2008-02-09

Дэлхийн мэдээ 2008 02 09 Бямба гараг

Лид1.ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлсэн байна. Оросын ерөнхийлөгч Путин төрийн тэргүүнээр ажилласан он жилүүдийнхээ тайланг тавьж, улс төрийн гэрээслэлээ сонордууллаа гэж ажиглагчид дүгнэжээ.Владимир Путин өөрийн илтгэлдээ хийж амжуулсан ажлаасаа эхлээд хийж дуусгаагүй байгаа үйл хэрэг, цаашид хийх ёстой ажлынхаа талаар ярьсан байна.
Путин илтгэлээ ОХУ ыг 2020 хүртэл хөгжүүлэх стратеги гэж нэрлжээ. Тэр илтгэлийнхээ эхэнд олон жилийн турш хамтран ажилласан, үйл хэргийг нь дэмждэг бүх хүмүүст талархал илэрхийлжээ. Владмир Путиныг оросын улс төрд хөл тавтж, Кремлийн ордоны босго давах үед оросын нийгэм бүхэлдээ бухимдангуй, эдийн засаг нь төдийлөн тогтвортой биш, алан хядах ажиллагаа үе үе гарч, Кавказын олон бүс нутагт салан тусгаарлах оролдлого гарч байсан юм. Путин орос орныг удирдсанаар гадаадыгн зүглэж цагаачлаж байсан хүмүүсийн тоо буурч, оросын дотоодын нийт бүтээгдэхүүн, улсын төсөв тогтмол нэмэгдэж иржээ. Өнгөрсөн онд л гэхэд оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 8,1 хувиар өсссөн байна. Одоо оросын хэдийн засаг тогтвортой өсөж, хүн амын амжиргааны түвшин сайжирсан тул хүн амын өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж ирсэн байна. Одоо оросын нийгэмд тулгараад байгаа хамгийн ноцтой асуудалд бол авилага хээл хахууль гэж Путин үзэж байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн үед дэлхийн томоохон гүрнүүд ОХУ ыг зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж шүүмжилэх болсон юм. Дэлхий дээр цэргийн сүр хүч, зэвсэглэлээр хөөцөлдөх нь ОХУ аас дангаар хамаарахгүй зүйл. Гэхдээ ОХУ ын батлан хамгаалах салбар аль ч орныхоос хоцрогдохгүй гэж Путин мэдэгдсэн байна. Хүйтэн дайныг санагдуулсан цэргийн зэр зэвсэглэлээр хөөцөлдөх үзэгдэл дахин гарч байгаа нь Умард Атлантын цэргийн эвслийн бодлогоос хамаарч байгааг Путин онцлон тэмдэглэсэн байна.
Лид2. Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж байна.
Туркийн ерөнхийлөгч Германд хийж байгаа айлчлалаа өнгөрсөн пүрэв гарагт Людвигсхафен хотоос эхэлжээ. Харин өчигдөр Туркийн ерөнхий сайд Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж хэлэлцээр хийжээ. Энэ долоо хоногийн сүүлээр Эрдоган Германы Мюнхен хотод очиж аюулгүй байдлын асуудлаар болж байгаа олон улсын уулзалтад оролцох юм.

Лид3. Беназир Бхуттогийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа английн мэргэжилтнүүд өөрсдийн дүгнэлтээ танилцуулсан байна.

Пакистаны улс төрч, Ардын намын лидер Беназир Бхуттогийн амийг хороосны дараа тус улсын ерөнхийлөгч Первез Мушараф хэргийн үнэ мөнийг тогтоолгохын тулд Английн цагдаагийн байгуулагас туслаиж хүссэн юм. Пакистаны улс төрч Беназир Бхуттогийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Английн мэргэжилтнүүд мэдэгдэлд хийсэн байна. Тэдний хийсэн дүгнэлтээр хатагтай Беназир Бхутто бууны суманд оногдож амь үрэгдээгүй харин дэлбэрэлтийн хүчтэй давалгаанд цохигдон машины люк мөргөж нас баржээ. Яг ийм дүгнэлтийг Пакистаны хууль сахиулах байгуулагынхан ч бас хийсэн юм. Харин Беназир Бхуттогийн гэр бүлийнхэн, түүнийг дэмжигчид энэ дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.
ТОВЧ
Боливи улсад олон хоног үргэлжилэн орсон борооны улмаас үер бууж 50 гаруй хүн амь насаа алдсан байна.

Австрийн Эгг хотод өндөр настануудын асрамжын газарт гал түймэр гарчээ. Гал сөнөөгчид энэ газар амьдардаг 23 хүний амь насыг аварч чадсан байна. Харин 11 хүн амиа алджээ. Гурван давхар хуучин байшинд гар түймэр
гарсны дараа нурах авул нүүрлэсэн байна.

Энэтхэг Пакистаны хилийн бүс нутаг Кашмир мужид итх хэмжээний цас орж зам тээвэр, харилцаа холбооны салбарт хүндрэл учирсан байна. Үүнээс өмнө энэтхэгийн хойл хэсгийн Кашмир мужид ийм их хэмжээний цас орж байгаагүй юм байна.

АНУ ын Жорж мужын Саванна хотын элсэн чихэрийн үйлдвэрт дэлбэрэлт болж 6 хүн амьт насаа алдсан байна. Үйлдвэрт осол гарах үеэр өөр 62 хүн хүнд шархаджээ.

АНУ ын Луизианагийн техникийн коллежид нэгэн эмэгтэй хоёр оюутныг буудаад дараа нь өөрийгөө егүүтгэсэн байна.

Лид4.Сонгуулийн үр дүнгээс болж өөр хоорондоо сөргөлдөж байсан Кени улсын эрх баригч, сөрөг хүчний намуудын тэргүүн нар эвлэрэлийн гэрээнд гарын үсэг зурж, эвсэлийн засгийн газар байгуулах шийдэлд хүрсэн байна.
Гэхдээ эвсэлийн засгийн газрын бүэцэ бүрэлдэхүүнийг батлах асуудал хараахан шийдэгдээгүй байгаа юм байна. Кени улсын улс төрийн намууд хямралыг даван туулахын тулд эвлэрэлийн гэрээ байгуулах нь гарцаагүй юм гэж мэдэгджээ.Кени улсад сонгуулийн үр дүнгээс болж угсаатан хоорондын мөргөлдөөн гарч маргаантай 1000 гаруй хүн амь насаа алдаж,
300 мянган хүн орон гэрээ орхин явж дүрвэгч болжээ. Саяханыг хүртэл Африкийн орнуудаас Кени улсын нийгэм, улс төрийн байдал нь хамгийн тогтвортой байсан юм.

Лид5. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао цагаан сарын баярын өдрүүдэд хятадын ГуансиЖуаны өөртөө касах оронд айлчлал хийжээ.
Энэ муж саяхан болж өнгөрсөн байгалийн гамшигт хамгийн их хэлмэгдсэн юм. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао хамгийн түрүүнд байгалийн гамшигт өртсөн бүс нутагт хүмүүнлэггийн бараа тараах ажлыг хийж гүйцэтгэсэн хятадын Ардын Чөлөөлөх Армийн абан хаагчидтай уулзжээ. Ху Жин Тао дараа цэргүүдтэй хамт баярын зоог бэлтгэжээ. Дараа нь тэр нутгийн иргэдийн санал бодолыг сонсож, хүнсний их дэлгүүрээр ож наад захын бараа бүтээгдэхүүний үнэ ханшыг сонирхсон байна. Хятадын Гуйлинь хотод цасан шуурга болснй дараа өнөөг хүртэл цахилгаан эрчим хүчний хангамжыг сэргээж чадаагүй байгаа юм.


Лид6.Цагаан сарын баярн үеэр алс хол байгаа хамаатан садан найз нөхөд, ахан дүүсдээ мессежеээр мэндчилгээ явуулах нь нэгэнт хэвшил болоод удааж байгаа. Баярын үеэр хятадын гар утасны үйлчилгээ эрхэлдэг компаниуд зөвхөн мессежны үйлчилгээнээс их хэмжээний ашиг олдог байна.
Хятадын мэдээллийн яамны тооцоогоор цагаан сарын баярын үеэр хятадууд 17 тэрбум мессеж бие биендээ илгээсэн байна. Энэ нь үндэсний хэмжээний дээд амжилт гэж ондлон тэмдэглэжээ. Энэ нь өдөрт л 1 сая 600 мянган мессеж илгээж байна гэсэн үг юм байна.

Лид7. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путиныг ТАЙМ сэтгүүл 2007 оны онцлох хүн гэж зарлаж түүний гэрэл зургийг эхний хуудсан дээрээ хэвлэж байсан билээ. “Дэлхийн хэвлэлийн гэрэр зураг” гэдэг нэр төртэй олон улсын шагналын хөрөг зураг гэдэг ангилалд Владимир Путины зураг нэрдүгээр байр эзэлсэн байна.
Тайм сэтгүүл оросын ерөнхийлөгч Путиныг 2007 оны онцлох хшүн гэж зарлаад түүний гэрэл зургийг Платон агентлагийн гэрэл зурагчинд захиалга өгч, Путины хөргийг авахуулсан юм байна. Өвөрмөц шийдэлтэй энэн хөрөг зураг баруун болон оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, интернэтийн хэлэлцүүлэг, хувь хүмүүсийн блогоор хүтэй яригдаж байсан билээ. Харин 2007 онд хэвлэлд нийтлэгдсэн хамгийнэ шилдэг гэрэл зургаар Их Британий гэрэл зурагчин Тим Хезерингтоны Афганистанд алба хааж байгаа америк цэргүүдийн амарч байгаа агшинг буулгасан зураг шалгарсан байна.

Лид8. Их Британий поп дуучин Эми Уайнхауст Лорндон дахь АНУ ын элчин сайдынэ яам виз олгохоох татагалзсан тул АНУ д болох Грэммигийн шагнал гардуулах ёслолд оролцох боломжгүй болжээ.
Өнгөрсөн жил дуучин бүсгүй Норвеги улсад явж байхдаа марихуан хадгалж байсан нь илэрч цагдаад торгуулж байжээ. Дуучин Уйанхаусын хэвлэлийн төлөөлөгч САНУ ын Лондонх дахь ЭСЯ виз олгоогүйд харамсаж байгаагаа илэрхийлээд дуучин бүсгүй мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтох өвчний эмчилгээ хийлгэхэд анхаарлаа хандуул гэсэн дохио боллоо гэж хэлсэн байна. Грэммигийн шагнал гардуулах ёслол АНУ ын Лос Анжелос хотод маргааш болох юм. Эми Уайнхаус оны шилдэг цомог, шилдэг дуу бичлэг, оны шилдэг дуу гээд нийтдээ энэ хөгжмийн наадмын 6 номинацид нэр дэвшжээ. Лондон доахь АНУ ын Элчин сайдын яам, Вашингтон дахь Төрийн департаментын төлөөлөгч энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна. Дуучин Эмигийг гэр гэр бүлийнхэн, дуу бичлэгийн студийнхэн Грэммигийн шагналд өрсөлдөхийн тулд мансууруулах бодис хэрэглэхээ больж, эмчилгээ хийлгэ гэж зөвлөгөө өгдөг байжээ. Харин одоо тэд дуучин Эми Уайнхауст урам зориг өгөхийн тулд өөр шалтгаан бодож олох хэрэгтэй болжээ.2007 онд дуучин бүсгүйн BACK TO BACK цомог нь 1 ,85 сая ширхэг борлогдож Их Британи улсад гүйлгээгээрээ тэргүүн байранд орсон юм.
Лид9. Францын ерөнхийлөгч Николя Саркози энэ удаа дахин шүүх байгуулагад гомдол гаргажээ. Парисын прокурорын газар Николя Саркозигийн Новел Обсерватор сэтгүүлийн редакцид хаягласан гомдолыг нь шүүх хэлэлцэж эхэлсэн байна.
Энэ сэтгүүлийн интернэт дэхь сайтад Карла Брунитэй гэрлэхээсээ 8 хоногийн өмнө Саркозигийн хуучин эхнэр Сесилид илгээсэн гэх мессежний тухай мэдээ нийтлэгдсэн байна. Хэрвээ чи над руу эргэж ирэ юм бол би Карла Брунитэй хуримлахгүй гэсэн утгатай байжээ. Харин францын ерөнхийлөгч Сесили руу ямар ч мессеж илгээгээгүй гэж мэдэгдэж сэтгүүлийн хамт олон өөрийг нь гүтгэсэн гэж тайлбарлаж байна. Хэрвээ сэтгүүлч худал мэдээлэл цацсан нь нотлогдох юм бол 3 жил шоронд сууж, 45 мянган еврогийн торгууль төлөх юм байна. Францын хуулиар шүүгч сэтгүүлчээс мэдээллийн эх сурвалжаа илчилэхийг шаардах эрхтэй юм. Сэтгүүлийн газар өөрийн сурвалжлагчаа өмгөөлж түүний бэлтгэсэн мэдээлэл бодит үнэнд нийцнэ мэдэгдсэн байна.
Энэ өдөр
1895 оны энэ өдөр Америкийн Массачусетс мужын иргэн Морган
гар бөмбөгийн спортыг бодож олсон байна.
1897 оны энэ өдөр Орос улс анх удаа хүн амын тооллого хийсэн байна.
Тухайн үед орост 126 сая хүн амьдарч байжээ.
1930 оны энэ өдөр Баварт мөсөн дээрх автомашины уралдаан анх удаа зохиогдож Германы иргэн Ганс Стук тэргүүн байр эзэлсэн байна.
1955 оны энэ өдөр ЗХУ ын батлан хамгаалахын сайдаармаршал К. Г. ЖУКОВ томилогдсон байна.

No comments: