2008-02-08

Дэлхийн мэдээ 2 сарын 8 Баасан гараг

ТОВЧ
ОХУ энэтхэгээс цай кофе, ургамалын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзсан байна. Учир нь энэтхэг улсын нийлүүлсэн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, цайнаас халдварт өвчин үүсгэгч шавьж илэрсэн байна.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын цэргийн усан онгоц энэтхэгийн далайг зорин замд гарсанаасаа хойш 2 хоногийн дараа төрөлх боомтдоо эргэн ирсэн байна. Учир нь цэргийн усан онгоцны хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг хөргөгч нь эвдэрсэн байжээ. Замд гарахын өмнө цэргүүд зэвсэг хэрэгсэл нь бүрэн бүтэн, найдвартай сайн ажиллаж байгааг л шалгажээ. Харин хэн ч хөргөгч ажиллаж байгаа эсэхийг шалгаагүй юм байна.

Хятадын Шанхай хотын метроны өртөөн дээр залуухан хосууд үнэсэлцсэн нь ажиглалтын камерт бичигдэгдэн үлджээ. Метроны өртөөнд ажилдаг залуу энэ бичлэгийг интетнэтэд байрлуулсан нь залуусын дунд жинхэнэ хит болж чадсан байна. Зөвхөн нэг хоногт л энэ дүрс бичлэгийг 15 мянган хүн үзсэн байна. Тун удалгүй энэ дүрс бичлэгийн гол баатарууд энэ тухай мэдэж шүүхэд хандсан байна. Шанхай хотын метро их хэмжээний торгууль төлөх болж, хариуцлагагүй ажилтан халагджээ.


Лид4. Тайландын шинээр сонгогдсон ерөнхий сайд Самак Сундаравей телевизийн од болжээ.
Тэр телевизээр Тайландын үндэсний хоолыг сурталчилах нэвтрүүлэгт оролцож муугүй тогооч гэдгээ харуулсан байна. Энэ нэвтрүүлэг Тайландын телевизээр сүүлийн найман жилийн турш гарч байгаа бөгөөд хамгийн рейтинг өндөртэй байдаг юм байна. Тайландын үндсэн хуулиар ерөнхий сайд телевизийн нэврүүлэг хөтлөж болохгүй гэсэн заалт байхгүй тул тэр цаашид энэ нэвтрүүлэгт дахин оролцох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.
Тайландын ерөнхий сайд Самак Сундаравей телевизийн од болоод амжсан бол энэ салбарт Латвийн экс ерөнхийлөгч хатагтай Вайра Вика-Фрейберг телевиз гэдэг их айлын гал тогоонд дөнгөж орж ирээд байна. Тэр 2 сарын 5 аас эхлэн Латвийн телевизээр “Бид” гэдэг нэртэй нэвтрүүлгийн хөтлөгч нь болжээ. Энэ нэвтрүүлэг сард нэг удаа 25 минутын хугацаатайгаар гардаг юм байна. Түүний нэвтрүүлгийн гол зорилго нь үндэсний ухамсарыг дээшлүүлж, Лавтийн нэр хүндийг хэрхэн дэлхий дахинд гаргах тухай сэдвийг хөндөж байх юм байна.

Лид5. Францын ерөнхийлөгчийн эхнэрүүд энэ дахин хэвлэлийн баатарууд болжээ.
Францын долоо хоног тутмын нэгэн сэтгүүл эхний хуудас дээрээ Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн хуучин эхнэр Сеселия, түүний шинэ гэргий загвар өмсөгч Карла Брунигийн усны хувцастай зургийг зэрэгцүүлэн харьцуулж хэвлэсэн байна. Францын шүүх Николя Саркозигийн шинэ хуучин эхнэрүүдийг харьцуулах нь хүмүүсийн хувийн амьдралд оролцож байгаа хэрэг гэж үзээд 30 мянган еврогоор торгожээ.

Лид6. Чихэр шоколад хэтрүүлэн идэх нь эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Чихэрлэг зүйлс нь таргалах, шүд өвдөх үндсэн шалтгаан байдаг. Тэгвэл америкийн эрдэмтэд шүд хорхойтуулахгүй амттаныг гаргаж авах шинэ арга болосруулжээ.
Энэ нээлтийг хийсэн хүмүүс нь бүгдээрээ хятад гаралтай америкчууд. Тэд хятадын үндэсний анагаах ухаанд ашиглагддаг эмийн ургамалаас шүдний кариес үүсгэдэг бактерийг устгадаг эмийн бодисыг чихэр, шоколаданд хийжээ.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад 75-аас дээш насны 1 сая 500 мянган хүн жолоо барьж их хотын замын хөдөлгөөнд оролцдог байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын замын цагдаагийнхан 75-аас дээш настай машин эзэмшигчдийн нүдний хараа, сонсголыг нь шалгах гэж байна. Бас тэднээс замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авах юм байна. Одоо Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад 75-аас дээш насны 1 сая 500 мянган хүн жолоо барьж их хотын замын хөдөлгөөнд оролцдог байна. 75 аас дээш насны хүмүүс машин жолоодох нь тэдний эрүүл мэндл аюулгүй байдалд маш сөрөг нөлөө үзүүлэх талтай юм. Өндөр настанууд олон уулзвартай зам дээр будилж осол гаргах нь элбэг байдаг гэнэ.

Лид8. Польшийн шуудангийн алба чийгийн улаан хорхойноос ч удаан хурдаас ажилладаг байна. Ийм дүгнэлтийг Польшийн нэгэн компанид ажилладаг Михаил Шибальски хийжээ.
Тэр өнгөрсөн оны 12 сарын 20-нд гэртээ амарч байхдаа 11 км ын цаана байрладаг компанийхааа хамтран зүтгэгчид захиа бияиж жирийн шуудангаар илгээсэн байна. Тэр өөрийн илгээсэн захиагаа хэдхэн хоногийн өмнө ажил дээрээ сууж байхдаа хүлээн аваад математикийн энгийн тооцоо хийжээ. Түүний илгээсэн захиа цагт 30 метрийн хурдтайгаар хүлээн авагчдаа очжээ. Энэ нь чийгийн улаан хорхойноос ч удаа гэсэн үг юм. Чийгийн улаан хорхой цагт 50 метрийн хурдтай хөдөлдөг юм.
Энэ өдөр
Одоогоос 180 жилийн өмнө буюу 1828 оны энэ өдөр Францын уран зөгнөлт зохиолч Жюль ВЕРН мэндэлсэн байна.
1834 оны энэ өдөр Оросын химич, эрдэмтэн Дмитрий Иванович МЕНДЕЛЕЕВ төржээ. Тэр химийн салбарт одон нээлт хийсний дотор химийн элементүүдийн таблицыг бодож олсон юм.
1895 оны энэ өдөр Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн, маршал, ерөнхий сайдын албыг хашиж байсан Хорлоогийн ЧОЙБАЛСАН төржээ.
1724 оны энэ өдөр Оросын 1 р Петр хаан Петербург хотод Шинжлэх ухааны академи байгуулах зарлигт гарын үсэг зуржээ.
1999 оноос эхлэн энэ өдрийг ОХУ д Оросын шинжлэх ухааны салбарт ажиллагсадын баяр болгосон юм.
1837 оны энэ өдөр Оросын зохиолч Александр Сергеевич Пушкин Дантестай халз тулаан хийж шархаджээ. Дараачын өдөр нь зохиолч Пушкин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
1919 оны энэ өдөр Парис Лондоны хооронд анх удаа иргэний агаарын тээврийн онгоц нислэг хийсэн байна.
1948 оны энэ өдөр БНАСАУ ын зэвсэгт хүчнийхэн парад хийжээ. Жил бүрийн 2 сарын 8 ний өдрийг БНАСАУ д цэргийн баяр болгон тэмдэглэдэг.
1969 оны энэ өдөр Боинг 747 онгоц анх удаа агаарт туршилтын нислэг хийжээ.
2002 оны энэ өдөр АНУ ын Юта мужы Солт Лейк хотод өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол болж байсан юм.

No comments: