2008-02-15

Дэлхийн мэдээ 2008 02 15 Баасан гараг

Лид1. Өнгөрсөн мягмар гарагт Гүржийн улс төрч, бизнесмэн Бадри Патаркацишвили Лондон хотод амьсгал хураасан нь олны анхаарлыг татаад байга билээ.
Эмч нар энэ жил 52 настай түүний зүрхний үйл ажиллагаа нь гэнэт зогссоноос болж амьсгал хураасан гэж мэдээлсэн билээ. Харин Лондон хотын цагдаа нар түүний үхлийн шалтгааныг нарийвчлан судлан тогтоохоор ажиллаж байна. Өчигдөр түүний цогцосонд задлан шинжилгээ хийсэн юм. Цаашил ч мэргэжилтнүүд хэд хэдэн нарийн шинжилгээ хийх гэж байгаа юм байна. Оросын эрх баригчид Бадри Патаркацишвилиг эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж байсан гэж буруутгаж байсан юм. Оросын тагнуулын албанд ажиллаж байгаад Их Британи улсад улс төрийн шалтгаанаар цагаачлан амьдарч байгаад 2006 онд Полони 210 гэдэг радио идэвхит бодист хордож үхсэн Александр Литвиненкогийн үхэлтэй Бадри Патаркацишвилигийн амьсгал хураасан байдал нь төстэй санагджээ. Английн цагдаа нар Бадри Патаркацишвилигийн амьдралын сүүлийн 48 цагийг нарийвчлан судлах гэж байна. 2 сарын 12 нд Бадри Патаркацишвили өөрийн найз Борис Березовскийтой уулзахдаа зүрх өвдөх болсон гэж хэлж байжэ. Үүнээс өмнө тэр ямар нэгэн өвчин хэлдэгггүй байсан юм.
Лид2. Өгчигдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хэвлэлийн бага хурал 4 цаг 40 минут үргэлжилжээ.
Долоо дахь удаагаа болсон энэ хэвлэлийн бага хуралд 1364 сэтгүүлч уригдсаны 200 гаруй нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байжээ. Өнгөрсөг жилүүдэд Путин ямар ажил хийж гүйцэтгэсэнээ эхлээд хэвлэлийнхэнд тайлагнасан байна. Дараа нь сэтгүүлчид удахгүй болох гэж байгаа ерөнхийлөгччийн сонгууль, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгаа асуудлууд, оросын тэтгэвэрийн салбарын шинэчлэл, рублийн ханшын тухай асуулт тавьсан байна.


Эр. Сүүлийн найман жилд би өөрийн бүх хүчин чадалаа дайчлан чадлынхаа хэрээр ажилласан байна. Ажлынхаа үр дүнд ч сэтгэл хангалуун байна. Надад итгэж хочр ч удаа төрийн тэргүүнээр сонгосон ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээсэн. Маш том үүрэг хариуцлага миний мөрөн дээр байгааг би үргэлж санаж байсан.

Дараа нь сэтгүүлчид Путин Дмитрий Медведов нарын харилцааны талар сонирхжээ.

Эр. Дмитрий Медведов бол шудрага, үнэнч, идэвхи зүтгэлтэй ажлын туршлагатай боловролтой залуу хүн. Тэр Орос орныг цаашид авч явж чадна гэдэгт би итгэж байна. Би түүнд итгэж байгаа.

Хэвлэлийн бага хуралын үеэр хэвлэлийнхэн АНУ зүүн европт пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах гэж байгаад хэрхэн хандаж байгааг нь сонирхсон байна.

Эр. Умард Атлантын цэргийн эвсэл хүрээгэ тэлж оросын хилд ойртож, цэргийн баазуудаа зүүн европт байрлуулах гэж байвал бид ч бас үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд хариу арга хэмжээ авна.

Өнгөрсөн жил Владимир Путин хэвлэлийнхэнтэй 3 цаг орчим уулзаж байсан бол эннэ удаа 4 цаг 40 минут ярилцаж дээд амжилт тогтоожээ.

Лид3. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд бүгл найрамдах намаас оролцож байгаа Митт Ромни нэрээ татаж авч, Жон Маккейныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Өөрийг нь дэмжиж байсан хүмүүст хандан Жон Маккейны төлөө саналаа өгөхийг уриалжээ
Эр. Жон Маккейныг дэмжих нь миний хувьд нэр төрийн хэрэг
Гэж тэр өөрийн сонгуулийн төв дээр байхдаа хэлсэн байна.
Митт Ромни 2008 оны 2 сарын 7 нд сонгуулийн сурталчилгааны ажлаа зогсоож байгаагаа зарласан юм.

Лид4 Удирлагагүй болсон америкийн тагнуулын хиймэл дагуулыг сансарт устгах гэж байна.
Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны тагнуулын хиймэл дагуул дэлхийн тойрог замаасаа гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхэн энэ хиймэл дагуул 3 сарын эхээр дэлхийн аль нэг хэсэгт унаж болзошгүй байна гэж мэдэгдэж байсан юм. Тагнуулын хиймэл дагуулын дотор нь гидразин гэдэг химийн хортой бодис агуулагдаж байгаа юм. Хяналтаас гарч ажиллагаагүй болсон хиймэл дагуулыг дэлхийн агаар мандалд орж ирэхээс нь өмнө пуужингаар харваж устгах шийдвэрийг АНУ ын батлан хамгаалах яам, сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн гаргасан байна. Энэ төлөвлөгөөг дэмжиж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ч гарын үсэг зуржээ. Хиймэл дагуул удирдлагагүй болж, ажиллагаанаас гарсан тухай мэдээлэл 2008 оны 1 сарын 27 нд олн нийтийн сонорт хүрсэн юм Хиймэл дагуул 9 тонн жинтэй, овор хэмжээгээрээ автобусны дайтай юм.

ТОВЧ

Чад улсын төрийн тэргүүн Идрис улс орондоо 15 хоногийн хугацаатай онц байдал тогтоосон байна. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосны дараа нийгмийн хэв журмыг хангахын тулд ийм алхам хийж байна гэж тэр шийдвэрээ тайлбарласан байна.

Молдавын Кишинев хотын худалдааны төвд ахуй хий алдагдаж дэлбэрэлт болжээ. Энэ үеэр 13 хүн шархадсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар нийтийн хоолны газар хэрэглэдэг баллонтой ахуйн хий дэлбэрсэн юм байна. Энэ үеэр хүний амь нас үрэгдээгүй гэж аврах албаныхан мэдээлжээ.

Лид5. Ливаны Хезболах бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Имади Мугнийг өчигдөр устгасан билээ. Өнөөдөр түүнтэй салах ёс гүйцэтгэх гашуудлын ажиллагаа болж байна.

Хезболлах бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла энэ хэргийг Изриаль улс зохион байгуулсан гэж үзээд дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч Изриаль улс энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж албан ёсоор мэдээлсэн юм. Бейрут хотод болж байгаа Имади Мугнигийн оршуулганд Хезболлах бүлэглэлийн олон мянган гишүүн дэмжигчид нь цугларсан байна. Үүний зэрэгцээ Бейрут хотын өөр нэг хэсэгт Ливаны ерөнхий сайдаар ажиллаж байсан Рафик Харири алагдсан байна. Одоо Ливан улсал улс төрийн хоосон орон зай үүсээд байгаа юм. Ерөнхийлөгчгүй байгаа энэ улсын парламент нь ч бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа билээ. Хезболлах бүлэглэлийнхэн Изриаль цдсын эсрэг хурц мэдэгдэл хийсний дараа Изриалын ЗГ хилийн чанадад байдаг дипломат албаны харуул хамгаалалтаа чангатгаж, нэмэлт цэргийг Изриаль Ливаны хил рүү илгээсэн байна. Имади Мугни нь 1980 аад оны дундуур хэд хэдэн томоохон алан хядах ажиллааг зохион байгуулж байжээ.

Лид6. АНУ ын Чикаго хотоос 100 км зайд байдаг Хойд Иллинойсын их сургуульд зэлсэглэсэн этгээд оюутнууд руу гал нээсэн байна.

Тэр лекц орж байсан танхим руу орж шууд гал нээж, 4 хүнийг егүүтгэж 18 хүнийг шархдуулсан байна. Дараа нь өөрийгөө буудан хороожээ. Гэрчүүдийн хэлснээр тэр 30 гаруй удаа бууджээ. Өнөөдөр Хойд Иллинойсын их сургуульд бүх хичээлийг цуцалсан байна. Энэ сургуулийн оюутны хотхонд 25 мянган хүн амьдардаг байна. Цагдаа нар оюутны хотхоныг онцгой харуул хамгаалалтад авчээ. АНУ ын их дээд сургуульд галт зэвсэг хэрэглэн олон хүний амийг хөнөөх хэрэг нь сүүлийн үед ердийн үзэгдэл болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Батон Руж хотын Луизианагийн техникийн коллежид нэгэ оюутан бүсгүй 2 оюутныг буудан хороож дараа нь амиа егүүтгэсэн юм. Тэгвэл энэ долоо хоногийн мягмар гаригт Калифорни мужид 15 настай ерөнхий боловсролын сургуулийн сурагч амиа алдсан юм. 2006 оны 4 сард Виржинигийн техникийн их сургуульд сурдаг Өмнөд Солонгосын иргэн 23 настай Чо Сен Хи 32 хүнийг буудан алж дараа нь өөрийгөө хороож байсан билээ.

Лид7. Энэ долоо хоногийн ням гаригт Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарлаж магадгүй байна. Серб, ОХУ ын санаачлагаар НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Косовогийн хязгаарын асуудлаар шуурхай хуралдаан хийжээ.

Эр. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орны 5 нь л Марти Ахтисаари төлөвлөгөөний дагуу Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгох нь зүйтэй гэж үзсэн.
Гэж НҮБ дахь Оросын суурин төлөөлөгч Виталий Чуркин хэлсэн байна. Тэр Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үр дүнг тайлбарлан ярихдаа Косовогийн хязгаар дангаараа оршин тогтнох үндэслэл муутай гэж онцлон тэмдэглэсэн байна. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн байнгийн гишүүн орнуудаас АНУ, Франц, Их Британи улс Косовод тусгаар тогтнол олгох хэрэгтэй гэж үзс эн бол, байнгийн бус гишүүн орнуудаас Бельги, Итали,
Орос, Хятад, Буркина-Фасо, Вьетнам, Индонез, Коста-Рика, Ливи, Панама, Ховати, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохыг дэмжээгүй байна. Хэрвээ 2 сарын 17 нд Косовогийн хязгаар дангаараа тусгаар тогтнолоо зарлах юм бол Серб улс үүний эсрэг хатуу арга хэмжээ авна гэж Сербийн ерөнхий сайд Воислав Коштуница мэдэгдээд байгаа билээ.

Лид8. Дэлхийн хэвлэлийн магнат Руперт Мердокийн Ньюс корпораци хайлтын системийн Yahoo порталыг худалдан авах тохиролцоог нууцаар хийсэн байна гэж Wall Street Journal сонин мэдээлжээ.
Руперт Мердок өөрийн мэдэлд байдаг MySpace сайтыг YAHOO тай нэгтгэх, үйл ажиллагааг нь уялдуулах бодолтой байгаа гэнэ. Дэлхийн хэвлэлийн магнатын мэдэлд FOX NEWS мэдээллийн телевиз, Их британий Sun, Times зэрэг томоохон сонинууд багтдаг юм. NEWS корпораци YAHOO сайтын хувьцааны 20 хувийг өөрийн болгох гэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс өмнө yahoo сайтыг Майкрософйт компани 44 тэрбум доллараар худалдан авха санал гаргасан юм. Гэсэн ч yahoo сайтын удирдлагууд Майкрософтын энэ саналыг хүлээн аваагүй юм. Yahoo ийн санхүүгийн байдал харьцангуй сайн, ашигтай ажиллаж чадаж байгаа тул томоохон байгуулагууд хувьцааг нь худалдан авах хүсэлтэй байгаа юм

Лид9. Африкийн Зимбабве улсад инфлянцийн түвшин 66212 хувьд хүрсэн тухай дэлхийн эдийн засагчид мэдээлжээ. Энэ нь дэлхийн дээд амжилт юм.
Тус улсын ерөнхийлөгч Роберта Мугабе мөнгөний ханш уналтыг таслан зогсооно гэж амлаж байсан ч тэр зорилгодоо хүрч чадаагүй байна. Дэлхийд инфлянцын түвшингээрээ Зимбабве улс нэгдүгээрт бичигдэж байна. Энэ улсын хүн амын гуравны хоёр нь ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд зөвхөн Зимбабве улсын иргэний удирдлагад байх ёстой гэсэн хууль хүчин төгөлдөр үйлчилдэг тул энэ эдийн засагт маш хүнд цохилт болжээ. Энэ жил 83 настай ерөнхийлөгч Мугабе өөрийн албан тушаалаа орхих бодолгүй байгаа гэнэ. Тэр 1987 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тус улсад 2008 оны 3 сарын сүүлээр ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн дараа л энэ улсын эдийн засагт эерэг өөрчлөлт бага зэрэг гарах байх гэж баруун улс төр судлаачид найдаж байгаа юм байна. Саяхан Зимбабве улсын төв банк инфлянцийн түвшин өндөр байгаатай холбогдуулан 10 сая Зимбабве долларын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргажээ. 10 сая Зимбабве доллар нь ойролцоогоор 2 америк доллартэй тэнцдэг бөгөөд нэг багц гадил жимс л худалдан авч хүрэх мөнгө юм байна.
Энэ өдөр
1564 оны энэ өдөр Италийн эрдэмтэн Галилео мэндэлсэн байна.

538 оны үеийн түүхэн эх сурвалжид Лондон хотын орчимд нар хиртсэн тухай тэмдэглэн үлдээсэн байна.

1902 оны энэ өдөр Берлин хотод метроны үйлчилгээ нээгджээ.

1989 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Афганистан улсаас гарсан байна.

No comments: