2008-02-01

Дэлхийн мэдээ 2008-02-01

Лид1. Хүний эрхийг хамгаалах Хьюман Райтс олон улсын байгуулага АНУд хүний эрх, эрх чөлөө бүдүүлгээр зөрчигддөг тухай мэдээлэл хийсэн байна.
Тус байгуулагаас гаргасан шинэ илтгэлд АНУ Гуантанамо шоронгийн хоригдолуудтай маш хэрцгий харьцдаг тухай онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн үед АНУ д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ажил хөдөлмөр эрхэдэг цагаачдад хууль тэгш бусаар үйлчилж байгааг энэ байгуулагын төлөөлөгч хэвлэлийнхэнд ярьжээ. Бушын засаг захиргаа АНУ д хууль эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох асуудлаар дорвитой алхам хийхгүй байгаа гэж шүүмжилжээ.


Эр.Өнөөдөр Бушын засаг захиргаа хүний эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авч байгаа гэхэд итгэх арга алга байна.

Эр. Өнөөдөр дэлхийн олон улс Америк бол хүний эрхийг дээдэлдэг орон гэж бодоцгоодог. Харин одоо Америкийн эрх баригчид ардчилалын гол үнэт зүйлёийг өөрсдөө сахин мөрддөг байх хэрэгтэй байна. Ялангуяа Гуантанамо шоронгийн хоригдолуудыг тамлан зовоож байна.

Лид2. Энэтхэг, Орхи Дорнодын бүс нутгийн орнуудад интернэтийн сүлжээ тасарчээ.
Газрын дундад тэнгисийн ероолд байдаг шилэн кабелийг усан доогуур шумбагч онгоц санамасаргүйгээр тасалсан байна. Үүний улмаас зөвхөн Египет улсад л гэхэд нийт интернэт хэрэглэгчдийн 70 хувь нь, Энэтхэгийн нинтернэт хэрэглэгчдийн 60 хувь нь хохирч байна. Түүнээс гадна утасны төв нь Энэтхэгт байрладаг Европын орнуудын зарим компаниудын үйл ажиллагаанд ч хүндрэл гарсан байна. Арабын Эмират, Саудын Араб, Кувейт улсад интернэт бас тасарчээ. Газрын дундад тэнгисийн ероолд гарсан гэмттэлийг засахад нэлээн хэдэн хоног шаардлагатай юм байна. Интернэтээр дамжуулан гүйлгээ хийдэг компаниуд их хэмжээний алдагдал хүлээж байна.

Лид3. Аль Кайда алан хядагч бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнийг устгаж чадсан гэж АНУ ын батлан хамгаалахын яам пүрэв гаригт мэдээлжээ.
Аль Кайдагийн гишүүн Абу Лаит аль-Либиг Пакистан улсын нутаг дэвсгэрт байхад нь устгажээ. Барууны орнуудын тагнуулын албанаас олон нийтэд тараасан мэдээлэлд Аль Либи нь Аль Кайда бүлэглэлийн Афганистан дахь салбарыг хариуцлаг дээрээсээ гурав дахь хүн нь байсан юм байна. АНУ ын батлан хамгаалах яамнаас гадна лалын шашны сүм хийдийн сайт дээр Аль Либиг үхсэнийг нотолсон байна. АНУ ын батлан хамгаалах яам Пакистаны хойд хэсэгийн Вазиристан муж руу пуужингаар харвах үед тэр амиа алдсан гэж мэдээлсэн байна. Түүнтэй хамт өөр 13 алан хядагч байжээ. Аль Либи нь Ливи улсын иргэн юм.
ТОВЧ
ОХУ ын Татарын өөртөө засах орны Киндери суурингаас холгүй цасан уруй болох үеэр бага насны гурван хүүхэд цасанд дарагджээ. Золгүй явдал гарах үеэр ойр орчим днь явж байсан хүмүүс хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж, эмч дуудсан байна. Цасанд дараглсан гурван хүүхдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Сүүлийн 7 хоногт Татарстан улсад гурван удаа цасанд хүүхдүүд дарагдаж байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад цаг агаарын таагүй үзэгдэл үргэлжилж байна. Ирландын тэнгист явж байсан “Риверданс” усан онгоц өчигдөр орой живжээ. Усан онгоцонд 4 зорчигч, багийн 19 гишүүн байсан юм байжээ. SOS дохио өгсөн хөлгийнхөнийг эргийн хамгаалагчид нисдэг тэргээр аварсан байна. Энэ бүс нутагт салхиний хурд секундэд 30 метр хүрчээ. Британий арал дээр ч бас хүчтэй салхи дэгдэж зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тухайлал английн Тигр хотод ачааны хүнд даацын маши хүчтэй салхиний үеэр онхолджээ.

ОХУ ын Москва хотод барилгийн материалын захын агуулахад гал түймэр гарсан байна. Түймэрийн үеэр хүний амь нас эрсдээгүй тухай онц байдлын яам мэдээлжээ. Мэргэжилтнүүд гал түймэр гарсан шалтгааныг тодруулахар ажиллаж байна.

Мексикийн нийслэл Мехико хотод хөдөө аж ахуй эрхлэгчид эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд АНУ тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахгүй байхыг эрх баригчдаасаа шаардсан байна. Үүний үр дагавараар Мексик улс дотоодын фермерүүдэд дэмжлэг үзүүлэхээ зогсоож байгаа юм. Энэ гэрээ байгуулагдсанаар мексикийн фермерүүд дампуурах боно гэж үзэж байна. Тэд Мехико хотын төв талбайд тразтор шатаажээ. Энэ нь Мексикийн зас гийн газар фермерүүд хэрэггүй гэж үзэж байгаагийн илэрхийлэл гэж тайлбарласан байна.

Лид4. Африкийн Кени улсын Рифт Валли мужид сөрөг хүчний намын гишүүн,парламентын гишүүн Давид Кимутайгийн амь насанд халдсан байна.
Түүнтэй хамт хоёр эмэгтээн цогцос олджээ. Энэ долоо хоногт Кени улсын сөрөг хүчний намаас парламентад сонгогдсон хоёр хүн бусдын гарт амиа алдаад байна. Энэ долоо хоногийн даваа гаригт Кенийн парламентын гишүүн Мугабе Вере бусдын гарт гэрийнхээ гадна алагдсан юм. Цагдаагийн газрынхан тэднийг хардалтын улмаас амийг нь хороожээ гэж үзэж байна. Харин сөрөг хүчний намын лидер Райла Одинга тэдний үхэл бол улс төрийн захиалгат аллага гэж мэдэгджээ. Парламентын гишүүдийн амийг хөнөөсний дараа Кени улсын нийслэл Найроби болон бусад томоохон хотуудад эмх замбараагүй байдал бий болжээ. Байдлыг хяналтандаа авахын тулд цагдаа нар нулимс асгаруулах хий ашигласан байна. Олныг хамарсан эмх замбаагүй байдлын үеэр сүүлийн нэг хоногт 30 хүн нас барсан байна. Өнгөрсөн оны 12 сард ерөнхийлөгчийн сонгууль болсоноос хойш нийтдээ 900 хүн амиа алдаж, 250 мянган хүн орон гэрээ орхин дүрвэгч болжээ. Кениийн ул төрийн хямралыг зохицуулахын тулд НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан хүрэлцэн ирээд байгаа билээ.

Лид5. Туркийн Стамбул хотод ёслолын буудлаганы сум үйлдвэрлэдэг хувийн цехэд дэлбэрэлт болжээ.
Энэ дэлбэрэлтийн уршигаар 17 хүн нас барж, 69 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн 4 ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Стамбул хотын төвд байдаг таван давхар байшинд хэд хэдэн үйлдвэр аж ахуйн нэгж байрладаг байжээ. Энэ бариглад ёслолын буудлаганы сум хийдэг цех зөвшөөрөлгүйгээр ажиллаж байжээ. Сүүлийн хэдэн жилд тэсрэх бодистой болгоомжгүй харьцсаны улмаас 3 удаа дэлбэрэлт болж байжээ.

Лид6. АНУ ын Калифорини мужын амбан захирагч Арнольд Шварцнегер сонгуулийн сунгаанд бүгд найрамдах намаас оролцож байгаа Жон Маккейныг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлжээ.
Арнольд Шварцнегер мужынхаа нарны зай үйлдвэрлэдэг нэг компанид зочлох үеэрээ Жон Маккейныг “америкийн агуу баатар” байгаль орчныг хамгаалах үйлсэнд өбндөр хувьс нэмэр оруулсан хүн гэж нэрлэжээ. Түүнтэй хамт Жон Маккейн, Нью Йоркийн амлбан захирагчаарт ажиллаж байсан Рудольф Жулиани нар байлцжээ. Томоохон мужын амбан захирагч сонгуульд нэр дэвшиж байга хүмүүсийг дэмжих нь нэр хүндийг нь өсгөхөд их нөлөөлдөг юм. Ажиглагчдын үзнэж байгаагаар Арнольд Шварцнегер, Жон Маккейн нар нарын сурталчилгаа хийх газраа маш амжилттай сонгож чадсан байна. Учир нь Калифорни мужид байгалийн сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх хөдөлгөөн өрнөж байгаа юм.

Лид7. Францын ерөнхийлөгч Николя Саркози, найз бүсгүй Карла Бруни нарын гэрэл зургийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаандаа ашигласан ирландын иргэний агаарын тээврийн компанийг шүүхэд өгсөн байна.
Францын “Ле Парижен” сонин дээр хэвлэгдсэн ирландын иргэний агаарын тээврийн компаний сурталчилгаанд бидний хуриманд бүх хамаатанууд маань ирж чадна гэж Карла Бруниг хэлж байгаагаар дүрсэлжээ. Загвар өмсөгч Карла Бруни агаарын тээврийн компаниас нөхөн төлбөр болгож 500 мянган евро буюу ойролцоогоор 743 мянган доллар нэхэмжилсэн байна. Карла Брунни, Николя Саркози нарын хуульч нь


Эр. Францын нутаг дэвсгэр дээр Карла Бруни сурталчилгаанд зургаа авахуулахдаа 500 мянган евро дундажаар авдаг.

гэж мэдэгдэж байна. Харин Николя Саркози агаарын тээврийн компаниас бэлгэдэлийн журмаар ердөө нэг еврог нэхэмжилж байгаа юм байна. Энэ жил 53 настай Николя Саркози, 40 настай Карла Бруни нар тус тусдаа өргөдөл гаргаж шүүхэд хандсан байна. Ирландын иргэний агаарын тээврийн компани тэднээс уучлалт хүсээд Карла Бруни хэтэрхий их мөнгө шаардаж байна гэж мэдэгджээ. Тус компани Саркози, Бруни нарын нэрийн өмнөөс ямар нэгэн буяны байгуулагад 15 мянган еврог хандивлаж бох ювм гэдэг санал гаргажээ.

Лид8. Сталинградын төлөөх тулаанд Зөвлөлтийн улаан армийн цэргүүд ялалт байгуулсны 60 жилийн ой болж байна. Энэ баярыг тус хотынхон өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дэлхийн 2 р дайны үеийн хамгийн чухал тулалдааны нэг Сталинград хотын төлөөх тулаан байсан юм. Энэ тулаан 200 өдөр үргэлжилж байсан юм. Зөвхөн энэ тулаанд нэг сая 200 мянган зөвлөлтийн цэрэг амь насаа алдсан юм. Одоогоос 60 жилийн өмнө Зөвлөлтийн цэргүүд энэ тулаанд ялалт байгуулж байжээ. Сталинград хотын нэрийг 1990 оны эхээр өөрчилж Волгоград гэж нэрлэсэн юм. Өнөөдөр энэ түүхэн ойг эргэн дурсаж хотын цэргийн түүхийн клубынхэн жүжигчилсэн үзүүлбэр зохион байгуулсан байна. Сталинградын тулаанд ялалт байгуулсны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд маргааш энд цэргийн парад зохион байгуулах гэж байна.

Лид9. Бразилийн Рио де Жанейро хотод самба бүжгийн багт наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Гэхдээ энэ жилийн багт наадам нэлээн хэрүл маргаантай эхлэж байна.
Энэ жилийн багт наадамд Унидос до Вирабоуро гэдэг бүжгийн хамтлаг холокостын үед хэлмэгдсэн хүмүүсийг дүрсэлсэн бүжигээр оролцох гэж байжээ. Бас нэг бүжигчин Адольф Гитлерийнх шиг хувцаслаж бүжиглэх төлөвлөгөөтэй байжээ. Харин Рио де Жанейро хотын шүүх тус хамтлагийг самба бүжгийн багт наадамд оролцох эрхийг нь хассан байна. Холокостын тухай бүжигээр оролцох гэж байгаа хамтлагийг эсэргүүцэж байгаагаа Рио де Жанейро хотын жүүд үндэстэнүүд ч илэрхийлжээ. Хэрвээ шүүхийн шийдвэрийг самба бүжгийн хамтлаг биелүүлэхгүй бол 114 мягнган долларын торгууль төлөх юм байна.

Лид10. Холливуудын жүжигчин Жорж Клуни НҮБ ын энхийн элчийн гэрчилгээгээ гардан авсан байна.

Түүнд энхийн элчийн үнэмлэхийг нь гардуулах ёслол Нью Йорк хот дахь НҮБ ын төв байранд болжээ. Жорж Клуни үүний дараа НҮБ ын бусад энхийн элч нарын өмнө үг хэлэх байсан ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Жорж Клуни маш хүндхэн байдалд орсон байна. Гэвч тэр хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийжээ. Тэр дэлхийн халуунэ цэгт алба хааж байгаа энхийг сахиулагчдад зориулан өгөх ёстой мөнгийг хугацаанд нь өгөхгүй байгаа АНУ ын засгийн газрыг шүүмжилсэн байна.

Лид11. Испани улсад багт наадам болж байна. Энэ багт наадам нь Европын томоохон соёлын арга хэмжээнд тооцогддог байна.
Багт наадмын хаан, хатанм хааныг энэн үеэр шалгаруулдаг юм. Багт наадмын хатан хаан болохын төлөө өрсөлдөж байгаа бүсгүйчүүдийн дааашинз нь л гэхэд 200 кг жинтэй байдаг гэнэ. Оролцогчдын зүр царай, хувцаснаас гадна, зохиомжын нэрийг харгалзан үзэж багт наадмын хатан хаан гэдэг өргөмжлөл олгодог байна. Энэ жилийн Испөний ыагт наадмын хатан хаанаар Алтан зуун нэртэй зохиомжит хувцас өмссөн бүсгүй тодорсон байна.
ЭНЭ ӨДӨР
1884 оны энэ өдөр Оксфордын их сургуулиас анх удаа англи хэлний толь бичиг хэвлэж гаргасан байна.
Одоогоос 110 жилийн өмнө буюу 1898 оны энэ өдөр АНУ ын Коннектитут мужын Хартфорд хотын даатгалын компани анх удаа автомашин эзэмшигчийг даатгасан байна.
1946 оны энэ өдөр НҮБ ын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Норвегийн иргэн Тргве Лиг сонгосон байна.
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2003 оны энэ өдөр Америкийн Коламбия сансрын хөлөг эх дэлхийдээ газардахаар дэлхийн агаар мандалд орж ирээд дэлбэрсэн байна.

No comments: