2008-02-12

Дэлхийн мэдээ 2008 02 12 Мягмар гараг

Лид1. Өчигдөр Өмнөд Солнгосын нийслэл Сөүл хотын түүхийн дурсгалт байгууламжид гал түймэр гарсан тухай бид мэдээлсэн билээ. Цагдаагирйнхан энэ түүхэн хаалгыг санаатайгаар шатаасан байж болох нэг хүнийг саатуулсан байна.
Сөүлийн цагдаа нар өчигдөр Сөүл хотын Намдэмүн хаалгыг санаатайгаар галдан шатаасан 70 настай нэг хүнийг саатуулжээ. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар түүхэн байгууламжааас холгүй 70 настай Чхэгийн цүнх, хувцасыг олжээ. Түүний хувцасны халаасанд савхин бээлий, шатамхай болистой лонх илэрчээ. 2006 онд тэр хүн Сөүл хотод байдаг солонгосын хааны ордонд гал тавихаар завдаж байжээ.Тухайн үед цагдаа нар түүнийг түүхийн дурсгалт байгууламжыг устгах гэж санаархсан хэрэгт буруутгаж тэнсэн ял оноож байсан юм байна. Өчигдөрийн гал түймэрт Намдэмүн хаалга бүхэлдээ шатаж, одоо зөвхөн туурь нь л балгас болон үлджээ. Энэ түүхэн байгууламжыг сэргээн засварлахад 20 тжэрбум доллар шаардлагатай гэж БНСУ ын соёлын өвийг хамгаалах газар мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд сэргээн засварлахад хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэж мэдэгджээ. Намдэмун хаалга нь эрт дээр үед өмнө зүгээс Сөүл рүү нэвтрэн орох гол хаалга нь болжээ. 600 жилийн түүхтэй энэ байгууламжыг хамгийн сүүлчийн удаа 1961 ээс 1963 оны хооронд сэргээн засварлаж байжээ.

Лид2. 2001 оны 9 сарын 11 нд АНУ ын Нью Йорк хотод дэлхийн худалдааны төвд халдлага зохион байгуулсан хэрэгт холбоотой 6 хүнд ял оноох гэж байгаа тухай Ассошэйтэд пресс агентлаг мэдээлсэн байна.
Тэдэнд ял оноох шүүх хурал Гуантанамо шоронд болох юм. Тэднийг алан хядах ажиллагаа зохион байгуулах хуйвалдаан хийсэн, алан хядах ажиллагааг санхүүжүүлсэн гэж буруутгаж ял тулгаж байна. Прокурор эдгээр 6 хүнд ялаын дээд хэмжээг төлөвлөсөн байна. Яллагдах гэж байгааа 6 хүнийг 4 нь агаарын хөлөг барьцаалах ажил оролцсон гэх баримт нотолгоо байгаа юм байна.
Гэмт хэрэгтэнүүдийн нэг нь 9 сарын 11 ний алан хядах ажиллаагааг зохион байгуулахад биечлэн оролцсоноо хүлээж мэдүүлэг өгч байжээ. 2001 оны 9 сарын 11 нд Аль Кайдаг алан хядах бүлэглэлийн гишүүд АНУ ын иргэний агаарын тээврийн онгоц барьцаалж, Дэлхийн Худалдааны төвийн ихэр цамхагууд, АНУ ын Батлан хамгаалах яамны барилга руу халдсан юм. Алан хядагчдын барьцаалсан 4 дэхь онгоцны зорчигчид алан хядагчидад эсэргүүцэл үзүүлж энэ үеэр онгоц Пенсильвани мужид унасан юм. 9 сарын 11 ний өдөр 3000 гаруй хүн амь насаа алдсан юм.

Лид3. Швейцарийн Цюрих хотод байдаг Эмиль Бюрлегийн санд хадгалагдажс байсан эртний уран зургууд алдагдсан байна.
Гэмт хэрэгтнүүдийн хулгайлсан уран зургууд нь нийтдээ 164 мянган долларын үнэтэй юм байна. Зураач Клода Монегийн 1879 оны “”Ветегийн эргэн тойронд”,Поля Сезаннагийн 1888 оны Улаан хантаазтай жаал хүү, Эдгар Дегагийн 1871 оны Лепик гүн охидынхоо хамт, Винсент Ван Гогын 1890 оны “Нахиалж байгаа бут” гэдэг зургууд алдагдсаныг цагдаагийнхан нотолсон байна. Зэвсэглэсэн этгээтүүд Эмиль Бюрлегийн сан руу халдаж үнэт зургуудыг авч явсан юм байна.

Лид4. Америкийн Атлантис сансрын хөлгийн багийн гишүүн Стэнли Лав, Рекс Уолхайм нар даваа даваа гарагийн орой Олон улсын санс рын станцид европын сансрын судалагааны Коламбус лабораторыг холбосон байна.
Колумбус модуль нь сансрын станцын эхний хэсэг болох юм. Германд байрлах Европын сансрын агентлагаас удирдана. Гурван ч судалгааны лаборатори энд байрлана. Колумбус лаборатори 7 метрийн урттай, 4.5 метрийн өргөнтэй, 12.8 тонн жинтэй юм байна. Колумбус модулийг олон улсын сансрын станцад угсрах ажил багагүй хугацаа шаардана. Колумб лабораториг ажилд оруулснаар жингүйдлийн нөхцөлд хэд хэдэн туршилт хийх байгаа. Хүн ангараг гараг болон сар луу нислэг хийхэд физиологийн хувьд ямар өөрчлөлт орохоос эхлээд сансар огторгуйд хүн дасан зохиох хүртэл олон ашигтай туршилт хийх юм байна. Судалгааны модулыг олон улсын сансрын станцид холбохын тулд сансрын исэгчид задгай сансарт нийтдээ 6 цаг ажиллажээ. Дараагийн удаа сансрын нисэгчид 2 сарын 13 нд задгай сансарт гарч ажиллах юм байна. Атланитс сансрын хөлөг өмнөө тавтсан зорилгоо биелүүлээд 2 сарын 18 нд эх дэлхийдээ эргэж

ирнэ.

Лид5. Яахуу компаний удирдлагууд Майкрософт компаний саналыг хүлээ авахаас татгалзсан байна.
Мэдээллийн технологийн тэргүүлэх компани Майкрософт яахуу портал сайтыг өөрийн болгохын тулд 44 тэрбум доллар амлаад байгаа билээ.
Тэгвэл яахуу гийн захирлуудын зөвлөл майкрософт компаний саналыг хүлээн авхаас эрс татгалзсан байна. 2 сарын 1 нд майкрософт компани яахуу порталйн нэг хувцааг 31 доллараар үнэлсэн юм.

Энэ нь хөрөнгийн зах зээл дээрх үнэ ханшаас нь 62 хувитар илүү мөнгө юм. Одоо дэлхий дээр хайлтын систзмын үйлчилгээгээрээ google тэргүүлу байна. Майкрософт компани google портал сайттай өрсөлдөхийн тулд yahoo г худалдан авах санал тавьсан юм.

Лид6. Дэлхийн зах зээл дээр хар алт гэгддэг газрын тосны үнэ ялимгүй өссөн тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд уламжилж байна.

Өчигдөр Уго Чавес АНУ д газрын тос нийлүүлэхээ зогсоож болзошгүй гэж мэдээлэл хийсний дараа түүхий эдийн бируж дээр үнийн өсөлт ажиглагдсан байна. Венесуэлийн төрийн мэдлийн газрын тосны компаний банкин дахь дансыг хаалгахаар АНУ ын нэгэн комдани Лондоны шүүхэд хандсан юм. Хэрвээ венесуэлийн компаий дансыг хаах юм бол Венесуэль улс АНУ руу газрын тос нийлүүлэхгүй гэж мэдэгджээ.

Эр. Хэрвээ манай дансыг хаах юм бол бид ч бас зохих хариуг нь барьна. Цаашид газрын тосны үнэ 200 долларт хүрч мэднэ.
Гэж Уго Чавес мэдэгджээ.
Одоо Лондоный түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 93 доллар 53 центын үнэтэй байна. Энэ нь өчигдөрийнхөөс 1 доллар 59 центээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин Нью Йоркийн түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тос 93 доллар 59 центын үнэтэй байгаа юм.

Лид7. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Барак Обама ялалт байгуулах юм бол тэр амь насаа алдах болно гэж, 2007 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Их Британий зохиолч Дорис Лессинг мэдэгдсэн нь жинхэнэ дуулиан тариад байна.
Түүний амийг хороох болно гэж тэр Америкийн Си Би Эс телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ лессинг хэлсэн байна. Барак Обама сонгогдсон ч төрийн тэргүүний сэнтийд удахгүй. Харин үүний оронд ардчилсан намынхан Хилари Клинтоныг ялалт байгуулахын төлөө хүчээ дайчялах хэрэгтэй гэж энэ жил 88 настай зохиолч эмэгтэй өгүүлсэн байна.Үүний дараа Си Би Эс телевизийнхэн Барак Обамагийн хамгаалалтын хариуцаж байгаа хүмүүстэй холбоо барьж тайлбар авахыг хүссэн байна. 2007 оны 5 сард сонгуулийн компанит ажил эхлэх үед АНУ ын тусгай албаныхан Барак Обамаг хамгаалалтад авса юм байна. Нэр дэвшигч Бараз Обама сүүлийн хоёр өдөр таван мужид ялалт байгуулаад байгаа юм. Сонгуулийн компанит ажил эхэлсэнэээс хойш Барак Обама 19, Хилари Клинтон 12 мужид ялжээ. Барак Обамагийн хувь заяаны талаар зөгнөл хийсэн өөр нэг хүн нь АНУ ын боксын дэлхийн аварга юм. Тэр ч бас зохиолч Дорис Лессингтэй адилхан мэдэгдэл хийсэн байна.

Лид8. Өчигдөр дуучин Пол Маккартни түүний салсан эхнэр Хезер Миллз нар эд хөрөнгөө хуваан авах асуудалд цэг тавих гэж байна.
Эд хөрөнгө өмчөө хуваан авах маргааныг нь Лондон хотын шүүх ойрыйн өдрүүдэд хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм. Шүүх хурал ямар шийдвэр гаргахыг ангилчууд мах их анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Хатагтай Хезер Милз хуулийн фирмд хандан өмгөөлөгч хөлслөөс татгалзжээ. Энэ нь мөнгө хэмнэхээс гадна Хезер Милз өөрөө Пол Макартнид асуулт тавих эрхтэй болж байгаа гэсэн үг юм. Тэд 2006 оны 5 сард гэрлэлтээ цуцлуулжээ. Пол Макартни, Хезер Милз нар Беатрис гэдэг гурван настай охинтой. Тэд хамтдаа 4 жил ханилан амьдарсны эцэст таарч тохирохгүй байна гэдэг шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулжээ. Ингэхдээ эд хөрөнгөө хэрхэн хуваан авах вэ гэдгээ шийдэж чадахгүй маргалдаж байсан юм. Пол Макартни 825 сая фунт стерилнгийн эд хөрөнгө өмчтэй юм. Тэр хуучин эхнэртээ 20 сая фунт өгөхөд бэлэн байна гэж өмнө нь мэдэгдэж байсан бол Хезер Милз үүнийг бага байна гэж үзэж 50 сая фунтыг нэхэмжилжээ. Харин одоо Макартни хуучин эхнэртээ 10 сая фунт санал болгож байна. Хатагтай Хезер Милз нэхэмжилж байгаа мөнгөө нэмэгдүүлж 80 сая фунтыг шаардаж байна.

Лид9. 2 сарын 15 ааа эхлэн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад зорчих хүсэлтэй байгаа хүмүүс интернэтээр дамжуулан өргөдөлөө гаргах болможтой болжээ. Энэ тухай хэвлэлийн бага хурал дээр Их Британий дипломатууд мэдэгдсэн байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс дэлхийн 80 гаруй оронд ийм тогтолцоог тцршилтын журмаар хэрэгжүүлж, туршилт амжилттай болсон гэж дүгнэлт хийжээ. Интернэтээр визийн захиалга авах нь хүнд сурталыг арилгаж визэнд орох гэж байгаа хүмүүсийн цагийг хэмнэдэг давуу талтай юм. Тусгай сайтад бүртгүүлж өргөдөлөө гаргасны дараа электрон шуудангаар бүртгэлийн дугаар, элчин сайдн яамны консулын газар хэзээ ирж ярилцлагад орох хугацааг заасан мэдэгдэл илгээж байх юм байна.
ТОВЧ
Чили улсад зуны улирал болж байгаа хэдий ч өвлийн тэсгим хүйтэнгийн мэдрэх боломж байна. Латин америкад цорын ганц мөсөн бар нээгдсэн байна. Энд хасах долон хэмийн хүйтмэн байдаг тул үйлчилүүлэгчид заавал дулаан хувцас, бээлий өмсөж орцгоодог. Мөсөн барны суудал, сандал ширээ, амтат дарс уух хундагыг ч мөсөөр хийжээ.

Архелогчид Бразил улсын нутаг дэвсгэрээс баларт эрт цагт аж төрж байсан нисдэг терразаврын үлдэгдэлийг олсон байна. Шинжлэх ухаанд одоогоор мэдэгдээд байгаа хамгийн жижигхэн энэ нисдэг амьтан нь шавьж, ургамлын навчаар хооллодог байжээ. Энэ далавчит амьтнаас өнөөгийн бүх жигүүртэн амьтад үүссэн байх гэж эрдэмтэд дүгнэлт хийсэн байна.

Энэ өдөр

No comments: