2008-02-02

Дэлхийн мэдээ 2008 02 02 Бямба гараг

Лид1. Хятадын өмнө зүгийн нутгаар их хэмжээний цас орсон тухай бид мэдээлж байсан билээ. Байгалийн гамшигийн хохиролын арилгахад хятадын зэвсэгт хүчин, аврах албаныхан дайчлагдаад байгаа. Хятадын засгийн газар байгалийн гамшигийн үеэр хэдий хэмжээний хохирол учирсаныг тооцоолсон байна.
БНХАУ ын өмнө зүгийн нутгуудаар олон хоног үргэлжилэн орсон цас тус улсын эдийн засагт 53,9 тэрбум буюу 7,5 сая долларын хохирол учруулсан байна. Сүүлийн 50 жилд орж байгаагүй их цасны үеэр 60 хүн үхэж, 1 сая 800 мянган хүн орон гэрээ орхиж явахаас өөр аргагүй болсон байна. Цасан шуурганы үеэр 862 мянган барилга байшин нуржээ. Хятадын өмнө зүгийн нутагт төмөр зам, хот хоорондын ачаа тээвэр бүхэлдээ саатаж байна. Ердөө 6 хоногийн дараа хятадын цагаан сарын баяр болно. Энэ үеэр Хятад даяар Хятадын Гуанжочу хотын төмөр замын буудалд 60 мянган зорчигч саатаж байна.

Лид2. Өнөөдөр ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын коммунист намын дарга Геннадий Зюганов, Либерал Ардёи лсан намын дарга Владимир Жириновский, Оросын Ардчилсан намын дарга бие даан нэр дэвшигч Андрей Богданов нар өрсөлдөж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригаа эхлэн ажлын өдрүүдэд оросын томоохон телевизүүд нэр дэвшигчдэд үнэ төлбөртгүйгээр эфирийн цаг гаргаж өгнө.Гэхдээ нэр дэвшигчид төлбөртэйгээр радио телевизээр явуулах эрхтэй юм. Сонгуулийн сурталчилгаа 2 сарын 29 нд дуусаж 3 сарын 2 нд санал хураалт явагдана. Нэр дэвшигчдээс ганцхан Дмитрий Медведов телевизийн халз мэтгэлцээнд оролцохоос татгалзсан байна.

Лид3.Польшийн нутаг дэвсгэр дээр америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг суурилуулах тохиролцоонд Польш, АНУ ын эрх баригчид хүрсэн байна. Энэ тухай баримт бичигт АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Польшийн гадаад хэргийн сайд гарын үсэг зурсан байна.
Бид удаан хугацааны турш хэлэлцээр хийсний үр дүнд эцсийн шийдвэр гаргаж чадлаа гэж хэвлэлийн бага хурал дээр Польшийн гадаад хэргийн сайд Ридека Сикорский хэлсэн байна. Харин АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Польш улс батлан хамгаалах салбарынхаа зэр зэвсэгийг шинэчлэхийг хүсэж байгааг бид ойлгож байна. Бид энэ хүсэлтийг дэмжиж байна гэж мэдэгдсэн байна. Пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байгуулах ажлыг хэзээ эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Ирэх 3 сарын эхээр Польшийн ерөнхий сайд Дональд Туск Вашингтонд айлчлал хийх гэж байгаа юм. Энэ үеэр Жорж Буш, Дональд Туск нар пуужингийн довтолгооноос сэргийлэх байгууламжын бүтээн байгуулалтын асуудлаар хэлэлцээр хийнэ. Америкийн пуужингрйн довтолгооноос сэргийлэх байгууламж ОХУ ын хилтэй ойрхон баригдах гэж байгаа нь ОХУ ын үндэсний авулгүй байдал огт харшлахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ польшийн нутаг дээр америкийн ямар нэгэн цэргийн байгууламж баригдах гэж байгааг эрс эсэргүүцэж байгаа юм.

ТОВЧ.
Баасан гаригт Боливийн иргэний агаарын тээврийн компанй онгоц Тринидад хотоос холгүй газар ширэнгэн ойд ослын буулт хийсэн байна. Онгоцны бүхээгт 150 зорчигч байжээ. Ослын буулт хийх үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд харин хэд хэдэн хүнд эмнэлэгийн тусламж шаардагджээ.

Иракын нийслэл Багдад хотын шувууны зах дээр хоёр удаа дараалан хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ үеэр нийтдээ 65 хүн амь насаа алдсан байна. Багдад хотын цагдаагийн газрын мэдээлснээр хоёр дэлбэрэлтийн аль алиныг нь эмэгтэй хүн үйлдсэн байна.

Маргааш Сербид ерөнхийлөгичийн сонгуулийн 2 р шатны санал хураалт явагдах гэж байна. Өчигдөр ухуулага сурталчилгааны хугацаа дуусжээ. Сербийн ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс тус улсыг Европын холбоонд гишүүнээр элсэх эсэх, бас Косовогийн хязгаарын хувь заяа шууд хамаарна гэж ажиглагчид дүгнэж байна. Сонгуульд нэр дэвшсэн өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич барууны талыг баримталдаг хүн юм. Харин түүний өрсөлдөгч Томислав Николич оросын холбооны улстай харилцаагаа зузаатгахыг илүүд үздэг байна.

Өнөөдөр Сталинградын тулаанд ялалт байгуулсны 60 жилийн ойг Волгоград хотод тэмдэглэж байна. Сталинградын тулаанд баатарлагаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж мөнхийн галд цэцэг өргөснөр баярын ажиллагаа эхлэх юм.

Лид4. Кенийн улс төрийн хоёр том нам ын дарга улс орондоо үргэлжилж байгаа хүчирхийлэлийг таслах зогсоох талаар хамтран арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн тухай НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан мэдэгдсэн байна.
Үймээн самуун, хүчирхийлэлийг таслан зогсоох, улс төр, хүмүүнлэгийн хямралыг гэтлэн давах, газар эзэмшихтэй холбоотой асуудлыг шийдэх тухай баримт бичигт Кени улсын ерөнхийлөгч Мвай Кибаки, сөрөг хүчний намын лидер Райла Одинга нар нарын үсэг зурсан байна. Кенийн улс төрчидийн хийх хамгийн анхны алхам нь хүчирхийлэлийг нэн даруй таслан зогсоох явдал юм гэж Кофи Аннан онцлон тэмдэглэжээ. Кибаки, Одинга нар бие биенийхээ эсрэг гүтгэлэгийн чанартай мэдэгдэл хийхгүй байх амлалтыг харилцан бие биедээ өгсөн байна.

Лид5. Венесуэлийн Мерида хотын нэг дүүргээс Колумын хар тамхи мансууруулах бодисын наймаа хийдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Уилбером Барелойгийн цогцосыг олсон байна.

Цагдаагийн газар офицер цолтой ажиллаж байсан Барелой анх хөлсний алчуурчин болж гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан байна. Цагдаагийн газрынханы мэдээлснээр тэр галт зэвсэгийн суманд оногдож амиа алджээ. Барела сүүлийн жилүүдэд Колумбын хар тамхиний наймааг гартаа атгаад байсан юм. Тусгай албаны мэдээгээр бол тэр Колумбын баруун бүс нутагт өөрийн гэсэн хувийн арми байгуулж кокаин нийлүүлэхэд үед саад болж байгаа цагдаа, мөн өрсөлдөгч нараа устгадаг байжээ. Тэр Колумбаас АНУ руу хар тамхи нийлүүлэг нууц сүлжээг толгойлж байсан тул 2004 онд АНУ ын хууль сахиулах байгуулагынхан түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг хаана байгааг нь зааж өгсөн хүнд 5 сая доллар амлаж байжээ.
Лид6. Майкрософт компани интернэтийн Yahoo порталыг за 44,6 тэрбум доллараар худалдан авах гэж байна. Майкрософт компани Yahoo порталыг өөрийн болгон авахын тулд хөрөнгийн бирж дээрх yahoo ийн хувьцаанаас 62 хувиар ахиу мөнгө амлажээ.
Yahoo порталын эзэмшигчид нь энэ долоо хоногт компаний ажлаа сайжруулахын тулд 300 сая доллар зарцуулах шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан юм. Сүүлийн үед yahoo портал google сайтьтай өрсөлдөж байгаа юм. Майкрософт, Yahoo эзэмшиж үйл ажиллагааг нь илүү үр дүнтэй,хүмүүст хүртээмжтэй болгож чадна гэж майкрософт компаний гүйтцэтгэх захирал Стив Болмер мэдэгджээ. Өнгөрсөн мягмар гаригт Yahoo портал бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж 1000 хүнийг цомхотголд оруулна гэж мэдэгдэж байлаа.
Эр. Google портал сайт Майкрософт, Yahoo ийн аль алиных нь гол өрсөлдөгч болж чадсан. Иймээс Yahoo майкрософтын мэдэлд ирсэнээр өрсөлдөх чадвараа сайжруулах боломжтой юм
Гэж Би Би Си телевизийн бизнесийн хэлтэсийн редактор Тим Вебер ярьж байна.

Лид7. Их Британий нэгэн компани эвдэрсэн гар утасыг ОХУ ын Белгород мужын нутагт булах төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл энэ мужынханыг бухимдуулсан байна. Орон нутгийн захиргааныхан энэ хэргийг өдөөн хатгалага гэж үзээд үнэ мөнийг нь шалгажээ.
ОХУ ын хяналтын байгуулагууд, байгаль хамгаалах Гринписийнхэн бүр холбооны аюулгүй байдлын газарт ч хандсан байна. Дэлхийн бизнесийн түүхэнд өмнө нь ийм үйлчилгээг хэн ч санал болгож байгаагүй юм. Зарлалын дагуу Лондон хотын нэгэн тэтгэвэрийн хөгшин эвдэрсэн утсаа оросын Белгород мужид булуулахаар захилага ч өгчээ.
Эр. Үүний төлөө 20 би 20 фунт төлно. Миний бодлоор энэ м аш боломжын үнэ. Белгород мужид дэлхийн хамгийн том төмрийн хүдэрийн орд газар байдаг юм. 900 тэрбум тонн нөөцтэй гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Гадаадын ямар ч компани ийм санал гаргаагүй гэж орон нутгийн захиргааныхан мэдэгдэж магадгүй нь хэн нэгэн хүний наргиа байж болох юм гэж тайлбарласан байна.

Лид8. Өнөөдөр Их Британий нийслэл Лондон хотоос Францын нийслэл Парисын хооронд шингэрүүлсэн хийгээр цэнэгдэгдсэн иргэний агаарын тэээврийн онгоц нислэг хийжээ.

Сүүлийн үед иргэний агаарын тээврийн оногоц түлш шатахуун их хэрэглэж байгаль орчин, агаар мандалыг маш их бохирдуулж байна гэдэг зэмлэл хүртэх болсон. Эйрбус А 380 онгоцны 4 хөдөлгүүрний нэг нь шингэрүүлсэн хийгээр ажиллажээ. Онгоц Лондоноос ниссэнээсээ хойш гурван цагийн дараа Эйрбус компаний төв байрнаас холгүй байдаг Тулуза нисэх буудалд газарджээ. Туршилтын нислэг амжилттай болсон гэж мэргэжилтнүүд дүгнэлт хийсэн байна.
Лид9. Өнөөдөр Бразилийн Рио де Жанейро хотод алдарт самба бүжгийн багт наадам эхлэж байна. Самба бүжгийн 12 сургуулийн сурагчдийн бүжгээр энэ наадам уламжлал ёсоор эхэлдэг юм.
Бүжгийн нэг хамтлагт ойролцоогоор таван мянган гишүүнтэй байдаг юм. Бүжгийн багт наадмын үеэр хөгжмийг зүгээр л нэг сонсоод өнгөрүүлэх бус харин бүр бүх биеээрээ мэдрэх ёстой гэж Бразилчууд ярьцгаадаг. Бразилийн багт наадамд цэцэрлэгийн хүүхдүүд ч оролцдог. Тэр ч бүү хэл үрийн зулай удахгүй үнэрлэх гэж байгаа жирэмсэн бүсгүй ч бүжиглэдэг байна. 2 сарын 6 нд Рио де Жанейро хотод энэ жилийн бүжгийн багт наадмын ялагчын нэрийг зарлах юм байна. Ялагч олон сая долларын эзэн болохоос гадна зарлал сурталчилгаанд тоглох гэрээ байгуулах эрх авдаг. Иймээс бүжгийн багт наадамд оролцогчид өөрсдийн гадаад дүр төрх, хувцасандаа их анхаарал хандуулдаг байна.
Эр. Бид багт наадмын баг, хувцасыг бүтэн жилд хийдэг. Тэгээд ервөө цаг гучин минут л энэ гоёлоо ашигладаг. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн сонирхолтой шоу.
Самба бүжиг анх Рио де Жанейрогийн хамгийн ядуу дүүрэгтт бий болжээ. Самба бүжгийн сургуулиуд гудамжныхаа нэрээр нэрлэгддэг бөгөөд орон нжтгийн хар тамхиний наймаа хийдэг мафийнхан санхүүжүүлдэг байна. Багт наадам заримдаа буудалцаанаар дуусах нь элбэг байдаг. Иймээс зарим хүмүүс нийслэл хотоос гарч явдаг байна. Багт наадам болж байгаа өдрүдэд Рио де Жанейро хотод зөвхөн дэлгүүр, бар, зочид буудалд ресторанууд л ажилладаг байна.

Энэ өдөр
1536 оны энэ өдөр Испаний иргэн Педро Мендоса Ла Плата голын баруун эрэгт Буэнос Айрес хотыг үндэслэн байгуулжээ. Буэнос Айрес нь Аргентины нийслэл хот юм.
1852 оныс энэ өдөр Лондон хотод анх удаа нийтийн ариун цэврийн өрөө нээгдэж байжээ.
1876 онд АНУ ын Үндэсний Бейсболын лиг байгуулагдсан байна.
1907 энэ өдөр оросын нэрт эрдэмтэн, химийн элементүүдийн хүснэгтийг боловсруулсан Дмитрий Иванович МЕНДЕЛЕЕВ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
1977 оны энэ өдөр Колубмын дуучин Шакира мэндэлсэн байна. Түүний эцэгм нь Ливан, эх нь Колумб үндэстэн юм. Тэр урлагийн ертөнцөд амжилт олж “Грэмми”ийн шагнал хүртэж, улсынхаа энхийн элч болж байсан юм.

No comments: