2008-02-05

Дэлхийн мэдээ 2008 02 05 Лхагва гараг

Лид1. Өчигдөр Иран улс сансар судлалын хүрээлэн байгуулснаа албан ёсоор зарласан юм. Харин өнөөдөр лалын бүгд найрамдах Иран улсын төв телевизээр хиймэл дагуул хөөргөх хүчин чадалтай пуужин хөөргөж туршилт хийсэн тухай мэдээлжээ.
2009 оны 3 сард Иран улс өөрийн судалгааны хиймэл дагуул хөөргөх болно гэж мэдэгдсэн байна. Дэлхий дээрт бие даан пуужин хийж байгаа 11 дэх ь орон нь Иран болж чадлаа гэж тус улсын төрийн тэргүүн Махмуд Ахмединажид хэлсэн байна. Иран улсыг пуужин туршсан нь барууны орнуудын мэргэжилтнүүдийг багагүй түгшээж байна. Хиймэл дагуулыг сансар гаргах хүчин чадалтай пуужин хийсэн нь цэргийн зориулалттай тив алгах сөнөөгч пуужин хийх хүчин чадалтай гэсэн нотолгоо болж байгаа юм.

Лид2. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид оргилдоо хүрч байна. Өнөөдөр АНУ ын 22 мужид нэгэн зэрэг анхан шатны сонгуулийн санал хураалт болох юм.
Улс төр судлаачид 2 сарын 5 ний өдрийг супер мягмар гариг гэж хэдийнээ нэрлээд амжжээ. Бүгд найрамдах намаас Жон Маккейн бусдыгаа хошуулчилж илүү санал авах магадлал ихтэй бол харин Ардчилсан намаас Хилари Клинтон, Барак Обама нарын хэн нь анхан шатны сонгуульд ялалт байгуулах нь тодорхойгүй байна. 2 сарын 5 нд явагдах анхан шатны сонгуулийн үр дүнгээс 11 сарын эхээр болох ерөнхийлөгчиын сонгуульд оролцох хүний нэр тодорох юм. Өнгөрсөн ням гаригт болсон халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид өөрийн давуу талаа харуулахыг хичээсэн юм.

Лид3. Изриалийн өмнөд хэсэгт байдаг Димон хотын нэгэн худалдааны төвд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэх үеэр нэг эмэгтэй нас сбхарж өөр 10 хүн шархадсан байна.
Хэргийн газар хоср амиа золислогч ирсэн ч тэдний нэг нь л тэсрэх бөмбөгөө ажиллагаанд оруулж чадсан байна. Хоср хүнийг нь цагдаа нар буудан унагаажээ. Изриалийн Димон хотод болсон хэрэг явдын хариуцлагыг Палестины арми гэдэг бүлэглэл хариуцах болно гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр таржээ. Алан хядагчид Египетийн нутгаас Изриальд ирсэн гэдэг цуурхал тархаад байна. Үүнийг хүчний байгуулагынхан шалгаж байна. Алан хядах ажиллагаа гарсан газраас холгүй Изриалийн цөмийн реактор байрладаг юм.

Лид4. Италийн засгийн газар огцорсоны дараа тус улсын парламентын гишүүд түр засгийн газар байгуулах асуудлаар тохиролцоо хийж чадахгүй байна. Иймд Италийн парламентыг тараах тухай зарлигт ерөнхийлөгч Жоржо Наполитано гарын үсэг зурах гэж байна.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө Италийн ерөнхийлөгч парламентын даргад түр засгийн газар байгуулахыг үүрэг болгожээ. Харамсалтай нь тэр парламентад суудалтай намын тэргүүн нартай зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Иймээс одоо Италийн ерөнхийлөгч хууль тогтоох байгуулагаа тарааж ээлжит бус сонгууль зарлах л үлдэж байна. Зарим ажиглагчид парламентын ээлжит бус сонгууль ирэх 4 сард болно гэж таамаглаж байна.

ТОВЧ
Оросын цөмийн эрчим хүчний агетнлаг нь бүтцийн өөрчлөлд орж байгаатай холбогдуулсан ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков тус байгуулагын даргын албан тушаалаас Сергей Кириенког халсан байна. Сергей Криенко “Росатом” улсыйн корорацийн захиралын албан тушаал хаших болжээ.

Жорж Буш АНУ ын ерөнхийлөгч болсоноосоо хойш Жорж Буш батлан хамгаалах салбарын төсөвийг 74 хувиар нэмэгдүүлсэн байна. 2009 онд АНУ ын батлан хамгаалах салбарын төсөв 515 тэрбум доллар болжээ.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Дагестаны Ботлих гацаанаас холгүй байдаг цэргийн 3 ангид зочилсон байна. Тэр энэ цэргийн ангид одоогоос 9 жилийн өмнө ерөнхий сайд байхда ирж байсан юм. Чечены алан хядагчдыг устгах шийдвэрлэх даалгаварыг энэ цэргийн ангийнхан гүйцэтгэж байжээ. Валидмир Путин цэргийн албан хаагчидтай уулзж цэргүүдийн ахужй амьдрал, сүүлийн үеийн шинэ зэвсэг үзэж сонирхсон байна.

Лид5. Өнгөрсөн 2007 онд албан ажлаа гүйтцэгэж байсан 67 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан амь насаа алдсан тухай Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдээлсэн байна.
Сүүлийн 13 жилд ийм олон тооны сэтгүүлч албан үүргээ биелүүлж байхдаа нас барж байгаагүй юм. Хил хязгааргүй сурвалжлагч байгуулага 2007 онд албан үүргээ биелүүлэх үедээ нас барсан сэтгүүлчдийн тоо үүнээс их гэж мэдээлж байгаа ч Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгуулага маш сайн аргачлал боловсруулж энэ тоог гаргасан гэж тайлбарлаж байна. Тус байгуулагаас гаргасан “ОНМХ д халдсан нь” гэдэг нэртэй илтгэлд 2006 онд 56 сэтгүүлч ажлаа хийж байгаад амь үрэгдэж байжээ. 2007 онд амь насаа алдсан сэтгүүлчдийн тэн хагас нь буюу 32 нь Иракт амь насаа алдсан байна. Сэтгүүлчдэд халтай газрын хоёрдугаарт Афикийн Сомали улсын нэр бичигджээ. Харин сэтгүүлчдийн үйл ажиллагааг хянаж мөрдөн мөшгидөг орны тоонд Хятад, Хойд Солонгос орсон байна.

Лид6. Майкрософт компани интернэтий yahoo порталыг 44 тэрбум доллараар худалдан авах гэж байгаа нь yahoo ийн гол өрсөлдөгч google портал сайт эзэмшигчдийг түгшээж байна.
google компаний дэд ерөнхийлөгч Дэвид Драммонд Майкрософт yahoo г худалдан авах нь интернэтийн цаашдын хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Yahoo г худалдан авахр гэж байгаа нь зах зээлд дангаар ноёрхол тогтоох гэсэн стратеги гэж google ийн эзэмшигчид Майкрософт компанийг шүүмжилж байна. 2004 онд Еврокомисс Майкрософт компанийг программ хангамжын зах зээлд дангаараа ноёрхож байгааг нь буруутгаж 497 сая еврогоор торгож байсан юм. YAHOO г худалдан авах нь зах зээлд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Майкрософтынхон нотлохыг хичээж байна.

Лид7. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төв 2008 онд таван удаа Шатлл хөлөг хөөргөх юм байна.
2010 оноос АНУ Орион, Арес 1 загварын шинэ сансрын хөлөг ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 2 сарын 7 нд Америкийн сансрыйн Атлантис хөлөг аялалд гарна. Энэ хөлгөөр олон улсын сансрын станцид хүрэх сансрын нисэгчид хамгийн сүүлчийн бэлтгэлээ хийж байна. Нислэг амжилттай болох юм бол 3 сарын 11 нд Эндовер сансрын хөлөг нислэг хийнэ. Дараа нь 4 сарын 24 нд өөр нэг хөлөг хөөрөх юм байна.

Лид8. Өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний найман цагт АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн мэргэжилтнүүд домогт Битлз хамтлагийн Across the Universe гэдэг дууг задгай сансарт цацсан байна.
Одоогоос 40 жилийн өмнө энэ дууг Битлз хамтлагийнхан бичүүлж байсан бол, 50 жилийн өмнө америкийн сансар судлалыг хүрээлэн байгуулагдаж, АНУ анхны хиймэл дагуулаа сансарт хөөрч байжээ. Бас Битлз хамтлаг 50 жилийн өмнө байгуулагдсан юм. Битлз хамтлагийн дууг манай гаригаас 431 гэрлийн жилийн зайтай байгаа гариг эрхэс рүү илгээсэн байна. Цахилгаан соронзон хэлбэрээр сансарт цацагдсан дуу огтторгуйд секундэд 300 мянган км хурдтайгаар аялаж байна. Битлз хамтлагийн дуу задгай сансарт нэг бус удаа цацагдаж байгаа юм. 2005 оны 11 сард дуучин Пол Макартнигийн оролцсон концертыг олон цлсы сансрын станц руу дамжуулж байсан юм. Тухайн үед тэр "Good Day Sunshine" дууг дуулжээ.

Лид9 . Францын иргэний агаарын тээврийн компаний үйлчлэгч бүсгүйчүүд агаарт ажиллаж байхдаа нисэгчийн кабинд тайчиж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байруулсан нь томоохон дуулиан дэгдээж байна.
Онгоцны бүхээгт олон зуун зорчигч байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Хуруундаа хуримын бгжтэй залуухан бүсгүй нисэгчийн кабинд орж ирж тайчиж байгааг гар утасны камераар хэн нэгэн хүн бичиж авсан байна. Энэ үед зуу гаруй зөрчигчтой агаарын хөлгийг нисэгч нь авто пилот буюу автомат удирдлагад шилжүүлсэн байжээ. Онгоцны нисэгч, түүний туслах нь автомат удирдлагын хяналгүй сатаарч байгаа нь бичлэгт тод харагддаг байна. Олон зууны хүний амийг насыг хариуцаж байгаа нисэгч, үйлчлэгчидийн эсрэг хавтас хэрэг үүсгэх тухай яригдаж Францын иргэний нисэхийн байгуулага шалгалт мөрдөн байцаал хийж эхлүүлжээ.
Энэ өдөр
1878 оны энэ өдөр францын инженер, Ситроен машины үйлдвэрийн зохион бүтээгч Андре Гюстав СИТРОЕН мэндэлж байжээ.

1919 оны энэ өдөр Германы Берлин Лейпциг, Вермар хотуудын хооронд тогтмол нислэг хийж эхэлсэн байна.

1923 оны энэ өдөр итали улсад коммунист социалист намын гишүүдийг баривчлах ажиллагаа эхэлсэн байна.

1936 оны энэ өдөр АНУ –д жүжигчин Чарли ЧАПЛИН –ны тоглосон “Шинэ үе” гэдэг дуутай уран сайхны киноны нээлт болжээ.

1960 оны энэ өдөр Москва хотод Улс түмний найрамдлын их сургуулийг байгуулах шийдвэр гаргаж байжээ. 1961 онд энэ сургууль африкийн улстөрч Патрис ЛУМУМБ-ын нэрэмжит болсон юм.

1969 оны энэ өдөр АНУ ын хүн амын тоо 200 саяд хүрсэн байна.

1991 оны энэ өдөр Киргизийн нийслэл Фрунзе хотын нэрийг Бишкек гэж өөрчилжээ.

Үдэш
Лид10. Египет Газын зурвасын хил дээр эмх замбараагүй байдал бий болжээ.
Египетийн хилийн Рафах боомт дээр палестинчууд үймээн дэгдээж, улмаар Египетийн хилийг хууль бусаар давах гэж оролдсон байна. Тэд Египетийн хилчид рүү цулуу төмөр нүүлгэжээ. Үүний хариуд Египетийн хилийн цэргүүд нулимс асгаруулах хий цацаж, агаарт хий буудсан байна. Үймээний үеэр нэг палестин хүн амь үрэгдсэн байна. Өнгөрсөн даваа гариг хүртэл Египет улс Газын зурвастай хиллэдэг боомтоо нээлттэй байлгасан юм.

Лид11. Оросын ачаа тээврийн усан онгоцыг Сомали улсын далайн дээрэмчид барьцаалаад байгаа билээ.
Далайн дээрэмчид усан онгоцны гишүүн эсэн мэнд байгаа гэж мэдээлээд мянган гаруй доллар төлөх юм бол тэднийг суллах болно гэж хэлсэн байна.
Усан онгоцны ахмад нь английн иргэн бол бусад 4 гишүүн нь ОХУ ын иргэн юм. Далайн дээрэмчид олзны хүмүүсийг хооллож боловсон харьцаж байгаа тухай яриа хэлэлцээр хийж байгаа английн төлөөлөгчдөд ярьжээ. Энэ усан онгоц Санкт Петербург Сингапур,Сахалины чиглэлд явж байгаад африкийн эргээс холгүй далайн дээрэмчдэд олзлогдсон юм.

Лид12. Чилийн газар нутаг дээр байдаг дэлхийн хамгийн томт тооцогдох гал уул сэргэж халуун хайлмаг лав хаялаж эхэлсэн байна.
Гал уулын оргилж эхлэж байгааг шөнийн цагаар харахаар оон мянган жуулчид, нутгийн оршин суугчид цугларчээ. Гэхдээ нутгийн эрх баригчид галт уулын бэлд байдаг иргэдийг аюулгүй гакар ру нүүлгэ шилжүлэх ажоыг зохион байгуулж байна.
Чили улсын хойд хэсэгт рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоогоор ямар нэгэн хохирол цчи ртай тухай мэдээлэл ирээгүй байна. АНУ ын газар хөдлөл судлалын хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Андын нуруунаас 88 км зайд Икике хотын орчимд байжээ. Икики хотод гэрэл цахилгаан холбоо харилцаа хэсэг хугацаанд доголджээ.

Лид13. Оросын төдийгүй дэлхийн хамгийн шилдэг уран зохиолын бүтээлд зйү ёсор багтдаг Дөлгөөн Дон романыг хэн бичсэн бэ гэдэг маргаан олон жилийн турш үргэлжилж байгаа юм. Зарим утга зохиол судлаачид Шолохов энэн романыг бичсэн эргэлзээ төрүүлж байна гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Дөлгөөн Дон романыг Шолохов бичсэнийг нотлох хөдлөшгүй баримтыг олсон байна.
Дөлгөөн Дон романы 1926 онд гэж огноо тавигдсан гар бичмэлийг олжээ. Бусдын бүтээлийг хуулсан гэдэг цурхалыг дарахын тулд зохиолч өнгөрсөн зууны 20 оны сүүлээр гар бичмэлээ шинжээчдэд илгээж байжээ. Шолоховын гараас гар бичмэлийг авсан Кудашов дайнд амь үрэгджээ. Түүний бэлвэсэн эхнэр нь харин дайн жилүүдэд бүх эд зүйлс нв бөмбөгдөлтөд өртөж зүгүй болсон гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Кудашовын бэлвэсэн гэргий нь Шолоховын гар бичмэлийг хадгалж байснаа 1984 онд сэтгүүлч Лев Колодныйд үзүүлсэн байна. Харин одоо гар бичмэл ОХУ ын Улсын төв номын санд хадгалах болжээ. 1999 онд энэ гар бичмэлийг 50 мянган доллараар хадгалж байсан эмэгтэйгээс худалдан авсан байна. Дараа нь гар бичмэлийг Дэлхийн утга зохиолын хүрээлэнд хадгалж байгаад өчигдөр Оросын Төв номын сангийн сан хөмрөгт шилжүүллээ.

Лид14. Бразилийн Рио де Жанещйро хотод үргэлжилж байгаа самба бүжгийн багт наадам оргилдоо хүрч байна. Бүтэн дөрвөн өдөр, дөрвөн шөнийн турш Бразилийн өнцөг булан бүрээс ирсэн үзэсгэлэньт бүсгүйчүүд энэ жилийн багт наадмын хатан хаан гэдэг алдарын төлөө бүх ур чадвараа харуулж өрсөлдөж байна.
Рио де Жанейрогийн бүжгийн багт наадамд тусгай гоёл чимэглэл өмссөн хүссэн хүн бүхэн оролцож болно. Гэхдээ тусгайлан зассан 700 метрийн урт талбайгаар багт наадам нэг уаг гучин минут үргэлжилдэг байна.
Эм. Бид өөрсдийнхөө хамтлагаас хоцорсон болохоор энд жинхэн гейши ши г л зогсож байна.
Самбо бүжгийн нэг багт ойролцоогоор 6000 хүн багтдаг байна. ИЙм нүсэр бүжгийн наамдмыг зохион байгуулах нь тийм ч хялбар биш. Хөдөлгөөнд тайз заслаа завь гэж нэрлэдэг бөгөөд дизель түлшээр ажилладаг байна. Бас араас нь хэдэн арван хүн түрч өгдөг.
Эм. Бми энд хоёр дахь жилдээ оролцож байна. Би одоо өөрийнхөө амьдралаа багт наадамгүйгээр төсөөлөхөө больсон.
Рио де Жанейро хотод самба бүжгийг 12 сургууль ажилладаг. Сургууль бүр өөрсдийн онцлогийг харуулсан тайз засал, хувцас, өмсгөл, баг, бүжгийн хөдөлгөөнтэй байдаг. Жишээ нь энд японы цагаачлалыг харуулсан бүжгийн зохиомжын цуваа явж байна. Лаьттин америкийн орнуудаас Бразилд хамгийн олон тооны япон гаралтай хүмүүс амьдардаг байна.
Мэргэжлийн бүжигчид Рио де Жанейрогийн бүжгийн багт наадамд ял тамирчин шиг бэлтгэл хийдэг байна. Эм. Би бүжгийн багт наадамд оролцохыйн тулд өдөрт таван цаг гүйж, спортын танхимд хичээллэдэг. Чихэрхлэг амттан идэхийг хүсдэг ч би өөртөө хориглодог. Бразил эмэгтэйчүүдийн хувьд самбо бүжихийн тулд гоё бэлхүүстэй байх ёстой.
Өнгөрөн зууны 80 аад оноос эхлэн Рио де Жанейрод бүжгийн багт наадмыг энэ хэлбэрээх хий болжээ. Самба бүжгийн наадам хийлэг талбай нь 85 мянган хүний суудалтай. Хамгийн хямд тасалбар 50 долларын үнэтэй. Энд ашиглаж байгаа хувуцас, гоёл чимэглэл, тайз засал нь бүгд нэг удаагийнх. Дараа жилийн багт наадамд зориулан шинийг хийдэг байна. Гудамжаар бүжгийн хамтлагийнхан явсны дараа цэвэрлэгчид хогийг нь түүдэг байна.

Лид15. Холливудын зохиолчид энэ долоо хоногт ажил хаялтаа зогсоох гэж байна. Холивуудын студийн захиралууд, зохиолчдын эрх ашгийг хамгаалах эвлэл маргааны хэрүүлийн алим болоод байсан асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Кино жүжгийг интзрнэтээр дамжуулах худалдах, цацах үед зохиолчдодл өгөх хувийг нэмэгдүүлсэн байна. Холивуудын зохиолчид өнгөрсөн оны 11 сарын 5 аас хойш ажил хаялт зарлаад байгаа юм. Энэ ажил хаялтын үеэр олон зуун сая долларын алдагдалд холивуудын студи орсон юм. Алтан бөмыөрцөг наадмын шагнал гардуулах ёслол ч цуцлагдаж шилдэг бүтээлүүдийг хэвлэлийн бага хурал дээр зарлаж байсан билээ. Удахгүй Оскарын шагнал гардуулах ёслол болно. Энэ ёслол ч цуцлагдах вий гэж болгоомжилж Холливуудын продюсерүүд зохиолч нарт буулт хийж байна.

1 comment:

Цагаанаа said...

Wow! Oird mede news-luu oroogui,
Ingej tavij baigaa chini nadad lav yostoi hereg bolloo, !
Thanks