2008-02-27

Дэлхийн мэдээ 2008 02 27 Лхагва гараг


Лид1 Өнгөрсөн шөнө Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Линконшер гүнлэгт рихтерийн шаталбараар 4,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Одоогоор ямар нэгэн гарз хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Гэрчүүдийн ярьснаар бол орон нутгийн цагаар шөнийн 1 цагийн үед газрын чичиргээ 10 минунтын турш мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Халл гэдэг суурингаас холгшй байжээ. Энэ суурин нь Лондон хотоос хройд зүгт 205 кмын алсад байдаг юм байна.
Лид2. Орос Укрианы хооронд дахин байгалийн хийн асуудлаар үл ойлголцох байдал бий болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Укрианы ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ ын Москва хотод ОХУ ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзахдаа орос улсаас авч хэрэглсэн байгалийн хийн өр төлбөрөө 2 сарын 25 -ний дотор барагдуулна гэж амлаж байсан. Гэтэл Укрианы тал амалсан хугацаандаа өр төлбөрөө барагдуулаагүй байна. Иймээс ОХУ өнөөдөр Москвагийн цагаар өглөөнимй 10 цагаас эхлэн Укриан улсад нийлүүлэх газрын тосны хэмжээгээ багасгах арга хэмжээ авах гэж байна. Энэ тухай Оросын ГАЗПРОМ компаниний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Укриан улс сүүлийн гурван сард хэрэглсэн байгалийн хийн мөнгө 500 сая доллараа төлөөгүй байгаа юм байна. Өчигдөр орой Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгч Виктор Ющенкотой утсаар ярьжээ. Үүний дараа Виктор Ющенко Ерөнхий сайд Юлия Тимошенкод ОХУ д төлөх ёстой өрийг барагдуулах асуудлаар яаралтйа арга хэмжээ авах үүрэг өгчээ.
Лид3. Өчигдөр их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хамгийн том нисэх онгоцны буудал “ Хитроу”-ийн үйл ажиллаагаа доголдох шахжээ.
Байгаль хамгаалах “Ногоонтоны хөдөлгөөний” идэвхитэн гишүүд нисэх зурваст нэвтрэн орж иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоцны далавч, их бие дээр гарч хөдөлөгөөнд саад учруулсан байна. Хитроу нисэх онгоцны буудал нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд 3 дахь зурвасаа барих гэж байгаа юм. Үүнийг байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж байгаагаа ийм аргаар илэрхийлсэн байна. Ногоонтоны хөдөлгөөнийхөн бүтэн нэг цагийн турш нисэх буудлын үйл ажиллааг саатуулжээ. Цагдаа, хамгаалалтын албаныхан тэднийг тусгай өргөгч кран ашиглан онгоцны далавчнаас буулгасан байна. Нисэх буудлын давхар харуул хамгаалалтыг тэд хэрхэн давж нислэгийн зурваст орсон бэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Лид. БНХАУ д АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс айлчлал хийж байна. Кондалзила Райс БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао, хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао нартай уулзалт хийжээ.
Сүүлийн жилүүдэд хятад америкийн хооронд өндөр дээд түвшинд уулзалт яриа хэлэлцээрүүд эрчимжиж, хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэж хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн байна. Олон улсын алан хядлага, хууль сахиулах байгуулагын хамтын ажиллагаа эрчимжиж, санхүү эдийн засаг, худалдааны салбарт ахиц дэмшил гарч байна гэж хятадын удирдагч хэлсэн байна. Кондализа Райс Ху Жин Таотой уулзахдаа Тайваны тусгаар тогтнолыг асуудлыг хөндсөн байна. Хятадын тал Тайвань арлын асуудлыг маш болгоомжтой шийдвэрлэх ёстойг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райст сануулжээ. Энэ уулзалтын үеэр Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох 6 талт хэлэлцээрт Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгаад АНУ ын засаг захиргаа талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа Кондализа Райс хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баотой уулзаж эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлаар санал солилцсон байна.
Лид1. БНАСАУ ын хил хамгаалах газрынхан усан хил зөрчсөн гэдэг үндэслэлээр саатуудагдсан ОХУ ын Лида Демеш гэдэг усан онгоцны багийнханыг эх оронд нь буцаах зөвшөөрөл өгсөн байна.
2 сарын 23-нд Японоос машин худалдан аваад Владивосток хот руу явж байсан оросын усан онгоц тэнгист шуурга болох үеэр Хойд Солонгосын эрэгт түр хоргодох гэж усан хилийг нь нэвтэрсэн юм байна. Оросын усан онгоц одоо Хойд Солонгосын усан боомтоос гарсан бөгөөд өнөөдөр орой Владивосток хотод ирэх юм байна. Тэнгис далайд тээвэр хийж байгаа усан онгоц байгалийн ноцтой үзэгдэл болох үеэр аль ч улсын усан хилийг нэвтрэн орох эрхтэй байдаг юм. Энэ тухай олон улсын баримт бичиг тунхаглал хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэвч БНАСАУ олон улсын энэ тунхаглалд нэгдээгүй юм байна.
Лид2. Одоогоо найман сарын өмнө Иракт Их Британий таван иргэн барьцаалагдаж байсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн дүрс бичлэгийг Арабын хиймэл дагуулын “Аль Арабия” телевизээр үзүүлжээ.
Өөрийгөө Питер Мур гэж танилцуулсан энэ хүн Их Британий ерөнхий сайд Гордон Браунд хандан туслахыг хүссэн байна.
Эр. Биднийг барьцаалагчидын хэлснээр бол английн цэргүүд өөрсдийнх нь талын 9 хүнийг баривчилсан юм байна. Хэрвээ тэднийг суллах юм бол намайг болон надаас гадна хамт хоригдож байгаа 4 хүнийг суллана гэдэг болзол тавьж байгаа.
Үүний дараа Их Британий гадаад хэргийн яам барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна. Өөрсдийн иргэдээ суллууулахын тулд Иракын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байгаа тухай Английн гадаад хэргийн яам мэдэгджээ. 2007 оны 5 сарын 29 нд Их Британий таван иргэн Багдад хотод Иракын сангийн яамны ойролцоо явж байгаад цагдаагийн хувцас өмссөн бүлэг хүмүүст хулгайлагджээ.
Лид3. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лихтейнштейны банкинд татвараас зайлсхийсэн хүмүүсийн нууц данс ирлсэн билээ. Үүний дараа Лихтенштейны банкинд данстай хүмүүсийн санхүүгийн гүйлгээг шалгах ажил АНУ д эхэлсэн байна.
Татвар төлөхөөс татгалзсан хүмүүс Германы Лихтенштейны банкинд нууц данстай болох нь илэрч энэ нь Еропын холбооны орнуудад ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа билээ. Хэрвээ татвараас зайлсхийж мөнгөө гадаадын банкинд хадгалсан хүмүүс байвал нэн даруй хуль сахиулах байгуулагад хандаж буруутай үйлдэлээ илчлэх хэрэгтэй гэж АНУ ын эрх баригчид ард иргэддээ хандан уриалжээ. Лихтенштейны банкинд данстай хүмүүсийг шалгах тусгай ажиллагаа АНУ аас гадна Их Британи, Испани, Итали, Канад, Шинэ Зеланд, Франц, Швед улсад эхэлсэн байна. Герман улсад л гэхэд Лихтенштейны банкинд данстай татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 150 хүнийг гэр, ажлын байранд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан үзлэг хийсэн байна. Хууль сахиулах байгуулагынхан 200 тэрбум буюу бараг 300 турбум америк доллартай холбоотой асуудлыг мөрдөж байгаа юм. Гэвч банкинд данстай хүмүүсийг шалгах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж Лихтенштены хун тайж үзэж байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн эдийн зсгийн хамтын ажиллагааны байгуулагын мэдээгээр Лихтенштейн улс энэ байгуулагатай хамтран ажиллахаас татгалздаг юм байна.
Лид4. Босни Герцогеговин улсын уугуул Серб үндэстэнүүд Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн байна.
Эхэндээ жагсаал цуглаан тайван үргэлжилж байсан боловч сүүлдээ бүх нийтийг хамарсан эхм замбараагүй байдал болж хувирсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Жагсагчид АНУ ын консулын гадаа ирж мод чулуу шидэж улмаар лайран орох гэж оролдсон байна. Танхайрсан этгээдүүдийг тараахын тулд цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсон байна. Энэ жагсаалд нийтдээ 10 мянган хүн хамрагдсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
ТОВЧ
2 сарын эхээр болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн үр дүнг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал Армены Ераван хотод болж өнгөрсөн байна. Тэд сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг буруу тоолсон гэж үзэж байгаа юм. Гэвч олон улсын байгуулагууд сонгууль зохих журмын дагуу явагдсан гэдэг дүгнэлт хийсэн билээ.

Европын холбооны орнуудын мөнгөн тэмдэгт еврогийн ханш чангарч долларын ханш унаж байна. Одоо нэг доллар нэг евро 50 центтэй тэнцэж байна. Долларын ханш унаж байгаа нь АНУ ын эдийн засаг уналтын байдалд орсонтой холбоотой юм. Долларын ханш унаж байгаатай зэрэгцэн газрын тосны үнэ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тогтоосон дээд амжилтандаа хүрэхэ ердөө 12 цент дутсан байна.
Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад алан хядах ажиллагаа зохион байгуулж байсан Осама Бин Лондон гэдэг хочтой Мохаммедын хэргийг Лондон хотын шүүх хэлэлцэц тун удахгүй ял тулгах гэж байна.
Т
үүнтэй хамт Кибли да Коста, Мохаммед аль-Фигари,Кадер Ахмед гэдэг өөр гурван хүнд ял оноох гэж байгаа юм. Осамб Бин Лондон хочит энэ хүн Аль Кайда алан хядах бүлэглэлийн нэгэн салбарыг хариуцан ажиллаж Лондон хотод аланм хядах ажиллагаа хийж байсан нь нотлогдсон юм. Бас шинээр алан хядагчдыг бэлтгэж Афганистан, Өмнөд Африк руу илгээдэг байжээ. Тэр өөрийн хамсаатануудын хамт 2005 оны 7 сарын 21 нд Лондно хотын нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа хийхээр завдаж байсан ч хууль сахиулагчид тэдний үйлдэлийг таслан зогсоож чадсан юм.
Лид6.АНУ ын Флорида мужын Майами хотоос баруун зүгт байдаг цахилгаан дамжуулах дэд станцид аваар гарсан байна. үүний улмаас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрчээ.
Ассошиэйп пресс агентлагийн уламжилж байгаагаар цахилгаан дамжуулах дэд станцид гал түймэр гарчээ. Дэд станцид гал түймэр гарснаар Америкийн Флорида мужид байдаг намйман атомыйн цахилгаан станц үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Гэхдээ цахилгаан түгээх компанийхан ойрын хугацаанд иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах болно гэж амалсан байна. Гэрэл цахилгаан тасарсны улмаас 4 сая хүний хэвийн амьдралын хэмнэл алдагджээ. Энэ нь АНУ ын Флорида мужын хүн амын дөрөвний нэг нь гэсэн үг юм. АНУ ын үндэсний аюулгүй байдлын газар цахилгаан эрчим хүч тасарсан нь алан хядах ажиллагаатай холбоогүй гэж иргэдэд мэдээлжээ. Майами хотйн нисэх буудалд, эмнэлэгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан цахилгааны хэрэглээгээ хангасан бол гудамж талбайд гэрлэн дохио ажиллагаагүй болж олон авто замын хөдөлөгөөнд хүндрэл учирсан байна.
Лид7. Хэрвээ манай гариг дээр томоохон хэмжээний гамшиг болж галав юүлэх юм бол хүн төрөлхтөн хүнс тэжээлийн дутагдалд орохгүй гэж эрдэмтэд найдаж байна. Норвег улсын Шпицберген хотоос холгүй газар дэлхий дээр байдаг бүх төрлийн тэжээлийн ургамалын үрийг хадгалах агуулах байгуулагдсан байна.
Хойд туйлаас холгүй байдаг энэ газар үргэлж хүйтэн, сэрүүн байдаг. Тэгвэл үр тарианы агуулах дотор тогтмол хасах 15 хэм байдаг. Энэ агуулахад дэлхийн өнцөг булан бүрээс улаан буудай, арвай, төмс, цагаан будаа, гадил жимс гээд нэг сая орчим үр тарианы ургамалыг хадгалах юм. Цахилгаан тасарч хөргөгч нь ажиллахаа болисон ч гаpүын гүний энэ агуулахад хасах 4хэмтэй байдаг гэнэ.

Эр. Дайн, байгалийн гамшиг болоход ур тарианы ургамалын үр устаж үгүй болдог байсан. Харин одоо бид энд нөөцтэй болж байна.

Норвег улсад хэрэгжүүлж байгаа энэ төслийг Майкрософт компаний захирал Билл Гейтс ч дэмжиж санхүүгийн тусламж үзүүлсэн байна. Аливаа ургамлын үр нь маш эрчимтэй устаж үгүй болж байгаа гэнэ. Одоогоос 100 жилийн өмнө АНУ д 7100 сортын алим ургуулдаг байсан бол одоо ердоо 300 сортын алим тарилдаг болжээ. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болох юм. Норвег улсад байгуулагдаж байгаа үр тарианы агуулахад дэлхийн 100 гаруй орон өөрийн нутаг дээрээ ургадаг ургамлын үрийг илгээхээр амалсан байна. Манай хойд хөрш ОХУ д ч бас үрийн нөөцийн газар байдаг юм байна.
Лид8. Өчигдөр БНАСАУ ын нийслэл Пхеньян хотод Нью Йоркийн симфони найрал хөжгмийнхөн тоглолтоо хийжээ. Тэд америкийн хоёр зохиолчын сонгодог бүтээл, түүнчлэн Солонгосын үндэсний Ариранг гэдэг аялгууг эгшиглүүлсэн байна.
Энэ тоглолтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Энэ тоглолт нь АНУ ын төрийн нарийн бичгийн даргийн Хойд Солонгосыг цөмийг зэвсэггүй болгох асуудлаар хийж байгаа албан ёснб айлчлалтай давхацсан юм. Зүүн Пхеньяны их театрт болсон энэ тоглолт хойд Солонгосын үндэсний эх оронч дуугаар эхэлж дараа нь АНУ ын төрийн далбааг тайзан дээр мандуулжээ. Энэ үеэр Хойд Солонгосын албаны хүмүүс, хөгжимчид, гадаадын зочид, танхимд ыбайсан солонгосын иргэд босож хүндэтгэл үзүүлсэн байна. Удирдаач Лорин Мехта тоглолтын дараа хэвлэлийн быага хурал дээр
Эр. Манай симфони найрал хөгжмийнхөн энэ сайхан театрт тоглолтоо хийж Солонгосын ард түмэнд уран бүтээлээ сонирхуулсандаа маш их баяртай байна.
гэж мэдэгдээд дараа нь солонгосоор цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлжээ. Симфони найрал хөгжмийнхөн Солонгосыйн эртний урлагийн "Ариранг" аялгууг эгшиглүүлснээр тоглолт өндөрлөсөн юм. Үүний дараа нижигнэсэн алга ташилт удтал үргэлжилжээ.
АНУ болон хойд солонгосын хооронд бие биедээ үл итгэсэн харилцаа тогтоод удаж байгаа юм. Энэ удаагийн урлагийн тоглолт хоёр орны харилцаанд нааштай эерэг уур амьсгал авч ирнэ гэж улс төрч судлаачид найдаж байна.
Лид12. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хилари Клинтон, болон Барак Обама нар шийдвэрлэх гэж хэлж болохоор мэтгэлцээнд оролцлоо. Өрсөлдөгч нар бие биенийхээ мөрийн хөтөлбөр, компанит ажлыг шүүмжилснээр мэтгэлцээн эхэлсэн байна.
Түүнчлэн энэ мэтгэлцээнд эрүүлийг хамгаалах талаарх асуудал нэлэээд хөндөгдсөн бөгөөд хоёулаа олон нийтийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн байр сууьтай байгаа. Энэхүү мэтгэлцээн нь өрсөлдөгч хоёрын хувьд ирэх долоо хоногт Огайо болон Техас мужид болох шийдвэрлэх ач холбогдолтой анхан шатны сонгуулийн өмнө хийж байгаа сүүлчийн халз мэтгэлцэн болж байна. Ноён Барак Обама өмнөх анхан шатны сонгуульд ялсанаар өрсөлдөгчдийн эгнээг тэргүүу яваа ч интернэтэд тавигдсан Сомали улсын үндэсний хувцастай авахуулсан зураг нь лалын шашинтнуудад таашүй ханддаг америкчуудад нөлөөлөхийг одоогоор тааварлашгүй юм. Барак Обама энэ зургийг 2006 онд Кени улсад айлчал хийж байхдаа авахуулсан бөгөөд түүний өрсөлдөгч Хилраи Клинтоны сонгуулийн штабынхан зургийг интернэтэд байрлуулсан болов уу гэж таамаглаж байгаа юм. Гэвч Хилари Клинтоны сонгуулийн сурталчилгааны багийнхан энэ хэрэгт холбоогүй гэдгээ хэлжээ. 11 сард болох сонгуульд ардчилсан намаасаа адлбанс ёсоор дэвшихийн тулд Хилари Клинтон Огайо, Техас мужид ялалт байгуулах хэрэгтэй байгаа юм.
Лид13. Хойд Солонгост америкийн Нью Йорк хотын симфони найрал хөгжмийхөн тоглолт хийсэн бол английн рок дуучин Эрик Клаптоныг Пхеньян хотод тоглолт хийхийг БНАСАУ -ын тал урьсан байна.
Хэрвээ 67 настай гитарчин Эрик Клаптон тэдний тавтсан саналыг хүлээн авах юм бол коммунист оронд тоглолт хийж байгаа барууны хамгийн анхны рок дуучин болох юм. Нэгэн сонины сурвалжлагчын мэдээлснээр дуучин Эрик Клаптон зарчимын хувьд энэ саналыг хүлээн авч, зөвшөөрч байгаа юм байна. Гэхдээ энэ онд биш, харин 2009 онд очиж тоглох санал гаргажээ. Хойд Солонгосйн удирдагчийн хүү Ким Жон Чол нь английн рок дуучин Эрик Клаптоны шүтэн бишрэгч юм байна. Хэрвээ тэр Хойд Солонгост тоглолт хийх юм бол хоёр орны харилцаа сайжрах байх гэж Пхеньян дахь АНУ ын элчин сайдын яамны үзэж байна.
Лид14. Холбооны бүгд найрамдах герман улсын Дойчнойдорф хот түүхчдийн анхаарлын төвд ороод байна. Германы парламентын гишүүн Хайнц Питерын хэлснээр энд дэлхийн 2 р дайн үед нацистууд еврей үндэстэнүүдээс дээрэмдэж авсан алт эрдэнэс, үнэт зүйлсээ Германы баруун хэсэгт байдаг энэ хотод нуусан гэдэгт итгэлтэй байгаа юм.
Иймээс археологичид хаягдсан уурхайд малтлага хийж эхэлсэн байна. Гэвч одоогоор археологчид эндээс юу ч олоогүй байна. Харин газрын гүний ус гарч иржээ. Гэвч зарим хүмүүс 10 метрийн гүнд энд газар доорх өрөө тасалгаа бүхий байгуулаж бий гэдэгт итгэдэг байна. Одоо ухаж байгаа нүхний дотогш камер оруулж үзэх юм байна.
Лид15. Британий загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүй Наоми Кэмпбелл Бразил улсад байхдаа яаралтай мэс засал хийлгэсэн байна.
Энэ жил 37 настай супер одыг Сан Пауло хотын хамгийн шилдэг эмнэлэгт хэвтүүлжээ. Наоми Кэмпбелл ямар учраас мэс засал хийлгэсэнийг эмч нар, загвар өмсөгчийн туслагч нар хэвлэлийнхэнд мэдээлэхээс татгалзаж байгаа юм. Гэхдээ нэрээ хэлэхээс татгалзсан эмнэлэгийн нэг ажилтан загвар өмсөгч бүсгүйд яаралтай мэс засал хийх шаардлагатай байсан гэж хэлээд мэс засал амжилттаэй болсон гэж ам алджээ. Зарим сэтгүүлч нар Наоми Кемпбэлл мухар олгой авахуулах мэс засалд орсон байх нь гэж таамаглаж байна. Наоми Кэмпбелл Венесуэлийн ерөнхийлөгчтой дотно найз нөхдийн холбоотой байдаг билээ.

No comments: