2006-11-28

Орос хэл мэддэг гадаадын иргэдийн тоо цөөрч байна.


ЗХУ улс задарсанаас хойш орос хэлээр ярьдаг хүмүүсийн тоо багасаж эхэлсэн байна. Учир нь Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар тогтнолоо зарласны дараа үндэсний хэл соёлоо сэргээх хөдөлгөөн өрнүүлсэнтэй холбоотой юм байна. Жишээ нь Укриан, Латви улсад ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийг үндэсний хэлээр нь явуулах шийдвэр гараад 3 жилийг ардаа орхижээ. Ер нь Балтийн тэнгисийн эрэг орчмийн орнуудад орос сургуулийн тоо 2 дахин багасжээ. Байдал энэ хэвээр үргэлжилэх юм бол 25 жилийн дараа орос хэл “олон улсын хэмжээний хэл” гэдэг статусаа алдах юм байна. Энэ дүгнэлтийг Брянск хотод болж өнгөрсөн “Сэхээтэн Орос орон” гэдэг нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид хийжээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн ректор Виктор Садовничийн үгээр бол орос хэл дэлхийд 4-р байр эзэлж байгаа гэнэ. Хамгийн олон хүн мэддэг хэлээр англи, хятад, испани хэл эхний гуравт багтаж байгаа юм. Одоо манай гарагийн 164 сая орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг бөгөөд тэдгээрийн 130 сая нь ОХУ-д, 26 сая нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан ТУХН-ын орнуудад, 7,5 сая нь цагаачид юм байна. Үүнээс гадна 144 сая хүн орос хэлийг хоёр дахь хэлээ гэж үздэг. Орос хэлийг гадаадын иргэдийн дунд эзэмшүүлэх хөдөлгөөнийг эрчимжүүлэхгүй бол франц, хинди, араб хэлний ард орж, улмаар орос хэл “олон улсын хэл” гэж тооцогдохоо болих магадлалтай гэнэ.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын 63 сая орчим хүн орос хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байна. Түүнчлэн 40 сая хүн орос хэлний анхан шатны мэдлэгтэй юм. Одоо ТУХН-ын орнуудаас орос хэлийг төрийн албан ёсны хэл гэдэг статустай хэвээр нь үлдээсэн орнууд нь Казахстан, Киргиз, Белорусь юм. Гэвч энэ гурван орны иргэд өдөр тутамын ахуй амьдралдаа орос хэлээр ярьдаггүй, үндэсний хэлээрээ хоорондоо харилцдаг юм.
BBC NEWSMEDE NEWS

1 comment:

Наранбаяр said...

Сонирхолтой мэдээ байна. Путин гарч ирснийхээ дараахан Оросын Гадаад бодлогын номлолыг шинэчилж, үүндээ Оросын соёлын нөлөө хумигдаж байгааг цохоод, Орос хэл соёлыг түгээх талаар онц анхаарах хэрэгтэй байгааг дурдсан байсан санагдана.