2008-04-04

Дэлхийн мэдээ 2008-04-04 Баасан гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Румын улсын Бухарест хотод хүрэлцэн ирсэн байна.
Баасан гаригт НАТО-ОХУ-ын харилцаа сэдэвт дугуй ширээний уулзалт болох юм. Орос НАТО-ийн харилцаа ирээдүйд хэрхэн хөгжих боломжтой талаар ОХУ ын төрийн тэргүүн өөрийн байр сууриа илэрхийлэх юм байна. Энэ уулзалтйн эцэст талууд хамтарсан мэдэгдэл гаргана. Владимир Путин Бухарестийн нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Умард Атлантын Цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яапом де Хооп Схеффетэй уулзжээ. Дараа нь Умард Атлантын Цэргийн Эвслийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нартай зоог барьжээ. Энэ үеэр Путин АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Германы канцлер Ангела Меркель, Европ комиссийн дарга Жозе Мануэл Баррозу, НҮБ –ийн нарийн бичгийн дарга Пан Ги Мун нартай ярилцжээ. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 4 сарын 9-нд Москвад айлчлал хийхээр төлөвлөжээ.

Лид2. Умардт Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Зүүн Европт америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах тухай асуудал хөндөгдсөн байна.
Умард Атлантын цэргийн эвслийнхэн АНУ зүүн европын Чех, Польш удлсын нутаг дээр рапар байрлуулах гэж байгааг дэмжиж, энэ төсөлд ОХУ-ыг оролцохыг уриалсан байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Румын улсад ч бас хүрэлцэн ирээд байгаа. Манай улсын хэрэгжүүлэх гэж байгаа төслийг шүүмжлэхийн оронд хамтран ажиллахыг би ОХУ –ын төрийн тэргүүнд уриалж байна гэж Кондализа Райс хэлжээ. ОХУ бидэнд Азабайжан дахь радарыг, ашиглахыг санал болгож байгаа. Азарбайжаныг Габали дахь радарыг Чех, Польшид байх радартай нэгдсэн сүлжээ үүсгэж ашиглах нь улам үр дүнтэй байх юм гэж лхагва гариг Жорж Буш мэдэгджээ. Одоогоор үүний хариуд ОХУ ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Баасанс гаригт НАТО Оросын харилцаа сэдэвт дугуй ширээний уулзалт нь хаалттай хаалганы цаана болно. НАТО-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Укриан Гүржийг энэ байгуулагад элсүүлэх эсэхийг шийдсэн юм. Европын орнууд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг цэргийн эвсэлийнхээ эгнээнд оруулахад бэлэн биш байгаагаа илэрхийлжээ. Хуучин югославын бүрэлдэхүүнд байсан Македони улсыг бас НАТО-д элслүүлэх нь эртэдсэн хэрэг гэж европын орнууд үзжээ. НАТО-ийн гишүүн болчихно гэж итгэл тээж ирсэн Макадений дипломатууд гомдсоноо нуулгүйгээр НАТО-ийн уулзалтыг дуусгалгүйрээр нутгийн зүг буцжээ. Укриан, Гүрж, Македоны гишүүнчлэлийн асуудлыг Европын орнуудын гадаад хэргийн сайд нарын түвшинд хэлэлцэхээр хойшлуулжээ.
Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орны төрийн тэргүүн нарын чуулганд дэнлхийн 26 улсын төрийн өндөрлөгүүд оролцож байгаа юм.


Лид3. ОХУ ын Алтайн хязгаар, Хакас, Ар Байгаль, Иркутск мужид ой хээрийн түймэр дэгдсэн байна.
Монгол улстай хил залгаа оршдог Оросын бүс нутгуудад гал түймэрийн олон арван голомт бүртгэгдсэн байна. Энэ жил ОХУ ын Иркутс, Хакас, Алтайн хязгаарт хуурай гандуу байна. Ой хээрийн гал түймэр гарахад цаг агаарын нөхцөл байдлаас гадна орон нутгийн иргэд нөлөөлж байна. Нутгийн оршин суугчид хуурай өвсийг шатааж байгаа гэнэ. Цаг уурын албаны урьдчиолсан мэдээгээр хур тунадас унахгүй м байна. ОХУ ын онц байдлын яамны Иркутст мужынхан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Лид4. Африкийн Зимбабве улсын нийслэл Хараре хотод ажиллаж байгаа гадаадын хоёр сэтгүүлчийг баривчилсан байна.
Гадаадын сэтгүүлчид Зимбабве улсын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээ сурвалжлаг бэлтгэж даалгавартай байжээ. Баривчлагдсан хоёр сэтгүүлчийн нэг нь Америкийн Нью Йокр таймс сонинд ажилладаг Барри Бэйрак бөгөөд 2007 онд Афганистан улсаас хийсэн сурвалжлагаараа Пулитцерийн нэрэмжит шагнал хүртэж байсан юм. Зимбабве улсын цагдаа нар нийтдээ гадаадын 5 сэтгүүлчийг саатуулж хочр нь баривчилжээ. Ассошиэйтед пресс агентлагийн Зимбабве дахь өмгөөлөгч Беатрис Мтетвагийн мэдээлснээр хоёр сэтгүүлч одоо шоронд хоригдож байгаа юм байна. Баасан гаригт тэднээс албан ёсоор байцаалт авч, ямар хэрэгт буруутгаж байгааг нь олон нийтэд зарлах гэж байгаа юм байна. Зарим эх сурвалжууд тэднийг Зимбабве улсад ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэж үзэж байна. Өнгөрсөн шөнө Зимбабвегийн цагдаа нар сөрөг хүчний намын байранд үзлэг хийжээ. Цагдаа нар мар зорилгоор үзлэг хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болсон сонгуулийн эцсийн үр дүн одоо болтол гараагүй байна. Парламентын сонгуульд сөрөг хүчний нам давуу санал авсан бол ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ямар тоо баримт мэдээлэл алга байна.

Лид5. Интернэтийн сүлжээ олон сай хүний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна Тэгвэл ОХУ-д интернэт хэрэглэгчдийн 12 дахь удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ.
Энэ жилийн чуулга уулзалтыг блог буву нээлттэй өдрийн тэмдэглэл, нийгмийн халамжын сайт гэдэг сэдвээр зохион явуулж байна. Оросын интернэт хэрэглэгчдийн чуулга уулзалтад ОХУ ын шадар сайд, Дмитрий Медведев оролцжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ирэх 5 сард тангараг өргөх гэж байгаа Дмитрий Медведев чуулга уулзалтад оролцогчдод хандан Оросын төр засаг интернэтийн сүлжээний талаар баримталж байгаа бодлогийн талаар мэдээлэл хийсэн байна. Интернэтийг төр засгаас хүчтэй хянаж, цагдахгүй. Гэхдээ интернэтийг хэрэглэхдээ иргэд хууль зөрчихгүй байх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. Түүнээс гадна иргэдийг интернэтэ холбогдлх боломжоор хангаж оросын бүх бүс нутагт байгаа иргэд өндөр хурдтай чанартай интернэтийн үйлчилгээ авах боломжтой болно гэж амалсан байна.

Лид6. Лондон хотын захын дүүргийн нэгэн шүүхэд Лондоноос хойд америк руу нислэг үйлдэх агаарын тээврийн хөлөгт алан хядаж ажиллагаа хийх гэж байсан бүлэг хүмүүсийн хэргийг шүүх ажиллага\а эхэлсэн байна.
Онгоцонд алан хядах ажиллагаа хийх гэж байсан хүмүүс нь араб гаралтай Лондон хотын оршин суугчид байжээ. Хэрвээ тэдний зорилго биелсэн бол Атлантын далайн дээр иргэний агаарын тэээврийн хэд хэдэн онгоц дэлбэрэх байжээ. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүс өөрсдийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдэж байгаа юм. Тэднийг 2006 оны 8 сард баривчилсанаас хойш Их Британий иргэний агаарын тээврийн нисэх буудалд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Онгоцны бүхээгт шингэн бодис авч орохыг хориглох журам нэвтэрсэн юм. Их Британий дараагаар дэлхийн бүх орнуудад онгоцны бүхэээгт гар тээш авч орох, шингэн уусмал бодис, үнэртэй усыг онгоцны бүхэээгт оруулахыг хоригложээ. Алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүс 23-29 насны залуус юм. Тэднийг шүүх хурал 8 сарын турш үргэлжилэх юм байна.

Лид7. Европын холбооны сансар судлалын хүрээлэн “Жюль Верн” гэдэг нэртэй ачааны пуужинг хөөрсөн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Жль Верн хөлөг олон улсын сансрын станцид автоматаар залгагдсан байна.
Жюль Верн ачааны пуужинг 3 сарын 9 нд Францын Гвиана сансрын буудлаас хөөргөсөн юм. Европын сансар судлалын хүрээлэнгийн энэ пуужин нь 20 тонн жинтэй, 9 метрийн өндөр, диаметр нь 4,5 метр юм. Жль Верн ачааны хөлгөөр 4 тонн гаруй янз бүрийн ачаа тээшийг олон улсын сансрын станцид хүргэжээ. Эдгээр ачааны 800 кг нь түлш шатахуун, 270 литр ус, 20 кг жинтэй баллонтой хүчилтөрөгч байгаа юм байна.

Лид8. Колумбын хэт зүүний үзэл баримтлалтай ФАРС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүстэй холбоо тогтоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа эхэлсэн байна.
Энэ тусгай ажиллагааны гол зорилго нь барьцаалагдаад удаж байгаа Колмубын улс төрч Ингрид Бетанкурын эрүүл мэнд, биеийн байдолын талаар мэдээлэл авахад оршиж байгаа юм. Хэрвээ боломж гарвал түүнийг суллуулах оролдлого хийх юм байна. Ингрид Бетанкур нь Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн сонгуулийн сурталчилаа хийж байх үедээ ФАРС бүлэглэлд барьцаалагдсан юм. Түүний эрүүл мэндийн байдал муу байгаа талаар барьцаанд байж байгаад суллагдсан хүмүүс ярьжээ. Ингрид Бетанкур 6 жилийн турш барьцаанд байгаа юм. Ингрид Бетанкуртай холбоо тогтоох хүмүүнлэгийн ажиллагаанд Франц, Испани, Швейцарийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. Өнөөдөр өглөө хүмүүнлэгийн байгуулагын ажилтнуудыг суулгасан онгоц Колмжбын нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааны үеэр барвцаанд байгаа хүмүүсийн аулгүй байдлыг баталгаажуулахын тулд засгийн газрын цэргүүдийг ФАРС бүлэглэл орогнож байгаа ширэнгэ ойгоос холдуулна гэж Колмубын ерөнхийлөгч Альваро Урибе мэдэгджээ.

ТОВЧ мэдээ

Польш улсад иргэлдийнхээ нэр овогийг хялбаршуулах арга хэмжээг авах гэж байна. Саяханыг хүртэл Польшийн иргэд нэрээ солих хатуу журам үйлчилж байжээ. Жишээ нь тухай хүний нэр нь бусдын инээдийг хүргэдэг бол, эцэг эх нь салах, эсвэл Польшийн иргэд гэрлэх үед заавал овогоо өөрчлөх шаардлага гардаг байжээ.

Арслан заан яагаад мөхж сөнөнсөнийг эрдэмтэд бүрэн тогтоож чадаагүй байжээ. Зарим эрдэмтэд дэлхийн цаг уурын өөрчлөлт арслан зааныг мөхөж сөнөхөд хүргэсэн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн төрөлхтөний өвөг дээдэс балар эрт цагт арслан зааны махыг хүнсэндээ байнга хэрэлэдэг байсан тул энэ амьтан устсан гэж нотолдог байсан юм. Тэгвэл одоо эрдэмтэдийн энэ хоёр тамаглалын ахль алин нь арслан зааныг мөхөлд хүргэсэн гэж үзжээ.

Лид9. ОХУ-ын Москва хотод “Нээлттэй Европ” гэдэг олон улсын хүүхдийн урлагийн наадам нээлтээ хийлээ.
Энэ урлагийн наададамд дэлхийн 16 орны бяцхан урлагийн одод, бас ОХУ ын бүх өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд авъяасаа үзүүлж байна. Хүүхдүүд найрал дуу, гоцлол дуу, бүжиг, шоу хөтөлбөр, жүжигчилсэн зохиомж гээд таван төрөлөөр өрсөлдөж байгаа юм байна.
Эр. Дэлхийн олон орны хүүхэд багачууд харицлан нөхөрлөж байх төв нь манай орны нийслэл Москва хот байгаасай гэж хүсэж байна. Энэ нь манай урлагийн наадмын гол зорилго юм. Нээлттэй Европ наадмыг оросын Гакроп компани ивээн тэтгэжээ. Москвагийн хүүхдийн урлагийн наадам тав дахь жилдээ зохиогдож байгаа юм. Энэ хугацаанд энэ наадамд 60 мянган хүүхэд оролцсон байна.

Лид10. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд ардчилсан намаас оролцож байгаа ноён Барак Обама 2008 оны 3 сард л гэхэд цуглуулсан хандивынхаа хэмжээгээр Хилари Клинтоныг ардаа орхисон байна.
Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хилари Клинтон, Барак Обама нар өнгөрсөн 3-р сард хэдий хэмжээний хандив цуглуулсаныг Ассошэйтэд пресс агентлаг мэдээлсэн байна. Бараз Обама 2008 оны 3 сард 40 сая долларын хандив авсан байна. Харин Хилари Клинтон 20 сая долларын хандивыг хув хүн, олон нийтийн байгуулагаас авчээ. Харин Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жон Маккейны 2,3-р сард цуглуулсан хандивийн мөнгө нь нийлээд 23 сая доллар болсон гэж түүний сонгуулийн таөв штаб мэдээлжээ.

Лид11. Загвар өмсөгч Наоми Кэмпбелл Их Британий нийслэл Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудлын 5-р терминалд цагдаагийн ажилтаны эрх чөлөөнд халдсан хэргээр саатуулагдсан байна.
Энэ жил 37 настай загвар өмсөгч Кембелл Хитроу нисэх буудлын цагдаагийн хэсэгт мэдүүлэг өгчээ. Дараа нь түүнийг цагдаа нар сулласан байна. Дараагийн удаа тэр Лондоны цагдаагийн газар 5 сарын эхээр дахин ирж мэдүүлэг өгөх амлалт өгчээ. Их Британий нисэх онгоцны буудлын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга загвар өмсөгч бүсгүй танхайрсан гэж хэлсэн байна. Наоми Кембелл ердөө 15 настай байхдаа дэлхийд алдар цуугаа дуурсгаж олны танил болсон байна. Тайм, Вояж зэрэг сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан хамгийн анхын өнгөт арьтсан загвар өмсөгч болсон юм. Загвар өмсөгч бүсгүй хууль зөрчсөн хэрэгт холбогдож хэд хэдэн удаа цагдаагийн газрын хар дансанд бүртгэгджээ. 2007 оны эхээр тэр гэрийн үйлчлэг рүүгээ гар утсаа шидэж танхайрчээ. Ингэснийх нь төлөө Нью Йорк хотын шүүх загвар өмсөгч бүсгүйг таван өдрийн турш нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноож байлаа. Түүнээс гадна тэр гэрийн үйлчлэгч нараа зодох, бүдүүлэг харьцаж торгуулж байсан юм. Лондон хотын Хитроу нисэх буудлын өргөтгөл 5-р терминалын ажил үйлс нь тийм ч өөдрөг бус байна. Анх нисэх буудлын өргөтгөлийг барих гэж байхад нь байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж байсан. 5-р терминал ашиглалтад ормогцоо л техникитйн саатлаас болж олон мянган зорчигчийн ачаа тээш нь саатаж, нислэгүүд хойшлогдсон билээ. Одоо ч Хитроу нисэх буудлын 5-р терминалд хэл ам, маргаан үргэлжилж, бухимдсан зорчигч дүүрэн байна. Нислэг хойшилсоноос болж Их Британий Бритиш Эйрвэйз компани долоон хоногт 16 сая фжнт буюу 32 сая долларын алдагдалд оржээ.

Лид12. ОХУ ын Приморийн хязгаарын эрдэмтэд Киданы үеийн хотын туурийг шинжлэн судлахаар Монгол улсад энэ зун ирэх гэж байна. Энэ тухай Оросын аолс дорнодын түүх, угсаатан зүй, архелогийн хүрээлэнгийн захирал, Оросын шинжлэх ухааны академийн гишүүн Александр Ивлиев.ярьжээ.
Архелогийн судалгаа малтлага нь 916-1125 оны хоорондп оршин тогтнож байсан эртний Кидан, Ляо улсын хил байсан Чинтолгой балгас гэдэг газар хийгдэх болжээ. Эрдэм шинжилгээний энэ ажилд Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтэд, Буриадын их сургуудийн архелогийн ангийн оюутанууд Приморийн хязгаарын эрдэмтэд оролцох юм байна. Энэ судалгааны ажлын дараа Кидан улсын тухай илүү их мэдээлэлтэй болно гэж Алс Дорнодын түүх, угсаатан зүй, архелогийн хүрээлэнгийн захирал мэдэгдсэн байна. Кидан улсын нүүдэлчин иргэд өнөөгийн Монгол улсын нутагаас номхон далайн эрэг хүртэл өргөн уудам газар нутгийг эзэмшдэг байжээ. Киданы нутаг дээр өнөөгийн оросын алс дорнодын бүс нутгаас ирсэн хүмүүс ч нутаглаж газар тариалан эрхэлж байсан тухай түүхэн эх сурвалж оросын эрдэмтдэд байдаг. Харин одоо энэ түүхэн эх сурвалж хэр баттай эсэхийг нотлох юм гэж Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ.

Лид13. АНУ ын 70 настай иргэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болжээ.
Түүнийг 1-р ангид сурч байга хамгийн өндөр настан гэж дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн хорооныхон онцлон тэмдэглэж байна. Түүнийг америкийн Сан Жозе бага сургуульд бүртгэн авахдаа ямар ч хориг саад тавиагүй байна. АНУ ын боловсролын салбарт нас харгалзан үздэгггүй. Ямар нь ч насны хүн хүссэн түвшинийхээ сургалтад хамрагдах эрхтэй байдаг юм. 70 настай өвөгөн ангийнхаа хүүхдүүдтэй хэл амаа хялбархан олж байгаа гэнэ. Тэр хичээлийн завсарлагааны үеэр хүүхдүүдэд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хуучлан ярьдаг байна. Хүүхдүүд ч түүнд сайн ханддаг байна. Тэр хүүхэд байхдаа ядуу зүдүүхэн амьдралтай байсан тул сургуульд сурах боломж олдоогүй байна. Тэр харин насанд хүрмэгцээ шууд л хар ажил хиж амь зогоох болжээ. Тэтгэвэрт гарсаныхаа дараа жаахан хүү байхдаа ээждээ заавал сургуульд сурч, уншиж бичиж чаддаг болно гэж амалсанаа санажээ.
Лид14. Балчир нярай хүүхдүүд ямар статистикийн тооцоо гаргах чадвартай гэдэг дүгнэлтийг канадын эрдэмтэд хийсэн байна.
Сонирхолтой судалгааг найман сартай хүүхдүүдийн дунд хийжээ. Туршилтын үеэр эрдэмтэд найман сартай хүүхдүүдийн нүдэн дээр цаасан хайрцагнаас янз бүрийн өнгийн бөмбөг гаргажээ. Эхний ээлжид туршилтад 10 ширхэг ногоон нэг ширхэг хөх өнгийн бөмбөг ашиглажээ. Дараа нь хүүхдүүдийг хуурч дотор нь хөх өнгийн бөмбөлөг 10 ногоон өнгийн 1 ширхэг бөмбөг хийсэн хайрцаг харуулсан байна. Энэ үед хүүхдүүд маш их гайхсан нь нүүрэнд нь илт байжээ. Өөрөөрр хэлэх юм бол хүүхдүүд хайрцагт байсан бөмбөгний өнгийг анзаарч өнгө нь хувирсанд гайхжээ. Энэ туршилтаар найман сартай хүүхдүүд ч тооцоо хийх математик сэтгэлгээтэй байдаг нь нотлогдож байгаа юм.

Лид15. АНУ ын Нью Йорк хотын дуудлага худалдааны төвд АНУ ын ерөнхийлөгч Авраам Линкольны хүүхдүүдэд хандан бичсэн захидалыг үнэ хаялцуулан зарсан байна.

АНУ ын ерөнхийлөгч асан Аврам Линкольны захиа 3,5 сая долларын үнэ хүрсэн байна. Линкольны гар бичмэлүүдийг өмнө нь хэд хэдэн удаа дуудлага худалдаагаар зарж байсан билээ. Тэгвэл энэ удаа Линкольны хүүхдүүдэд бичсэн захидал нь өндөр үнэ хүрч нэг ёсны дээд амжилт тогтоожээ. Америк хүүхдүүд Авраам Линкольнд хандан боолчлогдож байгаа бага насны 200 хүүхдэд эрх чөлөө олгохыг хүссэн захидалын хариу байжээ. АНУ ын 16 дахь ерөнхийлөгч жилд дундажаар 500 захидал хүлээн авдаг ч бүгдэд нь биечлэн хариу бичдэггүй байжээ. Харин ихэнхи захиаг түүний туслах нь ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр бичдэг байсан гэнэ. Харин хүүхдүүдийн захианд Авраам Линкольн өөрөө хариу бичиж байжээ.

No comments: