2008-02-06

Дэлхийн мэдээ 2008 02 06 Лхагва гараг

Лид1. Өчигдөр АНУ ын 24 муж улсад сонгуулийн сунгаа явагдсан байна.Сонгуулийн сунгааны үр дүнгийн талаар одоо мэдээлэл хүргэе.
Бидний авсан хамгийн сүүлчийн мэдээгээр Ардчилсан намаас, нэр дэвшигч Хилари Клинтон Нью Йорк, Массачусетс мужид лалт байгуулжээ. Үүнээс өмнө тэр Арканзас, Оклохама мужид ялалт байгуулсан билээ. Харин Хилархи Клинтоны өрсөлдөгч Барак Обама Жоржи, Делавер, өөрийн төрөлх Иллинойс мужид ялалт байгуулжээ. Харин бүгд найрамдах намаас Жоржи мужид Жон Маккейн, Мит Ромни, Майк Хакаби нарын авсан санал тэнцсэн байна. Харин Делавер, Иллинойс, Коннектикут, Нью-ЖерсиНью-Йорк мужид бүгд найрамдах намаас Жон Маккейн, ялажээ.
Харин Массачусетс мужаас Митт Ромни ялжээ. Арканзас, Алабама, баруун Виржини мужид Хакаби илүү санал авч чадсан байна. АНУ ын 24 мужид явагдсан сонгуулийн сунгаанд тэргүүлсэн хүн 11 сард болох сонгуульд намаасаа нэр дэвших юм.

Лид2. Унгарын төмөр замынхан ажил хаялт зарлажээ. Үүний улмаасОХУ ын Москва хотоос зүүн европын орнууд руу явдаг зорчигч тээврийн гал тэрэгнүүд Украин Унгарын хил дээр саатаад байна.
Иймээс зарим галт тэргийг Београд, Будапешт, Загреб, Венецээс Москва руу явж байгаа галт тэргэнд холбож Москва руу буцааж байгаа юм байна. Унгарын төмөр замынхан 2 сарын 5 наас хөдөлмөрийн хөлс, цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарласан юм. Унгар даяар төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Унэгарын төмөр зам, ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл хэлэлцээр хийсэн ч нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.

Лид3. Билгийн улиралын цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Хятадын коммунист намын төв хорооноос баярын хурал хийсэн байна.
Энэ хуралыг хяталын ерөнхийлөгч Ху Жин Тао, Хятадын төрийн зөвлөлийн дарга Вэнь Зя Бао нар удирдан явуулсан байна. Баярын хурал бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын ордонд болжээ. Хуралд хятадын коммунист намын өндөр албан тушаалын ахмадууд, төр олон нийтийн байгуулагад ажилладаг нийт 4000 төлөөлөгч уригджээ. Хятадын ерөнхийлөгч ХУ Жин Тао баярын хурлыг нээж ард түмэндээ хандан хаврын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Харин хятадын төрийн зөвлөлийн дарга, ерөнхий сайд Вэнь Зя Бао өнгөрсөн оны хятадын нийгэм эдийн засагийн хөгжлийн талаар ярвсан байна. Хятадын зарим бус нутгуудыг дайран өнгөрсөн байгалийн гамшигийн талаар ч тэр хөндсөн байна.

Лид4. Израилийн агаарын нисэх хүчнийхэн Газын зурвас руу агаараас цохилт өгөх үеэр ХАМАС бүлэглэлийнс 6 гишүүн амьт насаа алдсан байна.
Хамас бүлэглэл Изриалийн Сдерот хот руу пуужин харвасны хариуд бид хариу арга хэмжээ авлаа гэж Израилийн агаарын нисэх хүчний төлөөлөгчийн хэлсэн байна. Изриалийн агаарын нисэх хүчний онгоцнууд Газын зурвас дахь холгүй Кан Юнис хотын ойролцоо байдаг ХАМАС бүлэглэлийн гишүүд амьдардаг сууринд цэргийн ажиллагаа хийжээ.
ТОВЧ
ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 2012 онд өвлийн олимпын наадам болох Сочи хотод хүрэлцэн ирсэн байна.Сочид болох олимпын наадмын цогцолборын зураг төслийг гаргаж дуусжээ. Харин одоо төлөвлөгөөний дагуу бари лга байгууламжыг барих үлдсэн байна.

Казахстаны Байконурын сансрын буудлаас Прогресс М 63 хөлөг амжилттай хөөрлөө. Ачааны сансрын хөлөг 9 эх дэлхийгээс хөөрсөнөөсөө хойш 9 минутын дараа дэлхийн тойрог замд орсон байна. Ачааны пуужингаар оон улсын сансрын станцид 2,5 тонн Хоол хүнс, ариун цэврийн хэрэглэл, ус, хүчил төрөгч, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэх тоног төхөөрөмж хүргэх юм.
Украин улс дэлхийн худалдааны байгуулагын гишүүн боллоо. Энэ байгуулагад гишүүнээр элсэх албан ёсны баримт бичигт Украины ерөнхийлөгч Виктор Ющенко гарын үсэг зурсан байна.

Лид5. Пакистаны ардын нам өнгөрс өн 12 сарын 27 нд амь насаа алдсан удс төрч Беназир Бхуттогийн улс төрийн гэрээслэлийг олон ниытэд танилцуулжээ.
Беназир Бхутто өөрийн уцлс төрийн гэрээслэлээ 10 сарын 16 нд бичсэн юм байна. Хэрвээ намайг цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм бол Пакистаны ардын намын даргийн үүрэг гүйцэтгэгчээр миний нөхөр Асиф Зардариг томилохйг хүсэж байна гэж Беназир Бхутто бичжээ. Пакистагны ардын намынхан Беназир Бхуттогийн хүсэлтийн ёсоор болгосон ч сүүлийн үед гэрээслэлийн агуулагатай холбоотой элдвэж цуурхал яриа газар авах болсон юм. Иймээс энэ цуурхалыйг дарахын тулд Арпын намынхан энэ алхамыг хийсэн байна. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф улс орондоо 2 сарын 18 нд парламентын сонгууль явуулах шийдвэр гарсан юм.

Лид6. Африкийн Чад улсад төрийн эргэлт хийх оролдлго гарсан тухай бид мэдээлж байсан билээ. Чад улсад ажиллаж байгаа гадаадын дипломат албаныхан энэ улсыг орхин гарсан билээ. Нэг хэсэг намжмал байдал Чадад үүсэн бий болсон ч өнөөдөр өглөөнөөс эхлэн босогчид нийслэл хотод дахин үймээн дэгдээж засгийн газрын ордоноо эзлэхийг оролджээ.
Засгийн газрын цэргүүд босогчдыг нийслэл хот руу оруулахгүйг хичээж байсан юм. Чад улсад байдал тогтворгүзй болсонд Дэлхийн олон орны төр засгийн удирдагчид сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Африкмийн холбооны удирдлагууд, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Ардчилссан Конго улсын төрийн тэргүүн нар босогчидод хандан цус урсгахгүй байж, эрх баригчдтайгаа хэлэлцээр хийхийг уриалсан байна.

Лид7. Чад улсад төрийн эргэлт хийхээр үймээн дэгдээж байгаа босогчдыг дарахын тулд Франц улс африкийн энэ улсад цэргийг ажиллагаа явуулахад бэлэн байна гэж Николя Саркози мэдэгдсэн байна.
Африкийн энэ улсад Францын нэг мянган цэрэг алба хааж байгаа юм. НҮБ ын аюулгүйн зөвлөл Чадын засгийн газарт туслажм дэмжлэг үзүүлэх тухай тогтоол баталсны дараа Францын ерөнхийлөгч энэ мэдэгдэлийг хийсэн байна.
Эр. Манай цэргүүд хэн нэгэнтэй байлдах гэж Чадад алба хаадаггүй. Гэхдээ НҮБ ын зөвшөөрөлтэйгээр цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэж болохгүй.
Одоо Николя Саркози Ла Рошель хотод өндөр хүчин чадалтай цагт 360 км хурдалж чадах хурдны шинэ галт тэрэгийг үзэх үеэрээ хэвлэлийнхэнд энэ мэдэгдэлийгн хийжээ.

Лид8. Италийн ерөнхийлөгч парламентын дарга Франко Маринид шинэ засгийн газар байгуулах зүрэг өгсөн юм. Гэвч тэр Италийн улс төрийн намуудтай зөвшилцөж заасан хугацаанд шинэ засгийн газар бүрдүүлж чадаагүй байна. Италийн ерөнхийлөгч парламентын дээд доод танхимын аль алиныг нь тараах гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Гэхдээ зарлигт гарын үсэг хараахан зураагүй байна. Итали улсад парламентын ээлжит бус сонгууль 3 сарын 13 нд болно гэж улс төр судлаачид таамаглаж байна. Италийн үндсэний эвсэл, “Урагшаа Итали орон” зэрэг томоохон намууд парламентын ээлжит бус сонгуулийг аль болох хурдан зарлахыг шаардсан байна. “Урагшаа Итали орон” намыг экс ерөнхий сайд Силвьо Берлусконхи тэргүүлдэг. Парламентын ээлжит бус сонгууль нь Сильвио Берлусконигийн хувьд дахин ерөнхий сайдын сэнтийд суух аолтан боломж юм.

Лид9. Францын Сосьете Женерал банкны тэргүүн Даниэля Бутоныг 90 ээд оны сүүлээр санхүүгийн хууль бус ажиллагаа хийсэн гэж буруутгаж байна.

Францын банкны хуурамч чекийг ашиглан Изриалийн банкнаас бэлэн мөнгө авдаг бүхэл бүтэн сүлжээг Сосьтете Женерал банкны өнөөгийн захирал толгойлдог байжээ. Сосьете Женералаас гадна хууль бус санхүүгийн хэрэгт францын өр гурван банкны нэр холбогдсон байна. Хэрвээ Даниэль Бутон буруутай нь нотлогдох юм бол амьдралынхаа 10 жилийг шоронд өнгөрүүлэх болно. Банк Сосьете Женерал банкыг 750 мянган доллараар торгох юм байна.

Лид10. ОХУ ын эрдэмтэн Михаил Иванов Венера гаригийн газрын зургийг гаргажээ.
Түүний энэ судалгааны ажлыг АНУ ын Род Айленд мужын Брауны их сургуулийнхан сонирхож урьжээ.
Оросын геологич, эрдэмтэн Михали Иванов Венера гаригийн гэрэл зургийг судалсны үндсэн дээр газрын гадаргийнх нь загварыг комьютерийн тусламжтайгаар ганцаараа гаргасан байна.Судалгааны явцад энэ гариг дээр олон тооны галт уул байгааг илрүүлжээ. Венера гаригийн галт уул нь Хавайн арлын галт уулыг санагдуухауйц хэлбэртэй юм байна.

Лид11. Францын ерөнхийлөгч Николя Саркози хатагтай Сеселигээс гэр бүлээ цуцлуулсны дараа загвар өмсөгч Карла Брунитай дотносож хуримласан нь өөрийнх нь нэр хүнд, имижд муугааөр нөлөөлсөн байна.
Францын иргэдитйн ихэнхи нь ерөнхийлөгч Николя Саркозиг буурь суурьтай хүн гээж үзэхээ больжээ. Николя Саркози эхнэрээ сольж, хувийн амьдралдаа ихэнхи цагаа зориулж байна гэж шүүмжлэлд өртөж байна. 2007 оны 7 сартай харьцаалах юм бол Николя Саркозигийн нэр хүнд 41 хувиар буурсан байна. Францид нийгмийн янз бүрийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээ муудаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн жагсаал цуглаан хийх болсон юм.
Лид12. АНУ ын Нью Йорк хотод жил бүр "Эмпайр стейт билдинг" цамхагийн оройд явганаар гарах уралдаан жил бүр болдог юм. Энэ жилийн тэмцээнд Германы Штутгарт хотын оршин суугч Томас Долд түрүүлсэн байна.
Тэр 1586 шатны гишгүүрийг 10 минут 8 секундэд туулсан байна. Энэ жил 23 настай Томас Долд өнгөрсөн жилийн амжилтаа эвдэж чаджээ. Томас Долд өнгөрсөн жил цамхагийн оройд 10 минут 25 секундэд туулсан юм. Харин эмэгтэйчүүдээс Австралийн иргэн нэгдүгээр байр эзэлжээ. Тэр цамхагийн оройд 13 минут 12 секундэд гарсан байна.

Энэ өдөр
1901 оны энэ өдөр Парис хотын төмөр замын буудалд анх удаа таксофон байрлуулжээ.
1934 оны энэ өдөр Франц улсад фашист дэглэм тогтоох оролдлого гарч байжээ.
Одоогоос 40 жилийн өмнө буюу 1968 оны энэ өдөр Францын Гренобль хотод 10 дахь удаагийн өвлийн олимпын наадмын нээлт болж байжээ.

No comments: