял оноолоо.

Их Британий Би Би Си телевизийн мэдээлснээр бол ял сонссон 6 хүн бүгд "Аль-Мухаджарун" бүлэглэлийн гишүүн юм байна. Тэд алан хядах ажиллагаа хийхийг бусдад уриалж, санхүүгийн тусламж үзүүлж байжээ. Эдгээр хүмүүст 2,5-аас 4,5 жилийн ял оноосон байна. Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон Английн цэрэг дайчдыг эргэж ирсэн хойно нь хороох хэрэгтэй гэж тэд суртал ухуулага хийдэг байжээ.

Лид3. БНХАУ ын өмнө зүгийн Хайнань аралыг чиглэн хүчтэй далайн шуурга болох гэж байна.
Ногури гэж нэрлээд байгаа энэ далайн шуурга аралыг нөмрөн авахаас өмнө 120 мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн гэж хятадын мэдээллийн Синьхуа агентлаг уламжилж байна. Өнөөдрийн 15 цагийн байдлаар Ногури хар салхи Хайнань аралын Вэньчан хотоос 120 км зайтай байжээ. Хятадын үндэснийцаг уурын төвийн мэдээгэээр Ногури хар салхи цагт 120 км хурдтай байгаа гэнэ. Энэ нь хар салхинд тогтоосон ангилалын аюултай түвшинд тооцогддог. Ногури хар салхи 4 сарын 14-нд Өмнөд Хятадын тэнгист бүрэлдсэн юм. Эхэндэээ хар салхиний хурд цагт 100 км байснаа одоо улам хурдтай болжээ. Номхон далай, өамнөд хятадын тэнгист хар шуурганы улирал эхлээд 14 хонож байна. Энэ жилийн хамгийн анхны далайн хар салхи 4 сарын 3-нд дэгдсэн вм. Гэвч тухайн үед хүн амд хохирол учруулаагүй юм.

Лид4. Ромын хамба лам 16-р Бенедикт Нь Йорк дахь НҮБ-ын төв байранд зочилж үг хэлсэн байна.
Ромын хамба лам 16-р Беннедикт хэлсэн үгэндээ дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хурцадмал асуудлыг шийдэхэд дэлхийн нөлөө бүхий томоохон орнууд зонхилох үүрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Гэхдээ ямар орнууд дэлхийд нөлөө ихтэй байгаа нэрлээгүй байна. Ромын хамба лам олон улсын өмнө ту”лгарсан асуудлыг шийдэхэд алдь болох олон орны саналыг харгалзан үзэхийг уриалжээ. Түүнээс гадна дэлхийн олон оронд хүний эрхийг зөрчиж байгааг тэр шүүмжилээд энэ талаар анхаарлаа хандуулахыг хүсжээ. НҮБ-ын индэрээс үг хэлсэн 3 дахь хамба лам нь 16-р Беннедикт боллоо. Хамба ламын үг хэлэх гэж байгаа хуралын танхимд олон мянган хүн цугларч, танхимын гадна орох гэсэн хүсэлтэй хүн олон байжээ. Хамбал ламын НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанд хэлэх үгийг сонсох эрхийг дэлхийн улс бүрт олгохдоо хязгаар тогтоожээ. Улс орон бүр 6 тасалбар авсан байна. Ромын хамба лам НҮБ-ын төв байранд үг хэлсний дараа 9 сарын 11 өдрийн халдлага гарсан газар очсон байна. Дэлхийн худалдааны төв байсан газар хамба лам очиж, алан хядах ажиллагааны золиос болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.

Лид5. 1ОО хүний звхөн 2 нь л театргүйгээр амьдарч чаддаггүй, 5 хүн тутмын нэг нь хэзээ ч театрт очиж үзээгүй гэсэн нийгмийн судалгааг Орост гаргажээ.
Яагаад театрт очиж жүжиг үздэггүй юм бэ гэсэн асуултанд хөдөөгийн ихэнх оршин суугчид орон нутагт нь тийм театр байдаггүй гэж хариулсан бол хотынхон цаг зав хүрэлцдэггүй , тасалбарын үнэ хэтэрхий үнэтэй гэж тайлбар өгсөн байна . Сүүлийн 5-1О жилд эсвэл энэ урлагийн төрлийг огт хайхрахаа больсон, эсвэл сэтгэл ханах явдал маш ховор болсон байх гэж асуулганд хариулсан хүмүүсийн тэн хагас нь үзжээ.


Лид6. Одоо шүзэгч танд энэ долоо хоногт дэлхийн ямар суутнууд төрсөн өдрөө тэмдэглэж байгааг сонирхуулъя.
Лидия Владимировна Вертинская өнөөдөр нас сүүдэр 85 хүрчээ.Агуу дуучин Вертинскийн эхнэр байсан тэрээр “Садко”, Дон Кихот”, “Нөлөөт толины вант улс” зэрэг кинонд тоглосон бөгөөд Анастасия, Марианна хэмээх мөн л жүжигчин болсон 2 сайхан охин төрүүлж өсгөсөн хүн.

Одон орон судлаач мэргэжилтэй Борис Стругацкий өнөөдөр 75 настай бөгөөд “ Даваа гариг хагас сайнд эхэлдэг”, “ Замын хажууд болсон хээрийн зоог”, “ Ертөнц сөнөхөөс өмнөх сая жилийн дотор” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт сонгодог зохиолуудыг нь дэлхий дахин өндөр үнэлдэг билээ. Хэзээ ч давтагдашгүй нуууцлаг зүйлсийг хөндөж мэдрүүлсэн олон арван номыг ах Аркадийтайгаа тэрбээр хамтарч бичжээ.


Зууны хагасыг насалж байгаа Вячеслав Фетисов бямба гаригт олон сайхан зүйл сонсох байх. Оросын хоккейн түүхийн хамгийн алдартай хамгийн азтай тамирчин Фетисов олимпийн 2 удаагийн, дэлхийн аваргын 4 удаагийн , Европын 7 удаагийн, Стенлийн цомын 2 удаагийн аварга болж байснаас гадна ЗХУ ын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг 13 жил дараалан хүртжээ.

Ромын түүхэн дэхь хамгийн настай пап лам болох 16 –р Бенедикт ухаан саруул, бие лагшин тунгалаг 81 настайгаа золгоод байна. Өсвөр насанд нь түүнийг Гитлерюгенд гэж хочилдог байжээ. Гэхдээ тэр хэзээ ч дайн тулаанд орж байгаагүй харин америкийн дайчдыг ойртож ирэх үед анги нэгтгэлээсээ гарч хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Ромын католик шашны 2р хамба , гадаад гаралтай Йозеф Рацингер ариун хаан суудалд залрахаас нь өмнө пап ламыг мөн тэгж хочилдог байжээ. 5ОО жилийн туршид энэхүү 2р хамба ламыг суудлыг зөвхөн италичууд эзэлж байсан байна .


Өнгөрсөн лхагва гаригт, замын цагдааг сайн хүнээр дүрслэн үзүүлсэн жүжигчин Сергей Никоненко 67 нас хүрсэн байна . Анд нөхөр Сергей Степаненко түүнд баяр хүргэхдээ “ Чамтай үе чацуутан байсандаа би бахархаж явдаг. Агуу их зураач, агуу их жүжигчин мөртөө үнэхээр сайхан агуу том анд нөхөр чамдаа хайртай гэдэгтэй найз нөхөд маань бүгд санал нийлнэ. Чамайгаа үргэлж хайрлаж, үргэлж санаж, дахин уулзана гэж дандаа мөрөөдөж явдаг шүү бид. Чамд болон төрөл төрөгсдөд чинь эрүүл энх уран бүтэлийн амжилт хүсье. Хайртай шүү баяртай . “ гэж бичсэн байна .


Лид7. Хөрөнгийн бирж дээр хамгийн их азтай, амжилттай тоглодог хүний цусыг эрдэмтэд судалж үзсэн байна . Энэ асуултын хариуг олохоор физиологчид Лондонгийн хөрөнгийн бирж дээр зайлшгүй хэрэгцэтэй багажтайгаа ирж учрыг нь олж тогтоожээ.
Гэтэл хөрөнгийн бирж дэр тоглодог трейдерүүдийн ажмилт үзүүлдэг явдал нь цусан дахь тестостероны түвшингээс шууд хамаардаг нь илэрчээ. Үүнийг эрдэмтэд ялагчийн хүчин зүйл гэдэг бөгөөд яг спортынхтой адилхан юм байна. Багаахан амжилтаас үүдсэн дааврын ялгарал нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж илүү аз сорьсон үйлдэл хийхэд хүргэдэг гэнэ. Ингэснээрээ гайгүй мөнгө олдог ч гэлээ ч тестостерон хэтэрхий их байх тусам буруу шийлдвэр гаргах эрсдэл их байдаг байна. Иймээс хаяа ч гэсэн шуналаа бууруулж бусдад боломж олгох хэрэгтэй гэж судлаачид зөвлөжээ.

Лид8. Таджикстан улсын хөдөө аж ахуй эрхлэгчид царцаанд дайн зарласан байна. Энэ жил царцааны нүүдэл Таджикстан улсын газар тариалангийн бүс нутгийг хамарчээ.
Царцаатай тэмцэх ажилд мэргэжилтнүүд төдийгүй, хөдөө аж ахуй эрхэлэгчид ханцуй шамлан орцгоожээ. Царцааны учруулж байгаа хохирол цаг хором бүр улам нэмэгдэж байна. Үзэгч тахны харж байгаа царцаанууд мэндлээд ердөө 2 долоо хоног болжээ. Гэвч одоо замдаа таарсан ургамалыг идэж сүйтгэж байна. Царцааны сүрэг өнгөрсөн намар Афганистан улсаас Таджикстан руу нүүдэллэн ирж энд өндөгөө гаргасан байна.
Эр. Нэг царцаа дундажаар зуу гаруй өндөг гаргадаг. Одоогоор царцаанууд 2 долоо хоногтой байгаа. Дахин 20 хоног өнгөрөхөд тэдний далавч ургаж гүйцээд нисэж эхэлнэ. Хэрвээ ингэх юм бол зардал улам ихээр гарах болно.
Царцааны сүрэг Таджикстан улсын өмнө зүгийн 14 мужыг эзлээд байна. Царцаатай тэмцэх ажилд 3000 хүн дайчлагджээ. Тэд бөдөрт 9 цаг ажиллаж царцааг хордуулах химийн бодисыг тариан талбай бэлчээрт цацаж байна.
Эр. Бид царцааны хорыг өдөрт 5-6 удаа хэрэглэж байгаа. Энэ нь ойролцоогоор 5 тонн химийн бодис юм. Заримдаа өдрийн хоолоо идэх ч завгүй ажиллаж байна.
Орон нутгийн иргэдэд туслах зорилгоор тус улсын онцгой байдлын яамны мэргэжилтнүүд саяхан хүрлэцэн иржээ. Албан ёсны мэдээгээр бол царцаа 50 мянган га талбайн ургамалыг идэж сүйтгэжээ.

Лид9. Африк тивээс санаанд ромгүй гэмт хэргийн тухай мэдээлэл ирлээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Кейттаун хотын музейгээс хугай орж хоёр ширхэг цагаан эвэрт усны үхэрийн ясыг авч одсон байна.

Музейн энэ үзмэр тэнд 2 зууны жилийн турш хадгалагджээ. Цагдаагийн газрын таамаглаж байгаагаар гэмт хэрэгтнүүд музейн үзмэрийг хар зах дээр зарж ашиг олох гэсэн бололтой. Усны үхэрийн эвэр нь эр хүний бэлгийн чалхыг сайжруулдаг гэж Афризт үздэг байна. Иймээс эрэлт хэрэгцээ ихтэй байдаг гэнэ. Гэтэл музейд хадгалагдаж байсан усны үхрийн эвэрийг механик гэмтэл авахаас нь сэргийлж тусгай химийн бодис түрхсэн юм байна. Химийн бодисын найрлагатай усны үхрийг эвэрийг хэрэглэх юм бол амь насаа алдх ч аюултай юм байна. Сүүлийн үед Өмнөд Афризт цсны үхрийн тоо толгой эрс буурч энэ амьтан мөхлийн ирмэгт тулж ирсэн байна.

Лид10. Дэлхийн аль ч орны өөртөө үйлялэх дэлгүүрт бэлэн салат худалдан авах боломжтой байдаг. Тэгвэл Австрали улсын өөртөө үйлчлэх дэлгүүрт амьд мэлхийтэй салат зарагдаж байжээ.
Салатыг гаднаас нь харах юм бол ялгарах м огт үгүй. Харин дотор нь мэлхий байгаа нэгэн худалдан авагч анзаарч харжээ. Хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдсан мэлхий амьд байжээ. Иймээс худалдан авагч мал эмнэлэгт хандаж мэлхийний амийг аварчээ. Австралийн хяналтын байгуулагын мэдээгээр жилд ойролцоогоор 50 мянган мэлхий хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдаж дэлгүүрийн лангуун дээр тавигддаг байна. Учир нь мэлхий салат бэлтгэдэг үйлдвэрийн ойролцоо олноороо нутагладаг бөгөөд ийнхүү хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдчихдаг байна. Таны худалдан авсан салат дотор байх ёсгүй амьтан байвал тийм ч таатай сэтгэгдэл төрөхгүй нь олйгомжтой Гэвч Австраличууд үүнд маш тайван ханддаг. Учир нь мэлхий хүнд сайн сайханыг авч ирдэг гэж эндхийн иргэд үздэг байна.

Лид11. Филлипин улсад үндэсний хэмжээний гурван шинэ баатартай болжээ.
Филлипинны хүүхдийн театр байгаль орчин хамгаалах сэдвээр шинэ жүжиг тавтсан байна. Энэ жүжгийн гол баатар нь Усыг хамгаалагч, Заваантай тэмтцэгч, Бас мэлхий нинжа юм байна. Энэ жүжгээр хүрээлэн байгаа орчиноо хайрлан хамгаалах хүмүүжлийг бага насны хүүхдүүдэд олгоход чиглэгдсэн байна. Филлипин уолсын иргэд өдөрт 22 мянган тонн хог хаягдал ялгаруулдаг байна. Хүүхдийн жүжгийн баатарууд хүүхдүүдийн төдийгүй томчуудын хайртай үлгэрийн баатар болж чаджээ.

Лид12. Японы залуу инженер Наоки өндөрм настануудад туслах нэгэн арга бодож олсон байна.
Тэр чемоданаас этгээд сонин хувцас гарга өмсөөд машин жолоодож байна. Өнөдөр настанууд машин жолоодох үед ямар хүндрэл гардагийг тэр өөрийн биеэр мэдрэхийн тулд ийм хувцас бүтээжээ. Тэр өөр дээрээ хийсэн туршилтын дараа анөдр настануудад зорилсан жолоодоход маш хялбар машин зохион бүтээх гэж байгаа юм байна.

Лид13. Манай дэлхийн хамгийн хөгшин мод Шведийн баруун хэсэгт ургаж байгааг эрдэмтэд тогтоосон байна.
Радио цацрагийн аргаар модын наэсыг тогтоох үед энэхүү мод 8 мянган жилийн өмнө ургаж эхэлсэнийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл мөстлөгийн үе дууссаны дараа мод ургаж эхэлсэн гэсэн үг юм. Энэ модын ойролцоо 5000 жилийн настай мод хэдэн арваараа байгааг тогтоожээ. Саяханыг хүртэл манай гаригийн хамгийн хөгшин мод 4500 жилийн настай гэж тооцоолж байсан юм.

No comments: