2008-02-23

Дэлхийн мэдээ 2008 02 23 Бямба гараг

Лид1. Туркийн зэвсэгт хүчнийхэн Иракын хойд хэсгийн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулжээ. Энэ үеэр Тукрийн талаас таван цэрэг, харин Курдын босогчдоос 32 хүн амиа алдсан байна.
Пүрэв гарагийн орой Туркийн хуурай замын 10 мянган цэрэг Курдын салан тусгаарлагчдад цохилт өгөхөөр Иракын хилийг давжээ. Үүнээс өмнө агаараас цохилт өгч, хүнд зэвсэгээр курдын босогчдын зүг гал нээж байсан юм. Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган пүрэв гаригт эхлүүлсэн цэргийн ажиллагаа нь богино хугацаатай үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Эр. Манай цэргүүд өмнө тавьсан даалгавараа биелүүлээд ойрын хугацаанд эх орондоо эргэж ирнэ.
НҮБ, АНУ ын засаг захиргааныхан Туркийн эрх баригчдад хандан хойд иракт эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Иразын хойд хэсэг, Туркийн өмнөд хэсэгт орүшин суудаг курд үндэстэнүүд тусгаар улс байгуулахыг хичээж 1984 оноос хойш өнөөг хүртэл Турк улсын эсрэг алан хядах ажиллааг зохион байгуулж иржээ. Курдын засаг захиргааны гол байгуулага Курдын ажилчны намын төв байр нь Иракын хойд мужи байрладаг юм. Куркийн ажилчны намыг Турк, Европын холбоо алан хядагч байгуулага гэж үздэг юм.
Лид2. Кубын удирдагч Фидель Кастро Кубын төрийн төв хэвлэл “Гранма” сонины басан гарагийн дугаарт “Нөхөр Фиделийн эргэцүүлэл” буланд нийтлэл хэвлүүлжээ.
Би АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг анхааралтай ажиглаж байгаа. Нэр дэвшигчид нь бүгдээрээ Куба улсыг шүүмжилсэн мэдэгдэл хийж нэг ч гэсэн хүнийг өөртөө татахыг хичээж байна. Тэд худалдааны хоригоороо түрий барьж, Кубад өөрчлөлт хийх цаг болсон гэж хашгирч байна. Гэвч өөрчлөлт шинэчлэлт Кубад биш, харин АНУ өөрт нь хийх хэрэгтэй гэж Фидель Кастро өөрийн нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Улс орны удирдагч солигдож байгаа үйл явдлыг олон жилийн турш оршин тогтнож байгаа тогтолцоо нуран унаж байна гэж дүгнэх нь том алдаа юм гэж Кастро бичжээ. Кубын үндэсний ассамблейн хуралдаан маргааш болох бөгөөд энэ хуралаар Рауль Кастрог Кубын удирдагчаар албан ёсоор батлах юм.
Лид3. Ливаны Хизбалла бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла Изриалийн эсрэг өргөн далайцтай цэргийн ажиллагаа явуулах болсноо зарласан байна.
Ирэх 3 сараас Хеболла бүлэглэл Изриалийн зүг эрчимтэй дайралт хийнэ гэж заналхийлжээ.2 сарын 12 нд Ливаны Хезболла бүлэглэлийн нөлөө бүхийг гишүүн Имада Мугни халдлагад өртөж амь насаа алдсан юм. Түүний үхэлд Изриалийн тусгай албан буруутай гэж Хасан Насралла үзэж байгаа юм. Гэвч Изриалийн гадаад хэргийн яам манай улс энэ хэрэгт огтхон ч холбоогүй гэж мэдэгдсэн билээ. Хезболла бүлэглэлийн заналхийлэлтэй тулгарсан Изриаль улс харуул хамгаалалтаа чангатгаж, аюулгүй байдлын өндөржүүлсэн байдал зарласан байна. 2006 оны зун Изриаль улс Ливаны Хезболла бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд нэг сар үргэлжилсэн цэргийн ажиллагааг Ливаны нутаг дээр хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй билээ.
Лид4. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран улсын цөмийн хөтөлбөрийн талаар шинэ илтгэл бэлтгэж гаргасан байна.
Энэхүү илтгэлд Олон улсын цөмийн эрчи хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн тавьсан асуултад Ираны албаны хүмүүс хангалттай бүрэн дүүрэн хариулт өгөөгүй. Иймээс Ираны цөмийн хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй үнэн бодит мэдээлэл авч чадахгүй байна гэж энэ илтгэлд онцлон тэмдэглсэн байна. Биднийг цөмийн зэвсэгтэй болохын тулд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж хардах нь үндэслэл муутай гэж Ираны эрх баригчид мэдэгдсээр байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэ илтгэлээ оон нийтэд танилцуулахаас нэг хоногийн өмнө Иранд сөрөг хүчин болдог нэгэн байгуулага эрх баригчид цөмийн зэвсэг тэй болох ажлаа түргэтгэж байна. Цөмийн технологийг судлах шинэ төвийг байгуулаад удаагүй байгаа гэж барууны орнуудад мэдээлсэн юм. Ираны засгийн газар олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай нягт хамтран ажиллахгүй байна гэдэг байр суурийг АНУ баримталж байгаа юм. Иран улс уран баяжуулахаа зогсоохоос нааш тус улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж итгэхэд бэрх гэж цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Ирэх долоо хоногийн даваа гаригт Америк, Их Британи, Франц, Герман, Хятад, Оросын өндөр албан тушаалтнууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Вашингтон хотод уулзалт хийх гэж байгаа юм байна.
Лид5. Венесуэлийн иргэний агаарын тээврийн Санта Барбара компаний онгоц Андын нурууны орчимд осолджээ. Аврах албаныхан онгоцны хэлтэрхийг өндөр уулын бүсэд олсон байна.
Онгоц унахдаа олон жижиг хэсэгт хуваагдсан байна гэж хайгуулын ажилд оролцож байсан нисдэг тэрэгний нисэгч ярьжээ. Мерида хотоос нийслэл Каракасыг зорьж явсан онгоцонд нисэх багийн гурван гишүүн, 46 зорчигч бүгд амь үрэгдсэн гэж Венесуэлийн телевиз мэдээлсэн байна . Венесуэлийн VTV нар барсан зорчигч, нисэх багийн “ гишүүний нэрийг зарлажээ. Итали Францын мэргэжилтнүүдийн хамтран хийсэн хоёр хөдөлгүүртэй ATR42 загварын бага оворын онгоц пүрэв гаригийн 17 цаг 45 минутад Мерида хотоос хөөрсөнөөсөө хойш удалгүй радараас алга болсон юм.

ТОВЧ
Оросын холбооны улсын өмнө зүгийн нутгууд Кавказын бүс нутагит их хэмжээний цас орж зам харгуй цасанд боогджээ. Зузаан цасан бүрхүүлээс болж Транскавказын замын хөдөлгөөн саатаад байна. Замын дагуу гурван метрийн зузаан хунгар тогтсон байна.

Тэгвэл АНУ ын Нью Йорк хотод баасан гаригийн шөнөөс эхлэн их хэмжээний цас орж эхэлжээ. Үүний улмаас хотын замын хөдөлгөөнд хүндрэл гарч, олон улсын болон орон нутгийн онгоцны нислэгүүд хойшлогджээ. Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас хөөрөх ёстой байсан 40 нислэг хойшлогджээ.

Туркийн ерөнхийлөгч Абдулла Гюль үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах тухай хуулинд гарын үсэг зурсанаар их дээд сургуульд сурдаг эмэгтэйчүүд хичээл сургалтын ажлын үеэр толгойдоо алчуур зүүх эрхтэй болж байгаа юм.

Өнөөдөр ОХУ д эх орноо хамгаалагчдын өдөр буюу цэргийн баярыг тэмдэглэж байна. Зэвсэгт хүчний албан хаагчдын баярын өдөр тохиолж байгаатай холбогдуулан ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лид6. Сербийн нийслэл Белград хотод байрладаг АНУ ын элчин сайдын яам халдлагад өртсөн билээ. АНУ ын элчин сайдын яамны ажилчид, ар гэрийнхэний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болсон тул АНУ дипломат ажилтнуудаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд 100 гаруй хүн ажилладаг байна. Белград хотод америкийн элчин сайд, өөр цөөн тооны албан хаагчид үлдэх юм байна. Америкийн эочин сайдын яам халдлагад өртсөнд Сербийн ерөнхийгч, ерөнхий сайд нар харамсаж байгаагаа илэрхийлэн буруутай этгээдийг олж хуулийн дагуу зохих ял шийтгэл оноох болно гэж амалжээ. Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд одоо засвар хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн лхагва гаригт засвар хийсний дараа эргэж ажиллах юм байна.

Лид7. Япон тэнгист аялаж байсан Оросын ачаа тээврийн Лида Демеш усан онгоцыг БНАСАУ ын эргийн харуулууд саатуулж хойд солонгосын нэгэн усан боомтод очихыг тушаасан байна.
Энэ усан онгоцоор японоос худалдан авсан автомашин ачсан байжээ. Оросын усан онгоц БНАСАУ ын эргээс 5 милийн зайтай газар явж байхад энэ явдал болжээ. Хойд Солонгосын зэвсэглэсэн офицер, хилийн хоёр усан цэрэгийн хамт оросын ачааны усан онгоцны бүхээгт ирж араас дагаж явахыг дохио зангаагаар ойлгуулсан байна. Хойд солонгосын офицер орос англиар ярьж чадахгүй байжээ. Оросын усан онгоцны ахмад Владивосток хотод байрладаг удирдах төвтэй холбоо барьж хойд солонгосын хилчдэд саатуулагдсанаа дуулгаж амжжээ.
Лид8. Памела гэдэг 16 настай Аргентин охин гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Памела 15 настай байхдаа анх гурван ихэр хүүхэд төрүүлж байжээ. Үүнээс өмнө тэр 14 настай байхдаа анхны хүүгээ төрүүлж байжээ. 16 настай охин 7 хүүхдийн ээж болсон нь Аргентины төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаад байна. 16 настай ээж одоо засгийн газраасаа ямар нэгэн дэмжлэг тусламж хүлээж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн даваа гарагт 17 нас хүрэх гэж байгаа Памела Аргентины Кордобе хотод амьдардаг байна.
Лид9. Лос Анжелос хот Оскарын шагнал гардуулах ёслолд бэлтгэж байна.
Шагнал гардуулах ёслол болох кино театрын гадна ажилчид улаан хивс дэвсэж, Холливуудын одод шагнал гардуулах ёслолд өмсөж зүүж олны нүдийг хужирлах гоёлоо сонгож, рестораны тогооч нар баярын зоогийн цэсийг гаргаж байгаа гэнэ. Америкийн кино академийн хамгийн дээд шагнал Оскарыг энэ жил хэн хүртэх бол гэж кино сонирхогчди тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой. Ная дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид аль хэдийнэ тодорсон байгаа. Энэ жил ОХУ ын найруулагч Никита Михаилковын бүтээсэн “Арван хоёр”, кино найруулагч Сергей Бодровын Казахстан улстай хамтран хийсэн “Чингис хаан” кино гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшиж байгаа билээ.

ЭНЭ ӨДӨР
Одоогоос 115 жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр Рудольф ДИЗЕЛЬ өөрийн зохион бүтээсэн хөдөлгүүртээ патент авсан байна.
1947 оны энэ өдөр Олон улсын стандартын байгуулага үйл ажиллаагаа эхэлсэн байна.
1997 оны энэ өдөр Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн хонийг клоны аргаар амжилттай үржүүлсэн тухай мэдээлжээ. Үүнээс нэг жилийн өмнө Долли гээдг хонийг клоны аргаар гарган авч байсан билээ.
Өнөөдөр ОХУ д эх орноо хамгаалагчдын өдөр буюу цэргийн баярыг тэмдэглэж байна.

No comments: