2008-02-11

Дэлхийн мэдээ 2 сарын 11Даваа гараг

Лид.1 Өнгөрсөн шөнө Зүүн Тиморын ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого гарчээ.
Зүүн Тиморын ерөнхийлөгч Жозе Рамуша Отрагийн амь насанд халдах гэсэн оролдлого гарах үеэр тус улсын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа явуулдаг бүлэглэлийн тэргүүн Алфредо Рейнадо алагдсан байна. Алан хядагчид ерөнхийлөгчийн амьдардаг өргөө руу халдсан байна. Үүний хариуд хамгаалагчид алан хядагчид руу гал нээжээ. Халдлагын үеэр Зүүн Тиморын ерөнхийлөгч Жозе Рамуш Отра шархдаж, Зүүн Тиморын нийслэлэс холгүй байдаг австралийн цэргийн баазын эмнэлэгт хүргэгджээ. Ерөнхийлөгчийн биеийн байдал харьцангуй сайн байгаа гэж эмч нар мэдээлсэн байна. Зүүн Тиморын ерөнхийлөгч Жозе Румуш Отраг Индонезийн түрэмгийлэлд байсан Зүүн Тиморыг туурга тусгаар улс болоход оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 1996 онд Нобелийн энх тайвны шагнал хүртээж байжээ.

Лид2. Цаашид АНУ д газрын тос нийлүүлэхээ зогсоож болзошгүй гэж Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдсэн байна.
Венесуэлийн төрийн мэдлийн газрын тосны үйлдвэрийн гадаад дахь активын эсрэг АНУ ямар нэгэн хориг арга хэмжээ авах юм бол АНУ д газрын тос нийлүүлэхгүй гэж тэр хэлсэн байна. Венесуэлийн төрийн мэдлийн газрын тосны үйлдвэрийн гадаадын банкзинд байрлуулсан 12 тэрбум доллартой дансны гүйлгээ хийх эрхийг хаах эсэх асуудлыг АНУ ын гаргасан гомдолын дагуу Лондоны шүүх шийдэх гэж байгаа юм.
Эр. Хэрвээ АНУ бидэнд хохирол учруулах юм бол, бид ч бас тэдэнд зохиох хариуг нь барина. Хэрвээ данс хаах юм бол АНУ руу дусал ч газрын тос илгээхгүй.
Венсуэль улсад газрын тосны үйлдвэрийн хувьцааны 60 хувь нь төрийн мэдэлд байх тухай шийдвэр гарсны дараа ийм маргаан дэгдсэн юм.

Лид3.АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилсээр байна. 2 сарын 10 нд АНУ ын Мэн мужид Ардчилсан намын хурал болж санал хураалт явагдсан юм.
Энэ мужид нэр дэвшигч Барак Обама ялалт байгуулжээ. Саналын хуудсын 70 хувийг тоолж дууссаны дараа урьдчилсан дүнгээр Барак Обамаг 1564 хүн дэмжиж байна. Харин Хилари Клинтоны төлөө 1122 хүн санал өгсөн байна. 2008 оны 8 сард Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн тодрох юм.

ТОВЧ
Буриадын өөртөө засах орны дулааны цахилгаан станцид гал түймэр гарсны улмаас үйл ажиллагаа нь доголдож, Улаан Үд хотын иргэд сүүлийн гурван өдөр зутруухан өвөлжиж байна. Сургууль цэцэрлэг, олон нийтийн газарууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Одоо тус хотын 170 мяннган оршин суургч орон гэрээ цахилгаан халаагуураар дулаацуулж байна. Гал түймэр гарсан дулааны цахилгаан станцид засварын ажил хийгдэж байна.

Загвар өмсөгч Карла Бруни Николя Саркозитой гэрлэсэнээс хойш Елисейн ордонд нүүж ирээгүй байна. Харин тэр Парис хотын төвийн дүүрэгт байдаг
өөрийн орон сууцандаа амьдарч байгаа юсм байна. Энэ тухай Францын Стампа сонинд Карлам Брунигийн ээж ярилцалага өгөхдөө хэлсэн байна. Сүүлийн үед Карла Бруни давхар биетэй болсон тухай цуурхал дэгдээд байгаа юм. Карла Брунигийн ээж энэ цуурхалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Лид4. Өмнөд Солонгосйн түүхийн хамгийн үнэ цэнэтэй дурсгалд тооцогддог Сөүл хотын Намдэмун хаалга өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө шатсан байна.
Энэ хаалга Өмнөд Солонгосын хамгийн эртний барилга байгууламжид тооцогддог юм. Түүхийн дурсгалт байгууламжын зөвхөн суурь нь үлдсэн гэж хууль сахиулах байгуулагын төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Цагдаа нар түүхийн дурсгалт байгууламжыг хэн нэгэн хүн санаатайгаар галдан шатаасан гэж үзэж байна. Учир нь гал гарахаас өмнө гартаа уут барьсан сэжигтэй этгээд энэ хавиар холхиж байжээ. 1398 онд Сөүл хот Солонгосын нийслэл хот болсны дараа Намдэнмун хаалгыг барьжээ. Өмнө зүгээс Сөүл хот руу нэвтрэх орохигол хаалга болж байсан юм. Хамгийн сүүлчийн удаа түүхэн энэ байгууламжыг 1961 ээс 1963 оны хооронд сэргээн завсварлаж байжээ.

Лид5. Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми шагнал гардуулах ёслол Лос Анжелос хотод нээлтээ хийсэн байна.
Британий дуучин Эми Уайнхаус Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми хөгжмийн наадмаас 4 шагнал хүртсэн байна. Түүний зохиосон Рехаб дуу оны шилдэг дуугаар шалгарсан байна. Эми Уайнхаусын back to back цомог нь шилдэг поп хөгжим номинацийн шагнал хүртжээ.Их Британий дуучин Эми Уайнххуст Лондон дахь АНУ ын элчин сайдын яам виз өгөхөөс татгалзсан тул тэр шагналаа гардан авч чадаагүй байна. Гэхтээ тэр интернэт, сансрын холбоогоор дамжуулан Лос Анжелост болж байгаа хөгжмийн наадамд оролцсон байна.

Лид6.Британий кино, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол Лондон хотод болж өнгөрсөн байна. Найруулагч Жо Райтын “Наманчлал” кино 2007 оны Их Британий шилдэг киногоор шалгарчээ.
Наманчлал кино нийтдээ 14 төрөлд нэр дэвшсэн байна. Үүнээс хоёр шагнал хүртжээ. Шилдэг найруулагчаар Жоэл Коэн “Хөгшүүлийн хэрэггүй газар”, киногоороо шагнал хүртсэн байна. Түүнээс гадна энэ кино зураглаачын шилдэгм ажил гэдэг шагналыг авсан байна. Хамгийн сайн зохиол номинацид Диабло Коди “Жуно” гэдэг инээдмийн кино зохиолоороо шалгарчээ. Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг Дэниел-Дэй Льюис “Газрын тос” киноны дүрээрээ хүртсэн бол шилдэг эмэгтэй жүжигчиний шагналыг
Марион Котийяр авчээ. Борны тулган шаардалдт кино шилдэг эвлүүлэг, шилдэг дуунй найруулага гэсэн хоёр шагналыг хүртсэн байна. Харин гадаад хэл дээр хийгдсэн шилдэг киногоор “Бусдын амьдрал”, шилдэг хүүхэлдэйн киногоор “Рататуй” кинонууд тодорсон байна.

Лид7. Холливуудын зохиолчидын хороо ажил хаялтаа зогсоох шийдвэр гаргасан байна.
Холливуудын зохиолчид өөрсдийнх нь бүтээлийг интернэтийн сүлжээ, DVD болгон зарахад олгодог шимтгэлийг нэмэгдүүлэхийг шаардаж 2007 оны 11 сарын 5 аас хойш ажил хаялт зарлаад байсан билээ. Зохиолчдын хорооны гишүүд ажил хаялтаа зогсоох эсэх асуудлаар санал хураалт явуулаад удаан хугацааны турш үргэлжилсэн ажил хаялтаа зогсоох шийдвэр гаргажээ. Холливудын зохиолчид ажил хаялт зарласнаар олон арван кино, жүжгийн зурагт авалт саатаж, телевизийн шоу нэвтрүүлгүүд тасарч, их хэмжээний хохирол гарсан юм. 2007 оны сүүлээр продессер, зохиолчид хэд хэдэн удаа яриа хэлэлцээрийн ширээний ард суусан боловч нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй юм. Харин 2008 оны 1 сарын сүүлээр продессерүүд буулт хийж зохиолчдод өгөх урамшуулалыг нэмэгдүүлэх тохиролцоо хийжээ.

Лид8. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төв Атлантис сансрын хөлгийн гишүүдийн задгай сансарт гарч ажиллах төлөвлөгөөг нэг хонгоор хойшлуулсан байна.
Атлантис хөлгийн гишүүд өчигдөр задгай сансарт гарч ажиллах ёстой байсан юм. Задгай сансар гарч ажиллах сансрын нисэгчдийн багийг ч өөрчлдөх шийдвэрийг сансрын нислэгийн газраас удирдаж байгаа мэргэжилтнүүд гаргасан байна. Германы сансрын нисэгч Ганса Шлегелгийн оронд Рекс Уолхайм задгай сансарт гарч ажиллах болжээ. Энэ нь Германы сансрын нисэгчийн бие нь бага зэрэг хямарсантай холбоотой гэж зарим хүмүүс тайлбарлаж байгаа ч АНУ ын сансрын уудмыг судлах төвийнхөн албан ёсоор нэмэлт тайлбар гаргаагүй байна. Атлантис сансрын хөлөг 2 сарын 7 нд эх дэлхийгээс хөөрч өнгөрсөн бямба гаригт олон улсын сансрын станцид амжилттай холбогдсон юм. Атлантис сансрын хөлгөөр Европын судлагааны Коламбус лабораторыг олон улсын сансрын станцид авч иржээ. Атлантис хөлөг 2 сарын 18 нд эх дэлхийдээ эргэж ирнэ.

Лид9. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ард түмэндээ хандан бүгд найрамдах намаас нэр дэвши байгаа хүнийг дараагийн ерөнхийлөгчөөр сонгохыг уриалсан байна.
Жорж Буш АНУ ын Мэрилэнд мужын Кэмп Дэвид дахь эдлэндээ байхдаа америкийн Фокс телевизэд ярилцлага өгөх үеэрэээ энэ тухай мэдэгдсэн байна. Сэтгүүлчид түүнээс бүгд найрамдах намаас сунгаанд оролцож байгаа хүмүүсийн улс төрийн байр суурийн талаар тайлбарлахыг хүссэн байна. Жон Маккейн батлан хамгаалах салбарт хатуу байр суурьтай байж чадна гэсэн байна. Майк Хабаки ч бас үзэл бодлын хувьд консерватив хүн гэж Жорж Буш хэлжээ. Улс орныг удирдах дараагийн хүнээ сонгохдоо америкчууд эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадах хүнийг л сонгоосой гэж хэлсэн байна. Бүгд найрамдах намын талаар байр сууриа илэрхийлсэн бол тэр ардчилсан намын сунгааны талаар ямар нэгэн тойм тайлбар хийхээс татгалзсан байна.

Лид10. Германы Мюнхен хотод оросын ерөнхий сайдын орлогч Сергей Иванов оросын гадаад бодлоготой холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн байна.
Хэрвээ АНУ пуужингаас хамгаалах төхөөрөмжөө Польш, Чехийн нутаг дэвсгэр дээр байгуулах юм бол ОХУ маш бага зардалаар хариуг нь барих болно гэж Оросын ерөнхий сайдын орлогч Сергей Иванов Германы Мюнхен хотод болж эхэлсэн аюулгүй байдлын асуудлаар болж байга олон улсын хуралд оролцохдоо хэлсэн байна. ОХУ, АНУ цаашид пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжтэй холбоотой асуудлаар яриа хэлэлцээрээ үргэлжүүлнэ гэж Сергей Иванов мэдэгджээ. Иран улс АНУ, Европын орнууд руу гэнэтийн довтолгоо хийхээс сэргийлж Польш Чехийн нутаг дээр пуужингийн дотолгоохоос сэргийлэх төхөөрөмж байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Лид11. Зүүн өмнөд Азийн Бирм улсад цэргийн дэглэм иргэний нийгэмд байр сууриа тавьж өгөх цаг хугацаа ойртож байгаа тухай Бирмийн төв телевизээр мэдээлсэн байна.
Бирм улсын төв телевизээр шинэ үндсэн хуулийн төслийг батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга 2008 оны 5 сард болно гэж мэдэгдсэн байна. Харин 2010 онд олон намын тогтолцоотой чөлөөт сонгууль явуулах шийдвэрийг Бирмийн өнөөгийн эрх баригчид гаргасан байна. Бирмийн цэргийн эрхтэнүүд шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах үндэсний хурлыг 1993 онд эхлүүлсэн юм байна. Тэд өнгөрсөн 2007 онд үндсэн хуулийн төсөл боловсруулжээ. Бирмийн цэргийнхэний үзэж байгаагаар засгийн эрхийг 2010 онд шилжүүлэх нь хамгийн тохиромжтой цаг хугацаа юм байна.
Энэ өдөр
1847 оны энэ өдөр америкийн зохион бүтээгч Томас Алва ЭДИСОН
мэндэлсэн байна.
1917 оны энэ өдөр америкийн зохиолч Сидни ШЕЛДОН төрсөн байна.
1809 оын энэ өдөр Роберт Фултон уурын хөдөлгүүртэй усан онгоц зохион бүтээж патент авсан байна.
1928 оны энэ өдөр Щвейцарийн Санкт Морице хотод өвлийн олимпын наадам нээлтээ хийжээ.

1990 оны энэ өдөр Нельсон Мандела 27 жил шоронд суусны эцэст эрх чөлөөтэй болсон байна.

No comments: