2008-02-21

Дэлхийн мэдээ 2008 02 21 Пүрэв гараг

Лид1 БНСУ ын шинэ ерөнхийлөгч 2 сарын 25 нд тангараг өргөх гэж байна.
Сөүл хотын даргаар ажиллаж байсан Ли Мен Бак өнгөрсөн нэг сард болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сурталчилгааны ажитл хийж эхэлсэн мөчөөс хойш санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэдэг хардлага, цуурхал тархжээ. Үүнийг шалгахын тусгай хороо байгуулагдсан юм. 2 сарын 25 нд ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа Ли Мен Бакын асуудлыг хянан шалгах хорооныхон өнөөдөр дүгнэлт гаргажээ. Ли Мен Бакийг санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэх нотолгоо олдоогүй гэж энэ хорооныхон дүгнэлт гаргасан байна.
Лид2. Бээжин хотынг ардын төлөөлөгчдийн их хурлын танхимд Бүх Хятадын ардын төлөөлөгчдйи них хурлын байнгийн хорооны дарга У Банго, Японы парламентын төлөөлөгчийг хүлээн авч уулсан байна.
Япон хятадын парламентын хоорондын хамтын ажиллагаааг өргөжүүлэх зорилгоор энэ уулзалтыг хийж байгаа юм байна. Тун удахгүй хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао Япон улсад айлчлал хийх гэж байгаа юм. Ху Жин Таогийн японд хийх айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд аьч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэж У Баного хэлсэн байна. Хятад Японы харилцаа, хамтын ажиллагаа, даяарчлагдаж байгаа орчин үед чухал нөлөөтэй байгааг Японы парламентын төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Лид3. АНУ д инфлянцын түвшин нэмэгдэж байна. Америк долларын хашн унаж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0,4 хувиар нэмэгдсэн байна гэж дэлхийн эдийн засгийн мэдээллийн Bloomberg телевиз мэдээлсэн байна.
Америкийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт болдог индексүүд 2006 оны 6 сарынхаас хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүг буруулж байгаа нь инфляц өсөх шалтгаан болсон гэж эдийн засагчид мэдээлж бсайна. 2007 оны сүүлээр америкийн нэгдсэн улсад инфляц 4,1 хувьд хүрч сүүлийн 17 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн юм.
Лид4. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Атлантис сансрын хөлөг 13 хоногийн аялалаа дуусгаад эх дэлхийдээ эргэж ирсэн байна.
Европын эрдэм шинжилгээ, судлагааны “Коламбус” лабораторт хоёр төхөөрөөж нэмж залгасан билээ. Европын сансрын судалгааны Колмабус лабораторыг удирадах төв нь Германы өмнөд хэсэгт байрладаг юм. Солар нэртэй эхний судалгааны төхөөрөмж нь нарыг ажиглах бол, Етеф нэртэй хоёр дахь төхөөрөмж нь жингүйдлийн үед туршилт хийхэд зориулагдсан юм байна. Түүнээс гадна олон улсын сансрын станцийн агуулахад хадгалагдаж байгаа эвдэрч ажиллагаанаас гарсан хуучин багаж хэрэгсэлийг Атлантис хөлгийн ачааны хэсэг рүү шилжүүлж сансрын хогийг авч ирсэн юм. Төлөвлөгөөний дагуу Атлантис хөлөг олон цлсын сансрын станцаас 2 сарын 18 нд салж 2 сарын 20 нд эх дэлхийдээ эргэж иржээ. Атлантис хөлөг Канавералын хошуунд гринвинчын цагаар 14 цаг 7 минутад газардсан байна. Олон улсын сансрын станцыг өргөтгөх ажил 2010 онд олон дахин ашиглах шатлл хөлгийн ашиглалтын хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ. АНУ ыын сансар судлалын хүрээлэнгийнхэн 3 сарын 11 нд сансрын Эндовер хөлгийг хөөргөх гэж байгаа бөгөөд бэлтгэл ажлаа эхэлсэн байна.
Лид5.АНУ ын батлан хамгаалах яамныхан цэргийн усан онгоцноос удирдлагаа алдаж, дэлхий дээр унах аюултай байсан тагнуулын хиймэл дагуулыг пуужингаар харваж устгасан байна. Гэхдээ энэ үйл яву хэр амжилттай болсон эсэхийг одоогоор мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй байна.
Тагнуулын хиймэл дагуулыг Номхон далайн харалдаа нисэж байх үед нь пуужингаар харважээ. Өнөөдөр номхон далайн орчимд цаг агаар таагүй байсан юм. Дэлхийн агаар мандалд ойртож байгаа тагнуулын хиймэл дагуул Номхон далайн дээр 210 кмын өндөрт байхад нь устгахад 10 секундын боломж байжээ. АНУ ын тагнуулын US 193 загварын хиймэл дагуул 2006 нд дэлхийн тойрог замд гарсан юм. Дараа нь хиймэл дагуулын зарим тоног төхөөрөмжид гэмтэл байгааг Илрүүлсэн юм. Хэмжээгээрээ том оврын автобусны хэртэй хиймэл дагуул 9 тонн жинтэй юм. Энэ хиймэл дагуулын түлшний саванд гидразин гэдэг хортой бодис байгаа юм. Америкийн цэргийнхэний харвасан түлшний саванд байгаа 450 кг гидразиныг оносон эсэхийг мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй байна. Хиймэд дагуулын хэлтэрхийний тэн хагас нь 15 минутын турш манай гариг дээр унах юм байна. БНХАУ өнгөрсөн жил өөрийн хиймэл дагуулыг пуужингаар хахрваж уцстгаж байсан юм. Тухайн үед ОХУ, АНУ хятадын энэ алхамыг шүүмжилж байсан билээ. Америкчууд ажиллагаанаас гарсан хиймэл дагуулаа пуужингаар харваж устгах нэрийдлээр шинэ зэвсэг туршиж байна гэж ОХУ ын батлан хамгаалах яамныхан үзэж байна.
Лид6 Укрианы ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ д айлчлал хийж байна. Хатагтай Юлия Тимошенко засгийн газрын тэргүүний хувиар анх удаа ОХУ д айлчлал хийж байна гэж РИА НОВОСТИ агентлаг уламжилжээ.
Украины ерөнхий сайд ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж дараа нь оросын ерөнхий сайдтай хэлэлцээр хийсэн байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа хоёр орны хооронд хөрөнгө оруулалтын салбарт шийдэх асуудал олон хуримтлагдсаныг онцлон тэмдэглэсэн байна.
Харин хатагтай Юлия Тимошенко ОХУ ын засгийн газартай цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө нарийвчлан тохиролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Лид7. Өчигдөр шөнө сар хиртэлт болжээ. Байгалийн энэ үзэгдлийг Дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгийн иргэд ажигдах боломжтой байсан юм.
ОХУ ын Урал, баруун Сибирийн бүс нутгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг харцгаажээ. Тэнгэрт харлаж байгаа сарнаас гадна маш хурц тод өнгөөр гэрэлтэж байгаа одыг энгийн нүдээр түвэггүй ажиглах боломжтой байсан юм. Энэ бол сугар гариг гэж эрдэмтэд мэдээлжээ. Дараагийн удаа Сибирийн бүс нутагт 2 жилийн дараа сар хиртэх юм байна.

Лид9. Их Британий нийслэл Лондон хотод Бритиш Авардс хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна.
Хөгжмийн наадмын үеэр Take That, Arctic Monkeys, Foo Fighters хамтлагууд тус бүр хоёр шагнал хүртжээ. Take That хамтлаг хамгийн шилдэг концерт хийсэн хамтлагаар шалгарчээ. Түүнээс гадна Shine дуугаараа тусгай шагнал хүртсэн байна. Arctic Monkeys хатмлагийнхан шилдэг цомог гээг номинацид шагнал авжээ. Энэ хамтлагийнхан сүүлийн 2 жил дарааллан энэ номинацид шалгарч тэргүүн байр хүртэж байгаа юм. Харин Foo Fighters хамтлагийнхан хамгийн шилдэг гадаадын хамтлаг, шилдэг гадаадын цомог шагналын эзэн нь болжээ. Саяхан болж өнгөрсөн америкийн хөгжмийн академийн Грэммигийн ёслолоос шагнал хүртсэн дуучин Эми Уайнхаус Бритиш Авардс наадам дээр хоёр дуу дуулжээ. Гадаадын шилдэг дуучинаар Кайли Миноуг тодорсон байна. Бритиш Авардс наадамыг Оззи, Шэрон Озборн хөтөлжээ. Миноуг, Эми Уайнхаус, Пола Маккартни нар шагнал гардуулах ёслолд оролцсон юм.
ЭНЭ ӨДӨР
1872 оны энэ өдөр Москва хотод Түүхийн музей байгуулагдаж байжээ.
Одоогоос 130 жилийн өмнө буюу 1878 оны энэ өдөр АНУ ын Коннектикут мужын Нью Хейвен хотод анх удаа утасны жагсаалттай ньм хэвлэгдэн гарчээ. Энэ номонд 50 мянган хүний нэр, утасны дугаар багтсан байна.
1885 оны энэ өдөр Вашингтон хотод америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулсан 169 метр өндөр хөшөөний нээлт болжээ. Энэ хөшөөг 1848 аас 1884 оны хооронд нийтдээ 36 жил барьжээ.
1972 оны энэ өдөр АНУ ын ерөнийлөгч Ричард НИКСОН БНХАУ д түүхэн айлчлал хийж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1.Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарласны дараа өчигдөр илийн боомт руу халдсан хэрэг арсан билээ. Халдлагад өртсөн хилийн боомт руу Европын холбооны цагдаа, Умард Атлантын цэргийн эвслийн энхийг сахиулагчдыг илгээжээ. Европын холбооны хүчний байгуулага энэ бүс нутагт шинэ даалгавар биелүүлэх болсонд Сербчүүд сэтэл зовниж байна.
Иймээс Косово дахь Европын холбооны тусгай элч төлөөлөгч Питер Фейт Косовод амьдардаг үндэстний цөөнх болж байгаа Серб үндэстэнүүдийг тайвшруулах гэж хичээж байна. Европын холбооны цэрэг цагдаа нар Сербчүүдэд ямар ч аюул заналхийлэхгүй гэж гэж мэдэгджээ. Косовод Европцын холбооны 2000 цэргийн албан хаагчыг оруулах шийдвэрийг Питер Фейт гаргаж байсан юм. Харин үүнийг Серб улс эрс эсэргүүцэж байсан билээ. Серб Косовогийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж ажиглагдчид үзэж байна. Косовогийн Митровиц хотын серб оюутануу өдөр бүр эсэргүүцлийн жагсаал хийх болжээ. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн 1244 р тогтоол цуцлагдаагүй тул Серб улс Косовогийн бүрэлдэхүүнд хэвээр байгаа гэж үзсээр байгаа билээ.
Лид2. ОХУ ын Москва мужын Жуковский хотод ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байна.
Жуковский хотод иргэний болон цэргийн зориулалттай нисэх онгоцны үйлдвэр байдаг юм. Жуковский хотод нисэх онгоцны үйлдвэр байгуулах үндэсний төв байгуулах болсон тухай зарлигт ОЛХУ ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна. Энэ хотод судалгаа шинжилгээний төвүүд байгуулагдаж шинэ онгоцны загвар зохион бүтээх ажил хийх юм байна. Оросын үндэсний нисэх үлйдвэрийн төв нь дэлхийн түвшинд оросын цэргийн болон иргэний зориулалттай онгоцыг гаргах том зорилго өмнөө тавьж байгаа юм байна. Владимир Путиныг энэ төвд зочлоход ОХУ ын шадар сайд Дмитрий Медведов дагалдан явсан байна.
Москвагаас хогүй байдаг Жуковский хотод бүр 1930 оноос эхлэн шинэ онгоц зохион бүтээж төв нээгдэж туршилт хийдэг байсан юм.

Лид3. ОХУ ын Кавказын бүс нутагт их хэмжээний цас орж зам харгуй бүхэлдээ зузаан цасан хунгарт хучигдсан байна. Цаг агаар хүйтэрч цахилгаан дамжуулах шугам утас зарим газар тасарчээ. Кавказын бүс нутагт сургууль, боловсролын байгуулагууд үүд хаалгаа барьжээ.
Транс кавазазын зам цасан боогдож хот хоорондын тээвэр саатсан байна. Цаг уурын албаныханы мэдээлснээр 100 мянган куб метр цас унажээ. ГҮрж, Хойд Осет, ОХУ ын Сочи хотод ч иймэрхүү дүр зураг үүсэн бий болжээ. ОХУ ын Сочи хотод мөнх ногооноор байдаг мод цасанд хучигдсан нь маш этгээд харагдаж байжээ. Байгалийн таагүй үзэгдлээс болж Адлерын нисэх онгоцны буудал хаагдсан байна. Сочи хот орчмын 13 жижиг суурин газрууд цахилгаан эрчим хүчний хангамжнаас таслагджээ. Абхазын Сухуми хотод их хэмжээний цас унасанаас болж сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Цасан хунгарыг цэвэрлэх, хунгарт суусан машиныг гаргах ажлыг аврах албаныхан зохион байгуулж байгаа юм байна.
Лид4. Францын Сосиете Женерал банкинд 5 тэрбум долларын хохирол учруулсан гэж сэрдэгдэж байгаа тус банкны ажилтан Жоремль Кервель залилангийн хэргийг ганцаараа хийжээ.
Энэ дүгнэлтийг тус банкинд дотоод хяналт шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн ахлагч хийсэн байна. Түүнтэй хамт өөр хэн нэгэн хүн байсан гэх ямар ч нотолгоо олдсонгүй гэж хяналт шалгат хийсэн багийнханы гаргасан дүгнэлтэд бичсэн байна. Сосиете Женерал банкны гүйлгээ арилжааг хянах тогтолцоо маш сул байсныг шалгалтын багийнхан анхааруулжээ. Гүйлгээ арилжааны хяналт сул байсан нь ийм санхүүгийн залилан гарахад хүргэжээ. Банкны захиргаа Жоремль Кервелийг бичиг баримт хуурамчаар үйлдэж хууль бус арилжаа хийсэн гэж үзэж байгаа юм байна.
Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна.
11 сарын 4 болох ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа албан ёсоор нэр дэвших хүний нэр тодрох цаг мөч улам бүр ойртож байна. Америкийн ардчилсан намаас нэр дэвшсэн сенатор Бараз Обама Висконсон, Хавайд болсон сунгаанд өөрийн гол өрсөлдөгч Хилари Клинтоныг ялжээ. Харин Висконсон мужид бүгд найрамдах намаас
Жон Маккайн ялалт байгуулсан байна. Дашрамд дурьдахад Жон Маккейн бүгд найрамдах нам дотороо тэргүүлж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших нь бараг тодорхой болоод байна. Харин түүний гол өрсөлдөгч болж байсан Майк Хакаби өөрийн цуглуулсан саналаараа нэлээн ард хоцорж байна. Одоо 3 сарын 4 нд Техас, Огайо мужид болох сунгаанаас их зүйл хамаарах юм байна.
Лид6. Английн тагнуулын МИ 6 албаныхан Диана гүнж амь насаа алдсан хэрэгт огт хамаагнүй гэж энэ албыг удирдаж байсан Ричард Дирлоув мэдэгдсэн байна.
Диана гүнжийн найз залуу Доди аль Файдын эцэг египетийн тэрбумтан Мохаммед Аль Файд английн тангуулын МИ 6 албаны эсрэг мэдэгдэл хийсэн билээ. Диан гүнж, миний хүүгийн амийг хороох хуйвалдааныг английн МИ 6 тагнуулын албан гүйцэтгэсэн гэдэгт Мохамед Аль Файд итгэлтэй байгаа юм байна. Диана гүнжийг зам тээврийн осолд орсон 1997 онд Ричард Дирлоув МИ 6 тагнуулын албаны даргаар ажиллаж байсан юм. Би тагнуулын албанд 38 жил ажиллахдаа Диана гүнжийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудлаар ямар ч ажил гүйцэтгэж байгаагүй гэж тэр хариуцлагатайгаар хэлсэн байна.

No comments: