2006-10-09

ОНГОЦ БАРЬЦААЛААД УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ


Өнгөрсөн долоо хоногт Туркийн иргэний агаарын тээврийн компаний Боинг 737 онгоцыг цэргээс оргосон нэг залуу барьцаалсан хэрэг гарсан билээ. Уг онгоц Албаны нийслэл Тиран хотоос Туркийн Станбулыг зорьж явжээ. Онгоц Грекийн агаарын орон зайд нисэж явахад Хакан Экинжи гэдэг 27 настай Турк залуу нисэгчийн кабин руу нэвтрэн орж Итали руу нисэхийг шаардаж, хэлснийг нь биелүүлэхгүй бол дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Хакан Экинжи христийн шашинд орсон бөгөөд лалын шашинтай эх орныхоо зэвсэгт хүчинд алба хаахыг хүсээгүй тул Албанид очоод дүрвэгчийн статус олгохыг хүссэн боловч Албаны эх баригчид татгалзсан хариу өгсөнөөр барахгүй Туркийн иргэний агаарын тээврийн онгоцоор Албани улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн юм байна. Онгоц барьцаалагдсаныг зорчигчид огт мэдээгүй бөгөөд Италийн Бриндизи хотын нисэх буудалд газардах үед онгоцыг олон цагдаа, харуул хамгаалалтын албаныхан угтахад зорчигчид учрыг нь ойлгосон байна. Онгоц барьцаалагч зорчигчдод хандан: Бүх юм дууссан. Хүн бүрээс уучлалт хүсэж байна. Тавтай нойрсоорой гэж тэр хэлсэн гэнэ.

No comments: