2008-02-18

Дэлхийн мэдээ 2008 02 18 Даваа гараг

Лид1. Өчигдөр орой Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарлаж, Серб улсаас туурга тусгаар болж байгаагаа албан ёсоор зарласан байна.
Косовогийн парламентын гишүүд нь өчигдөр тусгаар тогтнолын тунхаг бичигийг баталжээ. Косовогийн ерөнхий сайд Хашим Тачигийн уншиж сонордуулсан тунхаглалд Косово хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан улс байх болно гэж онцлон тэмдэглэсэн байна. Косово 2 сая хүн амтай бөгөөд тэдний 90 хувь нь нутгийн уугуул Албаничууд юм. Тусгаар тогтнолын тунхаг бичгийг уншиж танилцуулсны дараа Косовогийн төрийн далбааг мандуулах ёслол болжээ. Цэнхэр дэвсгэр дээр Косовогийн газрын зураг, дэргэд нь 6 од дүрсэлжээ. Косовогийн хязгаарт нийтдээ 6 үндэстэн угсаатан аж төрдөг юм.
АНУ, Европын холбооны зарим орнууд, Их Британи, Франц, Герман, Итали улс өнөөдөрийн дотор Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэж байгаа юм байна. Харин Кипр, Грек, Словени, Испани, Болгар, Румын улсууд Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм байна. Косовог тусгаар тогтнолоо зарлахыг Серб, ОХУ, Хятад улс эрс эсэргүүцэж байгаа юм. Серб улс Косовогийн эсрэг улс төр, эдийн засгийн хориг тогтоож, цэргийн хүч хэрэглэхийг ч үгүйсгээгүй байна. Косовогийн хязгаар тусгаар тогтносны дараа ОХУ НҮБ ын Авулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдаан хийхийг шаардсан байна.
Эр. Косовогийн хязгаарын асуудлыг хоёр үе шаттайгаар хэлэлцэх болно
Гэж НҮБ дахь Оросын суурин төлөөлөгч Виталий Чуркин хэлсэн байна.
ОХУ ын гадаад хэргийн яам Гүржийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болох гэж байгаа Абхаз, Өмнөд Осетийг дэмжих болно гэж мэдэгджээ. Харин Гүрж улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгална гэсэн хатуу байр суурьтай байна. Тусгаар тогтнолоо зарлаад нэг л хоног болж байгаа Косовочууд бүхэл шөнийн турш ёслолын буудлага хийж, өргөн дэлгэр баяр, бүх нийтийн цэнгүүн зохион байгуулжээ. Тэгвэл Косовогийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа АНУ ын элчин сайдын яамны өмнө Сербчүүд эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Сербчүүд Белград дахь АНУ ын элчин сайдын яамны барилга руу чулуу, мод шиджээ. Түүнээс гадна түргэн хоолны Макдональдс рестораны эд хөрөнгийг эдвэж сүтгэсэн гэсэн мэдээлэл ирж байна. Энэ долоо хоногоос Европын холбооны 2000 цагдаа Косовод нийгмийн хэв журмыг сахиулж байна.

Лид2. Афганистан улсын Кандагар хотод хүчтэй дэлбэрэлт болж 80 хүн амь насаа алдсан байна.
Энэ тухай Кандагарын амбан захирагч Ассадула Халид хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Гэрчүүдийн ярьснаар нохой зодооны тэмцээн болж байсан талбайд дэлбэрэлт болсон юм байна. Нохой зодооны тэмцээн афганистан улсад маш түгээмэл зохиогддог бөгөөд Талибан хөдөлгөөнийхөн засгийн эрхийг барьж байхдаа энэ тэмцээнийг хориглодог байжээ. Энэ халдлагын хариуцлагийг хэн ч өөртөө хүлээгээгүй байна. Кандагар хот нь афганистаны хамгийн аюултай бүс нутаг болоод байгааг олон улсын энхийг сахиулагчид мэдэгдэж байна.
Лид3. Пакистан улсад парламентын сонгууль болж байна. Санал авах цэг орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгджээ.
Пакистан улсад парламентын сонгуулийг 1 сарын 8 нд явуулахаар товлоод байсан ч 2007 оны 12 сарын 27 нд Ардын намын дарга Беназир Бхутто халдлагад өртөж амь насаа алдсанаар сонгуулийг хойшлуулсан юм. Сонгуулийн санал хураалтын өмнө Пакистан улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Сонгуулийн өмнөхөн энэ улсад байдал тогтвортой байна гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Учир нь парламентын сонгуулийн суртал ухуулгын хамгийн сүүлчийн өдөр Пакистаны баруун хойд зүгт орших Парачинар хотод сөрөг хүчнийг дэмжигчдийн цуглааны үеэр дэлбэрэлт болж 47 хүн амь насаа алдсан юм. Тэгвэл 2 сарын 17 ндв Балучистан мужид засгийн газрын 4 цэрэг дэлбэрэотийн үеэр амь насаа алджээ. Пакиситаны ардын намынхан сонгуулийн үр дүнг шудрагаар зарлана гэдэгт бараг итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Үе үе алан хядах ажиллагаа гарч байгаа болохоор иргэдийн идэвхи муу байж болзошгүй гэж Пакистаны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Хэрвээ Пакистаны Ардын нам, Мусульманы лиг намыхан парламентын танхимийн гуравны хоёрыг авч чадах юм бол өнөөгийн ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэхн эсэх асуудлыг хөндөх юм байна.

ТОВЧ
2 сарын 17 нос эхэлн ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ. Өөрөөр хэлбэл хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа ОХУ ын иргэд иргэний эрхээ эдлэж сонгуульд санал өгөх боломжтой болж байгаа юм. Дэлхийн 43 оронд 74 сонгуулийн санал авах цэг нээж ажиллуулах юм байна. Ойролцоогоор хилийн чанадад байгаа 60 мянган хүн урьдчилан саналаа өгөх тооцоо гарчээ. Харин 3 сарын 2 нд ОХУ ын нутаг дэвсгэр дээр сонгуулийн санал хураалт явагдана.

Грек улсад цасан шуурга болжээ. Тэнгисийн эрэг дээр байдаг амралт жуулчлалын томоохон баазууд ажилладаг өмнөд европын энэ улсад өнгөсөн амралтын өдрүүдээс эхлэн цас орж эхэлсэн юм байна. Грекэд ингэж их хэмжээний цас орох нь ховор тохиолдддог юм. Иймээс Грект цас цэвэрлэх ажилд олон хүнийг дайчилсан байна. Жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж Грекийн бүх нисэх онгоцны буудлууд үйл ажилагаагаа зогсоожээ. Өнөөдөр Грект нэмэх хоёр хэм байгаа юм байна.

Лид4. Пакистаны ардын намын тэргүүн Беназир Бхуттогийн амийг хороохын тулд алан хядагчид 7 мянган доллар зарцуулсан байна гэж Пакистаны хууль сахиулах байгуулагын төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
Беназир Бхуттогийн амийг хороох хуйвалдааныг хэрхэнм зохион байгуулсан тухай ноцтой мэдээллийг одоо саатуулагдаад байгаа хоёр этгээд хууль сахиулагчдад ярьсан юм байна. Саатуулагдсан хүмүүсийн хэлснээр Беназир Бхуттогийн зүг гал нээсэн этгээдийн найз нь Улаан сүмд болсон үймээний үеэр амиа алдсан тул амиа золиослогч болохыг зөвшөөрсөн юм байна. Беназир Бхуттогийн амийг хороох хуйвалдаанд Аль Кайда бүлэглэл ямар нэгэн сэжүүрээр холбоотой байгаа америкийн CNN телевиз мэдээлсэн байна. Беназир Бхуттог өнгөрсөн оны 12 сарын 27 нд цуглааны дараа болсон дэлбэрэлтийн дараа машиныхаа люкийг мөргөж амь насаа алдсан юм.
Лид5.Их Британий сангийн сайд Алистер Дарлинг санхүүгийн хямралын үеэр дампуурлын ирмэгт тулж ирсэн Northern Rock банкыг хэсэн хугацаанд төрийн мэдэлд авах болсон тухай зарлажээ.
Энэ нь банкны үйл ажиллагааг сайжруулж, хөл дээр нь босгоход ихээхэн түлхэц болох юм байна. Northern Rock банкыг худадан авах саналыг английн тэрбумтан Ричард Брэнсэн гаргаж байсан юм. Банкыг төрийн мэдэлд шилжүүлэх тухай засгийн газрын мэдэгдэлийг дотоод менежментын асуудал эрхэлсэн ажилтан Робин Эшби шүүмжилсэн байна. Түүний үзэж байгаагаар банк хувийн мэдэлд байснаар л сайн хөгжиж чадах юм байна. 2007 онд энэ банк санхүүгийн зах зээлийн хямралдын үеэр их хэмжээний алдагдалд орсон юм.
Лид6. Маргааш Армян улсад ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.
Сонгуулийн сурталчилгааны ажил өчигдөр дуусгавар болжээ. Харин өнөөдөр Армяны иргэд хэний төлөө санал өгөхөө шийдэж байна. Сонгуулийн саналын хуудас аль хэдйинэ бэлэн болжээ. Армяны сонгуулийн ерөнхий хороо 2,39 сая ширхэг саналын хуудас хэвлүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 9 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар нэр дэвшигчдээс Саркисян нэр хүнд өндөр байна. Түүний төлөө Армяны иргэдийн 50,7 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа юм байна. Харин түүний гол өрсөлдөгч Багдасаряны төлөө 13,4 хувь нь саналаа өгөхөд бэлэн гэж хариулжээ.

Лид7. Холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотод “Алтан баавгай” олон улсын кино наадам болж өнгөрлөө.
Кино наадам 10 хоног үргэлжилсний эцэст ялагчаа тодруулж, уран бүтээлчид улаан хивсэн дээгүүр алхсан юм. Берлины кино наадмын алтан баавгай шагналыг Бразилийн “Тусгай отряд” кино хүртсэн байна. Энэ кинонд хар тамхи мансууруулах бодисийн наймаа эрхлэгчид, тэдний араас хөөцөлдөж байга цагдаа нарын адал явдлыг өгүүлдэг байна. Хар тамхиний худалдааг таслан зогсооход авилага хэрхэн сөрөг нөлөөтэй байдгийг энэ кинонд тод томруун харуулжээ. Цагдаа нарыг хэтэрхий гүтгэж дүрсэлжээ гэдэг үндэслэлээр Бразил улсад энэ киног үзүүлэхийг хориглох гэж байсан юм байна.
Эр. Бид энэ киног бүтээх гэж маш урт удаан зам туулсан. Би энэ киног хийхийн тулд маш эрсдэлтэй алхамуудыг хийж байсан. Харин одоо би, киног бүтээсэн уран бүтээлчид маань сэтгэл хангалуун байна. Бид нутагтаа очоод баяраа тэмдэглэх болно.
Гэж Бразилийн найруулагч Жозе Падилья ярьж байна.
Шүүгчид иракын Абу Грейб шоронгийн хоригдолуудын тухай “Байдагт л нэгэн тусгай ажиллагаа” нэртэй баримтат кинонд мөнгөн баавгай шагналаа хүртээжээ.. Америкийн цэргүүд шоронгийнэ хоригдолуудаар тохуурхан доромжилж байгаа нь Саддам Хусейн эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагааны нэр хүндийг эрс унагаасан юм. Энэ киног баримтат киноны чиглэлэээр багагүй амжилт олсон америкийн найруулагч Эррол Моррис бүтээжээ. Тэр өмнө нь Оскарын шагналыг эзэн болж байсан юм.

Эр. Сонирхол татсан кино бүтээж байхад чамайг илүү олон хүн сонсож, юу хэлэх гэснийг чинь эргэцүүлдэг.

Түүнээс гадна Оскарын шагналд 8 номинхауцид нэр дэвшээд байгаа “Газрын тос” кино Берлиний кино наадмаа мөнгөн баавгай шагналыг хүртсэн юм. Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Салли Хоукинс шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Реза Наджи хүртсэн байна. ОХУ ын найруулагч Анна Меликяны “Лусын дагина” кино Олон улсын кино хэвлэлийн холбооны тусгай шагнал хүртсэн байна.

Лид8.Манай галлактикт амьдрах байх боломжтой гариг эрхэс өмнө нь тооцоолж байснаас ч илүү олон байх болох юм гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Сүүн замд байдаг олон од манай нарны аймагтай ижилхэн бүтэцтэй гаригуудтай байгааг Америкийн Аризонгийн их сургуулийн сансар судлаачид олон жилийн турш хийсэн ажиглалтын үр дүнд тогтооожээ.
Манай нарны аймагт хүн төрөлхтөний олж илрүүлээгүй байгаа гаригууд байхыг ч үгүйсгээгүй байна. Тэгвэл манай нарны аймагт есөн гариг байдаг гэсэн хэвшмэл ойлголт өөрчлөгдөхөд хүрнэ. Аризонагийн их сургуулийн эрдэмтэд жингээрээ манай нартай ойрролцоо хэмжээтэй гаригуудыг ажиглажээ.
Лид9. Германы Мюнхен хотод сүндэрлэж байсан хамгийн өндөр байшинг нураажээ. Мюнхений хамгийн өндөр байшинг нураах агшинг харахаар 15 мянган хүн цугларлсан байна.
Бараг тавин жилийн турш 52 метр энэ байшин Мюнхен хотын бахархал, гол бэлгэ тэмдэг байсан юм. Энэ байшин гэрэл зургийн хальс үйлдвэрлэдэг Agfa компанид харъяалагдаж байжээ. Тоон системээр гэрэл зураг авах шинэ дэвшил гарсанаар энэ компани зах зээлээс шахагдаж гарсан юм. Хэдхэн сарын дараа энэ байшингийн суури дээр олон давхар орон сууцны байшин сүндрэлэх юм байна.
ЭНЭ ӨДӨР
Жил бүрийн 2 сарын 3 дахь долоо хоногийн даваа гаригийг АНУ д Ерөнхийлөгчийн өдөр болгон тэмдэглэдэг байна.

Одоогоос 110 жилийн өмнө буюу 1898 оны энэ өдөр Италийн бизнесмэн, зохион бүтээгч Энцо Феррари мэндэлжээ.

Лид. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш африкийн орнуудаар хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна. Жорж Буш өнөөдөр африкийн Танзани улсад хүрэлцэн иржээ. Жорж Буш Таннзани улсад ирэх таван жилийн турш 698 тэрбум долларын тусламж үзүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан байна. Танзанхи улсад ардчилсан нийгэм тогтвортой оршин тогтнохын баталгаа болгож энэ тусламжыг үзүүлэх боллоо гэж Цагаан Ордон тэргүүн өөрийн энэ шийдвэрээ тайлбарласан байна. Танзаний засгийн газар энэ мөнгөний ихэнх хэсгийг дэд бүтэцээ сайжруулах, зам харгуй барих, цахилгаан эрчим хүчний найдвартай эха үүсвэртэй болоход зарцуулах юм байна. АНУ ын ерөнхийлөг Жорж Буш Танзани улсад байхдаа инфлянцийн түвшингээрээ дэлхийд тэргүүн байранд орж, санхүүгийн хямралд ороод байгаа Зимбабве улсад удахгүй болох сонгууль шудрага явагдаж чадна гэдэгт найаж байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн төрийн тэргүүн африкийн Рцанда, Гана, Либери, улсад айлчлал хийх юм байна. ДОХ, хумхаа өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн үр дүнг тэр эдгээр орнуудын удирдагчидтай хэлэлцэхээр төлөвлөжээ. Жорж Буш ДОХ ын халдвартай хүмүүстэй уулзаж, хумхаагийн эсрэг эм бэлдмэл хийдэг үйлдвэрт зочлох ажээ. Африкийн орнуудаар хийж байгаа айлчлалынх нь өөр нэг зорилго бол Африкт цэргийн эвсэл байгуулах явдал юм. Либери улс өөрийн нцтаг дээрээ Америкийн цэргийн баазыг байрлуулахыг зөвшөөрсөн юм.

























No comments: