2008-02-04

Дэлхийн мэдээ 2008 02 04 Даваа гараг

Лид1. Өнгөрсөн долоо хоногт Хятад улсад үйлдвэрлсэн баншыг хүнсэндээ хэрэглсэн Японы 1000 иргэн хордлого авсан юм. Хятад баншны найрлаганд шавьж устгахад хэрэглэдэг метамидофос гэдэг химийн хорт бодис илэрчээ.
Хортой банш идсэн хүмүүс бөөлжиж, толгой нь эргэж, дотор нв муухайрсан гэдэг зовиурыг эмчид хэлжээ. Японы нэгэн компани хятадаас 3000 тонн банш худалдан авч зах зээлд нийлүүлжээ. Ер нь дэлхийн зах зээлд гаргаж байгаа хятадын бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа тухай Америк, Европын холбооны орнууд олон удаа гомдол гаргаж байсан юм. Тухайлбал хятад улсад хийсэн гоо сайхны бараа, шүдний оо, хүүхдийн тоглоомыг АНУ д худалдахыг хориглоод байгаа. Хятадын засгийн газар хилийн чанад руу гаргаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хатуу хяналт тавих болно гэж амалсан байна.
Хятад банш идэжхордлого авсан хүмүүсийн эрүүл мэндэд хятадын эрх баригчид сэтгэл зовниж байгаагаа албан ёсоор илэрхийлж Япон улсаас уучлал гуйсан байна. Хятадын хяналтын байгуулагууд японы мэргэжилтнүүдтэй хамтран хортой банш үйлдвэрлсэн байгуулагад мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Лид2. Сүүлийн 50 жилд болж байгаагүй хүйтэн хатуу өвлийн даван туулж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй гэж хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао ард түмэндээ хандан хэлсэн байна.

Хятадын өмнө зүгийн Хунань муж байгалийн гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа юм. Цаг агаарын таагүй байдлаас болж хятадын өмнө зүгийн нутгаар оршин суудаг хүмүүсийн хэвийн амьдралын хэмнэл алдагдаад байгаа билээ. Хятадын Хунань мужид зузаан цасан бүрхүүл тогтож хот хоорондын тээврийн хэрэгсэл саатаад байна. Мөн цахилгааг эрчим хүч доголдсон хэвээр байна. Хятадын Гуанжоу хотын галт тэрэгний буудалд 60 мянган зорчигч саатаад байна. Эдгээр хүмүүс 2 сарын 3 аас хуваарьт галт тэргэндээ сууж чадхгүй хүндхэн байдалд ороод байгаа юм. Галт тэргэнд суухын тулд эмх замбараагүй байдал үүсгэсэн нэг эмэгтэйд хятадын шүүх ялын дээд хэмжээг оноосон байна. Эмх замбараагүй байдал үүсэх үеэр нэг хүн амь насаа алдсан байна. Мөн Гуанжоу хотын нисэх онгоцны буудалд өчигдөр цагдаа зөрчигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Би Би Си ийн хятад дахь сэтгүүлч Дэниел Гриффитсийн мэдээлснээр нислэг нь хойшлогдож тасалбар нь хүчингүй болсон хүмүүс үймээн дэгдээсэн юм байна. Энэ долоо хоногт хятадын цагаан сарын баяр болно. Төрөлх тосгон, хотоосоо өөр газар ажилладаг хүмүүсийн хувьд цагаан сарын үеэр л гэртээ харьж хамаатануудтайгаа уулзах боломж нь юм. Цаг уурын албаныхан даваа мягмар гаригт цас үргэлжилэн орно гэж анхааруулж байна. Байгалийн гамшигийн улмаас хятад улсад 54 тэрбум юаны хохирол гарчээ.
Лид3. 1 сарын 20 нд Сербид ерөнхийлөгчийн сонгуулийн 1 р үе болж ялагч тодроогүй тул өнгөрсөн ням гариг сонгуулийн 2 р үеийн санал хураалт явагджээ. Тус улсын сонгуулийн ерөнхий хороо нийт саналын хуудасны 98,8 хувийг тоолж урьчилсан дүнг танилцуулсан байна.
Ардчилсан намаас нэр дэвшсэн өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич 50,57 харин Себрийн үндэсний намаас нэр дэвшигч Томилав Николич 41,71 хувийн санал авсан байна. Борис Тадичын төлөө 2 сая 257 мянга 105 хүн санал өгсөн бол Николич 2 сая 129 мянга 403 хүнийг дэмжлэг хүлээсэн гэсэн үг юм. Серб улс 10 сая хүн амтай бөгөөд эдгээрийн 2 сая нь Косовогийн хязгаарт амьдардаг нутгийн уугууль албани үндэстэнүүд. Тэд Сербийн бүрэлдэхүүнэс гарахыг хүсдэнг тул сонгуульд бойкот зарладаг юм. Энэ удаа ч Косовогийн албаничууд сонгуульд оролцоогүй байна. Өчигдөр Серб даяар 8 мянга 481 сонгуулийн санал авах хэсэг ажилласан байна. Сонгуулийн эрхтэй иргэдийн 67,23 хувь нь санал хураалтад оролцсон байна. Сонгуульд ялагдсанаа Томилов Николич хүлээн зөвшөөрсөн байна.
Эр. Борис Тадич энэ удаагийн сонгуульд ялалт байгуулжээ. Би ялагдсанаа хүлээнэ зөвшөөрч байна.
Эр. Серб евродын ардчилсан улс гэдэгээ харуулж чадлаа. Намайг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгагаа илэрхийлье.
Санал хураалтын үеэр хоёр ч удаа зөрчил гарсан ч энэ нь сонгуулийн эцсийн дүнд нөлөөлөөгүй байна. Борис Тадичын талынхан өбнгөрсөн шөнийн турш ялалтаа тэмдэглэжээ. Сербийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.
ТОВЧ
Санкт Петербург, Сингапур, Сахалин чиглэлээр ачаа тээвэрлэж явсан оросйн усан онгоцыг далайн дээрэмчид барьцаалсан байна. Одоо оросын усан онгоц Могадишо хотын усан боомтод байгаа тухай мэдээлэл иржээ. Усан онгоцыг эзэмшигч компани далайн дээрэмчилтэй яриа хэлэлцээр хийж эхэлсэн байна. Энэ усан онгоцны ахмад нь английн иргэн бол бусад нь оросын иргэд юм байна.

ОХУ ын хойд нийслэл гэгддэг Санкт Петербург хот үер усны гамшигт нэрвэгдсэн байна. Санкт Петербург хотыг хүчтэй хуй салхи дайран өнгөрч сурталчилгаанй самбар, ургаа мод унажээ. Нива мөрний усны түвшин 2 метрээх нэмэгдэж эргээсээ хальсан байна.

ОХУ ын хойд Осетод транскавказын зам цасанд боогдсон байна. Иймээс онц байдлын яамны мэргэжилтнүүд уулын цасан хунгар руу их буугар буудажцасан уруй буухаас урьдчилан сэргийлэх, зам харгуйг боосон хунгар цасыг арилгах ажлыг хийж байна.

Одоогоос олон зуун жилийн өмнө Италичууд хэрцгий нэгэн ноёныг түлхэн зайлуулж байжээ. Тухайн үед хүмүүс түүний хамгаалагч руу нь члуу нүүлгэж байсан юм. Энэ түүхэн үйл явдал болж байсан ойг италичууд жил бүр тэмдэглэж байна. Хүмүүс энэ өдөр чулуугаар бус, харин жүрж жимсээр байлддаг. Жүржийн тулаанд оролцогчид бэртэж гэмтэхээс сэргийлж тусгай малгай, хамгаалалтын хувцас өмсдөг байна.

Лид4. Испанид уламжлалт багт наадам болж байна. Багт наадам Принейн хойгийн энэ улсын хэд хэдэн томоохон хотод нэгэнг зэрэг болж байгаа юм.
Багт наадмыг зохион байгуулагчид хамгийн гоёмсог хувцасласан оролцогч, шилдэг бүжигчинийг шалгаруулж бас багт наадмын хатан хааныг тодруулдаг байна. Харин Бразилд самба бүжгийн наадам үргэлжилж байна. Бразилийн Рио Де Жанейро хотод болж байгаа самба бүжгийн багт наадамыг үзэхээр олон мянган жуулчин ирсэн байна. Самба бүжгийн багт наадамд Бразилийн бүжгийн 12 сургуулийнхан оролцож байгаа юм. Шүүгчид самба бүжгийн наадамд оролцож байгаа хамтлагуудыг хувцаслалт, тайз засал, бүжгийн ур чадвар, бөмбөрчдийн мэргэжлийн түвшин гэх мэт үндсэн 10 үзүүлэлтээр шалгуур тавьж шилдэгийг нь тодруулдаг байна. Харин Бразилийн хөрш Боливи улсад үндэсний бүжгийн наадам болж байна. инкүүдийн соёл иргэншилээс ч өмнө диабло гэдэг үндэсний бүжиг үүссэн гэж Боливичууд үздэг байна. Багт наадамд оролцогчид сүмд мөргөл үйлдэж бурханд хүндэтгэл үзүүлдэг байна. Сүмд мөргөл хийхдээ бүх хүмүүс өвдөглөж явдаг байна.

Лид5. Дуучин Бритни Спирс сэтгэл мэдрэлийн эмнэлэгт дахин хоёр долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар үдсэн байна. 1 сарын31 нд түүнийг өөртөө болон хүрээлэн байгаа орчин бусад хүмүүст аювул учруулж болзошгүй гэж үзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн юм.

2007 оны 10 сард дуучин Бритни Спирсийг хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь шүүх түдгэлзүүлсэн юм. 2008 оны 1 сарын 4 нд түүний салсан нөхөр Кевин Федерлайны бие хамгаалагчид хүүхдүүдээ шилжүүлэн өгөхөөс татгалзсаны дараа шүүх байгуулага Бритниг хүүхдүүдтэй холбоо барьж, эргэж тойрох эрхийг нь бүх хассан юм. 2006 оэы сүүлээр Бритни Спирс гэр бүлээ цуцлуулсанаасаа хойш хар тамхи мансууруулах бодис хэрэглэх болж
улмаар сэтгэцийн эмгэг өвчтэй болсон юм байна.

Лид6. Мексикийн нийслэл Мехико хотод мянган гаруй байкерууд өвөрмөц үзүүлбэр хийж олны анхаарлыг татжээ. Мотоциклийн хорхойтонууд хурдтай давхихаас гадна мотоцикл дээрээ циркчидээс ч дутахааргүй үзүүлбэр хийж чаддаг гэдэгээ нотлон харуулжээ.
Байкеруудыг үзүүлбэрээр хийхэд нь зориулж Мексикийн нийслэл хотын төв гудамжны замын хөдөлгөөнийг хэдэн цагийн турш хаасан байна. Байкерууд аюултай халдварт өвчинд нэрвэгдсэн хүмүүст анхаарал тавихыг уриалж энэ арга хэмжээг зохион байгуулжээ. Мексикийн байкерууд аль болох олон хүнийг үйл ажилагаандаа татан оролцуулж дэлхийн дээд амжилт тогтоохыг хүссэн боловч өмнөх амжилтаа хараахан эвдэж чадаагүй байна. Үүний тулд мотоциклтой 4000 хүнийг цуглуулах шаардлагтай болжээ.

Энэ өдөр
1643 оны энэ өдөр английн эрдэмтэн Исаак Ньютон мэндэлсэн байна.
Тэр таталцалын хуулийг нээсэн билээ.

1493 оны энэ өдөр америк тивийг нээсэн далайчин Христофер Колумб эх орон руугаа буцах аялалдаа гарсан байна.

1896 оны энэ өдөр Юта АНУ ын 45 дахь муж болжээ. Энэ мужын төв хот нь Солт Лейк. 2002 онд энд өвлийн олимпын наадам болж байсан билээ.

1936 оны энэ өдөр Америкийн Billboard сэтгүүл анх удаа хамгийн гүйлгээтэй байгаа пянзны жагсаалт гаргасан байна.

1943 оны энэ өдөр Америкийн ТАЙМ сэтгүүл 1942 оны онцлох хүнээр оросын удирдагч И. В. СТАЛИНА.-ыг нэрлэсэн байна.

1947 оны энэ өдөр Баруун Германы Der Spiegel сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан байна.

1951 оны энэ өдөр Солонгосын хойгийн дайны үеэр хятад, хойд солонгосын цэргүүд Сөүл хотод орж ирсэн байна.

1980 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгч Жимми Картер Москвагийн өвлийн олимпын наадамд бойкот зарлаж байгаагаа мэдэгджээ. Ингэх шалтгаан нь Зөвлөлтийн цэргүүд Афганистан руу дайран орсонтой холбоотой юм.

2007 оны энэ өдөр АНУ ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Конгрессын төлөөлөгчдийн танхимыг даргалах болжээ. Ардчилсан намын гишүүн Нэнси ПЕЛОСИ Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга болжээ.

Үдэш
Лид1 Төв Африкийн Руанда, Ардчилсан Конго улсад 2 сарын 3 нд 6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Руангда улсад 34 хүн, харин ардчилсан Конго улсад 6 хүн байгалийн гамшигийн үеэр амь насаа алдсан байна. Газар хөдлөлтийхн төв нь Ардчилсан Конго улсын Букаву хотоос 20 км алсад байжээ. Руанда улсад 250 хүн эмнэлэгт хүргэгдсэн бол Конго улсад 55 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Газар хөдлөлт болсны дараа нэг цаг гучин минутын турш цахилгаан эрчим хүч тасарсан байна.
Лид2. Африкийн Чад улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан байна.
Өнгөрсөн ням гаригт Чадын нийслэл Нжамен хотод цагдаа босогчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон юм. Олныг хамарсан үймээний үеэр нийслэл хотын худалдааны төвд гал түймэр гарчээ. Түүнээс гадна Чадын нэгэн радио станцийн барилга пуужинд өртөжээ. Чадын армийн генерал Махата Нури өнгөрсөн долоо хоногийн бямба гаригас эхлэн төрийн эргэлт хийхээр оролдож байгаа юм. Чад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ яаралтай тус улсын нутаг дэвсгэрээс гарахгыг Герман, Бельги, Испани, Португал, Египт, Хятадын гадаад хэргийн яам уриалсан байна. Чад улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсантай холбогдуулан НҮБ ын ерөнхий ассамблей яаралтай хуралдаан хийсэн байна. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун босогчдод хандан хүчирхийлэл үйлдэхээ зогсоож яриа хэлэлцээр эрх баригчидтай хийхийг уриалжээ.
Лид3. АНУ ын ерөнхийлөгчийн сунгаан америкийн Мэн мужид болж өнгөрсөн байна.
Энэ сунгаанд бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни 50 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч Жон Маккейн ердөө 20 хувийн санал авчээ. Америкийн Мэн мужид сунгааны өмнөхөн ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хилари Клинто, Барак Обама, бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Макейн, Митт Ромни, нар халз мэтгэлцээн хийсэн байна. Тэдний мэтгэлцээнийг 1800 гаруй хэвлэл мэдээлийн сувгууд, интернэтийн сайтууд шууд дамжуулан үзүүлжээ.
Лид4. Өнөөдөр Шри Ланк улс тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна. Шри Ланкийн нийслэл Коломбо хотод уламжлалт цэргийн парад болжээ.
Одоогоос 60 жилийн өмнө Шри Ланк улс Их Британи улсын колоничолоос ангижирч тусгаар улс болсон юм. Шри Ланк улсын тусгаар тогтнолын баярын өмнөхөн Тамилийг чөлөөлөх барс хөдөлгөөнийхөн хэд хэдэн алан хядах ажиллагааг хийсэн юм. Тухайлбал өнгөрсөн бямбба гаригт мөргөлчидиын сууж явсан автобус дэлбэрсэн бол ням гаригт 11 хүн төмөр замын өртөөн дээр амиа золиослогч дэлбэрэлт хийх үеэр амиа алдсан байна. Тамилыг чөлөөлөх барс бүлэглэл нь сүүлийн 25 жилийн турш Шри Ланк арлын өмнөд хэсэгт тусгаар улс байгуулахаар тэмцэл хийж байгаа юм.
Лид5.Гүржийн нийслэл Тбилиси хотод тус улсын дурь бүжгийн театрынхан анх удаа үндэсний хэв маягтай бүжгэн жүжиг дэглэж үзэгчдийн хүртээл болгожээ.
Энэ бүжгэн жүжгийн Москвагийн Их Театрт ажилаж байсан бүжиг дэглээч Юрий Осипов найруулсан байна. Гүржийн үндэсний бүжгийг сонгодог урлагтай гайхалтай сайн хослуулж чадсан байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байна.

No comments: