2008-02-16

Дэлхийн мэдээ 2008 02 16 Бямба гараг

Лид1. Себрийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Борис Тадич тангараг өргөсөн байна.
Косовогийн хязгаарыг хэзээ ч Сербийн бүрэлдэхүүнээс гаргахгүй гэж Борис Тадич тангараг өргөх ёслолынхоо үеэр мэдэгджээ.2006 оны 10 сард Серб улсад шинэ үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явагдсан юм. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн хуулийг сахин мөрдөж аужиллах болно гэж Борис Тадич хэлжээ. Сербийн шинэ үндсэн хуулинд Косово бол Сербийн салшгүй хэсэг мөн гэж заалт оруулсан юм байна. Сербийг Европын Холбооны гишүүн болгох нь миний өмнөө тавтсан томоохон зорилтын нэг тэр мэдэгджээ. Корсовогийн хязгаарын удирдагчид маргааш, эсвэл ирэх долоо хоногийн даваа гаригт дангаараа тусгаар тогтнолоо зарлах гэж байгаа юм.

Лид2. Себрийн ерөнхийлөгч Борис Тадич тангарагаа өргөж байх агшинд маргааш Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарлана гэж мэдээллийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
Косовогийн хязгаарын ерөнхий сайд Хашим Тачи бидэнд өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Бид энэ төлөвлөгөөний дагуу ажиллана гэж мэдэгдсэн нь Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарлах юм гарцаагүй гэсэн таамаглалыг улам нотлож байна. Италийн мэдээллийн АНСА агентлагийн дамжуулсан мэдээнээс харвал Косовогийн хязгаар маргааш буюу 2 сарын 17 нд орон нутгийн цагаар 17 цагт тусгаар тогтнолоо зарлах юм байна. АНУ, Европын Холбооны орнуудын дэмжлэгийг хүлээсэн Косовогийн эрх баригчид НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг ч үл тоомсорлож тусгаар тогтнолоо зарлах гэж байна. Косовогийн тусгаар тогтнолыг ОХУ эрс эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрвээ Герман, Итали, Франц, Бельги, Ватикан улсууд Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн байгаа Сербийн элчин сайдын яамныхан эх орон руугаа буцах нь тодорхой болжээ.

Лид3. 2 сарын 15 өдрийн орой Газын зурваст хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлтийн үеэр 7 хүн амь үрэгдсэний дотор Исламын жихад гэдэг алан хядагч бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч алагдсан байна.
Дэлбэрэлтийн дараа түүний амьдардаг гурван давхар байшин балгас болон хувирчээ. Түүнээс гадна зэргэлдээх хэд хэдэн байшингийн хана туурга цуурч эвдрэл гарсан байна. Дэлбэрэлтэд өртөж шархадсан 40 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Өчигдөр орой болсон дэлбэрэлтийн хариулцлагийг Изриалийн зэвсэгт хүчнийхэн үүрэх ёстой гэж Исламын жихад бүлэглэлийнхан мэдэгдсэн байна. Гэвч Изриалийн тал энэ хэрэгт огт холбоогүй гэж мэдэгджээ.

ТОВЧ
Мексикийн нийслэл Мехико хотын аялал жуучлалын хотхонд хүчтэй дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж 2 хүн шархадсан байна. Хэргийн газар цагдаа гал унтраагчид, эмч нар ажиллаж байгаа юм байна.

АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Африкийн орнуудаар айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Тэр африкийн хэд хэдэн орнуудаар айлчлал хийх юм байна.

Лид4. Лондон хотод өнгөрсөн мягмар гаригт амьсгал хураасан Гүржийн улс төрч, бизнесмэн Бадри Патаркацишвили зүрхний хүнд өвчинд нэрвэгдсэн байсныг шүүх эмнэлэгийн эмч нар мэдээлжээ.
Иймээс түүний зүрх нь хэдийд ч зогсож болох эрсдэлтэй байсан юм байна. Эхэндээ Английн цагдаа нар энэ жил 52 настай Бадри Патаркацишвилигийн гэнэтийн үхлийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж сэжиглэж байсан юм. ОХУ, Гүржийн хууль саиулах байгуулагынхан түүнийг санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон гэж үзээд хавтас хэрэг үүсгээд байсан юм. Лондонгийн шүүх эмнэлэгийн мэргэжилтнүүд нарийн үлэг хийж дуусмагц Бадри Патаркацишвилигийн цогцосыг эх орон руу нь илгээх юм байна.

Лид5. АНУ ын Хойд Иллинойсын их сургуульд аллага үйлдсэн хүний нэрийгг цагдаагийнхан олон нийтэд зарласан байна.
Өчигдөрийн аллагыг энэ сургуульд сурч байсан 27 настай Стивен Казмирчак гэдэг залуу үйлдсэн байна. Тэр өнгөрсөн жил Иллигойсын их сургуульд нийгэм судлалын мэргэжилээр суралцаж байсан юм байна. Тэр чухам яагаад төрөлх сургууль дээрээ ирж аллага үйлдэх болсон шалтгааныг цагдаа нар хэлж мэдэхгүй байна. Тэр эмчийн заавараар тайвшруулах эм хэрэглэдэг байсан ч сүүлийн үед тэр эм уухаас татгалзаж байжээ.Гэрчүүдийн ярьж байгаагаар тэр өчигдөр лекц орж байсан танхимд ороод үгийг зөрүүгүй гал нээсэн юм байна. Тухайн үед танхимд 100 оюутан байжээ. Стивен Казмирчак таван хүнийг хороож 15 хүнийг шархдуулаад дараа нь өөрийгөө хороосон билээ. Тэр тус сургуулийн хамгийн шилдэг оюутан гэж тооцогдож эрдэм шинжилгээний бүтээлээрээ тэргүүн байр эзлэж байжээ. Хүүгийн эцгээс хэвлэлийнхэн ярилцлага авахаар гэрт нь очиход тэр
Эр. Надад одоо үнэхээр хэцүү байна. Би юу ч хэлж мэдэхгүй ээ. Намагй тайван орхиоч гэж би гуйж байна.
Лид6. АНУ ын Чикаго хотын шүүх аялагч Стив Фоссетыг нас барсан гэж үзсэн байна. Тэр 2007 оны 9 сард Невада мужын элсэн цөлд ганц хөдөлгүүртэй жижиг оврын нисдэг тэргээр аялаж яваад ор сураггүй болсон юм.
Стив Фоссетын гэргий Пегги өөрийнхөө нөхрийг үхсэнд тооцохыг шүүхээс хүсжээ. Бэлбэсэрч үлдсэн гэж тооцогдсоноор тэр нөхрийнхөө эд хөрөнгийг өв залгамжлах авах эрхтэй болж байгаа юм.
Аялагч Стив Фоссетыг олох эрэл хайгуулын ажлыг өрнүүлсэн ч ямар үр дүнд хүрээгүй юм. Түүний нислэг хийсэн чиглэлийг нь тогтоож сансрын хиймэл дагуулын илгээсэн гэрэл зургийг тусламжтай хайсан ч жуулчины хөлөглөсөн онгоцны сэгийг огт олоогүй юм. Харин өмнө нь ор сураггүй алга болсонд тооцогдож байсан нисдэг тэрэгний хэмхэрхийг, сэгийг илрүүлжээ.
Стив Фоссет хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаа хийж баяжсан бөгөөд чөлөөт цагаараа аялал хийж, агаарын хөлгөөр нисэх дуртай байсан юм. Тэр өмнө нь хувийн онгоцоороо дэлхийн бөмбөрцөгийг зогсолтогүй тойрч дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан билээ.

Лид7. Их Британий Бритиш Эйрвэйз компани зорчигчын ачаа тээшийг хамгийн их алддаг гэсэн судалгаа 2006 онд гарч байжээ. 1000 зорчигч тутмын 23 ийнх нь цүнх, ачаа тээш алдагдаж байсныг агаарын тээвэр эрхлэгчдийн олон улсын холбоо өөрийн илтгэлдээ дурьджээ. Тэгвэл Лондоны Хитроу олон улсын нисэх онгоцны буудалд зорчигчдын ачаа тээшийг хянах шинэ арга нэвтрүүлэх гэж байна.
Ойрын хагас жилийн дотор Бритиш Эйрвэйз компаний онгоцоор үйлчлүүлэх зорчигчдийн ачаа тээшийг тусгай радио чипээр тэмдэглэх юм байна. Энэ нь зорчигчын багаж хаана байгааг хялбархан мэдэх боломж олгох юм байна. Зорчигчын ачаа тээш хаана байгаа мессежээр ч мэдэгдэх боломж нөхцөлөөр хангагдах ажээ. Яг үүнтэй адил тогтолцоог Лондон хотын нийтийн тээврийн хэрэгсэлийн тасалбарт нэвтрүүлж эхлээд байгаа юм. Зорчигчын ачаа тээшийг найдвартай хянаж, хадгалах төслийг хэрэгжүүлэхэд 150 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 300 мянган доллар зарцуулах юм байна. Энэ хөтөлбөрт Дубайн иргэний агаарын тээврийн Эмират компаний онгоцоор үйлчлүүлэх зорчигчид бас хамрагдна. Хитроу нисэх буудлынхан сард 50 мянга орчим цүнх, ачаа тээшийг эзэн нь үйлчлүүлж байх хугацаанд хянах юм байна. Ингэснээр зорчигчын ачаа тээш ор сураггүй алдагдах, төөрч будилах, өөр газар руу санамсаргүйгээр илгээгдэхээс найдвартай сэргийлж чадах юм.

Лид8. Ажиллагаагүй болсон тагнуулын хиймэл дагуулыг устгаж байгаа “сансрын дайныг” дэлхий даяараа харах боломж гарч байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш тойрог замаасаа гарч удирдлагаа алдсан хиймэд дагуулыг дэлхийн агаар мандалд орж ирэхээс нь өмнө устгах гэж байна.
Хиймэл дагуулыг сансарт устгах нь маш олон эрсдэлийг дагуулж байгаа гэж эрдэмтэд анхааруулж байна. Хиймэл дагуулын дотор гидразин гэдэг хортой химийн бодистой юм. Хэрвээ хиймэл дагуулын хэлтэрхий нь манай дэлхий дээр унах юм бол хүрээлэн байгаа орчинд ихээхэн гамшиг сүйрэл учруулах юм байна. Тагнуулын хиймэд дагуулыг 2006 оны 12 сард АНУ сансарт хөөргөсөн юм байна.
Хиймэл дагуулыг сансарт гаргасны дараа гэмтэлтэй байгаа нь илрүүлсэн ч нэлээн хэдэн сарын турш мэдээлэл дамжуулж байжээ. Хиймэл дагуул 2007 оны сүүлээр тойрог замаасаа гарч дэлхийн агаар мандалд ойртож ирсэн байна.
АНУ ын батлан хамгаалах яамны жанжин штабын орлогч дарга
Жеймс Кратрайт
Эр. Хиймэл дагуул дэхийн агаар мандлын нягт хэсэгт орж ирэх үед шатаж эхэлнэ. Үүнээс гарах үр дагаварын урьдчилан тааварлах аргагүй юм. Бид химэд дагуулын унах газрыг нь урьдчилан таамаглаж байгаа ч хиймэл дагуул агаар мандалд нэвтрэн орсоноос хойш 2 цагийн дотор илүү нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой юм. Химийн хортой бодис хүн амь төвлөрсөн суурин газар унах юм бол хордож үхэх аюултай.
АНУ ын мэргэжилтнүүд дэлхийн агаар мандал руу ойртож байгаа удирдлагагүй болсон хиймэд дагуулын хөдөлөгөөнийг нь тасралтгүй ажиглаж байгаа бөгөөд ойрын хэдэн өдөртөө багтаан агаар мандалд орж ирэхээс нь өмнө пуужингар харваж устгах гэж байна. Үүнээс өмнө хятад улс өөрийн хиймэл дагуулыг пуужингаар харваж устгаж байсан юм. Радио идэвхит бодистой хэлтэрхийнүүд дэлхийд унаж их хэмжээний газар нутгийг бохирдуулж байжээ.

Лид9. Атлантис сансрын хөлгийн гишүүн Рекс Уолхейм, Стэнли Лав нар гурав дахь удаагаа задгай сансарт гарч ажилласан байна.
Тэд 7 цаг 25 минутын турш сансрын хөлгийн гадна гарч ажиллахдаа
Европын эрдэм шинжилгээ, судлагааны “Коламбус” лабораторт хоёр төхөөрөөж нэмж залгасан байна. Солар нэртэй эхний судалгааны төхөөрөмж нь нарыг ажиглах бол, Етеф нэртэй хоср дахь төхөөрөмж нь жингүйдлийн үед туршилт хийхэд зориулагдсан юм байна. Задгай сансарт гарч энэ ажлыг гүйцэтгэхдээ сансрын нисэгчид ажлаа хөнгөвчилөхийн тулд тусгай тусгай тоног төхөөрөмж ашигласан юм байна. Түүнээс гадна олон улсын сансрын станцийн агуулахад хадгалагдаж байгаа эвдэрч ажиллагаанаас гарсан хуучин багаж хэрэгсэлийг Атлантис хөлгийн ачааны хэсэг рүү шилжүүлсэн байна. Төлөвлөгөөний дагуу Атлантис хөлөг олон цлсын сансрын станцаас 2 сарын 18 нд салж 2 сарын 20 нд эх дэлхийдээ эргэж ирнэ.
Лид10. 2012 онд БНАСАУ хүчирхэг эдийн засагтай улс болно гэсэн уриа дэвшүүлж Ким Чен Ирын төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.
Их удирдагчын төрсөн өдөрт зориулан Солонгосын нийслэл Пхеньян хотод баярын парад болж өнгөрсөн байна. Түүнээс гадна олон мянган хүн Ким Чен Ирын мэндэлсэн гэдэг Пэктусан уулын бэлд очиж цэцэг өргөжээ. Хойд Солонгосын томоохон хотуудад 1994 онд нас барсан хойд солонгосын өмнөх удирдагч “ард түмний эцэг” гэж хүндлэгддэг Ким Ир Сены хөшөөнд цэцэг өргөсөн байна. Хойд Солнгосын цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэж дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө амлаад байгаа билээ. Ким Чен Ирын хувийн амьдралын талаар бараг мэдээлэл байдаггүй юм. Албан ёсны намтарт нь түүнийг 1942 оны 2 сарын 16 нд Пэктусан уулын бэлд байсан хойд солонгосын партизануудын хуаранд төрсөн гэж бичдэг бол өөр нэг хувилбараар түүнийг Оросын Хабаровскийн хязгаарт мэндэлсэн гэж үздэг байна.

ЭНЭ ӨДӨР

1909 оны энэ өдөр АНУ ын иргэн Ричард Дик МАКДОНАЛЬД мэндсэл байна. Тэр өөрийн ахтайгаа хамтран Сан Бернардино хотод түргэн хоолны газар нээжээ байсан юм.

1659 оны энэ өдөр Английн иргэн Николас ВАНАКЕР дэлхийн түүхэнд анх удаа чех бичиж үлдээжээ. Одоо энэ бичиг баримт Их Британий Үндэсний банкинд хадгалагдаж байна.

1937 оны энэ өдөр Дюпонт компаний химич Уоллес Хьюм Карозерс нийлэг материал гарган авч патент авч байжээ.

1956 оны энэ өдөр Английн парламент цаазаар авах ялыг цуцалсан шийдвэр гаргасан байна.
1959 оны энэ өдөр Кубын ерөнхий сайдаар Фидель Кастро томилогджээ. Тэр тухайн үед 30 настай байсан юм.

No comments: