2008-02-25

Дэлхийн мэдээ 2008 02 25 Даваа гараг

Лид1. Кубын Үндэсний Ассамблейн 614 гишүүн зуун хувийн саналаар Рауль Кастрог ерөнхийлөгчөөр сонгосон байна. Түүнээс гадна Кубын төррийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталжээ.
Фидель Кастро 2006 онд ходоодны хагалгаанд орсоноос хойш Рауль Кастро улс орныг удирдаж байсан юм. Куба улсыг 1959 оноос хойш удирдаж байсан энэ жил 81 настай Фидель Кастро өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорч, төрийн хэргээс хөндийрч байгаагаа мэдэгдсэн юм. Тэр хагалгаанд орсоноосоо хойш 19 сарын турш олон нийтийн өмнө ил гараагүй юм. Харин Кубын төв хэвлэл “Гранма” сонинд байнга нийтлэл бичиж хэвлүүлж байсан билээ. Кубын төрийн тэргүүнээр сонгогдсон Рауль Кастро улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын асуудлыг шийдэхдээ өөрийн ах Фидель Кастротой зөвлөлдөж байх болно гэж мэдэгджээ. Олон арван жилийн турш Рауль Кастро өөрийн ах Фидель Кастрогийн баруун гар нь байсан гэж хэлж болно. Манай дэлхий дэлхий дээр социалист дэглэмтэй цөөн хэлэн орон үлдээд байгаа. Кубын социалист дэглэмийг Хятад, Венесуэль улс дэмждэг байна.
Лид2. Өнгөрсөн ням гаригт Кипр улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе болж өнгөрсөн байна. Сонгуульд Дэвшилтэд хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Деметрис Кристофер ялалт байгуулсан байна.
Деметрис Кристофер нийт сонгогчдын 53,5 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч “Ардчилсан эвсэлээс” нэр дэвшигч Иоаннис Касулидес 46,5 хувийн санал авчээ. Сонгуульд Кипрын өнөөгийн ерөнхийлөгч Тассос Пападопулос ерөнхийлөгчийн сонгуулийн 1 р шатанд ялагдсан юм. Киприйн өнөөгийн ерөнхийлөгчийн нэр хүнд унасан нь Кипр улсыг нэгтгэх асуудлаар хатуу байр суурь баримталж чадахгүй байгаатай холбоотой гэж шинжээчид үзсэн байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнө шийдэх тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал дүрвэгсэдийг эргүүлэн авч ирэх, Кипр арлыг нэгтгэх гэх мэт асуудалд цэг тавих ёстой юм.
Лид3. БНСУ ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр тангараг өргөлөө. Өмнөд Солонгосын 10 дахь ерөнхийлөгч Ли Мён Бак энэ жил 66 настай, амьдралынхаа ихэнхи хэсгийг бизнес эрхэлж өнгөрүүлсэн хүн юм.
БНСУ ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нийслэл Сөүл хотын төвд байдаг Үндэсний Ассамблейн ордоны өмнөх талбайд болжээ. Солонгосын ерөнхийлөгчийн тангараг өргах ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков, АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс нар уригдан оролцож байна. БНСУ д ерөнхийлөгчийн сонгууль 2007 оны 12 сарын 19 нд болж өнгөрсөн юм. Ли Мен Бак 48,7 хувийн санал авч өөрийн өрсөлдөгч Ли Хве Чхан, Чон Дон Ен нарыг ялсан юм. Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ли Мён Бак 1941 оны 12 сарын 19 нд Японы Осака хотод мэндэлжээ. Хюндэ корпорацийн барилга угсралтын компанийг удирдаж байсан юм. Ли Мён Бакын эцэг эх нь Японы Осака хотод ажиллаж байжээ. Тэдний гэр бүл 1945 онд дэлхийн 2 р дайны дараа Өмнөд Солонгост эргэж ирсэн байна. Ли Мен Бак 1965 онд Корё их сургуулийн удирдлагын тэнхимийг 1965 онд төгссөн байна. Тэр 1977 аас 1992 оны хооронд Хюндэ корпорацийн барилгын компаний захирал, 2002 оос 2006 оны хооронд Сөүл хоты намбан захирагчаар ажилласан байна. Түүнийг Сөүл хотын даргаар ажиллаж байха Сөүл хотын өнө төрх эрс сайжирсан гэж солонгосчууд үнэлдэг байна. Мөн Бутан улсад элчин сайдаар ажиллаж байжээ. 2000 онд Компучи улсын ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Ли Мен Бак теннис, усан спортоор хичээллэж байсан. Сонгодог хөгжмим сонирхдог. Тамхи татдагшүй. Согтууруулах ундааны төрлүүдээс зөвхөн шар айраг уудаг гэж албан ёсны намтартаа бичсэн байна.
Лид4. Өнгөрсөн ням гарагт Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэгчдийн жагсаал Австрийн Вена, Зальцбург хотуудад болжээ.
Эсэргүүцлийн ажиллагаа Вена хотын Хельденплацын талбайгаас эхэлсэн байна. Цагдаагийн газрынханы мэдээлснээр ойролцоогоор 6000 хүн эсэргүүцлийн ажиллагаанд оролцжээ. Гэвч зохион байгуулагчид нь үүнээс хоёр дахин олон хүн хамрагдсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Жагсагчид гартаа Сербийн төрийн далбааг мандуулж АНУ, Косовогийн төрийн далбааг галдан шатааж, Косовог бид алдахгүй гэсэн лоозон уриа гартаа барьсан байжээ. Жагсагчдын зарим нь Вена дахь АНУ ын элчин сайдын яам руу чиглэсэн ч цагдаа нар тэдний замыг нь хаажээ. Энэ үед сэтгэлийн хөөрөлдөө автсан 4 хүн ойролцоох ресторан, дэлгүүрийн том шилэн цонхыг хагалж танхайрсан байна. Нийгмийн хэв журмыг зөрчсөн 4 хүнийг цагдааа нар саатуулжээ. Зальцбург хотод Косовогийн эсрэг жагсаал болж 200 хүн оролцсон байна. Энэ жагсаалыг үеэр ямар нэгэн зөрчил гараагүй гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Австри улсад Серб гаралтай 300 мянган хүн аж төрдөг байна.
Лид5. АНУ ын Лос Анжелос хотод америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах 80 дахь удаагийн ёслол Кодак кино теартр болж байна. Оскарын шагнал гардуулах ёслолын тухай мэдээллийг одоо хүргэе.

Энэ жилийн шилдэг уран сайхны киногоор ах дүү Коэннын бүтээл “Хөгшчүүлийн байх газар биш” кино шалгарсан байна. Энэ кино нийтдээ 4 Оскарын шагнал авчээ. Америкийн кино академийнхан энэ кинонд шилдэг найруулага, шилдэг зохиомжлол гэдэг шагнал өгсөн байна. Түүнээс гадна киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хавьер Бардем 2р зэргийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. 2007 оны шилдэг кино номинацид “Наминчлал”, “Жуно”, “Майкл Клейтон”, “Цус урсана” зэрэг кино нэр дэвшээд байсан юм. Шилдэг эмэгтэй дүрийн жүжигчиний шагналыг францын жүжигчин Мэрион Котийяр “Ягаан өнгийн амьдрал” киноны дүрээрээ хүртсэн байна. Шилдэг эрэгтэй жүжигчиний шагналыг “Цус урсана” киноны жүжигчин Дэниэл Дэй-Льюис авчээ. Гадаадын шилдэг киногоор Австрийн найруулагч Стефан Рузовицкийн “Хуурамч зоос үйлдвэрлэгчид“ кино шалгарсан байна.
Гадаадын шилдэг кино номинацид Оросын кино найруулагч Никита Михаилковын “Арван хоёр”, оросын найруулагч Сергей Бодровын Казахстан улстай хамран бүтээсэн Чингис хааны тухай “Монгол хүн”, Изиалийн найруулагч Жозеф Седарын “Бофор” зэрэг кинонууд нэр дэвшин өрсөлдсон билээ.
Лид6. Францын ерөнхийлөгч Николя Саркози Парис хотод жил бүр уламжлал болгон зохиогддог хөдөө аж ахуйн яармаг дээр цугларсан иргэд рүү хараал хэлсэн нь дүрс бичлэгийн хальсанд бууж үлдсэн байна.
Францын төрийн тэргүүн “Чи надад битгий ойрт. Чи намайг бохирдуулах нь. Надаас холдооч усан тэнэг минь” гэж хараал урсгаж байсан бөгөөд уг бичлэг нь аль хэдийнэ интернэтээр цацагджээ.
Түүнчлэн Францын өдөр тутмын “Ле Парижан” сонины вэб сайтад энэ мэдээлэл цацагдсан бөгөөд олон хүн дургүйцсэнээ илэрхийлж сэтгэгдэлд үлдээсэн байна. Николя Саркозигийн эхнэрээ сольж, нууцаар гэрлэсний францчууд нэг их таатай хүлээн аваагүй билээ. Гэтэл дахин ийм болчимгүй үйлдэл хийсэн нь гал дээр тос нэмсэнтэй адил олны дургүйцлийг бүр ч ихээр хүргэж байна. Николя Саркозигийн өмнө төрийн тэргүүний алба хашиж байсан Жак Ширак хөдөө аж ахуй эрхлэгчидийн яармагт оролцохдоо бүтэн өдрийг өнгөрүүлж, хөдөөгийнхөнтэй элгэсэг дотно яриа өрнүүлж нутгийн дарс шимж суудаг байсан бол өнөөгийн ерөнхийлөгч фермерчяидтэй гар барихаас ч татгалзаж хараал хэлж хөдөө аж ахуйн яармаг дээр ердөө хоёр цагийн өнгөрүүлсэн байна. Тэнд байхдаа тэр ганц аяга сүү л уусан тцхай Би Би Си телевиз уламжилж байна.
Лид7. Нэгэн үе АНУ ын ерөнхийлөгч Хойд Солонгосыг “чөтгөрийн эвсэл” гэж нэрлэж байсан. Тэгвэл энэ үе ард хоцорчээ.
АНУ ын Филадефи хотын найрал хөгжмийнхөн БНАСАУд тоглолт хийх гэж байна. Хойд Солонгосын урилгаар Филадельфи хотын симфони найрад хөгжмийнхөн Пхеньяны хотын их театрт тоглолтоо хийхэд хэдийнэ бэлэн болжээ. Өмнө нь энэ театрт импералист орнуудыг шүүмжитлсэн үзэл сурталжуулсан дуурь, жүжиг тавьдаг байсан юм.
Олон арван жилийн турш таарамж муутай байсан хоёр орны хувьд энэ нь найрамдлын харьцаа тогтоох анхны сайхан боломж гэж ажиглагчид үзэж байна.
Лид8. Милан хотод 2008 оны хавар зуны хувцас загварын долоо хоног болж өндөрллөө. Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн оролцсон нэр хүндтэй Миланы загварын долоо хоногийн үр дүнг тоймчид хэлэлцэж, үзэгчдийн хүртээл болсон загваруудаас аль нь үйлдвэрлэлд нэвтрэх бол гэж өөр өөрсдийн бодолоо хуваалцаж байна.
Энэ жил Италийн загвар зохион бүтээгч Миучча Прада (Prada) ийн олны мэлмийг мялаасан загварууд шүүмжлэгчдийн анхаарлыг их татжээ. Ер нь Италийн загварын ёсртөнцийн өнгө төрхийг түүний нэхмэл эдлэлийн үйлдвэр тодорхойлж байгаа юм. “Дольче Габбана” ийн загвар үзүүхэд мөч болоход Шерил Кроу, Линдси Лохан, Ферджи, Фанни Ардан и Моника Беллуччи нар хүрэлцэн ирсэн байна.
Эм. Би загварын шоуг алгасалгүй үзэж ямар төрлийн хувцас шинээр гарч байгаа харах дуртай.
Эр. Италийн Миучча Прадагийн загварууд өнгөний сонголт сайтай юм аа. Ямар ч өнгө хар өнгөтаөй гайхалтай сайн хосолж чаддаг. Куччи брэндийн загвар зохион бүтээгч Фрида Жаннини энэ жил өөрийн шинэ загварта орос үндэсний хувцасны заритм элементүүдийг ашигласан нь содон харагдаж байлаа.
Эм. Би францын сонгодог загварын 70 аад оны рок н роллтой холбохыг хүссэн. Харин 70 оны үед Францын хувцас загварт оросууд нөлөө үзүүлж байсан юм.
Лид9. Хүссэн хүн болгон дуртай бичлэгээ оруулж болдог YOU TUBE сайтыг Пакистанд хориглох гэж ороодож байна.
Энэхүү мэдээлэл нь Пакистан өөрсдийн хамтран ажилладаг PCCW хэмээх интернэтийн компанид уг сайт руу орох болмжгүй болгох хүсэлт тавьсанаар олон нийтэд мэдэгдсэн байна. Хэрвээ YOU TUBE энэ сайтад холбогдохыг хүсвэл огт өөр сайт гарч ирж байгаа бөгөөд үүний шалтгааныг уг сайтад лалын шашны эсрэг агуулагатай зүйл тавигддаг хэмээн тайлбарлажээ. Интернэт сервисийн PCCW компани нь зөвхөн Пакистан дахь YOU TUBE сайтыг битүүмжлэн хаах гэж байсан боловч “Пакистан телеком” компаний инженерийн буруугаас болж ням гаригт цаг гаруй уг сайт хаагдсан байна. Пакистан улс энэ сайтыг хаах болсон шалтгааныг сэтгүүлчид янз бүрээр тайлбарлаж байна. Мухаммедыг доромжилсон Дани улсын хүүхэлдэйн кино энэ сайтад тавигдсанаас болсон гэж үзэж байхад, Голландын иргэн Герт Вильдерсийн хийсэн лалын шашныг сөргөөр үзүүлсэн киноноос болсон ч гэж тайлбарлаж байна.
ЭНЭ ӨДӨР
1925 оны энэ өдөр ЗХУ Японы хооронд дипломат харилцаа тогтоосон байна.
1928 оны энэ өдөр Чарльз Женкинс телевизийн нэвтрүүлэг бэлтгэх студийн лиценз авсан байна.
1932 оны энэ өдөр Германы ерөнхийлөгчид нэр дэвшсэн Адольф Гитлер германы иргэн болжээ.
1933 оны энэ өдөр Манжуурт дайн эхлүүлсэн гэдэг шалтгаанаар Япон улсыг үндэстнүүдийн лиг байгуулагаас хассан байна.
1946 оны энэ өдөр Оросын Улаан Арми нэрээ өөрчилж Зөвлөлтийн арми нэртэй болжээ.

No comments: