2008-02-14

Дэлхийн мэдээ 2008 02 14. Пүрэв гараг

Лид1. Лондон хотод учир битүүлэг байдлаар амт насаа алдсан Гүржийн улс төрч, бизнесмэн Бадри Патаркацишвилигийн цогцосыг Лондон хотын цагдаагийнхан шүүх эмнэлэг рүү авч явсан байна.
Скотланд Ярдын цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр мэргэжилтнүүд түний цогцост задлан шинжилгээ хийх юм байна. Нарийвчилсан үзэг, задлан шинжилгээ хих тул хариу нь нэлээн хэдэн долоо хоногийн дараа гарна гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Цагдаагийнхан Лондонд амьдарч байсан Гүржийн улс өтрийн зүтгэлтэн, бизнесмэний гэнэтийн үхэл сэжиг төрүүлж байна гэ үзжээ. Бадри Патаркацишвилигийн үхлийн шалтгааныг тогтоох ажлыг Скотланд Ярдын цагдаагий газрын хүнд ноцтой гэмт хэрэг илрүүлэх хэлтэсийнхэн мөрдөн шалгах юм байна. Бадри Патаркацишвилиг Гүржийн өнөөгийн эрх баригчид төрийн эргэлт хийхээр завсан гэж буруутгаж байсан юм. Гэсэн хэдийн ч Гүржийн төр засгийн өндөрлөгүүд талийгаачын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Лондонд амьдарч байсан Гүржийн сөрөг хүчний нөлөө бүхий томоохон улс төрчийн гэнэтийн үхэл Гүрж, Их Британи, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Гүржийн сөрөг хүчний намынхан Бадри Патаркацишвилигийн үхлийг учир битүүлэг сэжигтэй гэж үзэж байгаатай санал нэг байгаагаа Лондон хотын цагдаагийнхан ч илэрхийлжээ. Бадри Патаркацишвили Гүржийн Имеди телевизийг үүсгэн байгуулж дараа нь дэлхийн хэвлэлийн магнат Руперт Мердокт худалдаж байжээ. Тэр 2008 оны 1 сарын 5 нд болсон Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан юм. Эмч нар улс төрчийг зүрхний үйл ажиллагаа нь гэнэт зогсссоноос болж амьсгал хураасан гэж урьдчтлсан дүгнэлт гаргажээ. Александр Литвиненкогийн үхэлд ч Бадри Патаркацишвилигийн нэр холбогдоод амжсан юм.

Лид2. Өнөөдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байна.

Путин төрийн тэргүүн болсноосоо хойш жил бүр тогтмол гадаадын болон өөрийн орны сэтгүүлчидэд зориулан хэвлэлийн бага хурал хийж заншсан юм. Берэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Владимир Путины хувьд энэ жилийн хэвлэлийн бага хурал хамгийн сүүлчийнх нь болох юм. Хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын нийтдээ 1300 сэтгүүлч суух эрх авсан байна. Тэгвэл өнгөрсөн онд энэ хэвлэлийн хуралд 1200 сэтгүүлч оролцож байжээ. Путиныг анх удаа 2001 онд хэвлэлийн бага хурал хийхэд 400 сэтгүүлч ирж байсан юм байна. Оросын олон нийтийн телевиз энэ хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан үзүүлэх юм байна. Хэвлэлийн бага хурал Москвагийн цагаар өдрийн 12 цагт эхлэх юм байна.

Лид3.Иракын парламент өнгөрсөн лхагва гаригт гурван хууль баталсан байна.

Иракт амар амгалан байдал тогтоохын тулд улсын төсвийн тухай, Иракын бүс нутгийн тухай өршөөлийн тухай гурван хууль батлах хэрэгтэй гэж америк мэргэжилтнүүд Иракын парламентад зөвлөж байжээ. Гэвч парламентын фракцуудын маргаанаас болж эдгээр гурван хуулийг батлах эсэх санал хураалт олон удаа хойшлогдож байсан юм. Нутгийн өөрөө удирдах байгуулага, төр захиргааны байгуулагын эрх мэдэл, ажлын үүргийг хуулиар зохицуулах нь сонгууль явуулахад маш чухал үүрэгтэй юм. Иракт амар амгалан байдал тогтоохын тулд Вашингтон 18 зорилт тавьжээ. Парламентын шинэ баталсан хууль нь дээрх 18 зорилтыг хэрэгжүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Иракын курдүүд төсөвийн тухай хууль, харин араб суннитын төлөөлөгчид өршөөлийн тухай хууль, Шийтүүд орон нутагт сонгууль явуулах тухай хууль батлахыг шаардсан юм байна. Иракын энэ жилийн төсөв 48 тэрбум долларт багтжээ. Төсвийн ихэнхи хэсгийг газрын тосны экспортоос бүрдүүлэх юм байна. Өршөөлийн хуулийн дагуу америкийн болон иракын шоронд ял эдлэж байгаа 25 мянган хүнийг суллах юм байна.

ТОВЧ


Косовогийн хязгаар ойрын өдрүүдэд дангаараа тусгаар тогтнолоо зарлаж магадгүй байна гэсэн мэдээлэл авсныха дараа Серб улсын удирдагчид НҮБ –ын аюулгүйн зөвлөлийг Косовогийн хязгаарын асуудлаар шуурхай хуралдаан хийхийг шаардсан байна. Сеобын энэ санаачлагыг ОХУ ч дэмжиж байгаа юм. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд Сербийн шаардлагыг хүлээн авч өнөөдөр шуурхай хуралдаан хийх гэж байна.

Пакистаны экс ерөнхий сайд, улс төрч Беназир Бхуттогийн үхллийн шалгааныг тогтоох мөрлөн байцаагчид одоогоос хэдэн өмдрийн өмнө сэжигтэй хоёр хүнийг баривчилсан юм байна. Тэд Беназир Бхуттогийн амийг хороох хуйвалдаанд оролцсон гэдгээ хүлэсэн байна. Баривчлагдсан хоёр хүн амиа золислогчид тэсрэх бодис дамжуулах даалгавар гүйцэтгэжээ. Байцаалтын үеэр тэднээс авсан мэдүүлэг хэргийн цаад цчрыг олоход ихээхэн хувь нэмэр оруулу байна гэж мэдэгдсэн байна.

Лид4.Номхон далайн зүгээс агаарын сөрөг урсгал Оросын аль дорноды бүс нутаг руу шилжин иржээ. Тэнгисийн эрэг хавиар хүчтэй шуурга болж 8 метрийн өндөр давалгаа үүсжээ.
Салхиний хурд 30 метр секундэд хүрч ширүүсжээ. Алс Дорнодын Тататрын хоолойд усан онгоцны хөдөлгөөн бүрэн зогссон байна. Аль Дорнодын 200 гаруй уасан онгоцыг аюулгүй бүс рүү илгээсэн байна. Алс Дорнодын бүм нутгийн нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Онц байдлын яамныхан онцын шаардлагагүй бол автомашинаар хот хоорондын замаар явахгүй байхыг уриалжээ. Зам дээр үзэгдэх орчин муу, халтиргаа гулгаа ихтэй, зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Лид5. Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн Атлантис сансрын хөлгийн эх дэлхийдээ эргэж ирэх хугацааг хойшлуулсан байна.
Сансрын нислэгийн хугацааг нэг хонгоор сунгахыг Олон улсын сансрын станцын ахлагч хүссэн юм байна. Атлантис сансрын хөлөг 2 сарын 18-нд эх дэлхийдээ эргэж ирэх байсан юм. Тэгвэл одоо сансрын хөлөг 2 сарын 20 ний өдөр эх дэлхийдээ эргэж ирнэ. Өчигдөр сансрын нисэгчид задгай сансарт 6 цагийн турш гарч ажилласан байна. Тэд энэ хугаанд хэд хэдэн засвар хийсэн байна. Сансрын нисэгч Рекс Уолхейм, Ганс Шлегель нар олон улсын сансрын станцыг хөргүүрийг системыг ажиллуулдаг шахмал азотоор цэнэглэсэн савыг сольжээ. Дараагийн удаа сансрын нисэгчид 2 сарын 15 нд залгай сансарт гарч ажиллах юм байна.

Лид6. Укрианы ерөнхийлөг Виктор Ющенко ОХУ д айлчлал хийж байгалийн хий оросоос худалдан авах асуудлыг шийдвэрлэсэн билээ. Владимир Путин, Виктор Ющенко нар уулзах үеэр Украин улс Умард Атлантын цэргийн эвсэлд гишүүнээр элсэх гэж байгаа тухай асуудал хөндөгдсөн юм.
Умард Атлантын цэргийн эсвэлийн цэргийн бааз Украины гакзар нутаг дээр байрлахыг ОХУ огтхон ч хүсэхгүй байгаа юм. Тэгвэл Украины төрийн тэргүүн харийн орны цэргийн баазыг улсынхаа нутаг дэвсгэр дээр байрлуулахыг хуулиар хориглох боломжтой гэж Москвад байхдаа мэдэгдсэн байна. Умард Атлантын цэргийн эвсэлд гишүүнээр элсэх нь Укрианы дотоод хэрэг гэж Путин мэдэгдсэн бөгөөд хэрвээ Укрианд барууны орнуудын цэргийн бааз байрлах юм бол ОХУ агаарын довтолгооноос сэргийлэх пуужингаа Украины эсрэг чиглүүлнэ гэж хэлсэн юм.
Лид7.АНУ ын кино найруулагч Стивен Спилбергийг хятадын засгийн газраас 2008 оны 8 сарын 8 нд эхлэх Бээжингийн зуны олимпын наадмын соёл урлагийн арга хэмжээний зөвлөхөөр ажиллахыг урьсан билээ. Гэвч тэр хятадын засгийн газрын энэ саналыг хүлээн авахаас татгалзсан. Яагаад татгалзаж байгаагаа Стивен Спилберг тайлбарласан байна.
Судан улсын баруун хэсгийн Дарфур мужид хүмүүсийг үйл олноор нь хөнөөсөн, хомроглон устгасан аймшигт хэрэг гарахад дэлхийн олон орон Суданы Засгийн газрыг шүүмжилсэн юм. Хятадын засгийн газар Суданы засгийн газрын балмад үйлдэлийг буруутгалгүйгээр, харин ч Суданы засгийн газартай хамтран ажиллаж иржээ. Суданы Дарфур мужид бараг 200
мянган хүн алагдсан юм. Холливуудын нэрт найруулагч Стивен Спилберг хүний эрхийг үл тоомсорлодог улстай хамтран ажиллахаас татгалзаж байгаа юм. Хүн төрөлхтөний хамгийн томоохон үйл явлын нэг олимпын наадмын зохион байгуулалтад оролцох нь нэр хүндийн хэрэг боловч миний хувьд хүний эрхийг дээдлэх нь илүү чухал гэж хэлсэн байна. Бээжингийн олимпын наадмын зохион байгуулалтад хятадын алдарт найруулагч Зян Зэн, кунфугийн мастер, жүжигчин Жэки Чан, Холливуудын од Жорж Клуни гэх мэт олон алдартанууд хүчин зүтгэж байгаа юм.

Лид8. Одоогоос 2 жилийн өмнө Лалын шашны зөнч Муммахмедын хөрөг зургийг Данийн зураачид шог байдлаар дүрслэн зурсанаас болж лалын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотой маргаан өдөө ч үргэлжилсээр байна.

Энэ шог зургийг зурсан Данийн зураачын амь насыг хөнөөхөөр лалын шашинтнууд хуйвалдаан зохион байгуулж байгааг Дани улсын цагдаа нар илрүүлжээ. Үүний дараа хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэж байгаагаа илэрхийлэн хэрүүлийн алим болоод байгаа шог зургийг Дани улсын орон нутгийн 17 сонин дахин хэвлэсэн байна. Үүний дотор Дани улсад хамгийн олон уншигчтай, нэр хүндтэй томоохон 3 сонин ч багтаж байгаа юм. Шог зургийг дахин хэвлэсэнд лалын ертөнц тэр аяараа таагүй хандаж байна. Лалын бүгд найрамдах Иран улсын нийслэл Тегеран хот дахь Данийн элчин сайдыг Ираны гадаад хэргийн яамныхан дуудаж эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна.

Лид9. Ливаны шийтүүдийн Хезболлах бүлэглэолийн нөлөө бүхий удирдагч Имади Мугнии Сири улсын нийслэл Дамаск хотод дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан байна.
Түүний унаж явсан машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байжээ. АНУ ын төрийн департаментын төлөөлөгч Шон Маккормак олон арван халдлага үйлдэж байсан алан хядагч амь үрэгдсэнд сайшаасан утгатай мэдэгдэлд хийсэн байна. Хезболлахын удирдагчын амь насыг хороосон хэргийг Изриаль улс хариуцах ёстой гэж Хезболлах бүлэглэл, Иран, Сирийн эрх баригчид үзэж байна. Сири улс Хезболлах бүлэглэлийн удирдагчдын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буруутай этгээдийг баривчлах болно гэж хэлсэн байна. Гэвч Изриаль улс энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдээлжээ. Тэр Хезболах бүлэглэлийн тагнуулын алба, Исдамын босогчдын цэргийн хүчний зүүн жигүүрийг удирдан, хариуцан ажиллаж байжээ.2001 оны 9 сарын 11 өдрийн алан хядах ажиллагаа гарч, Аль Кайдагийн толгойлогч Усам Бен Ладен болон энэ бүлэглэлийн бусад удирдагчидыг хайхааас өмнө Имади Мугнииг идэвхитэй эрэн сурвалжилж байсан юм. Тэр 1983 онд Ливан улсын Бейрут хотод дэлбэрэлт үйлдэж АНУ ын 241 тэнгисийн явган цэрэг, францын 28 шүхэрчин амь насаа алдаж байсан юм. Түүнээс гадна тэрээр 1985 онд иргэний тээврийн онгоц барьцаалж байжээ. Бас 1992 онд Аргентин дахвь Израилийн ЭСЯ, еврейн төвд дэлбэрэлт хийсэн хэрэгт Изриалийн ЗГ түүнийг буруутгадаг юм. АНУ ын тусгай албаныхан түүнийг хаана байгааг мэдээлсэн, баривчилахад хамтран ажилласан хүнд 5 сая долларын урамшуулал олгоно гэж амлаж байсан юм.

Лид10. Берлины кино наадамд дуучин Мадонна оролцож байна. Тэр дуу хөгжмийн ертөнцөөс гадна кино урлагт өөрийн авъяас хүч чадвараа сорьж байна.
Берлин кино наадамд Мадоннагийн найруулсан уран сайхны кино оролцоу байна. “Цэцэн ухаан ба бохирдол” нэртэй инээдмийн киноны найруулагчаар нь Мадонна ажиласан юм. Энэ кинонд Лондон хотын өдөр тутмын амьдралыг хошин байдлаар харуулсан байна. Киноны гол дүрд Укрианы рок хөгжимчин Евгений Гудзь. Тогложээ.

Лид11. Өнөөдөр дурлалт хосуудын баярын өдөр. Энэ өдрийг зориулан ОХУ ын Омск хотод нэгэн сонирхолтой номыг хэвлэсэн байна.

Энэ ном ердөө 13 см. Гэхдээ маш жижигхэн хэмжээтэй ч сайн чанарын хатуу хавтастай юм байна. Номын хавтасыг хийхдээ сарнай цэцгийн нахиаг ашигласан байна. Дэлхийн 162 хэлээр би чамд хайртай гэдэг үгийг бичжээ. Дэлхийд маш цөөн тооны хүн ярьж хэрэглэдэг суахили, индианчуудын ярьдаг наоха хэлээр ч би чамд хайртай үгийг бичсэн юм байна. Дэлхий дээр ийм хосгүй ном огт байхгүй гэж номыг бэлтгэсэн хүмүүс ярьж байна. Энэ ном ердөөө ганцхан ширхэг байгаа бөгөөд музейд байрлуулах юм байна.
Лид12. Латви улсад хуримын ёслолын заншил, уламжлалыг харуулсан музей ажилладаг байна. Бат бэх гэр бүлийн утга учир, хуримын ач холбогдолыг хүмүүст ойлгуулахыг хичээх нь энэ музейн гол зорилго юм байна.
Латвийн шинээр гэрлэх гэж байгаа залуу хосууд энэ музейгээр хуримынхаа өмнөхөн заавал ороод гардаг уламжлал нэгэнт тогтжээ. Музейд үе үеийн хуримын хувцас, ёс заншилыг харуулсан үзмэр олон бий. Жилээс жилд энэ музейн үзмэр улам баяжиж байгаа гэнэ. Шинээр гэрлэж байгаа хосууд, олон жил хамт амьдарсан хүмүүс музейд өөрсдийнхөө зүгээс дурсгалын зүйлс үлдээдэг байна. Латвид хуримлаж байгаа хосууд хотын нэгэн гүүрэнд цоож зүүж үлдээдэг байна. Харин түлхүүрийг нь голын усанд шиддэг. Энэ нь олон жил хамтдаа байхын бэлгэдэол болдог байна. Гэвч хот тохижуулах албаныхан энэ заншилд төдийлөн эерэгээр ханддаггүй байна.
Лид13. Дурлалт хосуудын баярыг өнөөдөр дэлхийн олон оронд янз бүрээр тэмдэглэж байна.
Тухайлбал ОХУ ын нийслэлд өнөөдөр хосуудад зориулсан олон арга хэмжээ зохиогдохоос гадна ганц бие хүмүүст зориулсан танилцах үдэшлэгүүд болох юм байна. Үдэшлэгийн үеэр янз бүрийн уралдаан тэмцээн зохиогдож, хосууд хайр сэтгэлээ өвөрмөцөөр илэрхийлэх боломж олдох гэнэ. Өнөөдөр орой Москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байдаг дурлалт хосуудад зориулсан хөшөөний дэргэд хэн удаан үнэсэлцэж дээд амжилт тогтоох юэ гэдэг тэмцээн зохиогдох юм байна.

Энэ өдөр
269 оны энэ өдөр христийн шашны зүтгэлтэн лам Валентин хайртай хосуудын гэрлэлтийг нууцаар баталсныхаа төлөө цаазаар авахуулж байжээ. Энэ өдрийг дэлхийн даяаг гэгээн Валентины өдөр буюу дурлалт хосуудын баяр болгон тэмдэглэдэг.
1924 оны энэ өдөр компьютерийн технологийн компани IBM гэж нэрээ өөрчилсөн байна.
1952 оны энэ өдөр Норвегийн нийслэл Осло хотод өвлийн олимпын 7 р наадам нээлтээ хийж байжээ.
Одоогоос тавин жилийн өмнө буюу 1958 оны энэ өдөр барууны хэвлэлүүдээр Иран улсад рокн ролл хөгжмийн урсгалыг лалын шашинд харш гэж үзээд хориглосон тухай мэдээлжээ.
1989 оны энэ өдөр Иракын зохиолч Салман Рушдиг “Шулмын шүлэг” нэртэй бүтээл туурвисаных нь төлөө цаазлах ял оноосон байна. Гэвч зохиолч Салман Рушди барууны орнуудад цагаачилан гарсан юм.

No comments: