2008-02-19

Дэлхийн мэдээ 2008 02 19 Мягмар гараг

Лид1. Пакистан улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. Санал авах цэгүүд гринвичийн цагаар 12 цагт хаагджээ.
Пакистаны сонгуулийн ерөнхий хорооны дарга Канвара Дилшадагийн хэлснээр Сонгуулийн санал хураалтын үеэр хэд хэдэн ноцтой зөрчилүүд гарсан ч ерөнхийдөө тайван болж өнгөрлөө гэж мэдээлсэн байна. Сонгуулийн албан ёсный дүн хоёр хоногийн дараа гарах юм байна. Сонгуулийн үеэр нигмийн хэв журмыйг сахиулахад 80 мянган цагдаагийн албан хаагчид ажилласан байна. Үүн дээр цэргүүд ч эргүүл хийжээ. Германы Шпигель сэтгүүлийн мэдээснээр бол нийтдээ 500 мянган хүчний байгуулагын албан хаагчид сонгуулийн санал хураалтыг хэвийн явуулахын тулд ажилласан юм байна. Сонгуулийн санал авах цэгүүдийн ойролцоо дэлбэрэлт болжээ. Пакитстаны Лахор мужид Мумульсаны лиг намаас нэр дэвшигч Азиф Ашраф бусдын гарт амиа алдсан байна. Улс төрийн ямар хүчин ялалт байгуулсан би хамтран ажиллахад бэлэн байх болно гэж Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф мэдэгджээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Беназир Бхуттогийн тэргүүлдэг байсан “Ардын нам” хавьгүй олон санал авчээ. Харин үүний араас Мусульманы лиг намынхан 3 рт, өнөөгийн ерөнхийлөгч Первез Мушарафын талыг баримталдаг намын нэр бичигдэж байна. Пакистаны ардын нам, Мусульманы лиг намынхан парламентын сонгуульд ялалт байгуулах юм бол өнөөгийн ерөнхийлөгчийг огцруулах болно гэж мэдэгдээд байна.
Лид2. Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа Сербийн парламент 100 хувийн саналаар Косовогийн тусгаар тогтнолын тунхаглалыг хүчингүй гэж үзсэн шийдвэр гаргажээ.
Сербийн засгийн газар ч бас Косовог тусгаар удс гэж үзэхгүй хэмээн албан ёсоор зарласан байна. Косовогийн хязгаар дангаараа тусгаар тогтнолоо зарласан нь НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр, тогтоолуудыг зөрчсөн хэрэг гэж Серб улс мэдэгдэж байна. Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхын улс нь Албани болжээ. Дараа нь Эстони, Франц, Их Британи, Герман, Итали, АНУ Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. ОХУ ын шаардлагаар НҮБ ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаан хийжээ. Гэвч энэ хуралдаанааны эцэст Косовогийн асуудлаар ямар ч шийдвэр гаргаж чадаагүй байна. НҮБ дахь ОХУ ын суурин төлөөлөгч Виталий Чуркин

Эр. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж Косовогийн хязгаар тусгаар тогтносон нь хууль бус явдал гэж үзэж байна.
Энэ хуралд Сербийн ерөнхийлөгч Борис Тадич оролцсон бөгөөд Косово тусгаар тогтнолоо зарласан нь олон улсыйн эрх зүйн актуудыг зөрчсөн хэрэг гэж үзэж байгаагаа хэлсэн байна. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Сербийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй байгаад харамсаж байгаагаа тэр илэрхийлжээ. Сербийн байр суурийг Орос Хятадын төлөөлөгчид дэмжсэн байна. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунаас хэвлэлийнхэн Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад тэр хариулахаас татгалзсан байна.
Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орнудаас Серб улс элчин сайдуудаа эргүүлэн татаж эхэлжээ. АНУ дахь Сербийн элчин сайд Вашингтон хотыг орхин эх орон руугаа явсан байна. Түүнээс гадна Их Британи, Франц дахь Себрийн элчин сайдууд дуудагджээ. Еьропын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Брюссель хотод уулзаж Косовогийн асуудлыг хэлэлцсэн байна. Европын орнуудын гадаад хэргийн сайд нар ч бас нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ европын орнууд өөрсдөө шийднэ гэсэн байр сууринд хүрцгээсэн байна.

Лид3. Лид. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш африкийн орнуудаар хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна. Жорж Буш өнөөдөр африкийн Танзани улсад хүрэлцэн иржээ.
Жорж Буш Таннзани улсад ирэх таван жилийн турш 698 тэрбум долларын тусламж үзүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан байна. Танзанхи улсад ардчилсан нийгэм тогтвортой оршин тогтнохын баталгаа болгож энэ тусламжыг үзүүлэх боллоо гэж Цагаан Ордон тэргүүн өөрийн энэ шийдвэрээ тайлбарласан байна. Танзаний засгийн газар энэ мөнгөний ихэнх хэсгийг дэд бүтэцээ сайжруулах, зам харгуй барих, цахилгаан эрчим хүчний найдвартай эха үүсвэртэй болоход зарцуулах юм байна. АНУ ын ерөнхийлөг Жорж Буш Танзани улсад байхдаа инфлянцийн түвшингээрээ дэлхийд тэргүүн байранд орж, санхүүгийн хямралд ороод байгаа Зимбабве улсад удахгүй болох сонгууль шудрага явагдаж чадна гэдэгт найаж байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн төрийн тэргүүн африкийн Рцанда, Гана, Либери, улсад айлчлал хийх юм байна. ДОХ, хумхаа өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн үр дүнг тэр эдгээр орнуудын удирдагчидтай хэлэлцэхээр төлөвлөжээ. Жорж Буш ДОХ ын халдвартай хүмүүстэй уулзаж, хумхаагийн эсрэг эм бэлдмэл хийдэг үйлдвэрт зочлох ажээ. Африкийн орнуудаар хийж байгаа айлчлалынх нь өөр нэг зорилго бол Африкт цэргийн эвсэл байгуулах явдал юм. Либери улс өөрийн нцтаг дээрээ Америкийн цэргийн баазыг байрлуулахыг зөвшөөрсөн юм.
Лид4. 1997 онд Парис хотноо болсон Диана гүнж, түүний найз Доди Аль Файд нарын автын ослоор нас барсан явдлыг зохион байгуулалттай аллага гэж Доди Аль Файедын эцэг Мохамед Аль Файед мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ.
Ерөнхий сайд асан Тони Блэр, Ми 5, Ми 6 тагнуулын байгуулага болон Франц дахв Их Британий элчин сайдын яамныхан энэхүү хуйвалдаанд оролцосон хэмээн ноён Мохамед Аль Файд хэлжээ. Диан гүнж, хун тайж Филлипп, болон Чарьлз нар өөрөөс нь салахыг хичээж байгааг мэдсэн байсан. Диана гүнж хүүгээс минь жирэмсэлсэн байсан. Тэд сүй тавьсан гэдгээ хэлсэн байжээ. Үүнийг мэдэж байсан цорын ганц хүн нь Мохамед Аль Файд юм. Аллага зохион байгуулах хуйвалдаанд түргэн тусламжын албаныхан, Франц дахь Британий элчин сайд ноён Майкл Жэй, хунтайжын хүргэн Роберт Фелловс нарыг оролцсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Диана гүнж нь өөрийг нь машины осолд оруулах хуйвалдаан хийгдэж байгааг гэдгийг мэдэрч байсан бололтой. Энэ тухайгаа ч өөрийн өмгөөлөгчдөө хэлж байжээ. Надад ямар зүйл тохиолдох юм бол миний гэрээслэлийг олон нийтэд ил тод танилцуулаарай гэж захиж байжээ. Гэвч хожим гэрээслэл хадгалж байсан модон хайрцаг нь ор сураггүй алга болсон юм.
Лид5 Нотерн рок банкыг аврах бүхий л төлөвлөгөө нь эрсдэл дагуулж байгаа бөгөөд амжилт олно гэсэн ямар ч баталгаа байхүй хэмээн банкны шинэ гүйцэтгэх захирал Рон Сандлер мэдэгджээ.
Банкыг тогтворжуулан хэдэн тэрбум фунт стерлингийн зээлийг эргэж төлөх сайн бодлого, боломж байсан хэмээн тэрээр засгийн газар хоёр хувийн хэвшлийн саналыг хүлээн авахаас татгалзсаны дараа мэдэгджээ. Парламентын гишүүн Алистер парламентын саналыг зөвтгөсөн бол канцлер Жорж Осборн түүний энэ бол үеэ өнгөрөөсөн лейборисчуудын алдаатай бодлого гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Гордон Браун Нотерн Рок банкыг улсын мэдэлд авах засгийн газрын шийдвэрийг зөвтгөж байна. Тэрээр үүнийг зөв зүйтэ алхам гэж нэрлэсэн байна. Харин үүний эсрэгээр консерватив намын дарга Дэвид Камерон “Нотерн Рок” банкыг улсын мэдэлд шилжүүлэх нь татвар төлөгчид, засгийн газарт, мөн манай оронд алдагдал авч ирнэ гэж хэлжээ. Засгийн газар Нотерн Рок банкыг түр хугацаанд улсын мэдэлд байлгах хуулийн төсөл танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд ус төслийн дүрэмд банкны хувьцаа эзэмшигчид хувьцааны хэмжээнээсээ хамааран хохирол барагдуулах төлбөр төлөх юм байна.
Харин хувьцаа эзэмшигчид засгийн газрын энэ төлөвлөгөөний эсрэг арга хэмжээ авч болзошгүй байна.

Лид.6 Каспийн тэнгист Оросын усан онгоц Дагестаны Махачкала хотын боомтоос холгүй газар хайргадсан байна.
ОХУ ын онц байдлын яамны Дагестан дахь төлөөлөгчийн мэдээлснээр усан онгоцны багийн 6 хүнийг аварсан байна. Арлу усан онгоц нь Дагестаны эргээс 100 метрийн зайтай хайргаджээ. 280 тонн усны багтаамжтай усан онгоц 40 хэмээр хазайсан байна. Одоо аврагчид усан онгоцны бүхээгт дүүрсэн усыг шавхаж гаргажээ.
Лид7. Ноосон утасаар ороолт малгай, цамц нэхэж суух нь эмэгтэчүүдийн ажил гэж саяханыг хүртэл үздэг байсан.Харин АНУ-ын залуучууд ноосон утасаар хувцас нэхэх болжээ.
Өнгөрсөн өвөл АНУ ын зарим мужуудаар их хэмжээний цас орж хүйтэрч олон хүн гэртээ бүгэж суух болсон. өвлийн уйтгартай өдрийг өнгөрүүлэхийн тулд ноосон утасаар нэхмэл хийх болжээ. АНУ ын хойд зүгийн зарим хотуудад нэхмэл сонирхогчдын клуб хүртэл нээгдсэн байна. Эндэхийн гишүүд нь өөрсдийн бүтээлээрээ бахархах болжээ. Ноосон утасаар м нэхэж суух нь хүний сэтгэл санаааг тайвшруулж, анхаарал төвлөрүүлдэг сайн талтай юм байна.

Лид8. Өнөөдөр Армян улсад ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд зорилан Армяны сонгуулийн ерөнхий хороо 2,39 сая ширхэг саналын хуудас хэвлүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 9 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар нэр дэвшигчдээс Саркисян нэр хүнд өндөр .айна. Түүний төлөө Армяны иргэдийн 50,7 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа юм байна. Харин түүний гол өрсөлдөгч Багдасаряны төлөө 13,4 хувь нь саналаа өгөхөд бэлэн гэж хариулжээ. Сонгуулийн санал хураалтын цэг орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгдэж үдшийн 12 цагт хаагдах юм байна.

Лид9. Австрали тивд европчууд анх хөл тавтсан өдрийг Австалийн баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.
Энэ баярын өдөр ихэнхи Австраличууд гэр бүл, найз нөхдийхөө хамт далайн эргийн нара н шарлагын газар ирж амарцгаадаг. Одоо Австралид зуны улирал болж байгаа бөгөөд наран шарлагын газар очих нь халуун өдөр сэрүүцэх хамгийн тохиромжтой газар болдог байна. Харин орой нь агаарын бамбөлөгөөр зугаалж орчин тойрноо харах нь залуусын хамгийн дуртай зугаацал болдог юм.

Лид.10 Хулгайн анчдын хавханд орж шархадсан шилүүсийг энэтхэгийн цэргүүд ойгоос олжээ. Малын эмч нар түүнийг эдгээсний дараа үндэсний амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна.
Гималайн нурууны орчим цөөн тоогоор үлдээд байгаа шилүүсний арьс хар зах дээр маш өндөр үнэтэй байдаг юм байна. Энэтхэгийн үндэсний амьтны хүрээлэнд эмэгчин шилүүс байдаг юм байна. Иймээс тун удахгүй энд бүл нэмэхийг хүлээж байгаа гэж амьтны хүрээлэнгийнхэн сурвалжлагчид ярьжээ.

Лид11. Их Британий дуучин Пол Макартни хуучин эхнэр Хизер Миллстэй эд хөрөнгөө хувааж авч чадахгүй байна.
Бүтэн долоо хоног, үргэлжилсэн шүүх хурал ямар ч үр дүнгүй өндөрлөжээ. Тэд өмчөө хэрхэн хувааж авах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Пол Макартни 2006 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Дараа нь өмч хөрөнгөө хуваах асуудал өнгөөг хүртэл үргэлжилж байна. Пол Макартни, салсан эхнэр Хизер Миллс 80 сая фунт стерлинг өгөхөд бэлэн байгаа юм. Харин эхнэртээ нь үүнээс хавьгүй илүү мөнгө нэхэмжилж байна. Пол Макартни, Хизер Миллс нар 2002 онд гэрлэж 2003 онд Беетрис гэдэг охинтой болсон юм.
Лид12. ОХУ ын Москва хотын Третьяковын галерейд францын зураач
Анри де Тулуз-Лотрекагийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгджээ.
Түүний урагн бүтээлүүдийг Францын дүрслэх урлагийн түүхийн музейгээс авч ирсэн байна. ОХУ-д францбн нэр зураачын 83 бүтээлийг авч иржээ. Энд Парис хотын амьдралыг харуулсан уран зургуудыг үзэж болно. Энд францчуудын ч өөрсдийнх нь төдийлөн сайн мэддэгүй зургууд ч байгаа мм
байна.

Лид13. Америкийн олон дахин ашигдах боломжтой Атлантис сансрын хөлөг олон улсын сансрын станцаас салжээ.
Атлантис хөлгийнхөн олон улсын сансрын станцид 9 хоног ажиллахдаа 3 удаа задгай сансарт гарч ажиллан Коламбус судалгааны лабораторыг олон улсын сансрын станцид суурилуулсан юм. Хуваарийн дагуу Атлантис хөлөг лхагва гарагт Флорида мужын Канавералын хошуун дахь сансрын буудлалд эргэж газардах юм. Атлантис сансрын хөлөг эх дэлхийдээ эргэж ирсний дараа АНУ ын батлан хамгаалах яамныхан удирдлагаас гарч ажиллаагүй болсон тагнуулын хиймэл дагуулыг пуужингаар харваж дэлхийн агаар мандалд орж ирэхээс нь өмнө устгах гэж байгаа юм. Америкийн CNN телевизийн мэдээлснээр бол 2 сарын 21-д Пентагон тагнуулын хиймэл дагуулаа дэлхийн гадаргаас 242 км-ын зайтай байхад нь устгах юм байна. Ажиллагаагүй болсон америкийн тагнуулын хиймэл дагуулын дотор нь гидразин гэдэг хортой бодис байгаа юм.







Т

No comments: