2008-02-13

Дэлхийн мэдээ 2008 02 13 Лхагва гараг

Лид1. Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко Оросын холбооны улсад айлчлал хийж байна. ОХУ аас худалдан авч байгаа байгалийн хийн асуудлыг зохицуулах нь Виктор Ющенкогийн айлчлалын гол зорилго юм. ОХУ өмнөд хөрш Укриан улсад байгалийн хийг нийлүүлэх тогтолцоогоо өөрчилж байна.
Оросын “Газпром”, Укрианы “Нафтогаз” компаниуд хамтран Укриан улсад газ нийлүүлэх зорилгоор охин компани байгуулах болжээ. Украин улс ОХУ аас авч хэрэглэсэн байгалийн хийн төлбөрөө сүүлийн 3 сард хийгээгүй юм байна. Укрианы ерөнхийлөгч байгалийн хий хэрэглэсэн төлбөрөө 2 сарын 14 нд барагдуулах болжээ. Одоо ОХУ аас Укрианд байгалийн хий нийлүүлэх ажлыг Рос Ук Энерго компани гүйцэтгэж байгаа юм. Энэ компаний хувьцааны тавин хувийг Оросын Газпром, 45 хувийг Украины бизнес эрхлэгч Дмитрий Фирташ, үлдсэн 5 хувийг нь Укрианы иргэн Иван Фурсин эзэмшдэг байсан юм. Байгалийн хнийн маргаантай асуудалд цэг тавьж чадсан тухай Орос Укрианы ерөнхийлөгч нар Москвагийн цагаар 18 цагт хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. ОХУ мянган куб метр байгалийн хийг Укриан улсад 179 доллараар нийлүүлдэг юм. Укрианд байгалийн хий нийлүүлэх шинэ компани байгуулагдсан ч үнэ нь хэвээрээ байх гэнэ. Мягмар гаригт Путин Ющенко нар Оос Укрианы харилцааг 2008 онд хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Украин улс Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн болох гэж байгаад ОХУ ямар байр суурьтай байгааг хэвлэлийнхэн сонирхсон байна.
Эр. ОХУ дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай байхыг хичээдэг. Үүнд Умард Атлантын цэргийн эвслийн орнууд ч багтаж байгаа. Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэнэ гэдэг нь улсынхаа тусгаар тогтнолыг хязгаарлаж байна гэсэн үг. Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх нь Укрианы дотоод хэрэг учраас ОХУ энэ асуудалд оролцохгүй. Гэхдээ Украин улс энэ цэргийн эвсэлд нэгдсэнээр өөрийн нутаг дээрээ гадаадын цэргийн бааз, пуужингийн довтолгооны эсрэг төхөөрөмж байрлуулж, биднийг хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болгож байгаа юм.
Үүний хариуд Укрианы ерөнхийлөг Умард Атлантын цэргийн эвсэлд гишүүнээр элсэх эсэх асуудлаар ОХУ тай зөвлөгөөн хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Лид2. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотороо сунгаанд оролцож байгаа Ардчилсан намын гишүүн Барак Обама Виржини мужид болсон сунгаанд ялалт байгуулсан байна.
Үүнээс өмнө түүний гол өрсөлдөгч Хилари Клинтон Мэрилэнд мужид болсон сунгаанд ялагдал хүлээсэн юм. Виржини мужын ардчилсан намын төлөөлөгчдийн 1124 нь Барак Обамагийн төлөө саналаа өгсөн байна. Ирэх зун болох Ардчилсан намын их хуралаар афро америк гаралтай Барак Обама 11 сард болох сонгуульд албан ёсоор нэр дэвших нь гарцаагүй болж байна гэж улс төр судлаачид таамаглаж байна.

Лид3. Австралийн засгийн газар нутгийн уугуул иргэдээс өнгөрсөн зууны 70 аад оны үеэр төрийн эрхийг барьж байсан удирдагчдын нэрийн өмнөөс хүлцэл хүссэн байна.

Австралийн ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Кевин Рууд парламентын хуралдаанд үг хэлэх үеэрээ албан ёсоор нутгийн уугуул иргэдээс уучлалт хүсэж байгаагаа хэлсэн байна. Учир 1960 аад оны үеэр нутги йн уугуул оршин суугчдын хүүхдүүдийг нийгэмшүүлэхийн тулд хүчээр бага насны хүүхдүүдийг европ гаралтай айлуудад хүмүүжүүлж байжээ. Ерөнхий сайдын үг хэлэхээс өмнө Австралийн уугуул нэгэн овгийн төлөөлөгч парламентын танхимд гадны зочныг хүлээн авах үед хийдэг тусгай заншилыг хийж гүйцэтгэжээ.

Эр. Австралийн нутгийн уугуул иргэдэд өнгөрсөн зууны 60 аад оны үеэр учруулсан сэтгэл санаанбы болон ёс суртахууны хохирол учруулсандаа уучлал гуйж байна. Өмнөх улс төрчдийн харалган бодлогын уршигаар олон гэр бүл хагацаж салж байсан юм.

Ерөнхий сайдын илтгэлийг Австралийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулан үзүүлсэн байна. Ерөнхий сайды ард түмнээсээ уучлалт хүссэнд олон хүн талархаж дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Кеьин Руудээс өмнө Австралийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Жон Хауард нутгийн уугуул иргэдээс уучлалт гуйхаас татгалзаж байсан юм. Одо Австрали улсад 460 мянган нутгийн уугуул иргэд аж төрж байна.Энэ нь Австралийн хүн амын хоёр хувь гэсэн үг юм. Австралийн нутгийн уугуул иргэдийн дундаж наслалт маш бага, хүүхдийн эндэгдэл өнөдр байдаг юм. Иймээс Австралийн Засгийн газар тэдэнд зориулсан нийгмийн халамжын хөтөлбөр хэрэгжүүлэх болно гэж амалсан байна.
ТОВЧ
Венесуэлийн төрийн мэдлийн газрын тосны Петрол де Венезуэлла компани АНУ ын Экссон мобайл компанид газрын тос нийлүүлэхээ зогсоожээ. Венесуэлийн төрийн мэдлийн газрын тосны компаний хилийн чанад дахь дансыг хаалгах гэж байгаагийн хариул Венесуэль улс ийм алхам хийсэн байна. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес венесуэльд үйл ажи ллагаа явуулж байгаа газрын тосны компаниудын хувьцааны 60 хувь нь засгийн газры н мэдэлд байна гэсэн шинэ журам гаргасны дараа Америк, Венесуэлийн хооронд ийм маргаан дэгдсэн юм.

Дани улсын хууль сахиулагчид лалын шашны зүтгэлтэн Мухаммедын зургийг шог байдлаар дүрсэлсэн зураачид халдсан байж болох хүмүүсийг сатуулсан байна. Данийн цагдаа нар таван хүнийг сэжигтэнээрт татсаны хоёр нь дани улсын иргэн, үлдсэн гурав нь гадаадын иргэд юм байна. Мөрлөн байцаах ажил үргэлжилж байгаа тур өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Шог зурагнаас болж лалын шашинтнууд Европын орнуудад үймээн дэгдээж 50 хүн амь амь насаа алдаж байсан юм.

Лид4. Дэлхийд автомашины үйлдвэрлэлтээрээ дээгүүр байр эзэлдэг General Motors комдани 2007 онд 38,7 тэрбум долларын алдагдалтай ажилласан гэж мэдээлжээ. Иймээс томоохон цомхотгол хийх гэж байна.
2007 оны сүүлийн 3 сард л гэхэд төмөр хүлэг үйлдвэрлэдэг энэ компани 722 сая долларын алдагдалтай ажилласан байна. Харин 2006 оны мөн үед 950 сая долларын ашигтай ажиллаж байжээ. Женерал моторс компаний орлого нь 2006 онд 206 тэррбум доллар байсан бол 2007 онд энэн үзүүлэлт буурч 181 тэрбум долларт хүрчээ. 2007 онд ямар ч ашиггүй ажилласан Женерал Моторс компани өөрийн ажилтан албан хаагчдынхаа цалинг буруулах гэж байна. 2008 онд Женерал моторсынхон ажилчиддаа өндөр цалин амлаж чадахгүй гээд цалингаа чамлаж байгаа хүмүүс ажлаасаа халагдах өргөдөлөө өгч болно гэж мэдэгджээ. Женарал Мотос компани 74 мянган ажилтантай юм. Тус компаний захиргааныхан ажилчдын эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэлтэй 4 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан юм.

Лид5. Францын ерөнхийлөгч Николя Саркози төрийн мэдлийн телевиз радиогоор зарлал сурталчилгаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Үүнийг францын төрийн радио станц, телевизийн ажилтан албан хаагчид эсэргүүцэж ажил хаялт зарласан байна.

Төрийн мэдлийн телевизээр сурталчилгаа явуулахыг хориглосон шийдвэр нь орон тооны цомхотголд хүргэж мэднэ гэж уран бүтээлчид үзэж байна. Хамгийн сүүлчийн удаа Францын хэвлэл мэдээллийнхэн 1070 аад оны сүүлэээр ажио хаялт зарлаж байсан юм. Төрийн мэдлийн радио телевизээр сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосоноор төсвөөс 1 тэрбум еврогийн илүү зардал гаргах шаардлагатай болно гэж эдийн засагчид тооцоолжээ.

Лид6. 2050 он гэхэд АНУ ын хүн ам 438 сая хүрэх юм байна. Тухайн үед америкийн таван иргэн тутмын нэг нь хилийн чанадаас ирсэн цагаач байх гэнэ. Энэ таамаглалыг АНУ ын Pew Research Center судалгааны төв “Өнөөдрийн америк” сэтгүүлд мэдээлсэн байна.

ТУс судалгааны төвийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2008 оны эхний 2 сарын байдлаар АНУ ын нутаг дээр 303 сая амьдарч байгаа юм байна. Цаашид ч цагаачдын тоо өсөж АНУ ын хүн амын тоо механикаар нэмэгдэх юм байна. Цагаачдын нөлөөгүйгэээр өсөж байгаа хүн амын цорын ганц бүлэг нь тэтгэврийнхэн байх гэнэ. 2030 он гэхэд америкийн 79 сая хүн 65 аас дээш настай байх юм байна. Латин америкийн орнуудаас ирсэн цагаачидын төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Испанхи хэлээр ярьдаг хүмүүсийн тоо 2050 он гэхэд эрс нэмэгдэх бол африк гаралтай америкчуудын эзлэх хувь 13 хувь байх төлөвтэй байна. Ирээдүйд ази гаралтай хүмүүс АНУ ын хүн амын 9 хувийг эзлэх юм байна.

Лид7.Пакистаны ардын намын дарга улс төрч Беназир Бхутто халдлагад өртөж амь насаа алдахаасаа өмнө ном бичиж дуусгажээ. Энэ ном Беназир Бхуттогийн улс орноо хөгжүүлэх төлөвлөгөө болох ёстой байсанс бол одоо гэрээслэл нь болж хувираад байна. Түүний
бичсэн номыг Лондон хотод хэвлэсэн байна. Ислам, ардчилал, барууны орнууд эвлэрэл гэдэг нэртэй ном өнөөдрөөс худалдаанд гарч байна. Тэр энэ номондоо өөрийнх нь амь насанд халдах гэж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй байсан гэж бичсэн байна. Беназир Бхуттог эх орондоо өнгөрсөн намар эргэж ирэхээс өмнө нь Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф цахилгааан утас илгээж тусгай албаныхан өөрийн тань аминд халдахаар зэхэж байна гэж анхааруулж байжээ.

Эм. Генарал Мушарафын илгээсэн цахилгаан мэдээнээс намайг Пакистанд буцаж очсоны дараа миний аминд халдах гэж байгааг би мэдсэн.

Дорнын төмөр хатагтай гэж нэрлэгдээд байсан энэ улс төрчийн амийг хороохоор Аль Кайда бүлэглэл, Талибан хөдөлгөөнөөс гадна өөр дөрвөн алан хядагч байгуулага амиа золиослогчдыг Пакистан руу илгээсэн юм байна. Беназир Бхуттогнийн нөхөр нь эхнэрээ хуягласан машин унаж явахыг үргэлжи шаарддаг байжээ. Хатагтай Беназир Бхуто дэлбэрэлтээс бус харин мэргэн буучидаас илүүтэйгээр болгоомжилж байжээ.
Эм. АНУ ын алан хядлагатай хийж байгаа дайныг ихэнхи мусульманчууд өөрсдийнх шашны эсрэг хийж байгаад дайн гэж хүлээн авч байна. ИЙмээс АНУ, барууны орнууд лалын шашинтай орнуудтай харилцах бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

Тэрээр өөрийнх амийг хороох гэж байгаа хүмүүсийн гар утасны дугаар, нэр хаягийг нь ч мэдэж байжээ. Беназир Бхутто энэ тухай хуулийн байгуулагынханд мэдээлсэн ч эрх баригчид энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Беназир Бхутог 10 сарын 18 нд эх орондоо ирсэн өдөрийн халдлагыг Аль Кайда бүлэглэл хийсэн нь хожим тодорхой болсон юм. Дараа нь 2007 оны 12 сарын 27 нд Равальпинди хотод Беназир Бхутто халдлагын үеэр амиа алдсан билээ. Тэр номынхоо эцэст одоо лалын ертөнц, барууны орнууд эвлэрэх цаг ирсэн гэж онцлон тэмдэглэсэн байна.

Лид8. Сансар огторгуйд цэргийн зориулалттай зэр зэвсэг байрлуулж, сансарт зэвсэг туршихыг хориглох саналыг ОХУ, БНХАУ ын гадаад хэргийн сайд нар Женевт болж байгаа олон улсын хуралд оруулах гэж байна.
НҮБ ын ивээл доор болж байгаа аюулгүй байдлын хуралд ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ сансрын уудмыг цэргийн зориулалтаарх ашиглах төлөвлөгөөтэй байгааг эсэргүүцсэн байна. Харин АНУ ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч ОХУ ын энэ саналыг дэмжихгүй гэж мэдэгдэл хийжээ.Оросын гадаад хэргийн сайд Косовогийн хязгаарын ирээдүйн статусын талаар ч байр сууриа илэрхийлсэн байна. Косовогийн хязгаар 2 сарын 18, эсвэл 19 нд тус дангаараа тусгаар тогтнолоо зарлаж болзошгүй байна. Энэ тухай тусгай албаныхан олон нийтэд дамжуулжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр бол Косовогийн удирдагчид тусгаар тогтнолоо зарлаж баярын ёслорл хийх хөтөлбөрийг ч боловсруулж баталсан юм байна. Үүнтэй холбогдуулан НҮБ ын аюулгүйн зөвлөл Косовогийн асуудлаар тусгай хуралдаан хийхийг ОХУ, Сербийн дипломатууд уриалсан байна. Косовогийн хязгаарын хувь заяаны талаар 2007 оноос хойш олон удаа хэлэлцээр болсон ч амжилтад хүрээгүй юм. Косовогийн хязгаарын асуудлыг шийдэх Ахтисаари төлөвлөгөөнд Серб улс нутгийн албаничууд ихэвчилэн оршин суудаг Косовод өөртөө засах эрх олгохыг зөвшөөрсөн ч Косовочууд бүрэн тусгаар улс байгуулахыг хүсэж байгаа юм.

Лид9. Манай өмнөд хөрш хятад улсад зуны олимдын наадам эхлэхэд 6 сарын хугацаа үлдэж байна. Олимдын наадам дөхөж байгаа энэ үед янз бүрийн маргаан улам хүчтэй гарч байна.

Тухайлбал тун саяхан Бээжин явах английн тамирчид Хятадын улс төр, нийгмийн тогтолцоог шүүмжлэхийг хориглосон шийдвэрийг Их Британий олимдын хороо гаргасан билээ. Бээжингийн олимпын наадамт ай холбоотой өөр нэг дуулиан АНУ д дэгдээд байна. Холливуудын найруулагч Стивен Спилбергийг хятадын олимпын хорооныхон соёлын хөтөлбөрт зөвлөхөөр ажиллахыг урьсан байна. Гэвч найруулагч Стивен Спилберг энэ саналыг хүлээн авахаас татгалзсан байна. Хятадын засгийн газар хүмүүнлэгийн хямралт нүүрлээд байгаа Дарфур мужынхандаа туслах ямар ч арга хэмжээ авахгүй байгаа Суданы засгийн газартай хамт хамтран ажиллаж байгааг шүүмжилсэн байна. Суданд харгис дэглэм тогтожс байгаагийн зарим хариуцлагийг Бээжин хүлээх ёстой гэж Стивен Спилберг мэдэгдсэн байна.
Лид10 Маргааш дурлалт хосуудын баяр болог гэж байгаа. Энэ баярыгм угтан Брюссель хотын сайн дурын залуучуудын байгуулагынхан дурлалт хосуудад зориулан өвөрмөц бэлэг барьжээ.
Бельгийн Брюссель хотын авто замын уулзвар дээр гэрлэн дохионууд гэгээн Валентины баярын өдөр өвөрмөцөөр гэрэлтэх юм байна. Сайн дурынхан гэрлэн дохионы чийдэнг зүрхэн хэлбэртэй картон цаасаар чимэглэсэн байна. Одоо жолооч явган зорчигчид гэрэлтэж байгаа улаан зүрхийг ажиглах болжээ. Хотын эрх баригчид залуучуудын энэ саналыг төдийлөн дэмжихгүй байгаа юм байна. Тэд гэрлэн дохиог ийнхүү сайн дураараа чимэглэж байгаа хүнийг 250 еврогоор торгоно гэж амалжээ. Гэхдээ одоогоор хэнийг торгоогүй байгаа гэнэ.

Лид11. Боливийн ерөнхийлөгч үер усны гамшиг нүүрлэсэн мужыг гамшигийн бүс гэж зарласан байна.
Сүүлийн хэдэн өдрийн турш Боливи улсад тасралтгүй аадар бороо орж гол мөрний ус эргээсээ хальж үер буусан юм. Үерийн гамшигийг үеэр нийтдээ Боливи улсад 51 хүн амиа алдсан байна. Латин америкийн энэ улсын 45 мянган өрх айл үерт орон гэргүй болжээ. Үерийн дараа аюултай халдварт өчин дэлгэрч болзошгүй байгааг эмч нар анхааруулжээ. Тэд халдварт өвчин тахал хэлбэрээр дэгдэхээс сэргийлж болмжтой бүхнийг хийж байгаа юм байна. Орон нутгийн аврагчид үерт нэрвэдсэн хүмүүст наад захын хэрэглээний зүйлс, ариун цэврийн хэрэглэл, цэвэр ус, хоол хүнс тарааж байгаа юм байна.


Лид12.Германы Гамбург хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд оршуулгын газар байгуулах болжээ. Энд дурын хүнийг оршуулахгүй, зөвхөн хөлбөмбөгийн үнэнч фэнүүдийг нутаглуулах юм байна.

Хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч гэдгийг нт нотлох тусгай тэмдэгийг шарилын чулуун дээр нь ч сийлсэн байх гэнэ Энэ бол Хөлбөмбөгийн хорхотйонуудыг нутаглуулах төрөлжсөн анхны оршуулгын газрын төслийг ч аль хэдийнэ боловсруулжээ.
Эр. Хэрвээ намайг энд оршуулах юм бол би маш их баяртай байх болно.
Эр Би ч бас хөлбөмбөгийн үнэнч фэн. Энэ саналыг дэмжиж байна.
Оршуулгын газрын захиргаа эхлээд цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 300 шарил байрлуулах төсөл хийсэн байна.
ЭНЭ ӨДӨР
Энэ өдөр Одоогоос 340 жилийн өмнө буюу 1668 оны энэ өдөр Испани улс Портулгалийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэгвэл 1898 оны энэ өдөр Англи улсад анх удаа зам тээврийн осол гарсан байна. Генри Линдфилд гэдэг эмэгтэй зам тээврийн ослын анхны золиос болжээ.
1911 оны энэ өдөр Сплит хотод хөлбөмбөгийн Хадук клуб байгуулагджээ.
1917 оны энэ өдөр Английн засгийн газар эмэгтэйчүүдийг таксины жолоочоор ажиллахыг зөвшөөрчээ.

No comments: