2006-10-30


Монголын эрх баригчид Чингис хаандаа зориулан сая сая төгрөг зарцуулж байна.
Монголын өдөр тутмын Өнөөдөр сонинд тус улсын Засгийн газар “Чингис хаан” уран сайхны киног бүтээж байгаа уран бүтээлчдэд 411 мянган доллар буюу ойролцоогоор 480 сая төгрөг гаргахад бэлэн байна гэж бичсэнийг Оросын “Лента” мэдээллийн алба интернэт дэхь сайтдаа бичжээ. Чингис хаан киноны найруулагч Эрдэнэбулганы байгаагаар бол уг киног бүтээхэд 1,7 сая доллар шаардлагатай гэнэ. Гэхдээ Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна гэж ярьсан байна. Чингис хааны тухай киног монголчуудаас гадна Оросын кино найруулагч Сергей Бодров аугаа байлдан дагуулагчын тухай кино бүтээж байгаа бол Монгол Японы киночид бас Чингис хааны дүрийг хальсанд буулгаж байгаа гэнэ.

1 comment:

Агьнууд Х.Зоригт said...

Япончуудын бүтээж буй киноны зураг авалт нь дууссан бололтой байна лээ. Ирэх хавар дэлгэцэнд гарна гэсэн рекламууд нь эндхийн театруудаар гараад эхэлчихсэн байсан.