2008-02-01

Дэлхийн мэдээ 2008 01 30 Пүрэв гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сунгаанд оролцож байгаа зарим улс төрчид нэрээ татаж авчээ. Тухайлбал Бүгд найрамдах намын гишүүн Нью Йорк хотын амбан захирагч асан Руди Жулиани сонгуульд өрсөлдөхгүй гэж албан ёсоор Флорида мужын төв номын санд мэдэгджээ.
Флорида мужид болсон анхан шатны сонгуульд тэр 3 р байр эзэлсний дараа ийм шийдвэр гаргажээ. Жулиани Флорида мужид 15 хувийн санал авсан юм. Нью Йоркийн экс амбан захирагч Жон Маккейныг дэмжих болно гэж мэдэгджээ. Тэр өөрийнхөө дэмжигчдэд хандан Жон Маккейны төлөө саналаа өгөхиийг уриалсан байна. Үүнээс өмнө сонгуулийн сунгаанд оролцож байсан ардчилсан намын гишүүн Жон Эдвардс нэрээ татаж авсан юм. Өмнөд Каролина, Нью Хэмпшир, Невада, Айова мужуудад болсон сунгаанд тэр ялагдал хүлээсэн юм. Ингэснээр одоо ардчилсан намаас Хилари Клинтон, Баразк Обама нар өрсөлдөж байна. Харин бүгд найрамдах намаас Жон Маккейн, Ромни нарын хооронд өрсөлдөөн болно гэж ажиглагчид үзэж байна.
Лид2. 2006 онд Изриаль Ливаны хооронд болсон цэргийн ажиллагааны үр дүнг гаргах хорооны тэргүүн Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмертыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.
Одоогоос хоср жилийн өмнө Ливаны эсрэг хийсэн Изриаль улсын цэргийн ажиллагааны үеэр ноцтой алдаа дутагдал гаргасан гэж хараат бус хорооны дарга мэдэгджээ. Изриалийн газар нутаг руу пуужингаар харваж байгаа Хезболлах бүлэглэлийн үйл ажиллаагааг бүрэн зогсоож чадаагүй нь Изриаль улс дайнд ялалт байгуулаагүй гэсэн гэж тусгай хорооныхон дүгнэлт хийжээ. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт тусгай хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж дүгнэлтийг нь сонсоод дараа нь албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгдээ. Цэргийн ажиллагааны үеэр Изриалийн 30 цэрэг амь насаа алдаж байсан юм.

Лид3. АНУ ын холбооны нөөцийн газар зээли йн хүүг 0,5 пунктээр бууруулсан байна. Ийнхүү одоо зээлийн хүү жилийн 3 хувьтай болжээ.
Сүүлийн арван жилд анх удаа АНУ банкны зээлийн хүүг огцом бууруулж байна. Зээлийн хүүг бууруулж байгаа нь АНУ ын эдийн засгийн өсөлтийг хангаж, хямралаас сэргийлэхэд чиглэсэн алхам юм. 1 сарын 22 дэлхийн хөрөнгийн бирж дээр томоохон компаний хувьцааны үнэ огцом унасан нь АНУ ын эдийн засаг, санхүүгийн салбарт хямрал гарсаны анхны дохиол болсон юм. Зээлийн хүүг бууруулах болгонд долларын хаш унаж, АНУ д инфляци өсдөг юм.


ТОВЧ

Бүгд Найрамдах Хятад Улсад олон хоног үргэлжилэн орсон цасыг арилгах компанит ажил үргэлжилж байна. Цасан хунгарт дарагдаад байгаа мужуудаар хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао явж, байдалтай газар дээр нь танилжээ. Хятадын Хунань, Хубэй, Гуйжоу, Аньхой, Зяьси, Ганьсу, Сычуань зэрэг өмнө зүгийн мужуудад зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Цас цэвэрлэх ажилд хятадын ардын чөлөөлөх армийнхан оролцож байна.

Италийн ерөнхий сайд Жорж Наполитано Сенатын танхимын гишүүдэд хандан шинэ засгийн газар байгуулах үүрэг өгсөн байна. Шинээр байгуулагдах засгийн газрын бүтцийн талаар Италийн ерөнхийлөгч томоохон намуудын дарга нартаяй зөвлөлдсөн байна.

Вена хотын амьтны хүрээлэнд хулсны цагаан баавгай бамбарууш төрүүлжээ. Энэ нь мэдээг Европ даяар баяртайгаар хүлээн авчээ. Хамгийн сүүлд одоогоос 25 жилийн өмнө Европ тивийн амьтны хүрээлэнд хлусны цагаан баавгай төрж байжээ. Бяцхан бамбаруушыг Вена хотын амьтны хүрээлэнгийнхэн саяханаас хүмүүст харуулжээ.

Лид4. Энэтхэг улсын үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний удирдагч, Махатма Ганди хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 60 жилд болж байгаа билээ. Өчигдөр Энэтхэгийн Мумбай хотод далайн эрэг дээр Мухатма Гандигийн чандарыг цацжээ.
Энэ үйл ажиллааг Махатма Гандигийн гуч нь индуис шашны уламжлал дагуу хийсэн байна. Ёслолд Махатма Гандигийн үр ач нар, Энэтхэгийн улё төрчид оролцжээ. Махатма Гандиг нас барсаны дараа түүнийг чандарлаж үнсийг нь хорин хэсэг хуваан Энэтхэг орны өнцөгр булаг бүрд аваачиж хүмүүст салах ёс гүйцэтгэх боломж олгосон юм. Харин одоо ч түүний чандарыг нь далайн усанд цацаж байна. Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтнолоо олж, Махамта Гандигийн хүсэл биелсэн юм. Үүнээс нэг жилийн дараа түүнийг шашны хэт даврагч бүлэглэлийн гишүүн 1948 онд буудан хороосон юм. Махатма Гандиг 20 р зууны энэтхэгийн суут хүн, агуу сэтгэгч гэж үздэг юм.

Лид5. Францын шүүх Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажилаж байсан Ираклий Окруашвилиг цагдан хорих газраас сулласан байна.
Түүнийг Гүржийн хууль сахиулах байгуулагад шилжүүлэх эсэх асуудлыг Францын шүүх 2 сарын 27 нд гаргах бөгөөд тэр хүртэл Ираклийн Окруашвили эрх чөлөөтэй байж болох гэнэ. Ираклий Окруашвилигийн өмгөөлөгч Эва Беселиягийн хэлснээр Ираклий Окруашивили хууль сахиулагчдаас оргон зайлах бодолгүй байгаа юм байна.


Эм. Ираклий Окруашвили улс төрийн хуйвалдааны золиос болсон хүн. Францын хууль сахиулагчид, эрх баригчид Ираклий Окруашвилид улс төрийн орогнолын статус олгоно байх гэж найдаж байна.

Гүржийн эрх баригчид Ираклий Окруашвилиг албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргаж байсан, ерөнхийлөгчийгн гүтгэсэн, бохир мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм. 2007 оны 9 сард тэр Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн эсрэг дуулиан тарьсан мэдэгдэл хийж Гүржийн цагдан хорих байгуулагад хоригдсон юм. Дараа нь түүнээс 6 сая долларын барьцаа авч сулласан юм. 11 сарын 27 нд Ираклий Окруашвилиг Германы Берлин хотод байхад нь Гүржийн эрх баригчдийг хүсэлтээр баривчилжээ. Ираклий Окруашвили Гүрж дэхь Францын элчин сайдын яамнаас Шенгены виз авч Герман иржээ. Иймээс Германы прокурор түүнийг Францын талд шилжүүлэн өгсөн юм.

Лид6 Куба улсын үндэсний ассамблейн сонгуулийн авбан ёсны эцсийн дүнг зарласан байна. Сонгуулийн дүнгээс харвал Рауль Кастро өөрийн ах Фидель Кастрогоос илүү санал авчээ.
Кубын үндэсний ассамблей нь 614 гишүүнтэй. Үндэсний ассамблейн гишүүн болсон хүн төрийн эрхийг барих өндөр албан тушаалд нэр дэвших журамтай байдаг юм. Рауль Кастро, Фидель Кастро нар сонгуулийн өөр өөр тойрогт нэр дэвшсэн юм. Фидель Кастро 93,4 хувь харин түүний дүү Раул Кастро 94,4 хувийн санал авсан байна. 2 сарын 24 нд шинээр эмхлэгдэн байгуулагдаж байгаа Үндэсний Ассамблейн анхны хуралдаан болно. Энэ үеэр Кубын шинэ удирдагчийг сонгох юм. 2006 оны 7 сарын 21 нд Фидель Кастро ходоодын хагалгаанд орж бүрэн эрхээ өөрийн дүү Рауль Кастрод түр шилжүүлсэн юм. Хагалгаа амжилттай болсон ч Фидель Кастро өнөөг хүртэл албан тушаалдаа эргэж ороогүй юм. Кубын засгийн газар Фидель Кастрогийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл тараахыг хүсэхгүй байгаа бөгөөд мэс заслын дараа Фидельийн бие тэнхэрч байна гэхээс өөр мэдээлэл тараагаагүй юм. Харин энэ хугацаанд Фидель Кастро хэд хэдэн удаа сонинд нийтлэл бичиж хэвлүүлжээ.

Лид7. Францын Сосетие Женерал банкны ажилчдын холбоо сүүлийн үед энэ банкинд гараад байгаа санхүүгийн дуулиантай хэргийн учирыг нь олохыг шаардаж банкны эрх баригчдыг шүүхэд өгөх гэж байна.

Банкны ажилтан Жерома Кервьелийн хийсэн хууль бус арилжаанаас болж банк 4,9 тэрбум долларын алдагдалд орсон юм. Бид банкнйы хувьцаа эзэмшигчдэд бүгдийг ил тод байлгахын тулд банкны дарга нарыг шүүхэд өгч байна гэж ажилчдын холбооны тэрүүн Леклеок мэдэгдсэн байна. Францын засгийн газрын харъяа санхүүгийн асуудал эрхэлсэн газар ч Сосиете банкны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байна. Дуулиан гол баатар болсон Жореме Кервьел ч бас миний хийж байгаа санхүүгийн арилжааг банкны удидлагууд мэддэг байх ёстой гэж хэлсэн юм. Үнэхээр их хэмжээний мөнгөөр үнэлэгдэж байгаа арилжааг ганц хүн дангаараа хийх боломжгүй юм.

Лид8. Америкийн сансрын мессенжер судалгааны хөлгийн ирүүлсэн зурагт Буд гариг дээр галт уул байгаа нь нотлогдсон байна.
АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд Шон Соломоны хэлснээр Мессенжер судалгааны хөлөг Буд гаригийн өмнө нь сайн судлагдаагүй хэсгийн зургийг авч чадсан юм байна. Эрдэмтэд энэ оны нэг сарын дундуур бул гаригийн гадаргуугийн зургийг хүлээн авсан юм чбайна. Буд гаригийн галт уул нь идэвхитэй гэдэгт америкийн эрдэмтэд эргэлзэхгүй байна. Буд гаригаас илрүүлсэн галт уулын анхны зургийг эрдэмтэд аалз гэж нэрлэжээ. Учир нь гал уулын тогоо нь аалзны торыг санагдуулахуйц хэлбэртэй гэнэ. Галт уулын тогоо нь 40 км ын диаметртэй юм байна.
Судалгааны мессенжер хөлөг нь 1,2 тонн жинтэй. Энэ хөлөг Флорида мужын Канавералын хошуунаас 3 жилийн өмнө хөөрсөн юм.

Лид9. Мексик улсын Куаутитлан тосгоны оршин суугчын тахиа ногоон өнгийн хальстай өндөг гаргадаг байна. Хэрвээ түүний тахиа ногоон биш, алтан өндөг гаргадаг байсан бол эзэгтэй бүр ч илүү баяртай байх байсан биз. Гэвч тэр байгаль эхийн энэ гэнэтийн бэлгэнд сэтгэл хангалуун байгаа гэнэ.
12 сарын 5 аас тахиа нь ногоон өнгийн хальстай өндөг гаргах болжээ. Гэрийн эзэгтэй Ромера жирийн л нэгэн тахиаг Мексикийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа тосгоны иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд авсан юм байна. Тахиа яагаад гэнэт ногоон өнгийн хальстай өндөг гаргах болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ хальсний өнгө нь өндөгний чанар, үнэр амтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.

Лид11. Дэлхийн зартай алан хядагч Усама Бен Ладены дууриамал нь Колумби улсад аж төрдөг байна.

Аль Кайда алан хядах бүлэглэлийн тэргүүн Бен Ладентай тун төстэй энэ хүн Богото хотын цагдаа нарт туслаж эргүүл хийдэг байна. Тэр цагдаагийнханд сайн дураараа туслаж үл бүтэх этгээдүүдийн талаар цагдаад мэдээлж, нийгмийн хэв журмыг сахиулах үйлсэнд үнэт хувь нэмэр оруулж байна. Түүний жинхэнэ нэрийг Фернандо Агуэрре гэдг бөгөөд 2001 оны 9 сарын 11 өдрийн аймшигт алан хядаж ажиллагааны дараа Бен Ладентай адилхан хувцаслаж, сахалаа ургуулж эргүүл хийх болжээ. Орон нутгийн цагдаагийнхан түүний Усама гэж хочилдог байна.
Лид12. Даний хатан хааны нэрэмжит номын сан өөрийн сан хөмрөгтөө лалын шашны зүтгэлтэн Мухамедын хөрөг зургийг хадгалах болсон байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Мухаммедын хөргийг Дани улсын нэгэн сонинд хэвлэхэд лалын шашинтнууд эсэргүүцэл зарлаж үймээн дэгдээж олон улсын хэмжээний маргаан болж байсан юм. Энэ үймээний үеэр 50 хүн хэлмэгдэж байсан юм. Данийн хатан хааны нэрэмжит номын сангийн сан хөмрөгч Муххамедын шог зураг Мартин Люнтер Кингийн гар бичмэлтэй эн зэрэгцэн хадгалагдах брлж байна.

ЭНЭ ӨДӨР
1797 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Шуберт мэндэлжээ.
Одоогоос 115 жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр АНУ д Коко Кола брэндэд патент олгосон байна.
1924 оны энэ өдөр ЗХУ Үндсэн хуулиа баталж байжээ.
Мөн 1924 оны энэ өдөр Францын Шамони хотод өвлийн олимпын наадам хаалтаа хийсэн байна.
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1958 оны энэ өдөр АНУ Эксполер нэртэй анхны хиймэл дагуулаа хөөргөжээ. 13 кг жинтэй хиймэл дагуул дэлхийн тойрог замд 1958 оны 5 сарын 23 хүртэл ажиллаж дохио дамжуулдаг байжээ.
1961 оны энэ өдөр АНУ ын сансррын уудмыг шинжлэн судлах төвийнхөн Хэм нэртэй шимпанзе үүдэрийн сармагчинг пуужинд суулгаж сансарт хөөргөсөн байна. Харин үүнээс өмнө Оросууд нохойг сансарт хөөргөж туршилт хийж байсан юм.

No comments: