2008-02-22

Дэлхийн мэдээ 2008 02 22 Баасан гараг

Лид1. Косовогийн тусгаар тогтнолыг дэмжсэн барууны орнуудын элчин сайдын яам руу Сербийн иргэд халджээ. Хамгийн түрүүнд Белград хот дахь АНУ ын элчин сайдын яам халдлагад өртжээ.
Сербийн 1000 орчим иргэд Белград дахь АНУ ын элчин сайдын яамны хоёр дугаар давхарын тагтан дээр гарч Америкийн төрийн далбааг Сербийнхээр солиод дараа нь цонхыг нь хагалж дотогш орж дайран орж гал тавьсан байна. Түүнээс гадна Косовогийн тусгаар тогтнолыг хүлээнм зөвшөөрсөн Европын орнуудын элчин сайдын яам руу халдах оролдлого гарчээ. АНУ ын ЭСЯ руу дайран орж халдсан хэргийн НҮБ ын Аюулгүйн Зөвлөл эрс буруушаасан байна. Белград хотод 150 мянган хүн оролцсон тайван жагсаал цуглаан ч бас болж өнгөрсөн юм. Сербийн ерөнхий сайд Воишлав Коштуница Косовогийн тугсаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гээд, Косово бол Сербийн салшгүй гэсэн хатуухан үг хэлсэн. Тухайн үед ч цагдаа байгаагүй гэж хэргийн газар ажилласан сэтгүүлчид мэдээлж байна. Харин хэсэг хугацааны дараа хуягт машин хөлөглөсөн цагдаа нар ирж нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараажээ. АНУ ын элчин сайдын яаманд гарсан түймэрийг унтраасны дараа шатаж амиа алдсан нэг хүний цогцосыг олсон байна. Гэхдээ тэр хүн АНУ ын ЭСЯ ажилтан биш гэж албаны хүмүүс нотолж байна. АНУ ын төрийн департамент Сербын гадад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ.

Лид2. Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд халдлага гарсан бол Косово Сербийн хил дээр ч бас байдал тогтворгүй байна.
Косовогийн хилийн боомтыг нутгийн Сербчүүд эзлэн авах гэсэн оролдлого тасрахгүй байна. Одоо Серб, Косовогийн хилийн боомт дээр Умард Атлантын цэргийн эвсэлийн албан хаагчид хяналт тогтоож энхийг сахиулж байгаа юм. Косовогийн хилийн боомтыг сербчүүд эзлэн авах оролдлого гурван удаа хийсэн юм. Умардт Атлантын цэргийн эвслийнхэн хилийн боомтыг нэг хоногийн турш хаасны эцэст өнөөдрөөс нээжээ. Цаашид ч энэ хилийн боомтыг Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн хяналтандаа авах болжээ. Сербийн иргэд Косовогийнэ хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгээ мэдэгдэж жагсаал цуглаан хийсээр байна.

Лид3. Косовогийн хязгаар Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласны дараа Абхазын өөртөө засах орон Гүржийн бүрэлдэхүүнээс гарч туурга тусгаар улс болох гэж байна.
Абхазын орон нутгийн удирдлагууд НҮБ, ТУХН еын орнууд, ОХУ д хандан тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн өргөдөл илгээх гэж байгаа юм байна. Абхаз бие даасан улс болох тухай өргөдөлөө олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор гаргах нь зүйтэй гэдэгм шийдвэрийг Абхазын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар гаргажээ. Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш Итар Тасс агентлаг ярилцлага өгөхдөө Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарласаны дараа бид ч бас энэ алхамыг хийх хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Лид4. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар зохицуулах 6 талт хэлэлцээр удахгүй сэргэх гэж байгаа юм.
Талт хэлэлцээрийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Японы гадаад хэргийн яамны Ази Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Акитака Сайки, зургаан талт хэлэлцээрийг даргалж байгаа АНУ ын мэргэжилтэн Кристофер Хилл нар Солонгосын хойгийн асуудлаар илүү нягт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Японы Киодо Цуёин агентлагийн уламжилснаар ноён Христофер Хилл Японы гадаад хэргийн яамны албан хаагчтай уулзах үеэрээ 2 сарын 19 нд Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахалж байгаа ноён Ким Ге Гваньай уулзсан тухайгаа мэдээлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулахын тулд БНАСАУ Йонбен дахь цөмийн гурван реактороо бүр мөсөн битүүмжилж оронд нь барууны орнуудаас эрчим хүчний тусламж авах эрхтэй болох юм.

Лид5. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Африкийн орнуудаар хийсэн айлчлалаа өндөрлөсөн байна. Жорж Бушын очсон хамгийн сүүлчийн улс нь АНУ ыг тууштай дэмжигч Либери улс байсан юм.
Ноён Жорж Буш Африк тивд хийсэн 6 өдрийн айлчлалаа ДОХ, хумхаа өвчний эсрэг тэмцэхэд хандуулсан байна. Түүнчлэн Африкийн орнуудтай олон тэрбум долларыг худалдаа арилжаа хийдэг хятадын нөлөөг сааруулах, АНУ ын шинэ цэргийн баазтай холбоотой стратегийн асуудлуудад анхаарлаа хандуулсан юм. Жорж Буш африк дахь АНУ ын ашиг сонирхлыг хамгаалсан цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэхгүй гэж мэдэгджээ. 14 жил үргэлжилсэн иргэний дайны дараа сэргээн босголтын үедээ яваа Либери улсыг удирдаж байгаа Африкийн анхын эмэгтэй ерөнхийлөгч Эллен Жонсон Сирледтэй уулзахдаа Либери улсыг дахин сэргээн босгоход АНУ үргэлж хамт байх болно гэж хэлжээ. Тэрээр ядуурал, элдэв тахал өвчнийг бууруулахад, боловсролыг дэмжихээ амлаад ирэх жил сургуульд орох 10 мянган хүүхдэд 1 сая ном, хичээлийн хэрэглэл, сандал ширээ өгөхөөр болжээ. Хэдийгээр Либери улс АНУ тай найрсаг харилцаатай байдаг ч сүүлийн 30 жилд анх удаа АНУ ын ерөнхийлөгч айлчлал хийж байна. Өнгөрсөн Лхагва гаригт Буш Гана улсад байхдаа африкт дэлгэрээд байгаа халдварт өвчнийг анагаахад таван жилийн турш 350 сая доллар зарцуулах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлажээ. Хумхаа өвчинтэй тэмцэхэд нь зориулж Гана улсын засгийн газарт 17 сая долларын тусламж үзүүлэнэ гэж амалжээ.
ТОВЧ
ОХУ ын ерөнхийлөгчийн сонгууль 3 сарын 2 нд болно. Гэвч хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа оросын иргэд, сонгууль болох өдөр хилийн дээс алхаж томилолтоор явах хүмүүс, зарим алслагдсан нутгийн иргэд сонгуулийн саналаа урьдчилан өгч байна.

Армены сөрөг хүчнийхэн нийслэл Ереван хотын Эрх чөлөөний талбайд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж жагсаал хийсэн байна. Сөрөг хүчний намаас нэр дэвшигч Левона Тер-Петросяныг дэмжигч 1000 орчим хүн жагсаалд оролцжээ.

Латин америкийн эквадор улсад үер усны гамшиг болж байна. Эквадор улсын дэд бүтэц, зам харилцаа, хот, хоорондын тээврийн үйлчилгээний салбарт их хэмжээний хохирол учиржээ. 13 хүн үерийн үеэр амь насаа алдажээ.Гэхдээ үүнээс ч олон хүний амь эрсэдсэн байх магадлалтай гэж аврах албаныхан үзэжс байна. Эдийн засагчдийн тооцоолсноор 25 сая долларын хохирол учижээ.

Лид6. АНУ ын батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд өчигдөр тангуулын хиймэл дагуулаа устгасан билээ. Энэ үйл ажиллагаа амжилттай болсон нь манай улсын пууцингийн довтолгооноос сэргийлэх систем найдвартай сайн ажиллаж байгаагийн нотолгоо гэж АНУ ын батлан хамгаалахын сайд хэлжээ.
Бид дэлхийн бусад улс оронтой энэ технологоо хуваалцахад бэлэн гэж АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нэмж хэлсэн байна. АНУ сансарт өөрийн хиймэл дагуулаа устгасан нь сансрын уудмыг зөвхөн энхийн зорилгоор ашиглах зарчимыг алдагдуулах аюултай юм гэж Хятад улс мэдэгдсэний дараа Роберт Гейтс энэ мэдэгдэлийг хийжээ. АНУ ын тагнуулын хиймэд дагуул нь дотороо гидразин гэдэг химийн хортой бодисоор цэнэглэгдсэн байсан юм. Ажиллагаагүй болсон хиймэл дагуулыг дэлхийн агаар мандалд орхоос нь өмнө устгах ажиллагааг АНУ ын тэнгисиййн цэргийн генерал Жеймс Картрайт удирдсан юм. Америкийн түүхэнд анх удаа хийгдэж байгаа энэ ажиллагааны үр дүнгийн тухай албан ёсны илтгэл 2 хоногийн дараа бэлэн болох юм байна. Америкийн мэргэжилтнүүд сөнөөгдсөн хиймэл дагуулын хэлтэрхий дэлхийн бөмбөрцөгийн аль хэсэгт унахыг ч бас тасралтгүй ажиглана гэж мэдээлжээ. АНУ шинэ зэвсэг туршсан байх гэж ОХУ, БНХАУ-ын цэргийн мэргэжилтнүүд сэрдэж байгаагаа нуугаагүй юм.

Лид7. Парламентын сонгуульд ялалт байгуулсан Пакистаны Ардын нам, Мусульманы лиг намынхан эвсэлийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай хоёр намын дарга хамтарсан хэвлэлитйн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Пакистаны ерөнхий сайд асан Мусульманы Лиг намын дарга Наваз Шариф би Ардын намын дарга улс төрч Беназир Бхуттогийн нөхөр Асиф Зардаритай хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталсан гэж хэлжээ.Парламентын сонгуулийн эцсийн дүнгээр Пакистаны Ардын нам 87 суудал, Мусульманы лиг нам 67 суудал авсан юм. Харин ерөнхийлөгч Первез Мушарафыг дэмжигч нам сөрөг хүчин болж байна. Сонгуульд ялалт байгуулсан намууд өнөөгийн ерөнхийлөгчийг огцруулах бодолтой байгаа. Харин ерөнхийлагч Первез Мушараф эрх баригч болж байгаа намынхантай хэл амаа ололцож чадна гэж найдаж байна. Сонгуульд ялалт байгуулсан хоёр нам эвслийн засгийн газар байгуулах боловч санал нийлэхгүй байгаа асуудлууд бас нэлээн байгаа юм байна. Ардын намын дарга Асиф Задари ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа бөгөөд манай нам өөр хүнийг энэ албан тушаалд томилох саналтай байна гэж хэлжээ.
Лид8. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших хүмүүсийн нэр тодрох хугацаа дахаж байгаа энэ үед нэр дэвшигчидтэй холбоотой дуулиан тарьсан мэдээлэл ар араасаа гарч ирж байна.
Тухайлбал АНУ ын сонгуулийн еранхий хороо Бүгд Найрамдах намаас сонгуулийн сунгаанд оролцож байгаа Жон Маккейнаас сурталчилгааны ажилдаа зарцуулсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нэрлэхийг хүссэн байна.Жон Маккейн өөрийн сурталчилгаааны ажилдаа төрийн мөнгийг ашиглаагүй гэдгээ нотлох ёстой болж байна. Өнгөрсөн оны 11 сард тэр 4 тэрбум долларын зээл банкнаас авч сонгуулийн сурталчилгааны ажлаа үргэлжүүлэх болсон тухайгаа зардаж байлаа. Түүнээс гадна тэр сонгуулийн ерөнхий хороонд хандан төсөвийн мөнгөнөөс зээл авч сурталчилгааны ажлаа санхүүжүүлэх хүсэлтийг гаргаж байсан юм. Америкийн бүгд найрамдах намаас сонгуульд албан ёсоор нэр дэвших магадлал өндөр байгаа хүмүүсийн нэг нь Жон Маккей юм.
Лид9. Африкийн Кени улсад хорвоод мэндлээд удаагүй байгаа хар өнгийн бяцхан хирсийг НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннаны нэрээр нэрлэжээ.
Африкийн Кени улсад 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрх баригч, сөрөг хүчний лидерүүд хоорондоо хүчтэй маргалдаж, улмаар хүмүүс овог угсаагаараа ялгаран цус урсгаж эхлээд байсан юм. Кенийн улс төрчдийг эвлэрэхэд нь Кофи Аннан их тус болсон тул амьтны хүрээлэнгийнхэн талархал илэрхийлж байгаагийн тэмдэг болгон шинээр мэндэлсэн хирсэнд ийм нэр өгсөн байна. Тоо толгой нь улам бүр хоргодож устаж үгүй болохын ирмэг дээр тулаад байгаа хар зүсмийн хирсийгн хамгаалар хөтөлбөрийг Кени улсын засгийн газар хэрэгжүүлдэг юм. Одоо Кени улсын саванны бүсэд 1500 гаруй хар зүсмийн хирс аж төрж байна.
Лид10. Санчир гаригийн дагуул Титан дээр асар их хэмжээний газрын тос, байгалийн хий байгааг сансар судлаачид илрүүлжээ.
Манай дэлхий дээр байгаа энэ төрлийн баялаг Титан дээр байгаа байгалийн хий, газрын тосны дэргэд юу ч биш гэнэ. Сугар гаригийн жижигхэн дагуул Титаныг Кассини гэдэг судалгааны төхөөрөмжөөр ажиглаж байгаа юм. Сугар гаригийн энэ дагуулын гадаргуу дээр шингэн метан гол мөрөн мэт урт гинжин сүлжээ үүсгэжээ. Энд хэрхэн ийм их хэмжээний баялаг бүрэлдсэн нь шинжлэх ухааны өмнө тайлагдаагүй байгаа оньсогийн нэг юм. Йимээс хэн нэгэн хүн энэ их баялагийг олборлож, боловсруулж худалдан авагчаа олчих юм бол манай гаригийн газрын тосны үйлдвэртай тэрбумтанууд дэргэд нь үгээгүй ядуус шиг л санагдах гэнэ.
Лид11. Оскарын шагнал гардуулах ёслолд уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад Пэрис Хилтоны нэр багтаагүй байна. Учир нь америкийн кино академийнхан Оскарын шагнал гардуулах ёслолны нэр хүндийг болдож түүний нэрийг уригдах хүмүүсийн тооноос хассан гэж сонин хэвлэлийнэн бичиж байна.
Учир нь Пэрис Хилтоны гол дүрд нь тоглосон “Гоо үзэсгэлэн ба муухай царайт” гэдэг кино өнгөрсөн жилийн хамгийн муу киноны жагсаалтад дээгүүр байранд оржээ. Энэ кинонд очрин үеийн залуусын хайр дурлалыг хошин байдлаар харуулдаг байна. Киноны зураг авалтыг Лос Анжелос хотод хийжээ. Пэрис Хилтонтой хамт энэ киноны гол дүрд Кристин Лайкен тогложээ. Энэ кино америкийн үзэгчдийн сэтгэлд огтхон ч нийцээгүй юм байна. Кино нээлтээ хийснээс хойш ердоо 9 мянган долларын орлого олжээ. Пэрис Хилтон кино урлагт байр сууриа олж чадахгүйн илрэл гэж кино шүүмжлэгчид тайлбарлаж байна.
Лид12. Энэ өдрүүдэд Тайвань арал дээр жил бүр зохиогддог уламжлалт гэрэлт дэнлүүний баяр болж байна.
Гэрэлт дэнлүүний баяраар Тайвань арлын оршин суугчид агаагт цаасан дэнлүү хөөргөж, ёслолын буудлага хийдэг байна. Билгийн улиралыг тооллын шинэ оны 15 нд гоёмсог гэрэлт дэнлүүг гудамж талбай, байр сууцныхаа гадаа олгож, заримыг нь агаар хөөргөж, ёслолын буудлага хийдэг заншил тогтоод олон зуун жил борлж байгаа юм. Ёслолын буудлага хийх үеэр Тайвань арлын шөнийн тэнгэр өдөр мэт гэрэлтдэг байна.

Лид13. Милан хотод загварын долоо хоног болж байна. Жил бүрийн хавар зохиогддог Миланы загварын долоо хоног нь тухайн жилийнхээ хавар зуны хувцасын загварын чиг хандлагийг ерөнхийд нь тодорхойлдог тул олны анхаарлыг маш их татдаг юм.
Etro, Gucci, Prada, Giorgio Armani, la Perla, Missoni, Gianfranco Ferre, Versace, Roberto Cavall гээд хувцас загварын хамгийн нэ хүндтэй фирмүүд оролцдог. Загвар зохион бүтээгчид 95 брэндийн 223 хувцасны загварын үзүүлэхээр бэлтгэжээ. Бямба гариг хүртэл үргэлжилэх загварын шоунд Их Британи, Япон, Исланд, Ливи, Итали, Орос гээд дэлхийхн 20 орны загвар зохион бүтээгчид оролцож байгаа юм байна. Миланы загварйн шоуны тасалбар өнөдр үнэтэй байдаг. Тиймээс шинэ загваруудыг аль болох оон хүний хүртэл болгож мэлмийг нь баясгахын тулд Милан хотын төв гудамж, талбайд асар том дэлгэц байрлуулж шууд дамжуулан үзүүлж байх юм байна

Лид14. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарийн уулзалт өнөөдөр эхлэж байна. Энэ уулзалтад оролцох ТУХН орнуудын ерөнхийлөгч нар өчигдөр ОХУ ын нийслэлд хүрэлцэн ирсэн байна.
Өчигдөр орой ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хүлээн авчя уулзсан байна. Энэ уулзалтын үеэр Умард Атлантын цэргийн эвслийг дорно зүг рүү өргөтгөж байгаа асуудлыг хөндсөн байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Гүрж улс Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн болох юм бол ямар сөрөг үр дагавар Орос Гүржийн харилцаанд үүсэж болзошгүйг Махиал Саакашвилид анхааруулжээ. Түүнээс гадна Косово, Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгуудын өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар санал солилцсон байна.
ТУХН гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор Молдавын ерөнхийлөгч Владимир Воронин, Киргизийн төрийн тэргүүн Курманбек Бакиев, Азербайджана ерөнхийлөгч Ильхам Алиев, Таджикистан ерөнхийлөгчи Эмомали Рахмона нартай ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн тухай Оросын РИА НОВОСТИ мэдээллээ.
Лид15. АНУ цахилгаан соронзон их буу зохион бүтээж туршилт хийж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн шинээр зохион бүтээсэн цахилгаан соронзон их бууны сум нь сансрын пуужингаас ч хурдтайгаар байгаа чиглэн явдаг байна.
Цахилгаан соронзон их буу хийх судалгаа, туршилтыг дэлхийн олон оронд хийдэг болжээ. Супер их буу гэж нэрлэгдээд байгаа шинэ зэвсэг ямар ч байга сөнөөх хүчин чадалтай юм байна. мэргэжилтнүүд шинэ төрлийн зэвсэг бүтээх “уралдаан” аль хэдийнэ эхэлсэн гэж үзэж байна.
Эр. Дэлхийн 1 р дайны үед Германчууд цахилгаан ашиглаж зэвсэг хийхээр оролдож байсан. Тухайн үед техник сайн хөгжөөгүй байса болохоор германчууд амжилтад хүрээгүй юм.
АНУ ын цэргийн мэргэжилтнүүд цахигаан соронзон их бууны туршилтыг Виржини мужын нутагт хийсэн юм байна. 3 кг жинтэй сум нэг секундэд 2,5 км ын хурдтайгаар байгаа чиглэн явж байжээ.
Эр. Би тулааны салбар хамгийн шилдэг нь байхын тулд үргэлж зэр зэвсэгээ сайжруулж боловсронгуй болгож байх ёстой
Гэж АНУ ын Тэнгисийн цэргийн нисэх хүчний генерал Гэри Рафхэд ярьж байна. АНУ ын цэргийн сэтгүүл дээр соронкон их буугаар зэвсэглэсэн усан онгоцны макетыг хэвлэн нийтэлжээ. Цахилгаан соронзон ашиглаж зэвсэг хийх боломжыг ОХУ ын Москва мужын Шатур хотын эрдэм шинжилгээний төвд судалдаг байна.

ЭНЭ ӨДӨР

1732 оны энэ өдөр АНУ ын анхны ерөнхийлөгч Жорж ВАШИНГТОН мэндэлж байжээ. Тэр 1789 оос 1797 оны хооронд америкийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Нэг долларын дэвсгэрт дээр Жолрж Вашингтоны хөрөг байдаг билээ.
Манай эринй өмнхө 720 оны энэ өдөр нар хиртэж байсан тухай хятадын түүхийн сурвалж бичигт өгүүлсэн байна.
1635 оны энэ өдөр кардинал РИШЕЛЬЕ ийн санаачлагаар ФРАНЦ улсад шинжлэх ухааны академи байгуулжээ
1935 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгчийн өргөө Цаган ордоны дээгүүр онгоц нисэхийг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

No comments: