2008-02-08

Дэлхийн мэдээ 2008 02 07 Пүрэв гараг

Лид1. Туркийн парламент өнөөдөр их дээд сургуульд мусульман шашинтай бүсгүйчүүдийг толгойдоо алчуур зүүхийг хориглосон хуулийн заалтыг хүчингүй болгожээ.
Туркийн парламентын гишүүдийн 401 нь дэмжиж, харин 99 гишүүн эсрэг санал өгсөн байна. Ингэснээр Туркийн их дээд сургуулийн эмэгтэй оюутнууд заавал толгойдоо алчуур зүүж явах болжээ. Хуулийн энэ заалт хүчин төгөлдөр болохоос өмнө үндсэн хуулинд ч бас өөрчлөлт хийгдэх шаардлагтай болж байгаа юм. Дараа нь Туркийн ерөнхийлөгч парламентаас баталсан хуулийг зөвшөөрч гарын үсэг зурах ёстой. Туркийн парламент ийм хууль баталсан нь улсс төр, боловсролыг шашнаас хол байлгахыг хүсдэг олон нийтийн байгуулгын эсэргүүцэлтэй тулгарч байна. Цэргийн дарга нар, хуульчид, их сургуулийн эрдэмтэд, томоохон хотын иргэд парламентын баталсан хуулийгн эсэргүүцэж байгаагаа илэрхийлжэ.
Лид2.Италийн ерөнхийлөгч Жоржио Наполитано засгийн газрыг байгуулж чадаагүй парламентаа тараах зарлигт гарын үсэг зуржээ. Италид парламентын ээжит бус сонгууль 4 сарын 14 нд болох юм байна.
Өчигдөр орой Италийн ерөнхий сайд парламентын дээд доод танхимын дарга нарыг хүлээн авч уулзахдаа парламентын сонгууль явуулж хямралаас гарах болсноо мэдэгджээ. Италийн үндсэн хууль, сонгуулийн тухай хуулинд зааснаар парламентыг тарааснаас хойш 70 хоногийн дотор ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийн хугацааг товлох ёстой юм. Одоогоос 14 хоногийн өмнө Италийн парламент ерөнхий сайд Романи Продид итгэл үзүүлээгүй тул засгийн газраа огцруулжээ. Дараа нь парламент шинэ засгийн газарр эмхлэн байгуулж чадаагүй юм. Иймээс Италийн ерөнхийлөгч парламентаа тараах шийдвэр гаргажээ. Одоо сөрөг хүчин болоод байгаа “Урагшаа Итали орон” нам 4 сард болох ээлжит бус сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ намын дарга ерөнхий сайд асан Сильвио Берлускони дахин ерөнхий сайд болно гэж тооцоолж байгаа юм.

Лид3. АНУ ын өмнөд зүгийн дөрвөн мужыг хамарсан хүчтэй хуй салхи, шуурга болох үеэр 55 хүн амь насаа алдсан байна.
Байгалийн гамшиг АНУ ын Арканзас, Миссисипи, Теннесси, Кентукки мужын нутаг дэвсгэр дээр болжээ. Шуурганы үеэр Теннеси мужид байгалийн хий олборлох үйлдвэрт аваар гарч их хэмжээний түймэр дэгджээ. Теннеси мужын нэгэн сургуулийн оюутны дотуур байрны дээвэр нурж олон зуун оюутан нурангид дарагдсан байна. Өвлийн улиралд хуй салхи дэгдэх нь маш ховор үзэгдлийн тоонд ордог юм. АНУ ын цаг уурын албаны мэдээснээр лхагва гаригт Флорида мужын баруун эрэг, Жоржи мужуудад хуй салхи дэгдэж болзошгүй байгаа юм байна.

Лид4. Японы эрдэмтэд олон улсын сансрын станцид хүрч чадах олон дахин ашиглах сансрын хөлөг зохион бүтээх гэж байна.
Японы мэргэжилтнүүд жинхэнэ сансрын хөлөг зохион бүтээхээсээ өмнө цаасаар загвар хийж туршиж байна. Японы уламжлалт оригами шинэ загварын сансрын хөлөг зохион бүтээхэд нь тус болж байгаа гэнэ. Химийн тусгай аргаар бэхжүүлсэн ус, агаарын өндөр хэмд тэсвэртэй цаасаар ирээдүйн сансрын хөлгийн загварыг хийжээ. Цаасан онгоцыг 250 хэмийн халуун, Дууны хурднаас долоо дахин түргэн агаарын урсгалтай аэродинамик хоолойд оруулж 30 секундын турш туршилж хийж үзсэн байна. Цаасаар хийсэн сансрын хөлөг хөнгөн жинтэй байх тул дэлхийн агаар мандлыг асар богино хугацаанд хурдтайгаар туулах давуу талтай байх гэнэ. Их биеийг нь цаасаар хийсэн нисэх төхөөрөмжийг нисэгчгүйгээр сансарт илгээх боломжтой юм байна.
ТОВЧ
Францын засгийн газар таксиний үйлчилгээ эрхэлэгдийн тоог 30 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.Харин үүнийг таксиний жолооч нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн зам бөглөж зогссон байна. Франц Испанийг холбосон хурдны зам, Страс бург хотын таксины жолооч нар ч бас бусад хотуудтай холбогдсон гол замуудыг хаажээ. Зарим газар бүр 40 км урт үргэлжилсэн бөглөрөл үүссэн байна. Ийм нөхцөл байдал Марселль Парис хотуудад ч бас үүсээд байна.

АНУ ын зарим худалдааны төвүүд европын холбооны мөнгөн тэмдэгт еврог өдөр тутмын худалдаа арилжаандаа хэрэглэх болжээ. АНУ ын Нью Йорк хотын зарим сүлжээ дэлгүүрт ямар ч төвөггүйгээр еврогоор гүйлгээ хийж байна. Саяханыг хүртэл америк доллар хамгийн түгээмэл мөнгөн тэмдэгт байсан бол энэ байр сууриа алдаж эхэллээ.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс цэргийн зориулалтаар турүилт хийхдээ амьтан ашиглаж байснаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Англи улс саяханыг хүртэл ямаа, нохой гэх мэт гэрийн тэжээмэл амьтан дээр туршилт хийж байжээ. Тэгвэл ОХУ ын биологийн сургуулийн оюутнууд ч сургалтын туршилт хийхдээ амьтан алахаас татгалзаж, үүний оронд загвар ашиглахыг илүүд үзэх болсон байна. Байгаль хамгаалагчид, сургуулийн зарим багш нар энэ санаачлагыг дэмжсэн байна.

Лид5. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоож чадлаа гэж Чад улсын ерөнхийлөгч мэдэгдлээ.Олон улсын хүмүүнлэгийн байгуулагын мэдээслнээр өнгөрсөн амралтын өдрүдэд блж өнгөрсөн мөргөлдөөний үеэр Чад улсад энгийн номхон 100 хүн амь насаа алдсан байна.
Хил хязгааргүй эмч нар байгуулага зөвхөн Чадын нийслэлд болсно мөргөлдөөний үеэр 700 хүн шархадсан гэж мэдээлжээ. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн мэдээгээр төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр 160 хүн амь үрэгдэж 1000 гаруй хүн шархадсан юм байна. Яадын нийслэл Нжамен хотод францын цэргүүд, Чадын цагдаа нартай хамт эргүүл хийж нийгмийн хэв журмыг сахиулж байна. Чад улс тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө Францын колони байсан юм. Иймээс Францын засгийн газар Чад улсад байнга дэмжлэг үзүүлж иржээ.

Лид6. Франц улсад буруу эмчилгээ хийгдэж амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн эмч нарыг шүүхэд өгчээ.
Одоогоос 17 жилийн өмнө Крейтц фельдтын өвчнөөр шаналж байсан бага насны хүүхдүүдэд дааврын эмчилгээ хийж байхдаа францын эмч нар алдаа гаргаж байжээ. Эмч нарын буруугаас болж 111 хүүхэд амь насаа алдаж байсан юм. Шинжлэх ухаан дөтийлөн сайн судлагдаагүй байгаа энэ өвчин туссан хүмүүсийн ой тогтоолт муудаж, оюун ухааны хомсдолд орж, ярих чадвараа алдаж цаашлаад хий зүйл харж, бие даан хөдлөх боломжгүй болсноор нас бардаг байна. Франц улсад л гэхэд ойролцоогоор ийм өвчтэй 800 хүн байгаа гэнэ. Одоогоос 17 жилийн өмнө буруу эмчилгээ хийгдэж нас барсан 111 хүүхдийн хэргийг шүүж байна. Энэ хэрэгт 7 эмч холбогджээ. Үхсэн хүүхдийн тархиний эд эсээс гарган авсан өсөлтийн даавараар хүүхдүүдийг эмчилж байжээ. Биологийн материалийг Унгар, Румын улсаас авч ирдэг байжээ. Хожим нь биологийн материалыг мэдрэлийн эмнэлэгийн өвчтөнүүдээс авсан нь илэрчээ. Францын эмч нар өөрсдийгөө буруугүй гэж зэж байгаа юм. Харин нас барсан хүүхдүүдийн ар гэрийнхэн, олон нийтийн байгуулага хууль сахиулагчдаас шаардаж байгаа юм. 1980 аад оны дунд үеийг хүртэл хүний эд эсээс өсөлтийн даавар гарган авч хэрэглэж байсан бөгөөд хожим урвчилан хэлэхийн аргагүй үр дагавар гарч байгааг нь тогтоож үүнийг хэрэглэхээ больжээ.
Лид7. Бүтэн дөрвөн өдөр, дөрвөн шөнө үргэлжилсэн Рио де Жанейрогийн самбо бүжгийн багт наадам өндөрлөж ялагчаа тодруулсан байна.
Бразилийн Бейжа Флор гэдэг бүжгийн сургуулийн хамтлаг хоёр дахв жилдээ дарааллан ялагч болжээ. Энэ сургуулийн бүжгийн хамтлагийнханы хөдөлгөөнт тайз нь үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Амала мужид зориулагдсан байжээ. Бразилийн бүжгийн багт наадамд нийтдээ 12 бүжгийн сургууль оролцсон юм. Багт наадмын оролцогчдыг 40 шүүгч 10 янзын шалгуураар үнэлж дүгнэжээ. Бүжгийн зохиомж, бүжигчдийн ур чадвар, хувцас өмсгөл, баг, жижиг хэрэглэл, хөдөлгөөнт тайз, бөмбөрчдийн ур чадвар гээд 10 үндсэн шалгуурыг голлон харгалзан үздэг байна.
Лид8. Өнөөдөр Ази тивийн орнууд билгийн улиралын тооллын цагаан сарын баяраа тэмдэглэж эхэллээ.
Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Вьетнам гээд азийн орнуудын нийтдээ тэрбум гаруй хүн уламжлалт хаврын баяраа тэмдэглэж байна. Хятадын олон хотод нэгэн зэрэг асар том хонхыг дуугаргаж, ёслолын буудлага хийснээр баяр эхэлсэн байна. Хятадын эртнйи заншил ёсоор байгаль ертөнцийг муу ёрийн хүч эрхшээлдээ оруул хүйтэрдэг гэж үздэг байжээ. Иймээс хонх дуугаргаж, хэнгэрэг дэлдэж, ёслолын буудлага хийж их чиймээ шуугиан гаргаж муу ерийн хүчийг айлгаж үргээж урин цагийг наашлуулдаг заншилтай байна. Хятадын томоохон хотуудад цагаан сарын баярт зориулсан концерт, баярын үйл ажиллагаа зохиогдож байна. Азийн орнуудаас хятад улс цагаан сарын баярыг хамгийн өргөн хүрээтэй тэмдэглэдэг бөгөөд 14 хоногийн турш хятадын төрийн болон хувийн байгуулагууд үйл ажиллагаагаа зогсоож амардаг юм. Энэ жил хятад улсад өвөлжилт хүндэрсэн юм. Сүүлийн 3 долоо хоногийн турш тасралтгүй цас орж цахилгаан эрчим хүч доголджээ. Хятадын өмнө зүгийн зарим мужын иргэд одоо ч гэрэл цахилгаан, ундны цэвэр усгүйгээр цагаан сарын баяраа тэмдэглэж байгаа тухай оросын олон нийтийн телевиз уламжилж байна.
Лид9. АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа Сенатын цэргийн асуудал эрхэлсэн хорооны хуралдаанд оролцохдоо хэлсэн байна.
АНУ ын батлан хамгаалахын сайд Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудад Афганистан улс руу нэмж цэрэг илгээхийг хүссэн захидал илгээсэн юм байна. Гэвч Умард Атлантын Цэргийн эсвлийн гишүүн орнууд Роберт Гейтсийн захианд өдий болтол тодорхой хариулт өгөөгүй гэнэ. Холбооны Бүгд Найрамдах Герман улс Афганистан руу нэмж 300 цэргийн албан хаагч илгээх болмжтой гэж мэдэгджээ. Афганистанд алан хядах ажиллагаа хийдэг Талибанчуудыг бут цохиж ялалт байгуулахад энэ нь хагалтгүй гэдэг нь ойлгомжтой гэж Роберт Гейтс хэлжээ. Амеркийн батлан хамгаалахын сайд хуралын үеэр 2009 оны америкийн цэргийн төсвийн асуудлыг ч хөндсөн байна. 685 тэрбум долларыг 2009 онд олгохыг хүссэн байна. Энэ мөнгөний дөрөвний нэг хувь нь ойрхи дорнодын орнуудад цэргийн ажиллагаа хийхэд зарцуулагдах юм байна.
Энэ өдөр
1812 оны энэ өдөр Английн зохиолч Чарльз Диккенс мэндэлсэн байна.

Одоогоос 770 жилийн өмнө Бат хааны цэргүүд оросын Владимир хотыг эзлэн авч байсан юм. Үүнээс таван өдрийн өмнө монголын цэргүүд хэд хэдэн хэсэгт хуваагдан явж нийтдээ 14 хотыг эрхшээлдээ оруулаад байсан юм.
1924 оны энэ өдөр Итали улс ЗХУ ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн үед Италийн засгийн газрыг Бенито МУССОЛИНИ тэргүүлж байсан юм.
Одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 оны энэ өдөр Японы Нагоно хотод өвлийн олимпын 28 р наадмын нээлт болж байсан юм.

No comments: